|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
“Сүүдрэвч” өгүүллэг
2009 оны 11 сарын 23
-Яасан ч уйтгартай юм бэ дээ гээд тэр залуу зөөлөн буйдангаасаа босч ширээн дээгүүр нь элдэв ном хөглөрч, пиг дүүрэн тамхины иш овоорсон үнсний сав шалан дээр нь хэвтэх бяцхан дүнсгэр тасалгаагааныхаа хаалгыг саван гарч одлоо. Тэр гадаа гарч ойр орчноо тойруулан хартал түүнээс холгүй хэдэн эр сүүдрэвч барихаар бөгтөгнөцгөөж байлаа. Тэд аль өчигдрөөс л энд ингэж хэдэн банзтай ноцолдож байгаа юм. Залуу тэдэн дээр очиж зогсоо зайгүй хадаас нүдэх тэднээс -Хадаад л байна уу гэхэд ахлагч нь бололтой уцаардуу байрын ахимаг эр ууртай дуугаар -Тийм ээ хадаад л байна. Өчигдрөөс л хойш хадлаа. Ер барагдах юм биш. Залуу нэгийг бодолхийлснээ -Тэгвэл намайг дотор нь битүүлээд хадчих. Хөгжилтэй шүү дээ гэхэд эрчүүд бүгд түүн рүү гайхан харлаа.Тэд ч мөн хэсэг бодоцгоосноо залуугийн санаа таалагдав бололтой зөвшөөрөн толгой дохицгоогоод шинэ ажилдаа ханцуй шамлан орлоо. Тэд савтай хадаас, хураасан банзаа дуустал хадаж сүүлдээ бүр битүүлчихсэн хойноо ч гэсэн энд тэнд онгорхой үлдэж үү гэдгийг нь сайн шалгаад газар хэвтэх ганц нэгхэн банзны өөдөс, хадаасыг ч бөгтийлдөн түүцгээж эргээд л сүүдрэвч рүү зүтгэцгээж байлаа. Эргэн тойронд өөр хадчихаар юм үлдэлгүй бүр мөсөн дууссан хойно л сая нэг больцгоож санаа нь амарсан янзтай эргэж ч харалгүй яваад өгцгөөв. Маргааш өглөө нь тэд ирж сүүдрэвч ч биш юу ч биш тэр битүү модон савыг гайхан харж зогссоноо гэнэтхэн залууг дотор байгааг санаж банзнуудаа яаран ховхолтол нөгөө залуу яг л өчигдрийнх шигээ инээмсэглэсэн хэвээр үхчихсэн байхыг үзлээ. Тэр цагаас хойш хэдий гоёмсог болгон засаж барьсан, нөмөр халх сайтай ч гэсэн энэ сүүдрэвчинд хэн ч ойртсонгүй. Халуун зунаар зарж байгаа сүү нь гашилах гэж байсан ч сүү худалддаг хүүхэн ч тэнд очиж зогсдоггүй байлаа. Бүр орох оронгүй тэр хавиар шил лаазхан түүн амьдралын бор хоногийг гоочлогч тэнэмэл эр хүртэл хичнээн бороо шороотой хүйтэн шөнө байсан ч тэнд хоргодолгүй зайдуухан унтаад өгдөг байв. Тэгсээр зун намар дуусаж өвөл боллоо. Гэтэл нөгөө хэн ч халдаж ойртдоггүй ад шүглэсэн мэт нам гүм сүүдрэвч маань эзэнтэй болсныг тэр хавийнхан удалгүй анзаарч эхлэв. Гэхдээ нэг өглөө сэрэхэд л дээврийн банзнаас нь, маргааш нь түшлэг банз нь харин нөгөөдөр нь сандлын хөндлөвч нь алга болсон байдаг байлаа. Харин хүмүүс одоо л нөгөө саравчинд санаа тавьж эхлэлээ. Хэдэн байрныхаа дунд зодоон үзэж буй мэт шавчихсан -Хулгайчийг нь барих хэрэгтэй -Шүүхэд өгвөл таарна -Босгох гэж хичнээн хөдөлмөр зарцууллаа гэхчлэн шуугилдацгааж гарлаа. Эцэст нь тэд харуул томилж хулгайчийг барих шийдвэрт хүрэв. Шөнө дундын үед -Хулгайчийг барьлаа… -Банз хулгайлна гэнэ ээ… -Ийм жаахан юм байж гэж эрэгтэй эмэгтэй хүмүүс хашгирах дуунаар ойр хавийн байрны бүх гэрлүүд ээлж дараалан асаж хүмүүс бүгд гудамжинд гарцгаалаа. Хулгайчийг барьжээ. Хулгайч нь хэн байсан гээч. Нэг муу нусгай халтар жаал. Түүнийг яг дээврийн банзнаас ховхолж байх үед нь барьжээ. Хүмүүс бүгд түүнийг үзэн ядсан янзтай харцгаан хараан шуугилдаж, хүүхдүүд нь бүгд л аль болох цохиод авахыг хичээцгээнэ. Хүү сүүлдээ бүх бие нь хөх няц болон хавдаж ухаан алдаж унасан хойно нь л тэд цагдаа дуудан хулгайчийг тушаалаа. Үүр цайхын алдад л хүмүүс сая нэг тайвширцгаан гэр гэртээ оржээ. Харин тэр шөнө хотын захын хорооллын нэг муу өмгөр оромжинд нөгөө хүүгийн ээж нь хүлээсээр байгаад үүрээр хүүгээ цагдаад баригдаж байх тэр л үед хөлдөөд үхчихсэн байв. Өглөөний сонинд гарсан энэ мэдээг сүүдрэвчний ойролцоох байшинд амьдрагч нэгэн уншаад -Хөөрхий амьтан хэмээн шүүрс алдлаа. ТӨГСӨВ
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |