Завхан Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрчээ
2009 оны 12 сарын 7


Өвөлжилт хүндэрсэн аймгуудад байдал ямар байгаатай танилцахаар Засгийн газрын холбогдож мэргэжилтнүүд очоод иржээ. Завхан, Говь-Алтай аймагт ажилласан Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатартай ярилцлаа.

-Хөдөө орон нутагт өвөлжилтийн байдал хэр байна?

-Нутгийн ихэнх хэсгээр цасан бүрхүүл тогтож өвөлжилтийн байдал хүндэрсэн байна. Цаашид улам хүндрэх төлөвтэй. Завхан аймагт өнгөрсөн арваннэгдүгээр сард бороо, нойтон цас үргэлжлэн орсноос мөсөн бүрхүүл тогтсон байна. Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумын нийт нутгаар, Сантмаргад, Эрдэнэхайрхан, Алдархаан, Шилүүстэй, Отгон сумын зарим нутгаар 3-8 см цастай, бусад нутгаар 9-21 см, нутгийн хойт, зүүн хойт хэсгээр 22-30 см цастай байна.

Одоогийн байдлаар 11 сумын 140 мянган га газар онцгой хүнд нөхцөлд байна. Хүйтний эрч тогтвортой хадгалагдаж зарим үед Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан сумдад 30-35 хэм хүртэл хүйтэрч, сүүлийн хэд хоногоос дулаарч цас хайлмагтан мөстөж, хальтиргаа гулгаа үүсгэжээ.

Орон нутгийн төсөв хүрэлцээгүйгээс оторчдыг эргэх бензин шатахууны зардал байхгүй, багийн дарга нар өөрийн унаагүй зэрэг бэрхшээл байгааг орон нутгийн удирдлагууд ярьж байна лээ.

-Зуншлага тааруу байснаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрээд байгаа гэдэг мэдээлэл байна?

-Говь-Алтай аймгийн нийт нутгаар өнгөрөгч зун гантай байснаас газрын гарц муу, малын тарга хүч сайнгүй байсан. Одоогоор ихэнх нутагт цасан бүрхүүл тогтож, тэгш талдаа 5-25 см, хунгарласан газартаа 40-45 см, ууландаа 90-100 см цастай байна.

Одоо тэнд 11 мянган хүн ам, нэг сая мал өвөлжиж байна. Сүүлийн өдрүүдэд цас их орсноос Бугат сумын Буга, Цээл сумын Цагаан гол, Жаргалан сумын Улаанбулаг, Тохил сумын Угалзын даваанууд хаагдаж, сумаас малчдад хүрэхэд 300-400 км зам туулах болжээ. Зарим сумдад хүйтний эрч чангарч байгаагаас тарга тэвээрэг аваагүй болон нэг наст мал хорогдож эхэллээ. Цаашдаа аймгуудын хэмжээнд өвс, тэжээл Шаардлагатай байна.

-Хөдөө орон нутгаас үхсэн малын мах орж байна гэдэг мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Хөдөө орон нутгийг харахад малын махаа аймаг орон нутагтаа борлуулах зах зээлгүй байна. Тиймээс хот руу оруулж ирж байгаа. Үхсэн малын мах худалдаалж байгаа явдал ажиглагдсангүй. Малчид малаа олноор нядалж, унааны боломжтой зарим нь хот, суурин руу ачиж, цөөн малтай, боломжгүй хэсэг нь махаа хурааж хадгалж байна.

Борлуулах зах зээлгүй байгаа тул хэдэн тонн махыг өвс, тэжээлээр солих буюу борлуулахад туслах хэрэггэй гэж үзсэн.

-Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад цаашид ямар арга хэмжээ авахаар болов?

-Аймаг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, зарим баг, аймгийн албан газар, агентлагийн дарга нартай уулзан өвөлжилтийн талаар зохион байгуулж байгаа ажлууд, гарч байгаа хүндрэлтэй асуудлуудаар ярилцсан. Орон нутагг бий болсон цаг агаарын хүндрэлээс бэрхшээлтэй асуудлууд үүсээд байгаа. Хөрсөн дээр мөсөн давхарга үүссэнээс уулархаг нутгийн даваа хаагдах, хүмүүс явах, мал оторлох боломжгүй болсон байна. Оторт яваа малчдадаа баг, сумаас эмнэлгийн үзлэг явуулах боломжгүй болжээ. Тээврийн хэрэгслээр өвс, тэжээл хүргэх нөхцөл хүндэрсэн. Малын хөл шилбэ шалбарч, шархлаа үүссэн зэрэг ноцтой байдал үүссэн.

Нийт нутгаар зуншлага тааруу байсан, үлийн цагаан оготно бэлчээрийг сүйтгэснээс цасан доор идэх өвсгүй, мал эцэж туран мал хээл хаяж, малын хорогдол гарч эхэлсэн байна.

Зарим сумдын, багийн холбоо ажиллахгүй, аккумляторгүй болсон байна. Онцгой хүнд нөхцөлд байгаа нутгийн малчдад эмнэлгийн болоод төрийн бусад үйлчилгээ хүргэхэд аймагт 60-аас доошгүй сая төгрөгийг олгох хэрэгтэй байна. ХААН банкнаас малчдад олгосон зээлийн хүүг хоёр хувиас доош буулгах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ бүх асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр зэхэж байна.

Б.ДОЛЗОДМАА

Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав 16 минутын өмнө Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа 23 минутын өмнө Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ 28 минутын өмнө Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив 33 минутын өмнө Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө 59 минутын өмнө С.Алимаа “Тань руу нүүж явна” соло 1 цаг 11 минутын өмнө Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ 1 цаг 13 минутын өмнө Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана 1 цаг 34 минутын өмнө Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус 1 цаг 57 минутын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа Өнөөдөр 15 цаг 3 минут Уран тойрсон тэмдэглэл Өнөөдөр 15 цаг 0 минут С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв Өнөөдөр 14 цаг 43 минут Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу? Өнөөдөр 14 цаг 34 минут Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ Өнөөдөр 14 цаг 27 минут Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана Өнөөдөр 14 цаг 14 минут Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ Өнөөдөр 14 цаг 5 минут 105-аас мэдээллэж байна Өнөөдөр 13 цаг 51 минут Ослын талаар мэдээлэл өгнө үү Өнөөдөр 13 цаг 9 минут Якутын соёлын өдрүүд болно Өнөөдөр 13 цаг 8 минут Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Өнөөдөр 13 цаг 2 минут Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна Өнөөдөр 12 цаг 54 минут Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё Өнөөдөр 12 цаг 42 минут Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу? Өнөөдөр 12 цаг 41 минут “Miss Mongolia-2010” ням гаригт тодроно Өнөөдөр 12 цаг 14 минут “Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино Өнөөдөр 11 цаг 54 минут Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна Өнөөдөр 11 цаг 50 минут Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм Өнөөдөр 11 цаг 43 минут Усайн Болт хөлбөмбөгчин болно Өнөөдөр 11 цаг 39 минут Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно Өнөөдөр 11 цаг 29 минут Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ Өнөөдөр 11 цаг 14 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд