|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Оюутолгойд ажил орохыг хүсэгчид CAML компанид бүртгүүлнэ
2009 оны 12 сарын 9
Оюутолгой төслийн бүтээн байгуулалт эхлэх хугацаа ойртож байна. Иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа зүйл бол ажилчин авах асуудал. "Айвенхоу майнз Монголиа инк" компани санхүүжилтээ босгож нөхцлөө биелүүлсний дараа буюу ирэх оны дөрөвдүгээр сараас ажилчдаа авч эхэлнэ гэж тооцож байгаа аж. Зөвхөн Оюутолгой ХХК гэлтгүй гэрээт болон үйлчилгээ үзүүлдэг компаниудад шинэ ажлын байр бий болно гэж тэд онцолж байна. Улаанбаатар хотод буй, хүний нөөцөөр мэргэшсэн САМ1 компани боловсон хүчний асуудлыг хариуцаж байгаа аж. Хэрвээ та Оюутолгойд ажиллахыг хүсч байгаа бол тус компанийг зориорой. САМL нь Монголын компани. Оюутолгой төслийн ажилчдыг бүртгэх, сонгон шалгаруулах эрх бүхий байгууллага юм. 2010 онд 100 ажилчин авна гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд ажилд авна гэж тэд мэдэгдэж байна. Бүртгүүлсэн хүн бүр ажилд орох боломжгүй гэсэн үг. 12 дугаар сард 6-10 ажлын орон тоо гарах юм байна. Ажлын байрны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах гэнэ. Зөвхөн ажлын байрны зарын дагуу хүсэлт гаргахыг тэдний зүгээс сануулж байна. 2010 оны дөрөвдүгээр сар хүртэл 100 орчим ажлын байр зарлагдах аж. 2007 онд хөрөнгө оруулалтын гэрээ хойшилсон учир "Айвенхоу майнз Монголиа Инк" цомхтгол явуулсан. Туүнээс хойш 500 орчим хүнтэйгээр ажиллаж өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн хугацаанд хүн нэмж аваагүй аж. Энэ 100 орон тоо нь шаардлагатай байгаа боловсон хүчнээ нөхөн авч байгаа хэрэг гэж тус компанийн зүгээс тайлбарлаж байна. Тэд барилгын шатанд 4000 хүн, олборлолтын үед 3000 хүнийг ажлын байраар хангах юм. Хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа нь мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин гэж тэд онцолж байна. Оюутолгой ХХК Засгийн газартай хамтран мэргэжлийн боловсон хүчний сургалтад анхаарах аж. Хамгийн түрүүнд МСҮТ, их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Барилгын шатны болон ирээдүйн төлөвлөгөөнд хүний нөөцийн нарийвчилсан төлөвлөгөөг тусгахаар ажиллаж байгаа аж. 2010 оны төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын 30 гэхэд хэлэлцэж дуусахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин дөрвөн жилийн урт хугацааны төлөвлөгөө ирэх оны долдугаар сар гэхэд бэлэн болох нь. Тэд ажилчиддаа олон улсын стандартын шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэсэн шалгуурыг тавьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан сарын дотор 10 нөхцлийг биелүүлж байж гэрээ хүчин төгөлдөр болох учиртай. Одоогоор таван нөхцлийг нь биелүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Бүх нөхцөл бүрдсэний дараа хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, долоон жилийн дотор уурхайгаа байгуулах юм. Санхүүжилт хурдан орвол уурхайн барилгын ажлыг дуусгаж үндсэн ажилчдаа авч эхэлнэ гэж тэд онцолж байна. Барилгын шатанд гэхэд таван тэрбум гаруй ам доллар шаардагдах юм байна. Оюутолгой төсөлд өнөөдрийн байдлаар нэг тэрбум ам доллар зарцуулаад байгаа. Энэ утгаараа уг төсөл Азидаа томоохонд тооцогддог аж. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 6-12 сарын хугацаанд барилгын бэлтгэл ажил явагдаж 32-40 сар барилгын үндсэн ажил үргэлжилнэ. Олборлолтыг 2012 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд ил уурхайг, дараа нь Хюгогийн ордод гүний уурхайг барьсны дараа гүний ордыг ашиглаж эхлэх юм байна. Монголчууд уул уурхайн чиглэлээр гадаадад ажиллах боломжтой Сургалтын төлөвлөгөөний тухайд их, дээд сургуулиуд болон МСҮТ-үүдтэй хамтран ажиллах сургалтын өндөр түвшний стратегийн баримт бичгийг боловсруулаад байгаа гэж тэд мэдээлж байна. Гэрээний нөхцлийг биелүүлснээс хойш 90 хоногийн дотор буюу ирэх жилийн долдугаар сарын 10-ны дотор сургалтын болон ажилд авах нарийвчилсан төлөвлөгөө гарах юм байна. Төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө Засгийн газарт танилцуулж хянуулах аж. Монгол боловсон хүчинд олон улсын уул уурхайн туршлагыг эзэмшүүлэхэд гурав орчим жил шаардагдах бололтой. Тэд манай улсын зарим сургуулиудтай хамтарч олон улсын стандартын дагуу сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг сайжруулан ажиллахаар төлөвлөжээ. Анхаарал татсан нэг мэдээлэл байна. Монголчууд Рио Тинтогийн бусад оронд явуулж буй үйл ажиллагаанд оролцох, шилжин ажиллах боломжтой болох нь. Оюутолгой ХХК Рио Тинтогийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Хөрөнгө оруулалтын гэрээгээр их, дээд сургуулийн 150 оюутанд тэтгэлэг олгоно. 30-ийг нь гадаадад сургахаар тусгаад байгаа гэнэ. Өмнөговийн иргэд давуу эрх эдлэх үү гэсэн асуулт олон хүнд бий байх. Хэрвээ тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж чадвал Өмнөговьчуудад давуу эрх олгох юм байна. Учир нь уг төслийнхөн орон нутгийн ард иргэдийг дэмжих, Өмнөговьд ажлын байр нэмэгдүүлэх амлалтыг өгсөн байгаа. Оюутолгойн хүний нөөцийн хэлтэс ажилд орохоор майл, захидал, биечлэн хандаж байгаа бүх л хүсэлтийг бүртгэж байгаа аж. Барилгын шатанд ажиллах хүмүүсийн 60 хувь нь монголчууд Төслийнхөн сургалтад хамруулах болон ажилд авах орон тооны нарийвчлалыг дэс дараатайгаар нягталж байгаа аж. Ирэх жилийн долдугаар сарын зургаан гэхэд ажлын байрны жагсаалт эцэслэн гарах юм байна. Төслийнхөн "Бид ажлын байрны ангиллыг орон тоогоор нь гаргаж байна. Тухайлбал том оврын машины жолооч, цахилгаанчин, хүнд механизмын жолооч, уурхайчин, нягтлан бодогч гэх мэтээр ажил мэргэжил бүрийг нарийвчлан гаргана. Жил бүр шаардлагатай ажилчдын тоог урьдчилан гаргана" гэж мэдээлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгойн барилгын шатанд нийт ажилчдын 60 хувь нь монголчууд байх нь. Барилгын ажил дуусаад үйлдвэрлэл эхлэхэд 90 хувь нь монголчууд байх аж. Уул уурхайн мэргэшлийн ур чадвар зайлшгүй шаардагдах ажлын байруудад гадаадын ажиллах хүч авах гэнэ.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |