|
Бямба, 9 сарын 4, 2010
Гадаад мэдээ :
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
“Эрл” хар салхи ойртож байна
Иракт явуулсан цэргийн ажиллагаа дууссаныг мэдэгдлээ
Дэлхийн II дайн эхэлсний ойг тэмдэглэв
“Компасу” хар салхи ойртож байна
Уурхайчдыг аврах ажиллагаа эхэлжээ
Галт уул дахин идэвхжлээ
Чеченийн Ерөнхийлөгчийн гэр рүү халджээ
Уурхайчид гэрийнхэнтэйгээ утсаар ярьжээ
“Тэдний яриа” өгүүллэг
2009 оны 12 сарын 11
Хотын нэгэн бөглүү цэцэрлэгийн ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхгүй болтлоо хувхайрч хуучирсан урт модон сандал дээр хижээл эр тамхи баагиулан сууна. Хаана ч, хэнтэй ч тааралдаж болох жирийн л нэг эр. Зогсоо зайгүй тамхи таддагаараа л тэр бусдаас онцгой харагдаж болох байлаа. Гэтэл түүний дэргэд залуу, цовоо эр гэнэт гараад ирэв. Тэрээр байн байн цагаа харах бөгөөд цувныхаа хормойд тээгэлдэн байж газраар хөглөрөх шар навчсыг өшигчин дороо холхино. Харин хижээл эр түүнийг огт анзаараагүй мэт сууж байснаа гэнэтхэн -Болзоо юу? гэж асуулаа. Залуу гайхан түүн рүү харснаа -Тийм ээ. Хижээл эр -Сайхан бүсгүй юү? Залуу инээмсэглэн -Сайхан. Хижээл эр -Тэгвэл чи хоцорчихож. Залуу гайхан түүн рүү дөхөж -Та сая юу гэсэн бэ? Хижээл эр татаж дууссан тамхины ишээ хол гэгч нь няслаад дахиад нэгийг асаан -Чи хоцорчихож. Цагийн өмнө ирээд чамайг хүлээж хүлээж байгаад саяхан явчихсан. Үнэхээр сайхан бүсгүй. Залуу -Та нээрэн ярьж байна уу? Хижээл эр амнаасаа саарал утаа савсуулан байж -Нээрэн. Хүлээж хүлээж яваад л өгсөн. Залуу хижээл эрийг үнэн ярьж байна уу үгүй юу гэдгийг нь мэдэх гэсэн мэт хэсэг анхааралтай ширтсэн болов ч түүний нүүрнээс, нүднээс ямар ч хувирал олж харсангүй. Залуу санаа алдаад -Намайг их хүлээсэн үү? Хижээл эр -Бүтэн цаг. Залуу яахаа шийдэж ядан хэсэг алсыг ширтсэнээ -Завхарсан юм гэснээ огцом эргэж цувныхаа хормойг дэрвүүлэн явж одлоо. Нөгөөх эр хүний урманд нүдээ ч цавчсангүй тамхиа л татсаар. Гэнэтхэн залуухан бүсгүй гараад ирэв. Тэрээр байн байн цагаа харна. Хижээл эр харин тамхий л баагиулсаар… -Залуу чинь явчихсан. Бүсгүй гайхан түүн рүү харж -Юу, та сая юм хэлэв үү? -Чамайг цаг гаруй хүлээж байгаад яваад өгсөн. Бүсгүй -Хэн тэр вэ? Хижээл эр -Чиний залуу. -Тийм үү? Яагаад? -Бид хоёр хэд гурван үг солисон юм. Би түүнд чамайг ирэхгүй гэж хэлсэн чинь л “завхарсан юм” гээд л яваад өгсөн. Бүсгүй -Та миний залуу гэж яаж мэдэж байгаа юм бэ? Хижээл эр -Чи түүний хэлснээр үнэхээр сайхан бүсгүй юм. Урт цувтай цовоо залуу, тийм үү? Бүсгүй бүр ч гайхан түүний хажууд сууж -Та яах гэж тэгсэн юм бэ? Та бид хоёр бие биенээ мэдэхгүй ш дээ гэхэд хижээл эр -Би чамайг ирэхгүй байх л гэж бодсон юм гээд татаж дууссан тамхины ишээ хол гэгч нь няслаад дахиад нэгийг асаагаад бослоо. Утаа савсуулан цааш алхах түүний араас бүсгүй хэсэг гайхан харж сууснаа яаран босч -Хүлээгээрэй. Би тантай хамт явъя гээд араас нь гүйцэж хамтдаа алхлаа. Цааш хэсэг дуугүй хамтдаа алхаж явснаа хижээл эр -Чи надаас айхгүй байна уу? гэхэд бүсгүй түүний хажуугаас анхааралтай ширтэн -Намайг айлгах юм танд алга гэснээ санаа алдан -Уул нь тэр танд биш надад итгэх ёстой байтал таны үгэнд ороод яваад өгчихсөн байна ш дээ. Тэгэхээр би ч гэсэн танд итгээд, тантай хамт явмаар санагдлаа. Тэд дахин юу ч ярьцгаасангүй, бие биенээ ч харсангүй цааш алхцгаалаа. ТӨГСӨВ
Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо
Өчигдөр 18 цаг 2 минут
Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ
Өчигдөр 17 цаг 42 минут
Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ
Өчигдөр 17 цаг 10 минут
Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ
Өчигдөр 17 цаг 2 минут
МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй
Өчигдөр 16 цаг 53 минут
192 хүн эрүүлжүүлэгджээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно
Өчигдөр 16 цаг 34 минут
ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа
Өчигдөр 15 цаг 44 минут
Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ
Өчигдөр 15 цаг 36 минут
Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо
Өчигдөр 15 цаг 29 минут
Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна
Өчигдөр 15 цаг 24 минут
Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо
Өчигдөр 15 цаг 1 минут
Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ
Өчигдөр 14 цаг 52 минут
Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Өчигдөр 14 цаг 13 минут
Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ
Өчигдөр 13 цаг 41 минут
Шар хадны хар там
Өчигдөр 13 цаг 21 минут
СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ
Өчигдөр 13 цаг 9 минут
“Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ
Өчигдөр 13 цаг 7 минут
Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно
Өчигдөр 12 цаг 37 минут
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Өчигдөр 12 цаг 8 минут
“Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан
Өчигдөр 11 цаг 52 минут
Т.Блэйр ярилцлага өгчээ
Өчигдөр 11 цаг 37 минут
Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу?
Өчигдөр 11 цаг 18 минут
Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа
Өчигдөр 10 цаг 57 минут
Нийслэлд 25 хэмийн дулаан байна
Өчигдөр 10 цаг 21 минут
Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ
Өчигдөр 10 цаг 4 минут
Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна
Өчигдөр 9 цаг 59 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 9 цаг 30 минут
Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг
Өчигдөр 8 цаг 40 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |