|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
Таван ханатай гэр шатаж, гурван хүний амь эрсдэв
2009 оны 12 сарын 16
Баянгол дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 128 тоот хашаанд таван ханатай гэр шатаж, нэг гэр бүлийн гурван хүн амиа алджээ. Гал юунаас үүдсэнийг өчигдөр сурвалжиллаа. Гал гарсан газар гэр хороолол учраас байрлалыг нь заалгах санаатай хорооноос нь лавлатал “Мэдэхгүй, “Өргөө” кино театраас хойш яваад, гэр хороолол дунд байж магадгүй” гэсэн бүрхэг хариулт өглөө. Ингээд III, IV хорооллын эцсийн буудлаас хойш, гэр хороолол руу өгссөн замаар жалга өөд өгсөв. Тэр орчмын оршин суугчид гал хаана гарсныг түвэггүйхэн зааж өгсөн юм. Биднийг гал гарсан хашааны үүдэнд очиход тэр орчмын талбай мөстсөн байлаа. Шатсан гэрийн буурьтай залгаад 6х6 хэмжээтэй, бага зэрэг галд өртсөн палкан байшин, хажууханд нь нэг автомашин байв. Гэрийн буурин дээр хөргөгчний төмөр л үлджээ. Бусад эд хогшил нь үнс, нурам болсон байлаа. Тэр хашааны нүүрэн талд блокоор барьсан дэлгүүр үйл ажиллагаа явуулж байв. Дэлгүүрийн эзэн н.Мэндбаяраас галын талаар тодруулах гэсэн боловч “Цагдаа нар биднийг хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй шүү гэж захисан”гэлээ. Гэхдээ түүнээс цөөн асуултад хариулт авч чадсан юм. -Уучлаарай. Галд шатсан хүмүүс таны ямар хамаатан бэ? -Манай төрсөн дүүгийн эхнэр хүүхэд хоёр. Мөн бэрийн маань оюутан дүү байсан юм. -Таны дүү тухайн үед байгаагүй юм уу? -Дүү маань Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажил хийхээр явсан юм л даа. Яваад удаагүй байтал ийм юм боллоо. (Түүний гар утас дуугарч, “Солонгосоос яръя гэнээ” хэмээгээд эхнэртээ утсаа шилжүүлэв). -Дүүдээ болсон явдлын талаар дуулгасан уу? - Маргаашаас ирнэ гэж байна лээ. Ирээд бөөн юм болох байх даа. Хүүхэд нь дөнгөж ой гарантай байсан юм. Би дүүтэйгээ адилхан царайтай болохоор намайг харахаараа “Аав аа” гэдэг байсан. Бэрийн маань аав ээж, ар гэрийнхэн ирээд биднийг загнаад явж байна. Одоо загнуулахгүй гээд яах ч билээ дээ(Санаа алдав). -Гал юунаас болсон гэж таамаглаж байна вэ? -Цахилгааны утаснаас болсон болов уу. Уг нь би цахилгаанаас их айдаг юм. Тэгээд мэргэжлийн хүнээр монтаж хийлгэсэн. -Гал алдсан байх магадлал бий юу? -Бэр маань орой унтахдаа галаа зогсоодог. Өглөө босоод галаа түлдэг юм. -Танай бэр хэд орчим насны хүн байв? -Одоо 30 гаруй настай. Манай эхнэртэй их дотно. Намайг цаанаа байж бай, бид хоёр юм ярьж байна гээд л аминчхан яриа өрнүүлдэг байсан. Сайхан ааш зантай хүүхэд байсан даа. Би одоо яах учраа олохгүй л байна. -Гал сөнөөгчид хэр зэрэг хурдан ирсэн бэ? -Шөнө дунд байсан болохоор бид унтаж байлаа. Гэтэл гал гарч байна гэхээр нь би босоод хартал гэр шатаж байсан. Манай энэ орчмын айлуудаас дуудлага өгсөн юм билээ. Би галынхныг тосох санаатай доошоо гүйгээд буцаад иртэл гэр аль хэдийнэ шатаад дуусчихсан байсан. Монгол гэр тавхан минутад л шатдаг юм байна. Харин галынхан хурдан ирлээ гэхэд арван минут болно. Гэхдээ тэд хурдан ирээгүй бол гал хажуугийн байшин руу орж, дараа нь автомашин хүртэл дэлбэрэх аюултай байсан. Тэд шөнөжин ажилласан. Цагдаагийнхан ч үзлэг хийж, галын шалтгааныг тогтоохоор шинжилгээ хийгээд явсан. Биднийг ч ойртуулаагүй. Бэр маань хүүтэйгээ шатчихсан юм шиг байна лээ. Харин бэрийн дүүгийн хөнжил нь ч шатаагүй байхыг бодоход угаартчихсан болов уу. М.МӨНХЦЭЦЭГ
Германд төгсөгчдийн өдөрлөг болно
13 минутын өмнө
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно
31 минутын өмнө
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
43 минутын өмнө
Доллартай торх олджээ
53 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
1 цаг 8 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 32 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 38 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 41 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ
Өчигдөр 13 цаг 46 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |