Гадаадын 1678 иргэнийг албадан гаргажээ
2009 оны 3 сарын 30

Гадаадын 1678 иргэнийг албадан гаргажээ

-Мөн долоон хүнийг Монгол Улсад орохыг хориглолоо-

 

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан гадаадын 32 орны 875 иргэнд захиргааны арга хэмжээ авсан байна.

Зөрчлийн байдлыг ангилж үзвэл  тус газраар үйлчлүүлсэн гадаадын иргэдийн дийлэнх хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн болон  оршин суух журам зөрчсөн байжээ.

             Мөн гадаадын иргэнтэй хамтран ажилладаг Монголын зарим байгууллага, аж ахуй нэгж ч хариуцлагаггүйн улмаас алдаа дутагдал гаргасаар байна. Оны эхний улиралд гэхэд  гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд нь бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 78 аж ахуйн нэгж, байгууллага хуулийн дагуу торгуулах арга хэмжээ авхуулжээ. Гэхдээ энэ зөрчил нь өнгөрсөн мөн үеийнхээсээ 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

               ГИХАЭГазрын дарга Д.Мөрөнгийн өгсөн чиглэлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум, нийслэлийн Багануур, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 69 аж ахйн нэгж, байгууллагын гадаадын 185 иргэний бичиг баримтад үзлэг шалгалт хийхэд 34 зөрчил илрүүлжээ. Тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг аван ажилласан байна. Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй  нийт 460 гадаадын иргэний оршин сууж буй хаягт шалгалт хийжээ.  Энэ шалгалтын дагуу хаяг нь тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна.

                Монгол Улсад оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон нийт 14 орны 1678 иргэнийг албадан гаргаж, гурван орны долоон иргэнийг Монгол улсад орохыг үл зөвшөөрсөн байна.

 

     Тус газрынхан иргэдэд нээлттэй ажиллах үүднээс 1882 дугаарын утас болон биечлэн уулзах мэдээллийн төв ажиллуулж  ажлын цагаар иргэдийн  хүссэн асуултад нь хариулт өгөх, санал хүсэлт хүлээн авах  зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Оны эхний улиралд зөвлөгөө мэдээллийн төвөөр  нийт 8329 иргэн үйлчлүүлэн зөвлөгөө, мэдээлэл авсан тоо гарчээ. 

 

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд