|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Хэдэн нөхрийн хэрэг явдал
2010 оны 1 сарын 16
Төр хамаагүй "юм" ярьж болохоо байчихаж. Банк санхүүгийн салбарыг дорвитойхон дэмжиж ажиллахаа яриатахсан чинь өнөөх нөхдүүдийн толгой ажиллаад эхэлжээ. Үүнийг "Анод", "Зоос"-ын хэрэг явдлаас харж болно. Энэ хоёр банкийг дампуурах бүрийн өмнөтөө Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү гэдэг нөхөр учиргүй ихээр магтан дуулдаг байсан байх юм. Энэ нөхрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр магтаж дууссаны маргааш нь шахуу хоёр банк дампуурчээ. Хувьсгалт намын нөхөд тодорхой салбар нэгжийн талаар магтаад эхэлбэл сэжиглүүштэй юм байна. Заавал нэг муу үр дагавар авчирдаг аж. Р.Содхүү "Энэ хоёр банканд итгэ" гэсэн сурталчилгаа хийжээ. Ард түмэн итгэсэн. Итгэсний дараа нь тонгорсон. Хөл алдаад эхэлсэн банкны салбарыг төр шалавхан нуруундаа үүрэхээс яахав. Урьд нь Монголын төр 13 банкны амыг барьсан гашуун түүхтэй. Мэдээж энэ бүхнийг төр засаг татварын мөнгөөр анагаадаг. Гэхдээ тэрхүү 13 банкны үед түмэн олон луйварчдыг таньдаггүй байж. Харин өнөөдөр бол иймэрхүү тоглоомонд оролцогсдыг танихтайгаа болжээ. Монголбанк бол УИХ, Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага. Тийм болохоор Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар дархан эрхтэй хүмүүс. Монгол Улсын банк санхүүгийн салбарын хувь заяа энэ гурвын гарт бий. Нэрийг нь та нар мэднэ дээ, Л.Пүрэвдорж, Б.Энххуяг, Д.Энхжаргал нар. Эд нөхөд эхэндээ бол төр банкгүй байхыг дэмжигсдийн төлөөлөл байлаа. Харин сүүлийн үед тэд банкийг одоохон төрд авъя гэж зүтгэгсэд боллоо. Эндээс л "юм" эхэлж байгаа юм. "Зоос" дээр харъя л даа. Банк дампуурахаар зээл нь зээл биш өр авлага болчихдог юм байна. "Монгол газар" компанийн тус банкнаас авсан зээл 41 сая ам.доллар. Оронд нь "Олон-Овоот" гэж алтны уурхайг барьцаалсан. Энэ нь ажиллаж байгаа уурхай. Хоногт таван кг алт олборлодог. Өдөрт 300 сая төгрөг олдог гэсэн үг. Ийм их ашиг олдог чөтгөр ч Монголд байхгүй. Магадгүй Засгийн газар төрийн хар хайрцагны бодлогоороо энэ уурхайн лицензийг бодож алдарт 100 тэрбумын бондоо тус банканд зориулсан байж мэднэ. Гэтэл нэг л өдөр "Зоос"-ын мэдэлд байгаа гэж хүн бүхэн боддог байсан өнөө уурхайн лиценз ямар ч өр ширгүй "Олон-Овоот гоулд" гэж компанийн эзэн Ш.Батхүүгийн гарт орчихсон байх нь тэр. "Жаст"-ын Ш.Батхүү гэдгээр нь монголчууд мэднэ дээ. Монголын төр далаараа цэвэр тавиулжээ. Монголбанкны гурван ерөнхийлөгчийн шахалтаар оруулсан 100 тэрбум төгрөг нь Монгол Улсын иргэн бүрт 40 мянган төгрөг болгон өгөхөд хүрэлцэнэ. Өнөөдөр иргэн бүрдээ 70 мянгыг өгөх тухай ярьж байна. Гэтэл цаагуур нь Б.Энххуяг, Д.Энхжаргал, "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр, "Жаст"-ын Ш.Батхүү нар ийм хуйвалдаан хийж явсан байх юм. Одоо бүр нарийн ширийн рүү нь оръё. Ш.Батхүү "Зоос"-ыг дампуурахаас өмнө амжиж Ц.Мянганбаяртай уулзжээ. Тэгээд "Чиний Зоост байгаа 41 сая ам.долларын өрийг би даая. Харин Олон-Овоотын лиценз минийх шүү" гэж. Зээлсэн нь гээсэнтэй адил болчихсон явсан Ц.Мянганбаяр "ЗА" гэжээ. Энэ хоёрын том наймааг Монголын банк санхүүгийн өрнөлийг хянаж байдаг Монголбанкны өнөөгийн гурван ерөнхийлөгч мэдээгүй байсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ийм атал тэд яагаад өнөөдрийг хүртэл Олон-Овоотын лицензийн талаар дуугүй явсан байх вэ. Ийм болохоор л тэд хуйвалдсан хэрэг. Тэдний хүсэн хүлээж байснаар "Зоос" банк нийт активынхаа тал хувийг "амь"-гүй болсон хэмээн зарлав. Төр гар хуруугаа хөдөлгөхөөс өөр аргагүй боллоо хэмээн Монголбанкны гурван ерөнхийлөгч телевизээр баруун солгойгүй ярилаа. Ард түмэн ч тэвдэж сандрав. Ард түмнээ аваръя, Засгийн газар бонд гаргахгүй бол болохгүй... гурван ерөнхийлөгчийн амнаас ийм үгс цуварсаар. Үүнээс хойших үйл явцыг та бид бараг мэднэ. Сая онц содон нэгэн мэдээллийг олж үзэв. "Жаст"-ын Ш.Батхүү Монголбанкинд албан ёсоор хандаж гарын үсэгтэй бичиг ирүүлжээ. "Миний зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулж өгнө үү" гэсэн. Учиг тайлагдаж байгаа биз. Анхнаасаа "Зоос" дампуурах байж. Дампууруулах зорилготой ч байж, Банк дампуурахад өр зээл нь Монголбанкинд ирдэг. Энэхүү өр ширийг нь өнөөх ерөнхийлөгч нар сүржигнүүлэн ярьж Засгийн газрыг шантаажлах. Засгийн газар эхэнд дурдсан "Банк санхүүгийн салбарыг дорвитой анхаарна" гэсэн амандаа унаж 100 тэрбумыг гаргах. Нөхөд санасандаа хүрлээ. Одоо дэд ерөнхийлөгчид нэг их удахгүй "Жаст"-ын Ш.Батхүүгийн тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэнэ. Наана нь огцорчихгүй бол шүү дээ. Тэд анхнаасаа ингэж тохирсон. Түүний Ц.Мянганбаяраас дамжуулж авсан 41 сая ам.долларын зээл зургаан жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй болох ёстой. Ш.Батхүүгийн Ц.Мянганбаяртай уулзсан, "Олон-Овоот"-ын лицензийг салгасан, дараа нь Монголбанкны ерөнхийлөгч нартай тохиролцсон. Тохиролцсон ёсоор Монголбанкны дэд ерөнхийлөгч "Зоос"-оор хэрхэн тоглохоо бодож олсон, төрөөс 100 тэрбумын бонд гаргуулсан, гаргуулсан мөнгөө "Зоос"-т оруулаад "Төрийн банк" болгосон, дараа нь тус банкны ямар зээлийг нь хүчингүй болгох, ямрыг нь урт хугацаатай болгох, ямрыг нь бүр устгах гэхчилэн эх адаггүй тоглоомоо өнөөдөр ид өрнүүлж байна. Энэ бүх тоглолтыг нь гүйцэж бодоход хэцүү байгаа юм. Монголбанкны дэд ерөнхийлөгч нар хийгээд Монголын хоёр том баяны банкаар бялуу хийсэн түүхийн зах зух ийм байна. Тэдний "үйлс" дуусаагүй. Юу санаж сэдэж явааг нь урьдчилан хэлэх арга өнөөдөр даанч алга. П.ХАШЧУЛУУН
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |