Авлигатай тэмцэх газрын даргаар Батсайхан очих нь гэв үү
2010 оны 1 сарын 17

Нэлээд хэдэн жилийн өмнө тагнуулын даргаар ажиллаж байгаад авлигачин байх магадлалтай асуудалд орооцолдон ажлаасаа халагдаж байсан Д.Батсайхан гэгч нөхрийг АТГ-ын даргаар тавихаар тохирсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Засарч сайжраад жигтэйхэн шударгуу нөхөр болоод хувирсан байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Энэ хүнийг УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн туслах байсныг цөөнгүй хүн гадарлах байх. Дараа нь ТЕГ дарга болсон юм даг. Тэнд байхдаа ч билүү нэг хэрэг тариад авсан. Лав л сонин хэвлэлээр бичигдээд авсан юм даг. Авлигын хэрэгтэй гэж хэвлэлүүд цуураад байсан. Ямар авлига мавилга өгч авалцаж байхыг нь харсан биш. Тэгээд ч хүн амьтанд харуулж байгаад өгөлцөж авалцдаг авлига ч гэж хаа байлаа. Харин бүгдэд мэдэгдэж, сонсогдсон нэг дуулиан түүнд бий. Тэр дуулианаараа бол Монгол Улсын хууль байтугай олон улсын хууль журмыг ч юман чинээ бодохгүй зөрчдөг нөхөр шүү дээ. Тэр жил Францаас Германаар дамжуулан Дамирангийн Энхбат агсныг хулгайлан авчрах ноцтой гэмт үйлдлийг (гадаадын хуульчид, дипломатууд ингэж үзсэн байсан) гардан гүйцэтгэсэн гэх юм билээ. Гурван ч улсын хил, гаалийг хулгайгаар бүхэл бүтэн амьд хүн гаргаж чадсаныг нь бодохоор сайн тагнуулч (нэр томьёо нь тохирох эсэхийг бүү мэд) ч юм шиг. Жижигхээн боодолтой нунтаг хар тамхи гаргаж чадахгүй баригдаад байхад хүн нуугаад гаргана гэдэг онцгой авьяас буй заа. Харин түүний хийсэн балгийг Францад консулын ажилтан байсан Г гэж залуу бүсгүй үүрч, олон улсын хэллэгээр "Persona non grata" (аль нэг гадаад улсад дипломат ажил хийх эрхгүйгээр хөөгдөх тохиолдлыг ингэж нэрлэдэг гэсэн) болон хөөгдөж ирснийг хүмүүс мартаагүй болов уу. Бас болоогүй гадаад орноос хүн хулгайлаад, түүнийг онгоцны үйлчлэгч нар хоол хүнс зөөх зориулалттай түрдэг тэргэн дотор нууж авчраад элдвээр дарамтлан өөрсдийн хүссэн мэдүүлгээ өгүүлэх гэж хүч хэрэглэсэн тухай ч зөндөө шуугиад авсан. Уг хэрэг сайн өмгөөлөгчийн ачаар нийтэд ил болсон төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад ч хүрээд амжсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нэр хүндийг унагаасан гэж ойлгож болох биз. Цаад хүн нь тийм мэдүүлэг өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямар боловч шоронгийн дарамтыг даалгүй нас нөгчсөн юмдаг. Яг энэ үеэр тагнуулынхан (Батсайхан даргынхаа даалгавраар гэдэг нь тодорхой) нийтлэл бичигчийг болон "Өдрийн сонин"-ы удирдлагуудыг хэд хэдэн удаа дуудан уулзаж "С.Зоригийг хөнөөсөн хүнийг бид олчихсон. Тун удахгүй шинэ жилийн өмнө, эс чадлаа ч цагаан сарын өмнө нийтэд зарлах гэж байна. Иймээс та, та нар Зоригийн тухай хэвлэлд юм бичихээ зогсоо" хэмээн тулган, бас ч болоогүй сүрдүүлэх маягтай байсан ч уг зүйл худал болох нь тун удалгүй илэрхий болж таг болсон юм даг. Тэдний хэлснээр бол С.Зоригийг М.Энхсайхан (Ерөнхий сайд асан) нар хөнөөсөн юм байна хэмээн ойлгогдож байсан шүү дээ. Зарим сонинд ч тэгж гарсан байх. Ийм л нэг нөхөр яагаад ч юм төр засаг солигдох бүрт гарч ирээд албан тушаал амлагдаад явах ньхачирхалтай, бас сэжиглэлтэй. (Нөгөө бор шувуу гэдэг нь ч байж мэдэх) Гадаадад хүртэл гарч хүн хулгайлдаг даргатай болсноос Ганц худагаас цааш гарч үзээгүй хуучин дарга нь дээр баймаар. Үнэхээр шударга, сайн хүн байж болох л доо. Хилс хэрэгт хэлмэгдээд явсан ч юм билүү. Олон нийтэд бараг ил (сайн талаараа биш шүү) болчихсон нөхрийг арай ч тийм хариуцлагатай албанд томилохдоо тулчихсан харалган төр засаг, төрийн тэргүүн баймгүй л гэж итгэхээс. Юмыг яаж мэдэх вэ "хорыг хороор" гэдэг шиг арга хэрэглээд үзвэл, авлига өгч авалцдаг зам мөр, хэлбэр хэмжээ, нүх сүвийг нь сайн мэддэг хүн сайн тэмцэх байх хэмээн туршаад үзэхээр шийдсэн ч байж магадгүй л юм.

Олхонууд ШААБАР

Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо Өчигдөр 18 цаг 2 минут Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ Өчигдөр 17 цаг 42 минут Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ Өчигдөр 17 цаг 10 минут Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ Өчигдөр 17 цаг 2 минут МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй Өчигдөр 16 цаг 53 минут 192 хүн эрүүлжүүлэгджээ Өчигдөр 16 цаг 40 минут Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно Өчигдөр 16 цаг 34 минут ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа Өчигдөр 15 цаг 44 минут Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ Өчигдөр 15 цаг 36 минут Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо Өчигдөр 15 цаг 29 минут Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна Өчигдөр 15 цаг 24 минут Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо Өчигдөр 15 цаг 1 минут Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ Өчигдөр 14 цаг 52 минут Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ Өчигдөр 14 цаг 13 минут Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ Өчигдөр 13 цаг 41 минут Шар хадны хар там Өчигдөр 13 цаг 21 минут СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ Өчигдөр 13 цаг 9 минут “Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ Өчигдөр 13 цаг 7 минут Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно Өчигдөр 12 цаг 37 минут Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно Өчигдөр 12 цаг 8 минут “Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан Өчигдөр 11 цаг 52 минут Т.Блэйр ярилцлага өгчээ Өчигдөр 11 цаг 37 минут Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу? Өчигдөр 11 цаг 18 минут Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа Өчигдөр 10 цаг 57 минут Нийслэлд 25 хэмийн дулаан байна Өчигдөр 10 цаг 21 минут Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ Өчигдөр 10 цаг 4 минут Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна Өчигдөр 9 цаг 59 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 9 цаг 30 минут Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг Өчигдөр 8 цаг 40 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд