Дээд боловсролыг худалдан авч Засаг дарга болжээ
2010 оны 1 сарын 21

Төрийн удирдах албанд томилогдогсод ажлын туршлагатай төрд гурваас доошгүй жил ажилласан гэдэг бол наад захын шалгуур байдаг. Тэгвэл сүүлийн үед хөдөө орон нутгийн хурган дарга нарын эрх мэдэл хэрээс хэтэрч өөрсдийн дураар дүрэм, хууль тогтоомж, тогтоодог болж хэмээн иргэд үзлээ. Өнөөдөр Завхан аймгийн иргэд Ж.Жамъянтив, Ж. Нанзаддорж нар  өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж хэвлэлийнхнээр дамжуулж аймаг болон сумдын дарга нарын хууль бус үйлдлийг дэлгэн тавьсан юм. Тухайлбал Завхан аймгийн Баянтэс, Нөмрөг, Их-Уул, Яруу сумдын Засаг дарга нар бакалаврын дээд боловсролгүй аж. Тэгэхлээр тэд дээд боловсролын дипломыг худалдан авч ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэдэг нь ойлгомжтой юм. Мөн Баянтэс, Их-уул сумын засаг дарга Бибиш, Б.Эрдэнэбат нар төрд нэг ч жил ажиллаж байгаагүй гэдгийг ч тэд нотолж чадна гэсэн юм.

Завхан аймгийн засаг даргын томилгооны хууль бус үйлдлүүд

2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтэц нь АН-16, МАХН-14, бие даан нэр дэвшигч-1 гэсэн харьцаатайгаар бүрэлджээ. Ингээд Я.Санжмятавыг аймгийн Засаг даргаар сонгогдсон байна. Итгэл дааж аймгийн жолоог атгах болсон Я.Санжмятав нь Засаг даргаар томилогдсон өдрөөс хойш Засаг даргын Тамгын газрын даргыг хууль бусаар чөлөөлж, өөрийн намчирхсаны үзэлдээ тулгуурлан  шийдвэрүүдийг толгой дараалан гаргаж байсан байна. Түүнийг “ Өөрийн  сонирхлын зарчимд нийцүүлсэн байдлаар явагдаж эрх зүйт төрийн үндсэн зарчмыг хөсөрдүүлж байна” хэмээн ярилаа. Энэ мэт толгой дараалан хийсэн үйлдлүүд нь хэрээс хэтэрч алба үүргээ гүйцэтгэж, төрийн албаны хэвийн үргэлжлүүлж явсан 70 орчим хүнийг үүрэгт ажлаас нь ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлжээ.

Үүнд сумдын ЗДТГ-ын дарга нарын олонхын халж оронд нь төр захиргааны ажлын дөр суугаагүй, боловсрол мэдлэг дорой, туршлага ур чадваргүй хүмүүсийг томилжээ.Үүнд жишээ авч дурдахад Хүүхдийн төлөө төвийн даргаар саяхан хууль бусаар тавигдсан Д. Батмэнд гэгч мөн л тусгай дунд боловсролтой байна. Орхон аймгийн АН-ын дэргэдэх Улс төрийн боловсролын Их Сургууль гэгч 7 хоногийн курс төгссөн эрх зүйч, эдийн засагчид сумдад дээд боловсролтой гэгдэн ажил алба хашиж байгаа аж.

Шүүхээр асуудлаа шийдсэн ч нөлөөлөл байхгүй

Шүүхийн шийдвэрээр асуудлаа шийдсэн ч нөлөөлөх зүйл байхгүй болсон талаар тэд ярилаа. Учир нь Захиргааны хэргийн шүүхээр явж үндэслэлгүйгээр халагдсан албан тушаалтан ажилдаа орсон ч маргааш удахгүй халагддаг нь энэ аймгийнхны “мода” болсон гэдгийг ч хэлж байсан юм. Шүүхийн шийдвэр ёсоор хяналтын шатны шүүхээр зургаан хүн, давж заалдах шатны шүүхээр найм, аймгийн захиргааны хэргийн шүүхээр 18 хүн ажил албандаа томилогдсон хэдий ч удахгүй дахин ажлаасаа чөлөөлөгджээ.    

Төрийн албан хаагчдын шалгалтын дүнд нөлөөлдөг аж

Төрийн албанд анх орох мэргэжлийн шалгалтанд өндөр оноо авсан хүмүүсийг тухайд засаг даргатайгаа холбоо сүлбээгүй бол ажилд орно гэж байхгүй аж. Үүгээр зогсохгүй төрийн албан хаагчийн шалгалтын комиссыг намчирхан бүрдүүлдэг болохыг мөн энд дурьдлаа. Аймаг сумдын засаг дарга нарын намчирхсан үйлдэл аалзны тор шиг сүлжилдэх болж. Сумдын Засаг дарга нарт чиглэл өгч төрийн албан хаагчдыг хомроглон халах, дарамтлах үйл ажиллагааг өргөн хүрээтэй тасралтгүй хийж байна гэж үзжээ. Жишээ болгон дурьдахад Нөмрөг Асгат сумдыг онцлон дурьдаж болохоор гэнэ.

Албан байгууллагуудад зохиомол орон тоо нэмж намын хүмүүсээ шахдаг

Төрийн жинхэнэ албанд түр томилох хуулийн заалт үгүй болсон атал аймгийн дарга нарын цохолтоор шалгалтанд ороогүй хүмүүс ажилд ордог дараа нь булхай луйвраар тэнцүүлдэг болсон байна. Аймгийн Засаг дарга, зарим сумдын засаг дарга нар орон тооны зөвлөхтэй, албан газрууд орлогч гэдэг шахааны орон тоотой болсон байна. Төсвийн албан байгууллагын дарга нарт өр гаргаад ч болов энэ хүнийг ажилд ав, чадахгүй бол ажлаа өг гэсэн дарамт үзүүлдэг ажээ.Ийм байдлаар бүх албан байгууллагад нэгээс цөөнгүй хүн ажилд оруулсан. Гэтэл тус аймгийн 2009 оны төсвийн өр хагас тэрбумаас давсан дүн мэдээтэй байна.

Дөрвөн зөвлөхтэй засаг дарга Завханых

Төрийн албаны дарга нар зөвлөх, туслах, гээд гар хөл болсон хүмүүсээр өөрийгөө бөөцийлүүлэх нь энэ нийгмийн жишиг. Төр барилцаж байгаа УИХ-ын гишүүд хоёр туслахтай. Гэтэл дөрвөн зөвлөх гэх туслахын үүргийг гүйцэтгэгч орон тооны хүмүүсээр өөрийг хүрээлүүлсэн засаг дарга Завханых  гэнэ. Завханы засаг дарга дөрвөн зөвлөхтэй. Үүнийг дагаад дөрвөн хүний цалин гээд төсвийн мөнгө энэ жишгээр урсах нь хэнд ч ойлгомжтой. Энэ мэт засаг дарга нар сумдынхаа засаг дарга болон албан тушаалтнууддаа холбоо сүлбээ үүсгэж зохиомол орон тоо үүсгэдэг болохыг ч хурал зарлагсад хэлж байсан юм.    

Г.Анир

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд