|
Мягмар, 9 сарын 7, 2010
Гадаад мэдээ :
Доллартай торх олджээ
Сайдын амь насанд халджээ
Тони Блэйр өндөг, гуталд оногдсонгүй
Монголчууд үерт нэрвэгдсэн Чехийн гэр бүлд тусалжээ
Брюссельд монголын долоо хоног нээгдэв
Усайн Болт “Манчестер Юнайтэд” багт тоглохыг хүсчээ
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохоор хэлэлцээ хийж эхэллээ
Хотын захиргааны бүх ажилтныг баривчлав
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
Хотын утааг хөдөө рүү хөөх гэнэ
2010 оны 1 сарын 23
Төрийн ордонд өчигдөр хотын захиргааны удирдах, албан тушаалтнууд цугларав. Хотын утааг яаж багасгах талаар хэлэлцэхээр ирсэн нь энэ. Ерөнхий сайд, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар тэднийг чамгүй хүлээлгэсний эцэст орж ирэн хурлаа эхлүүлэв. Ерөнхий сайд С.Батболд "Утааг багасгах тухай улиг болтол ярьж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Гэвч ярихаас өөр аргагүй. Хувь хүн, албан байгууллагууд утааг багасгах гэж дор бүрнээ идэвх санаачилга гаргаж байгаа ч хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байна. Тиймээс шинэ хөтөлбөр боловсруулан утааг багасгахад хэдий хэрийн хөрөнгө хэрэгтэй болохыг дахин нарийн тооцоолох шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 1-ний дотор утааг багасгах хөтөлбөр боловсруул гэж УИХ Засгийн газарт үүрэг өгсөн. Гэхдээ ийм богино хугацаанд бид "бушуу туулай борвиндоо баастай" гэдэг шиг зүйл хийхгүйн тулд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ахлагчаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, орлогчоор нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр ажиллана. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар ажлын хэсэгт багтана. Ингээд хоёр долоо хоногийн дараа Засгийн газарт утааг багагсах хөтөлбөрөө танилцуулах ёстой" гэв. Тэгэхэд нь Л.Гансүх сайд "Бидэнд шахуу хугацаанд биелүүлэх үүрэг өгч байна. Ямартаа ч бид таван дэд ажлын хэсэг байгуулсан. Гэр хороолол автомашины утааг багасгах, тоос тортог бууруулах, хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, сургалтууд явуулах чиглэлээр ажлын хэсэг байгууллаа" гэхэд Ерөнхий сайд "Орон сууцжуулна гэсэн үг яагаад алга байна. Энэ нэр томъёоллыг заавал хөтөлбөрт оруулж тусгайлан төсөл болгох ёстой" гэлээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа "Гэр хорооллын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг би ахалж байгаа. Манайхыг орон сууцжуулах төсөлтэй нэгтгэж үйл ажиллагааг нь уялдуулмаар байна" гэсэн юм. Тэггэл Ерөнхий сайд "Цогзолмаа дарга манай ажлын хэсэг гэж ярьж байна. Таныг хэн, хаана тавьчихав аа. Орон сууцжуулах ажлыг хариуцсан тусдаа ажлын хэсэг байгуулан Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд хариуцуул" хэмээн хатуухан үүрэгдэв. Харин Л.Гансүх сайд мөн л өмнөх үгээ давтан давчуу хугацаанд ажиллах нь хэмээн үглэв. Тэрээр нэг л халширч шантраад байгаа бололтой. Энэ үеэр хажуугийн ширээнд сууж байсан "Эко Ази" дээд сургуулийн Ц.Адьяасүрэн утааг багасгах арга болсоноо хэлэв. Тэрээр Улаанбаатар хотод байрладаг их, дээд сургуулиудыг цөмийг нь Төв аймаг руу нүүлгэхийг санал болгосон юм. Хэрэв ингэвэл оюутан хүүхдүүдээ даган хотод орж ирсэн хүмүүс тийш нүүдэллэх гэнэ. Ингэснээр нийслэлээс 800 гаруй мянган хүн шилжин явах боломжтойг дуулгав. Энэ тохиолдолд хотод үлдсэн гэр хорооллын цөөн айлыг орон сууцжуулахад төсөв мөнгөний хэмнэлттэй байх гэнэ. Ийн хотын утааг хөдөө рүү хөөж нийслэлээ цэвэршүүлэх санааг тэрээр дэвшүүллээ. Түүний санааг Ерөнхий сайд сайшаагаад "Утаатай зэрэгцэн шийдвэрлэх олон асуудал байгаа" хэмээгээд үргэлжлүүлэн хуралдахыг хүсээд гарч одов. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд "Та нар утааг багасгах талаар бодож мөрөөддөг бүхий л аргуудаа хэлээрэй. Гамшгийн хэмжээнд хүрсэн утаатай дайн зарлая" хэмээн дахин дахин ярилаа. Утааг багасгах нэрээр болсон болоогүй төсөл хэрэгжүүлсэн ч үр дүнд нь төсвийн мөнгөөр түрийвчээ түнтийлэгсдийн тоо л олширсон. Төр засаг маань хэдэн жил яриад багасгаж бараагүй утаагаа хоёр долоо хоногийн дотор үгүй хийхээр ийн ханцуй шамлан дайрав. Өвлийн сар дундаа ороход гамшгийн утааг гэнэт анзаарсан төрийн түшээд түүнийг хөдөө рүү хөөхөөр болж байх шиг ээ. Я.Мөнгөнцэцэг
Ази, Номхон далайн бүсийн симпозиум болно
21 минутын өмнө
Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоов
33 минутын өмнө
Доллартай торх олджээ
43 минутын өмнө
МАХН-ын бага хурал өнөөдөр хуралдана
58 минутын өмнө
Хууль хэрэгжүүлэх гэж хүйтэн зэвсэг ашиглаж болох уу?
1 цаг 22 минутын өмнө
Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН
1 цаг 28 минутын өмнө
Өнөөдөр бич өдөр
1 цаг 30 минутын өмнө
1972 мал шүлхий өвчнөөр халдварлажээ
Өчигдөр 17 цаг 53 минут
Хөрөнгийн биржийн менежментийн багийг гадаадынхан удирдах уу
Өчигдөр 17 цаг 45 минут
Бичиг баримтгүй хятад иргэд баригджээ
Өчигдөр 17 цаг 38 минут
Сайдын амь насанд халджээ
Өчигдөр 17 цаг 26 минут
Утаагүй түлшний лабораторийн нээлт болно
Өчигдөр 17 цаг 14 минут
Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн болно
Өчигдөр 16 цаг 52 минут
Тарваганд хазуулж тахал тусчээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Улсын бүртгэлийн ерөнхий газрын техникүүд бүрэн шинэчлэгдэнэ
Өчигдөр 16 цаг 22 минут
Олон тооны зээр тодорхойгүй шалтгаанаар хорогдож байна
Өчигдөр 16 цаг 10 минут
Тендерийн урилга: Бульдозерын Д-16 маркын сэлбэг нийлүүлэх
Өчигдөр 15 цаг 59 минут
Тархины саажилттай хүүхдийг хөгжүүлэх төв
Өчигдөр 15 цаг 58 минут
Ажилд авна
Өчигдөр 15 цаг 53 минут
“Бизнесийн боловсрол” ажлын байр 2010 болно
Өчигдөр 15 цаг 44 минут
Хээрийн түймэр асчээ
Өчигдөр 15 цаг 39 минут
Асрамжийн хүүхдүүдэд угаалгын машин бэлэглэнэ
Өчигдөр 15 цаг 30 минут
Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Геологи, Хэл, Хүнс үйлдвэрлэлийн чиглэлийн 3500 гаруй номын худалдаа гарч байна
Өчигдөр 15 цаг 22 минут
“Ногоон” үзэсгэлэнд урьж байна
Өчигдөр 15 цаг 12 минут
Амралтын өдөр эрүүлжүүлэгсдийн тоо 162-т хүрэв
Өчигдөр 15 цаг 1 минут
Хэлмэгдэгсдэд буцалтгүй тусламж гардуулав
Өчигдөр 14 цаг 53 минут
Энэтхэг улсын тухай
Өчигдөр 14 цаг 23 минут
Гадаад харилцааны сайд сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Өчигдөр 14 цаг 0 минут
Банкин дахь валютын нөөц хөдөлгөөнд орж эхэлжээ
Өчигдөр 13 цаг 46 минут
Хөвсгөл аймаг дахь ЖДҮ- ийн газраас
Өчигдөр 13 цаг 35 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |