|
Бямба, 7 сарын 31, 2010
Гадаад мэдээ :
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Б.Обама ток шоунд оролцжээ
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Хөгжим хүүхдийн хөгжилд төслийн нээлт боллоо
2010 оны 1 сарын 29
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү төсөл нь хараа хяналтгүй, халамж асрамжийн төвд байрладаг, хүнд нөхцөл дэх хүүхдүүлийн хүүхдийн авьяас боломжийг нээн хөгжүүлэх, улмаар нийгмийн амьдралд татан оруулах, нийгмийн идэвхтэй гишүүн болгон хүмүүжих, тэдэнд өөртөө итгэх итгэл, амьдралыг эерэгээр харах итгэл үнэмшлийг бий болгох зорилгоор урлагийн боловсрол олгох, цаашид морин хуур, найрал дууны хамтлаг бий болгох, загвар төслийг бусад нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Сүүлийн жилүүдэд ядуурал, орлогын хомсдол, нийгмийн халамж, үйлчилгээний хүртээмжгүй байдал, гэр бүл салалт, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийн улмаас эцэг эх, асран хамгаалагчийн анхаарлаас гадуур хараа хяналтгүй хүүхдүүд олноор гарч ирсэн. Албан бус мэдээгээр одоогийн байдлаар нийт 48 асрамж, халамжийн байгууллагад 1500 орчим хүүхэд байрлаж байна. Мөн 50 гаруй хүүхэд байнга гудамж, орц, траншейгаар тэнүүчлэн амьдарч, 130 орчим хүүхэд хогийн цэг дээр байрлаж, 85 орчим хүүхэд нийслэл хотод гуйлга гуйн амьдарч байна. Хүнд нөхцөл дэх хүүхдүүдийг нийгэмшүүлэх, албан бус боловсрол, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээнд хамруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын хандив тусламжийн байгууллагууд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ. Дээрх төсөл хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн амьдрах байр, хоол хүнс, хувцас зэрэг амьдралын наад захын хэрэгцээг хангадаг. Гэвч цаашид эцэг эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй дээрх хүүхдүүдийн ирээдүй тодорхой бус, ирээдүйдээ итгэх итгэл үнэмшил бий болж төлөвшөөгүй байсаар насанд хүрч, цаашид удам дамжсан ядуурлыг бий болгох эрсдэл байсаар байна. Иймээс НХХЯ-аас санаачлан, хүүхдийн өөрсдийнх нь сонирхол, хүсэл эрмэлзэл дээр түшиглэн тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, улмаар нийгэмшүүлэх, ядуурлаас гаргах чиглэлээр өөрийн болон бусад оронд хэрэгжүүлж байсан туршлагыг үндэслэн энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Урлаг, дуу хөгжим, бүжиг бол хүнд баяр баясал авчирч, цаашид хийж бүтээх урам зоригийг бий болгодог учраас хүнд нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмшүүлэх, ирээдүйн амьдралд бэлтгэхэд энэ арга тохиромжтой, оновчтой гэж үзсэн болно. Төслийг хэрэгжүүлж эхлэх туршилтын нэг жилд ядуу гэр бүлээс гаралтай эмзэг бүлгийн хүүхдүүд, халамж, асрамжийн төвд байрлаж байгаа болон гудамж, орц, траншейгээр байнга тэнүүчлэн амьдардаг хүүхдүүдээс сонгосон 132 хүүхэд уг төсөлд хамрагдана. Төслийн нээлтийн үеэр “Хаан хуур чуулга”-ын морин хуурын хамтлаг тоглолт хийж, “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны хамтлаг төсөлд хамрагдаж буй хүүхдүүдэд тоглолтоосоо үзүүллээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд НХХЯ, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, урлаг соёлын зүтгэлтнүүд, бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрддэг юм.
“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ
Өчигдөр 18 цаг 56 минут
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн...
Өчигдөр 18 цаг 15 минут
Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо
Өчигдөр 17 цаг 15 минут
Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов
Өчигдөр 17 цаг 12 минут
БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ
Өчигдөр 17 цаг 7 минут
Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх
Өчигдөр 17 цаг 4 минут
Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна
Өчигдөр 17 цаг 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өчигдөр 17 цаг 0 минут
Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа
Өчигдөр 16 цаг 54 минут
Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ
Өчигдөр 16 цаг 47 минут
Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ
Өчигдөр 16 цаг 44 минут
Би сэрүүцмээр байна
Өчигдөр 15 цаг 58 минут
Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг
Өчигдөр 15 цаг 45 минут
Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил
Өчигдөр 15 цаг 35 минут
Vanquish удахгүй түйвээнэ
Өчигдөр 15 цаг 23 минут
Калифорнид ойн түймэр гарсаар байна
Өчигдөр 15 цаг 11 минут
Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг
Өчигдөр 14 цаг 50 минут
Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй
Өчигдөр 14 цаг 32 минут
“Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам
Өчигдөр 14 цаг 15 минут
Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа
Өчигдөр 13 цаг 58 минут
Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ
Өчигдөр 13 цаг 19 минут
Б.Обама ток шоунд оролцжээ
Өчигдөр 13 цаг 17 минут
Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ
Өчигдөр 12 цаг 55 минут
Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа
Өчигдөр 12 цаг 52 минут
Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно
Өчигдөр 12 цаг 39 минут
“Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо
Өчигдөр 12 цаг 26 минут
Борооны ус зайлуулах технологио заана
Өчигдөр 12 цаг 21 минут
Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо
Өчигдөр 12 цаг 15 минут
Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө
Өчигдөр 12 цаг 8 минут
Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа
Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |