Гуравдугаар сургуулийн эмч, тогоочийг байцааж эхэллээ
2010 оны 2 сарын 1

Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн хүүхдүүд энэ сарын 29-нд хоолноос хордлого авсан асуудалд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2-р тасаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2-т заасан /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/,  172 дугаар зүйлийн 2-т заасан /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах/ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хэрэгт тус сургуулийн эмч болон “Баяндаш” ХХК-ийн захирал нарыг холбогдуулан шалгаж байна.

Өнгөрсөн сарын 29-ны өдрийн 23:30 цагийн байдлаар ХӨСҮТ-д хяналт хийж хүлээн авахад 2010.01.29-ны өдрийн 14:30 минутад “Хоолны хордлого”гэсэн оноштой анхны хүүхэд 103-д дуудлагаар ирсэн байна. Уг хүүхэд 39 хэм хүртэл халуурсан, гэдэс базалсан, усархаг гүйлгэсэн, бөөлжсөн шинж тэмдэг илэрсэн байна.Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 126 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаагаас 2 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Тус сургуулийн цайны газрыг “Баяндаш” ХХК нь сургуулийн захиргаатай гэрээ байгуулж хүүхдийн үдийн цай, өдөр өнжүүлэх ангийн сурагчдын хоол, багш ажилчдын өдрийн цайг бэлтгэн үйлчилдэг байна.Уг цайны газарт 11 хүн ажилладаг бөгөөд хоол хүнсний зүйлээ “Барс”,”Хүчит шонхор” захаас тодорхой тогтсон лангуу хувь хүнээс худалдан авдаг ба уг захууд ажиллахгүй үед “Далай ээж”, “Меркури” захуудаас авдаг байна.

Пирошкины мах нь хуршсан амттай байж

Хоолны хордлогонд хордсон хүмүүс нь өдөр өнжүүлэх ангийн багш, сурагчид ба тэдэнд зориулж тусад нь хийж бэлтгэсэн хоолны пирошки, луувангийн салалт зэргийг идсэн пирошкины мах нь хуршсан байдалтай исгэлэн гашуун амттай байсан гэж эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүд мэдүүлж байгаа нь пирошки, луувангийн салатнаас хордлого авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Хоолны газрыг цагдаагийн хамгаалалтанд авчээ

Мөрдөн байцаалтаар 42 хүнийг гэрч, хохирогчоор байцааж, цайны газарт нарийвчилсан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр битүүмжилж цагдаагийн байнгын хамгаалалтанд авсан байна. Хэргийн газраас хураан авсан дээжүүдэд шинжилгээ явуулахаар шинжээч томилж “Баяндаш” ХХК-ын захирал Б-гийн мэдүүлсэний дагуу хүнсний зүйлийг цуглуулсан газруудыг заалгаж мэдүүлгийг газар дээр нь шалган, худалдан авсан гэх хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжээч томилон хүргүүлээд байгаан байна.

Одоогийн байдлаар цайны газрын ажилчид болон ажлын байранд ямар нэгэн халдварт өвчний голомт  байгаа эсэх талаар “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн болон “Улсын мэргэжлийн хяналтын газар”-ын лабораторид хандаж шинжээч томилон хүргүүлээд байна. Эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа 113 хүүхдүүдэд ямар халдварт өвчний шинж тэмдэг байгаа талаар шинжээч томилж насанд хүрээгүй гэрч, хохирогчоор тогтоох мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг шуурхай явуулж эхэлжээ.

Цаашид нийтийн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд шинжилгээтэй баталгаатай хүнсний бүтээдэхүүнээр хоол, унд үйлчлэх, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангах, хоол, хүнсний аюулгүй байдалд тавих хяналт тавьдаг албан тушаалтнуудын ажлыг хариуцлага, шалгалтыг өндөржүүлэх шаардлагатай байгаа нь хэргийг шалгах явцад харагдаж байна.Энэ талаар цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

 

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд