Хан-Уул дүүргийн Засаг даргыг огцруулах уу, үлдээх үү
2010 оны 2 сарын 5

-Хоёр толгойтой бүргэд-

Нийслэлд Ардчилсан нам ялалт байгуулсан ганц дүүрэг Хан-Уул. Өөрөөр хэлбэл АН-ын Засаг даргатай, Иргэдийн хурлын 35 төлөөлөгчийн олонхи буюу 26-г нь авсан болохоор АН-ын гишүүн ИТХ-ын даргатай, Тамгын газар нь бараг тэр чигтээ ардчиллынхан гээд үндсэндээ АН-ын дүүрэг. Тийн атал яагаад АН-ынхан даргаа эсэргүүцэж, бүр жагсаал цуглаан, өлсгөлөндөө хүртэл тулчихсан нь хачирхалтай. Өлсгөлөн хэдийнэ эхэлчихэж. Биднийг очих үед Тамгын газрын яг үүдэн тушаа хэц татан эсгий дэвсээд дөрвөн хүн өлсөж байна. Нэг нь хуурай өлсгөлөн зарласан гэнэ. 1990 оны анхны өлсгөлөнд оролцож байсан Г.Ганболд гэж МоАХ-ны партизан хуурай өлсгөлөн зарлагч аж. Тэрбээр нимгэвтэр савхин хүрэм, бүрх малгайтай сууж байлаа. Нөгөө гурав нь Г.Норов, С.Энхжаргал, П.Сэргэлэн гээд АН, болон МоАХ-ны гишүүд юм байна. Хэдэн асуулт тавилаа. Г.Ганболд:

-Өлсгөлөн зарласан гол шалтгаан Засаг дарга Ганхуягийг огцруулах юм уу?

-Үндсэндээ тийм. Бас Ардчилсан намын үйл ажиллагааг Үндсэн дүрмийн дагуу эмх журманд нь оруулах шаардлага бий. Энэ уриа лоозонгуудад бусад шаардлагууд бичигдсэн байгаа л даа.

-АН дүрмийнхээ дагуу ажиллахгүй байгаа юм уу?

-Тийм шүү дээ. Жишээ нь манай дүүрэгт гэхэд хоёр АН ажиллаж байгаа биз дээ. Үндсэн дүрмийн дагуу сонгогдсон нэг дарга байхад дүрэм зөрчиж бараг өөрийгөө томилчихсон бас нэг дарга гараад ирчихсэн зэрэгцээд жирийн гишүүдээ талцуулаад байдаг. Намаа аятайхан удирдаад явж чадахгүй байж дүүрэг удирдаж чадна гэж үү.

-Ганхуягийг огцруулчихвал өлсгөлөн зогсоно гэж ойлгож болох уу?

-Ер нь хууль бусаар томилогдсон, дараа нь хуулийн дагуу огцорсон Засаг дарга огцорвол бусад шаардлага аяндаа биелэх магадлалтай.

-Энэ хүйтэнд, ийм нимгэн хувцастай, гадаа өлсгөлөн, тэр тусмаа хуурай өлсгөлөн зарлаж болж байгаа юм уу. Эмнэлэгт үзүүлж зөвшөөрөл авсан уу?

-Зүгээр ээ. Гэрээс дулаан хувцас ирнэ. Шударга үнэний төлөө ингэж тэмцэхээс яахав. Өнөө өглөө эмнэлэгт үзүүлээд клизм тавиулсан. Бусад зөвшөөрөл авагдсан байгаа.

-Та дөрөв дээр хүн нэмэгдэнэ гэсэн үү?

-Нийтдээ хориод хүн нэмэгдэнэ.

-Засаг дарга, иргэдийн хурлаас, бас АН-аас хүн ирж уулзав уу?

-Одоогоор хэн ч ирээгүй байна. Бид шаардлагаа ИТХ-ын даргад түрүүхэн хүргүүлсэн. Хариу өгөх байх гэж найдаж байна.

-Гадаа зарлагдаад байгаа өлсгөлөнгийн талаар ярилцсан л байлгүй?

Н.Энхтүвшин:-Тэгэлгүй яахав. Дөнгөж сая энэхүү шаардлагыг хүлээж аваад байна. Хоёр шаардлага тавьсан байна. Нэг нь 2010 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн ИХ-ын тогтоол шийдвэрүүдэд тамга дарж баталгаажуулах, нөгөө нь АН-ын болон МоАХ-ны гишүүдээс хэвлэл, мэдээллээр дамжуулан уучлал гуй гэсэн байна.

-Биелүүлэх боломжтой юм биш үү. Арай үүний төлөө өлсгөлөн зарлаагүй байх?

-Дөнгөж сая авсан болохоор шууд хариулт өгөх боломжгүй. Тэгээд ч тэр хурал нь хууль ёсны биш гэж ИХ-ын олонхи үзсэн болохоор баталгаажуулах боломжгүй. Уучлал гуйх амархан л даа. Гэхдээ хууль журам зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа учир юуны төлөө уучлал гуйх вэ гэдэг сонин. Зөвлөлдөж байгаад хариу өгнө.

-Засаг дарга хууль бус гэж өлсгөлөн зарлагсад хэлж байна. Зохих ном журмаар нь шийдвэрлэж болохгүй байгаа юм уу?

Ж.Ганхуяг: -Уг нь хууль журмаараа л явж байгаа юм. Миний огцрох эсэхийг Иргэдийн төлөөлөгчд хурлын олонхи шийдэх ёстой. Тэр олонхи нь огцруулахгүй гээд саналаа өгчихсөн байхад би сайн дураараа огцорч болохгүй биз дээ.

-Нийслэлийн Засаг дарга ямар байр суурьтай байдаг бол?

-Ирсэн хариу нь энэ л дээ. Засаг даргад хоёр өөр бичиг очсон. Нэг нь албан ёсоор хийгдсэн хурлын шийдвэр, нөгөө нь хурал орхиж гарсан гишүүдийн Гарын үсэгтэй албан тоот. Мөнхбаяр дарга бөөрөнхийлсөн хариу өгсөн л дөө. Хоёр албан бичгийн огноо, дугаар адил боловч гаргасан шийдвэр агуулга нь өөр байх учир шийдвэр гаргах боломжгүй гэсэн утгатай.

-Гэхдээ Засаг даргыг огцруулах үндэслэл байна гэсэн байх юм?

-АН-аас гарсан ганц даргыг өөрчлөх сонирхол Засаг даргад байх нь мэдээж байх л даа. Шууд тэгж хэлээгүй ч хоёр дахь тогтоол мөн л хууль зөрчсөн байх тул гарсан шийдвэрүүд хууль зүйн үндэслэлгүй гэсэн байгаа биз.

-Энэ бужигнаанаас болоод дүүргийн ажил цалгардаж, иргэд хохирох юм биш байгаа?

-Ажил хэвийн явагдаж байгаа. Ямар нэг доголдол саатал гаргахгүй ажиллахыг манай хэлтэс албад онцгой анхаарч, хяналт тавьж байна.

-Өлсгөлөн суулт хийж буй хүмүүстэй уулзаж ярилцсан уу?

-Хэд хэдэн удаа уулзсан. Яг хаанаас хэн удирдаад зохион байгуулаад байна гэдэг нь тодорхойгүй болохоор зарим нэг хүндрэл байгаа. Ойлголцох байх гэж итгэж байна.

-Та чинь дүүргийн АН-ын дарга биз дээ. Гэтэл гаднах хүмүүс биш гээд байсан?

-АН-ын Ерөнхий НБД-ын цагдаагийн газарт ирүүлсэн албан тоот энэ байна (Д.Эрдэнэбат гэсэн гарын үсэг бүхий бичиг үзүүлэв. 2009.10.02 № 2386 огноотой)

-Тэгээд яагаад дүүрэгт хоёр нам, хоёр дарга, тус тусдаа тамга тэмдэгтэй ажиллаад байдаг юм бэ. Ийм байдлаас болоод зөрчил үүсээд байгаа юм биш үү?

-Бид энэ асуудлыг намын удирдлагуудад удаа дараа тавьсан. Үндсэн дүрмийнхээ дагуу өөрсдөө шийд гэсэн хариу өгдөг юм. Уг нь намын дотоод асуудал мэт боловч энэ үл ойлголцлоос болоод АН-ын нэр хүнд унах магадлалтай гэдэг талаас нь бид харж байгаа. Хамтын шийдэлд хүрэхийг хичээж байгаа.

-Хамтын шийдэл гэхээр яана гэсэн үг вэ?

-Намын асуудлыг дүүргийн намын хурлаараа шийдэж таарна. Харин засаг захиргаатай холбоотой асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал хагалах учиртай. Одоогоор өөр гарц харагдахгүй байна.

-Тийм бол хурлаа хийвэл яасан юм?

Н.Энхтүвшин: -Бид тал талаас нь ярьсаан. ИТХ-аа хэдийд ямар байдлаар хийхээ зөвшилцөж байна. Тэгээд Засаг даргын асуудлаар санал хурааж болох юм гэж. Харин нөгөө тал болохоор хурал хийх шаардлагагүй. 17 гишүүн гарын үсэг зурсан шийдвэр хүчинтэй гэж үзээд байгаа л даа.

-Гэхдээ л хоёр шийдвэр аль аль нь хүчин төгөлдөр биш гэж үзсэн болохоор хуралдаж байж л асуудлаа хагалахаас өөр гарц бий гэж үү?

-Хуралдаж л таарах байх. Тэгээд санал хураалтаа нууцаар явуулаад шийдвэрлэх нь зөв болов уу гэж үзэж байгаа. Нөгөөдүүл саналаа ил хураана гэдэг юм.

-Хүнтэй холбоотой асуудлыг нууц санал хураалтаар шийддэг биз дээ?

-Уг нь тийм.

Эндээс гарч төв нам дээр ирэв. Хан-Уул дүүргийн намын талаар төв нам болон нийслэлийн нам хоёр өөр байр суурьтайгаа хэлж байна. Төв намынхан болохоор Ж.Ганхуяг 2008 оны тавдугаар сард дүүргийн намын дарга болсон, одоо ч хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Нийслэлийн намын ХЭГ 2009-оны гуравдугаар сард зарлагдаж, ирц хүрээгүйн улмаас хойшлон 2009 оны дөрөвдүгээр сарын нэгэнд хуралдсан дүүргийн намын хурлын протокол, тэрчлэн Б.Ариунболдыг намын даргаар томилох тухай тогтоолын хуулбарыг гаргаж өгөв. Зарим асуултдаа тодруулга авлаа.

-Үндсэн дүрмийн заалтаар бол төв нам орон нутгийн намын дотоод хэрэгт оролцохгүй гэх юм?

-Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын ажилтан:

-Тийм учраас Д.Эрдэнэбат даргын явуулсан албан тоотыг дүрмийн бус гэж нийслэлийн нам үзсэн. Үндсэн дүрмийн хороо ч ийм шийдвэрт хүрсэн байгаа.

-Тэгвэл Хан-Уул дүүргийн хоёр намтай болчихсон байгааг юу гэж үзэж байдаг юм?

-Нийслэлийн намын зүгээс Б.Ариунболдыг намын дарга гэж албан ёсоор үздэг шүү. Ажил төрөл тэнд л төвлөрдөг.

-Дүүргийн нам дахин хуралдах эсэх нь нийслэлийн намд хамааралгүй гэсэн үг үү?

-Үндсэндээ тийм. Тэд хурлаа хийгээд гаргасан шийдвэрээ нааш нь ирүүлэх ёстой. Дүрэм зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн дүрмийн хороонд хандаж шийдвэрлүүлнэ.

Намын төв байрны нэгдүгээр давхрын хойт жигүүрт байрлах АН-ын Намын байгуулалтын хэлтсийн даргатай уулзаж Хан-Уул дүүргийн даргын тухай сонирхвол сайн мэдэхгүй гээд намын даргын туслах л мэднэ гэж байна. Хоёрдугаар давхарт гарч даргын туслахаас асуувал аравдугаар сард Д.Эрдэнэбат даргын явуулсан бичгээс өөр шийдвэр дахиж гараагүй гэнэ. Ингээд эрэл мухардав. АН-ын хоёр давхар байранд хоёр өөр нам ажиллаж байна уу гэлтэй. Дээд давхарт нь Ж.Ганхуягийг, доод давхарт нь Б.Ариунболдыг хүлээн зөвшөөрсөн "жигүүр" дэвэн байх ажээ.

Олхонууд ШААБАР

Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо Өчигдөр 18 цаг 2 минут Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ Өчигдөр 17 цаг 42 минут Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ Өчигдөр 17 цаг 10 минут Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ Өчигдөр 17 цаг 2 минут МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй Өчигдөр 16 цаг 53 минут 192 хүн эрүүлжүүлэгджээ Өчигдөр 16 цаг 40 минут Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно Өчигдөр 16 цаг 34 минут ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа Өчигдөр 15 цаг 44 минут Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ Өчигдөр 15 цаг 36 минут Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо Өчигдөр 15 цаг 29 минут Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна Өчигдөр 15 цаг 24 минут Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо Өчигдөр 15 цаг 1 минут Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ Өчигдөр 14 цаг 52 минут Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ Өчигдөр 14 цаг 13 минут Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ Өчигдөр 13 цаг 41 минут Шар хадны хар там Өчигдөр 13 цаг 21 минут СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ Өчигдөр 13 цаг 9 минут “Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ Өчигдөр 13 цаг 7 минут Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно Өчигдөр 12 цаг 37 минут Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно Өчигдөр 12 цаг 8 минут “Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан Өчигдөр 11 цаг 52 минут Т.Блэйр ярилцлага өгчээ Өчигдөр 11 цаг 37 минут Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу? Өчигдөр 11 цаг 18 минут Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа Өчигдөр 10 цаг 57 минут Нийслэлд 25 хэмийн дулаан байна Өчигдөр 10 цаг 21 минут Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ Өчигдөр 10 цаг 4 минут Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна Өчигдөр 9 цаг 59 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 9 цаг 30 минут Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг Өчигдөр 8 цаг 40 минут Монгол цагдаа “Bye Bye” Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Мэргэжлийн боловсролын хөгжлийн талаарх доорх үнэмлэмжийн аль нь хамгийн оновчтой нь вэ?

МСҮТ-ийн төгсөгч чадварлаг хэн бүхэнд амжилтын хаалга нээлттэй байна

МСҮТ-үүд нь чанартай сургалтаар чадварлаг ажилтныг бэлтгэж байна

Баялгийг бүтээгчид нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Шинэ аж үйлдвэржилтэнд МСҮТ-ийн төгсөгчдийн оролцоо хамгаас чухал байна

Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварлаг ажилтныг МСҮТ-үүд бэлтгэж байна

Нийгмийн хөгжил МСҮТ-ийн зөв чиг хандлагыг нэмэгдүүлж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэй мэргэжлийг МСҮТ-д эзэмших боломжтой

Өөрийн сонирхолыг амжилтын түлхүүр болгоё

Мэргэжлийн зөв сонголт сайхан амьдралын баталгаа болж чадна

Хамтарч ажилладаг вэбүүд