Ч. Энхээ: МоАХ намайг шагналд тодорхойлоод үүнийгээ эргээд доромжлох хэрэгсэл болгоно гэж бодсонгүй
2010 оны 2 сарын 5


Хуульч өмгөөлөгч Ч. Энхээ өнөөдөр сэтгүүчдэд хандаж мэдээлэл хийсэн юм. Түүнээс ямар шалтгаанаар ийнхүү мэдээлэл хийх болсон талаар нь зарим зүйлийг тодрууллаа.

-Та өөрийгөө Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын нэг гэдэг. Гэтэл таныг Ардчилалын 20 жилийн ойн медаллаар шагнагдаагүй талаар олон талын мэдээлэл хэвлэлээр цацагддаг?

-Тиймээ. Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын тэргүүн эгнээнд явж байсан хүмүүсийн нэг бол би. Гэхдээ энэ 20 жилийн хугацаанд нэг ч удаа шагнагдаж байгаагүй. Намайг Ардчилсан холбооноос олон удаа шагналд тодорхойлж байсан. Гэхдээ “Ард түмэн намайг мэдэж байгаа тиймээс шагнуулах шаардлагагүй” гээд татгалздаг байлаа. Харин Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ардчилсан холбооныхон намайг та шагналаас олон удаа татгалздаг байсан харин энэ удаад  тодорхойлох хэрэгтэй гэж хэд хэдэн удаа санал тавьж шахсан. Тэгээд л өөрийгөө тодорхойлоод өгчихсөн чинь эргээд намайг доромжлох хэрэгсэл болгоно гэж ерөөсөө бодоогүй. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллийг уншсан байх. Ч. Энхээ өөрийгөө том шагналд тодорхойлоод амруугаа алгадууллаа, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжихээ мэдэж бай, Аюулаас хамгаалах яамны тагнуул байсан, гэхчлэн.  Үүн дотор хамгийн үнэнд ойрхон мэдээлэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжихээ мэдэж бай гэсэн мэдээлэл нь байх.

-Тагнуул байсан талаар мэдээлэл байдаг. Энэ талаар та үгүйсгэж байгаа хэрэг үү?

-Намайг тэгж хэвлэлээр их бичдэг. Энэ ор үндэслэлгүй зүйл, тухайн үед тийм байгууллага байдаггүй байсан. Би тэгэхлээр байхгүй байсан байгууллагын тагнуул байж таарах уу.

-Шагнал олгогдоогүй талаарх мэдээлэл янз бүрээр л яригдаж байна. Яг таны бодлоор яагаад шагнал олгогдоогүй вэ?

-Би дээр дурьдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжихээ мэдэж бай гэсэн утгатай мэдээлэл байсан. Тэр л байх. Би угаасаа Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь тамгийн газарт нь ажиллаж байсан. Тэглээ гээд шагналын байдал буурна гэж бодож байсан ч бүр ингэнэ гэж бодоогүй. Ардчилсан хувьсгалын анхны цуглаанд нь хамгийн их үүрэгтэй оролцож байсан 4 хүний нэг нь би шүү дээ. Тухайн үед цуглааныг 1989 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр миний нэрээр хийж байсан. н.Гарамжил генералыг Цагдаагийн хэв журмыг хамгааллын албаны дарга байхад нь цуглаан хийх зөвшөөрөл хүссэн бичгийг би өөрөө ширээн дээр нь гаргаж тавьж байсан. Ямар нэгэн асуудал эмх замбараагүй байдал үүсвэл өөрийн биеэр хариуцна гэж байлаа. Гэтэл тухайн үед нуугдаад зугтааж байсан хүмүүс нь өнөөдөр баатар болчихоод сууж байна шүү дээ.

Ардчилсан холбоог анх “Дэвшилтэд залуучуудын холбоо ” гэсэн нэрээр Дарь Сүхбаатар бид хэд зохион байгуулж байсан. Харин Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нарыг энэ холбооны хаалгыг тогшоод “ нэгдье” гээд орж ирж байхад нь би хойморт нь сууж байсан хүмүүсийн нэг. Хамгийн гол нь миний хийсэн болгоныг үгүйсгээд байгаа юм. Тэрнээс би шагнал авахдаа гол нь биш шүү дээ. Угаасаа 20 жил шагнал аваагүй цаашаа хэдэн ч жил шагнал авахгүй байж чадна. Гомдохгүй ш дээ. Энэ төрөөс би дахин юу ч горьдохгүй. Намайг иргэнээ гэж бодохгүйгээр тэтгэвэр тэтгэмж олгохгүй байсан ч болно. Би өөрийгөө энэ төрөөс чөлөөллөө гэж хэлж болно. Харин АН-аас өөр ямар ч Төрийн ч бай Төрийн бус ч бай ямар ч байгууллагатай хамтарч ажиллах болно гэдгээ энэ дашрамд мэдэгдье.  Миний нэр хүндийг унагах гэж янз бүрийн сөрөг мэдээллүүдийг ч олон цацаж байгаа.

-Нэр хүнд унагах сөрөг мэдээлэл гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Намайг хүн чанаргүй. Хүн биш гэж хувийн амьдралыг минь хүртэл сөхсөн байна лээ. Би энэ талаар тайлбар хийж болно. Намайг эхнэрээ шоронд хийсэн гэж гүтгэж байгаа юм. Миний эхнэр байсан хүн гэж ярья л даа.

Тэр хүн миний төрсөн ээж, ах хоёрыг залилсан байсан. Тухайн үед намайг өмгөөлөхийг хүссэн ч би өмгөөлөөгүй ээ. Би тэр хүнээс илүү ээжтэй хайртай байсан болохоор хүн биш болж байгаа юмуу.

-Танаас гадна өөр шагнагдаагүй үлдсэн хүмүүс бий юу?

-Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь бас нэг нь энэ. Анхны цуглаан болж байх үед чухал гэсэн үүрэг гүйцэтгэж байсан маш олон хүн байгаа шүү дээ. Цуглаан болж байхад залуучуудын соёлын төвийн цахилгааныг тасалж байсан тухайн үед тэр гэрлийг таслуулахгүй гээд эх үүсвэр дээр нь дөрөв таван залуусыг зогсоож мануулж байсан. Мөн энд тэнд техникийг нь хариуцаж байсан хүмүүс ч мөн байгаа . Тэднийг өнөөдөр шагнагдсан үгүйг мэдэхгүй байна. Аягүй бол шагнагдаагүй байгаа болов уу гэж бодож байна.

Г. Анир

“Вако” орон сууцны хэрэгтэй холбоотой БНСУ-ын иргэн сураггүй болжээ Өчигдөр 18 цаг 56 минут Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн... Өчигдөр 18 цаг 15 минут Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо Өчигдөр 17 цаг 15 минут Онц хүнд гэмт хэрэгтнийг дахин шалгахаар болов Өчигдөр 17 цаг 12 минут БНСУ-ын Ерөнхий сайд огцрох хүсэлт тавьжээ Өчигдөр 17 цаг 7 минут Тендерийн урилга: Компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх Өчигдөр 17 цаг 4 минут Австрийн төрийн өндөр албаныхан манай улсад айлчилж байна Өчигдөр 17 цаг 1 минут Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно Өчигдөр 17 цаг 0 минут Халуун өдөр бүлээн усаар нүүрээ угаа Өчигдөр 16 цаг 54 минут Монголд ислам шашинтнуудын ээлжит чуулга эхэллээ Өчигдөр 16 цаг 47 минут Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ Өчигдөр 16 цаг 44 минут Би сэрүүцмээр байна Өчигдөр 15 цаг 58 минут Эвгүй дэрнээс болоод тархи доргих явдал байдаг Өчигдөр 15 цаг 45 минут Тендерийн урилга: Шинээр баригдах барилгын барилга угсралтын ажил Өчигдөр 15 цаг 35 минут Vanquish удахгүй түйвээнэ Өчигдөр 15 цаг 23 минут Калифорнид ойн түймэр гарсаар байна Өчигдөр 15 цаг 11 минут Үрэвслийг төгс эмчлүүлээгүйгээс үргүйдэл үүсдэг Өчигдөр 14 цаг 50 минут Нуруу өвдөх нь үений үрэвсэл, булчингийн чангаралтаас үүдэлтэй Өчигдөр 14 цаг 32 минут “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам Өчигдөр 14 цаг 15 минут Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тэйлортой уулзлаа Өчигдөр 13 цаг 58 минут Орос улсад өвлийн олимпт бэлтгэхтэй холбоотой 12 хэрэгт эрүү үүсгэжээ Өчигдөр 13 цаг 19 минут Б.Обама ток шоунд оролцжээ Өчигдөр 13 цаг 17 минут Хортой шингэн агуулсан торхнууд голд урсчээ Өчигдөр 12 цаг 55 минут Дэлхийн хамгийн жижигхэн хүнийг дахин тодрууллаа Өчигдөр 12 цаг 52 минут Туул гол бохирдуулсан иргэдийг торгоно Өчигдөр 12 цаг 39 минут “Toyoto” 430 мянган машин эргүүлэн татахаар боллоо Өчигдөр 12 цаг 26 минут Борооны ус зайлуулах технологио заана Өчигдөр 12 цаг 21 минут Ундны цэвэр ус хэрэглэх эрхтэй боллоо Өчигдөр 12 цаг 15 минут Зам засварыг түргэвчлүүлэх үүрэг өглөө Өчигдөр 12 цаг 8 минут Черчилийн хиймэл шүдийг дуудлагаар худалдлаа Өчигдөр 12 цаг 6 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1364.0 1369.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
Хэрэв маргааш сонгууль болбол та аль намд саналаа өгөх вэ?

МАХН

Ардчилсан нам

МАХН АН хоёрт

Иргэний зориг нам

Үндэсний шинэ нам

Бүгд найрамдах нам

Эх орон нам

Бие даагч

Саналаа өгөхгүй

Мэдэхгүй

Хамтарч ажилладаг вэбүүд