|
Бямба, 9 сарын 4, 2010
Гадаад мэдээ :
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
“Эрл” хар салхи ойртож байна
Иракт явуулсан цэргийн ажиллагаа дууссаныг мэдэгдлээ
Дэлхийн II дайн эхэлсний ойг тэмдэглэв
“Компасу” хар салхи ойртож байна
Уурхайчдыг аврах ажиллагаа эхэлжээ
Галт уул дахин идэвхжлээ
Чеченийн Ерөнхийлөгчийн гэр рүү халджээ
Уурхайчид гэрийнхэнтэйгээ утсаар ярьжээ
Сураггүй алга бологсод хаана яваа бол?
2010 оны 2 сарын 8
-Дөрвөн настай ах нь гуравтай дүүгээ олох гэж гараад хоёул төөрчээ- Гэрээсээ гараад сураггүй алга болсон хүн, өглөө хичээлдээ явчихаад 2-3 хоног гэртээ ирээгүй хүүхдээ эрж, сурсан дуудлага цагдаагийн газруудад багагүй бүртгэгдэх болжээ. Өнгөрсөн сарын 28-нд иргэн М-ийн хоёр настай хүүхэд хулгайлагдсан дуудлага цагдаагийнханд иржээ. Сонгинохайрхан дүүргийн II хороонд оршин суух гэрээс нь хар ногоон өнгийн микро автобустай хүмүүс нялх хүүхдийг нь аваад зугтлаа гэх мэдээлэл ирсэн байна. Энэ явдал хоёр дахь удаагаа давтагдаж байгаа аж. Уг хэргийн эзэн 15 настай охин тэр хүүхдийн эцэг, эхийн танил бөгөөд нялх хүүхдээ харуулахаар үлдээхэд эцэг, эхийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр гэртээ авчирч, ар гэрийнхнийг нь баахан сандаргаж байсан удаатай гэнэ. Энэ удаад ч Баянзүрх дүүрэгт байдаг гэрээс нь хүүхдийг авч гараад Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэртээ аваачжээ. Жаалхүүгийн эцэг, эх дэлгүүр гараад ирэх хооронд хүүхдийг нь аваад явчихсан байснаас эцэг, эх нь сандран ийнхүү цагдаад ханджээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч Б.Эрдэнэтуулаас тодруулахад "Хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд бага насны хүүхдээ орхисон учраас тэдэнд хуулийн хариуцлага тооцох ёстой. Иргэд хуулийн мэдлэг дутмаг байдаг. Эцэг, эхчүүдэд энэ талын хуулийн мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагатай байна" гэлээ. Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд он гарсаар насанд хүрээгүй гурван хүүхэд эрэн сурвалжлагджээ. Тэднийг шуурхай эрэн сурвалжилсны эцэст эсэн мэнд олсон байна. Харин сүүлийн үед хүүхдүүд бөөнөөрөө нийлж, компьютер тоглоомын газарт хонуутаар тоглох явдал их байгаа аж. Ингэхдээ ар гэрийнхэндээ хэлэлгүй, гэрээсээ гарч, хоноглодог байж. Тэгээд сандарсан эцэг, эх нь цагдаагийн газарт мэдэгдэж, эрж хайж бөөн юм болсон байхад хүүхэд нь найзындаа хоночихоод маргааш нь хээвнэг ирэх нь бий гэнэ. Эсвэл тоглоомын газар хонон өнжин тоглоод ирдэг байна. Харин эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ буцаж ирснийг цагдаагийн газарт мэдэгдэхгүй, эрлийн ажлыг сунжруулдаг хэмээн цагдаагийнхан тайлбарлалаа. Харин зарим нэг эцэг, эх сураггүй болсон хүүхдээ хаана юу хийж байгаад нь хяналт тавилгүй, цагдаад мэдэгдэхгүй явсаар долоо хоногийн дараа сая л ухаан оров уу гэлтэй хүүхдээ хайж эхэлдэг тохиолдол ч цөөнгүй байна. ТОГЛООМЫН ГАЗРУУД ЦҮНХ, УТСЫГ НЬ БАРЬЦААЛАН ШӨНӨЖИН ТОГЛУУЛДАГ Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрыг зорилоо. Үүдээр нь хүмүүс холхин байцаагчдыг сахин зогсоцгооно. Бид хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Бадамцэцэгтэй уулзахаар хүлээж байлаа. Насанд хүрээгүй хүүхэд нь сураггүй болоод хоёр хоносон гэх эмэгтэй бидэнд зовлонгоо ярьсан юм. Хоолой нь чичрэн ярих тэр эмэгтэйн хүү Б урьд нь хэд хоногоор алга болчихоод "Найзындаа хоносон юмаа" гээд хүрээд ирдэг байж. Хүү нэгэн дунд сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Хичээлээ тараад л гэртээ ирдэг байсан бол сүүлийн үед зан ааш нь өөрчлөгдөж, гадуур тэнэх нь ихэссэн талаар эх нь ийн ярьсан юм. "Янз бүрийн хүүхдүүдэд уруу татагдаад гэртээ ирэхээ байлаа. Хэрэг төвөгт орчих вий л гэж айх юм. Шилжилтийн насны хүүхдүүдээ анхаарахгүй бол гадуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй, худлаа хэлж байгаад буруу зам руу орчих гээд байна" гэж учирлав. Тэрээр хэд хоног ажлаа таслан, нойргүй хонож, хүүгээ хайсаар өглөөхөн сургуулийнх нь урд талын дэлгүүрээс олжээ. Хүү нь РС тоглоод, түр гарч ирж яваад ээждээ баригджээ. "Энэ хүүхдийг цагдаагаар айлгахгүй бол миний үгийг өр авахгүй юм" гэх ээж хүүгээ дагуулан иржээ. Бас "Та нар энийг шоронд нь явуулдаг сан уу, яадаг санж" гэх ээжийн хүмүүжлийн энэ арга хэр зөв юм бол доо. Байцаагчийнх нь ярьж буйгаар сургуулийнх нь урд байрлах тоглоомын газарт Б нь 7-8 найзуудтайгаа хоногийн 2500 төгрөгөөр тоглож, хоног төөрүүлдэг юм байна. Үүний улмаас хичээлийнхээ цүнх, ангийнхаа хүүхдүүдийн гар утас, mp3 тоглуулагчийн өрөнд ч ороод байгаа гэнэ. "ДҮҮГЭЭ ОЛООД ИР" ГЭЭД ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХДЭЭ ЯВУУЛЖЭЭ Хүүхдийн байцаагчтай уулзаж зогстол гурав, дөрвөн настай хоёр хүү хөтлөлцөөд ороод ирэв. Тэднийг "Дөлгөөн нуур"-ын шинэ замын ойролцоо төөрч явсныг иргэн Ц.Батбуян олж, энд авчирчээ. Тэрээр ажил руугаа явж байхад хоёр хүүхэд "Төөрчихлөө, гэрээ олохгүй байна" хэмээн уйлаад явж байжээ. Ц.Батбуян хоёр хүүг машиндаа суулган IX хорооны цагдаа нарт хүргэж өгтөл дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгд гэжээ. Ингээд гэрээсээ төөрсөн хоёрыг дагуулаад ирсэн нь энэ аж. Эсгий улавч болоод монгол гутлаа майжийтал нь гишгэсэн, бүлтийсэн том нүдээрээ ийш тийш харах тэр хоёр жаал нусаа татсаар зогсоно. Ах нь бололтой арай өндөр нэг нь тун ч нимгэн хувцаслажээ. Айхтар даарсан нь илт. Хоёр хүү эмээтэйгээ хамт өдрийг өнгөрөөдөг аж. Гурван настай дүү нь алга болчихоор нь "Дүүгээ олоод ир" гээд дөрвөн настай ахыг нь явуулжээ. Өвлийн хүйтэнд эсгий улавчтай гарч ирсэн хүүгээс "Энэ танай дүү юм уу" гэхэд "Тийм манай дүү" гээд байн, байн тэврээд үнсэх аж. Дүүгээ олсондоо баярласан ах ингэж догирхож байгаа нь энэ. Аавынхаа нэрнээс өөрийг мэдэхгүй, нэрээ ч бүтнээр нь хэлж чадахгүй тэр бяцхан ах дүүгээ олсон ч гэрээ олоогүй төөрөөд явчихжээ. Тэр хоёр уг нь төрсөн ах, дүү биш юм билээ. Ах дүүсийн хүүхдүүд гэсэн. Учраа мэдэхгүй нөгөө хоёр хаана ирснээ ч ойлгож байгаа шинжгүй, дулаан газар орж ирсэндээ баярлан сахилгагүйтэх юм. Цагдаагийнхан ямар ч байсан ар гэрийнхэнд нь мэдэгдсэнээр, хамаатных нь бололтой нэг залуу ирж аваад явлаа. Яагаад ч юм айж сандарсан хүн орж ирэх юм бодож байтал "Өө, энэ хоёр намайг дагаад араас гарсан бололтой. Тэгээд төөрчихөж" гэж хэлээд хээвнэг инээгээд орж ирсэн нь гайхал төрүүлснийг нуух юун. Сайн санаатай хүн таараагүй бол учир мэдэхгүй нялх хүүхдүүд яагаа ч билээ гэж санагдсан шүү. Энэ талаар байцаагч ч "Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байна. Бага насны хүүхдүүдээ хөрш айлынхаа хүнд захиад явдаг ч хүн байна. Энэ тал дээр эцэг, эхчүүд бодолтой байх хэрэгтэй" гэлээ. Мөн өнгөрсөн баасан гаригт 21 настай эмэгтэй М нь ажлаа тараад одоог хүртэл сураггүй байгаа аж. Түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн XVII хороонд оршин суух 46 настай Э нь сураггүй болоод гурав хоносон гэсэн дуудлага ирсэн байна. Идэр есийн хүйтэнд архи, соггууруулах ундаа хэтрүүлэн гудамж, орц хонгилд хоноглож, гар хөлөө хөлдөөх, бүр цаашлаад амь насаа алдах аюултай энэ үед хэн нь үл мэдэгдэх цогцос ч илрээд байгаа гэнэ. Энэ мэт хэрэг өдөр тутам бүртгэгддэг, байнгын дуудлага болжээ. Өдөрт ойролцоогоор 3-5 хүн сураггүй болсон дуудлага 102-т ирдэг байна. Энэ өдөр л гэхэд гурван хүн алга болсон мэдээллийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт иргэд мэдэгджээ. Үүний нэг нь ОХУ-ын иргэн 49 настай Б гэх эрэгтэй өглөөний зургаан цагийн галт тэрэгнээс буугаад алга болсон байна. Мөн 165 см өндөртэй, уруул дээрээ мэнгэтэй, зүүн гарын бугалгандаа сорвитой Д гэх 16 настай эмэгтэй гэрээсээ гараад хоёр хоног ар гэрийнхэнтэйгээ холбогдоогүй байна. Хоёр хоногийн өмнө 20 цагийн үед гэрээсээ гарсан 19 настай Н мөн л сураггуй байгаа аж. Тэднийг дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдэгдэж, эрэн сурвалжилж эхэлжээ. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд сураггүй алга болоод байгаа нь хүний наймаа, бэлгийн хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай гэнэ. Гэвч иймэрхүү төрлийн гэмт хэрэг нь далд хэлбэртэй байдаг болохоор тэр бүр илрүүлэхэд хүндхэн байдаг аж. Б.БАТЦЭЦЭГ
Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо
Өчигдөр 18 цаг 2 минут
Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ
Өчигдөр 17 цаг 42 минут
Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ
Өчигдөр 17 цаг 10 минут
Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ
Өчигдөр 17 цаг 2 минут
МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй
Өчигдөр 16 цаг 53 минут
192 хүн эрүүлжүүлэгджээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно
Өчигдөр 16 цаг 34 минут
ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа
Өчигдөр 15 цаг 44 минут
Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ
Өчигдөр 15 цаг 36 минут
Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо
Өчигдөр 15 цаг 29 минут
Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна
Өчигдөр 15 цаг 24 минут
Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо
Өчигдөр 15 цаг 1 минут
Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ
Өчигдөр 14 цаг 52 минут
Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Өчигдөр 14 цаг 13 минут
Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ
Өчигдөр 13 цаг 41 минут
Шар хадны хар там
Өчигдөр 13 цаг 21 минут
СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ
Өчигдөр 13 цаг 9 минут
“Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ
Өчигдөр 13 цаг 7 минут
Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно
Өчигдөр 12 цаг 37 минут
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Өчигдөр 12 цаг 8 минут
“Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан
Өчигдөр 11 цаг 52 минут
Т.Блэйр ярилцлага өгчээ
Өчигдөр 11 цаг 37 минут
Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу?
Өчигдөр 11 цаг 18 минут
Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа
Өчигдөр 10 цаг 57 минут
Нийслэлд 25 хэмийн дулаан байна
Өчигдөр 10 цаг 21 минут
Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ
Өчигдөр 10 цаг 4 минут
Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна
Өчигдөр 9 цаг 59 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 9 цаг 30 минут
Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг
Өчигдөр 8 цаг 40 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |