|
Лхагва, 3 сарын 10, 2010
Гадаад мэдээ :
Умард Солонгост тусгай дивиз байгуулжээ
Гаитийн Ерөнхийлөгч тусламж авахаас татгалзав
Киприйн экс Ерөнхийлөгчийн цогцсыг хулгайлсан байна
Ливиэс хүлцэл өчив
“Оросын гоо бүсгүй”-гээр Ирина Антоненко шалгарчээ
Нигерт эмх замбараагүй байдал үүсээд байна
Сальвадорт тусламж үзүүлэхийг уриалав
Туркт газар хөдөллөө
Интерпол 16 хүнийг эрэн сурвалжилж байна
Оросын хамгийн нөлөө бүхий эмэгтэйг тодрууллаа
Таавар
2009-07-10
жаргал
2009-07-10
бадай
сайхан наадаарай
2009-07-10
munhbayar
2009-07-10
Мөнхтөр
2009-07-09
ganbold
2009-07-09
ganbold
2009-07-09
galaa
2009-07-09
erdenee
2009-07-09
otgonmunkh
ter boh heneeii hen beeeeeeeeeee
2009-07-09
amgaased
saihan naadam boloh baih aa
Хөлдөж үхсэн малын махыг хиамны цехүүд авдаг гэнэ
2010 оны 2 сарын 9
Орос гуравдугаар сургуулийн зуу гаруй сурагч хоолны хордлого авч, дарга нарыг түргэн авахуулав. Оросын тагнуулч нөхөр "бодлогоор" хордуулсан байж магадгүй гэх үгийг сургуулийн захирал амнаасаа санамсаргүй унагаагүй л болов уу. Тэр нотлогдвол террорист халдлага болж таарна аа даа. Хордлогын дараа сургуулийн хүүхдүүд хөлдөж үхсэн малын махаар хийсэн пирожки идээд хордсон байж болзошгүй тухай ч дуулдаад авсан. Цас зуднаас болж малчид малаа хэдэн мянгаар нь алдаж, зарим малчны хот харласан. Телевизүүд малчны хотноос хийсэн сурвалжлагадаа хөлдөж үхсэн малаа овоолоод орхисон зургийг харуулж, оргүй хаяснаас гээд арьс ширийг нь өвчиж байгаа малчдыг цөөнгүй давтангаргав. Ямар нэг өвчин халдвараар биш, хэт хүйтэнд тэсэлгүй хөлдөж үхсэн малынхаа арьс нэхийг ченжүүдэд өгвөл хэдэн төгрөг нь үлдсэн малдаа атга өвс, тэжээл авахад нь хэрэгтэйбайлгүй яахав. Харин махыг нь яаж байгаа бол. Гаднаа овоолоод хаячихаар хавар өмхийрөөд замаа алдана. Нохой, шувуу идээд барахгүй. Малчид үгүй юм гэхэд тэднээс хямд үнээр мах аваад хот оруулж үнэ хүргэдэг ченжүүд нядалсан малын махнаас огтхон ч ялгагдахааргүй тэр шинэхэн махыг зүгээр нэг хараад сууна гэж үү. Тэр тусмаа цагаан сараас наана амжиж ганц нэг төгрөг олчих санаатай айлуудын хөлдөөсөн банш, буузыг тэсгээхгүй шүүрч байгаа урт гартнуудын хувьд бол хөлдүү мах мөнгө болж харагдах нь тодорхой. Ялангуяа гэр зуураа гар аргаар хиам үйлдвэрлэж хямд зардаг хүмүүс туранхай махыг адууны, эсвэл гахайн өөхтэй холиод татахаар дажгүй хиам болдог гэх нь хардлагыг лавшруулна. Ийнхүү гаднаас мах, малын түүхий эд хамгийн их орж ирдэг "Эмээлт" захыг зорилоо. Таван шар өнгөрөв үү, үгүй юу замын хажууд Арьс, нэхий авна гэсэн зар, ганц нэг нэхий, шир тавьчихсан зогсох ченжүүд тасардаггүй юм байна. Харин 22-ын товчоо дөхөхөөр тийм цэг үгүй болж. Эмээлтийн наад үзүүрээс дахин харагдаж эхэлнэ. Тэнд бол цэг биш бүр том том хашаа байшин бүхий түүхий эдийн төвүүд замын хоёр талаар битүү. Том төвүүдийн завсар зайд жижигхэн байшин, нөмөр барьчихсан ченжүүд гал түлэн тухалсан байх ба үүдэнд нь машин ирэх бүрийд гүйлдэн гарч ирнэ. ХӨЛДҮҮ МАХ ӨГЛӨӨ ЭРТ ИРЭЭД ХАА НЭГ ТИЙШЭЭ АЧИГДДАГ АЖ Гаднаа нэлээд олон арьс, нэхий овоолсон жижиг байшингийн эзнээс хөлдүү мах хаанаас авч гэж байгаа юм байх гэж бодлоо. Мэдэхгүй ээ. Ийшээ яваад үзэхгүй юу. Үе, үе мах ирж л байдаг юм. -Хиам хийхэд туранхайвтар мах сайн байдаг гэсэн? -Гахайн өөхтэй холиод хийдэг л гэж сонссон. Туранхай ямааны мах сураглаад байх юм билээ. Ийнхүү цааш явлаа. Гадаа цас шуурч, хүчтэй салхилан, зам харагдахгүй шахам болж байлаа. "Эмээлт" захын цаад зах хүрээд харвал арьс нэхий авдаг цэгүүд ганц нэг цувран харагдах боловч зам цасанд дарагдан явахад түвэгтэй байсан учир, гаднаа "Арьс шир, мах авна" гэсэн зар бүхий нэгэн цэг дээр зогсов. Баруун талаас нэг машин ирж зогсоод хоёр нэхий өгөөд явлаа. Цэгийн эзэд хүрч ирээд нэхий байна уу гэж байна. -Нэхий байхгүй. Харин хиамны цехэд хэрэглэх мах авах гэсэн юм. Та нарт байхгүй биз? -Яг одоо байхгүй. Өглөө эрт ирдэг юм. Маргааш өглөөгүүр л ирнэ дээ. Та утсаа өгчих. Бид ирэнгүүт нь залгаад хэлье. -Ер нь мах их ирдэг юм уу? -Ирнэ шүү. Их махтай бол голдуу хот руу явчихдаг. Багавтар бол энд өгнө. Ганц энд биш л дээ. Цэг болгон л авдаг байх. Утасны дугаараа өгөөд буцлаа. Энэ хавьд хөлдөж үхсэн малын мах ч юм уу, бусад хууль бус бараа тээвэрлэж яваа бол юу гэж төв замаар явах вэ. Хулгайн зам зөндөө бий шүү дээ. -Ер нь хөлдөж үхсэн малын махыг хараад мэдэж болох уу. Ямар ялгаа байдаг бол? -Энгийн нүдээр хараад ялгахад хэцүү байх. Гэхдээ цус хуралттай, цайвардуу өнгөтэй байдаг болов уу гэж бодож байна. Сайн мэдэхгүй юм. -Та малын эмч гэсэн биз дээ. Сургуульд байхдаа заалгасан л байлгүй? -Ёстой анзаарч байгаагүй юм байна. Би номноос хараад, бас хүнээс асуугаад танд хэлье. -Тэгээрэй (утсаа өгөв). Ер нь хөлдөж үхсэн малын махыг хүнсэнд хэрэглэж болох уу? -Халдварт өвчнөөр үхээгүй бол сайн шинжлээд хэрэглэж болохгүй ч юм байхгүй л байх. Гэхдээ болохгүй байх аа. Би лавлаад хэлье. Ийнхүү бидний яриа өндөрлөв. Хавар, намрын цагт осгож үхсэн малын махыг л лав хүнсэнд хэрэглэж болдоггүйг мэдэх юм. Ялгахад ч амархан. Тун эвгүй үнэр, амттай байдаг. Шинжилгээгээр хорт бодисууд илэрдэг юм гэсэн. Харин хөлдөж үхсэн малынх яадаг юм бол. Хотод ирсэн хойно Оюунаа эмч утасдлаа. Би номноос уншиж бас мэдэх хүмүүсээс асуулаа. Гаднаас нь харахад хүрэн улаавтар өнгөтэй байдаг юм байна. Харин шууд хүнсэнд хэрэглэж болохгүй. Шинжилгээнд оруулах ёстой. Тэгээд халдварт өвчингүй бол хоёр дахь түүхий эд болгон ашиглах боломжтой гэж байна гэв. Хоёр дахь түүхий эд гэдэг нь бодвол муур, нохойны хоол зэргийг л хэлсэн байх. Тодруулахаар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, туршлагатай эрдэмтэн, академич Ч.Содномцэрэнгээс лавлав. -Сайн байна уу. Хөлдөж үхсэн малын махыг хүнсэнд хэрэглэж болох эсэх талаар тодруулах гэсэн юм аа? -Халдварт өвчнөөр үхээгүй л бол онолын хувьд болохгүй ч юм байхгүй. Гэхдээ хэдий хугацаанд хөлдөж, ямар байдлаар амь нь тэсэрсэн зэргээс шалтгаалаад янз бүрийн хоруу чанар маханд нь шингэсэн байхыг хараад мэдэх боломжгүй. Тиймээс хэрэглэхгүй байх нь зөв. -Хоёрдогч түүхий эд болгон ашиглаж болно гэх юм? -Болно болно. Жишээ ньтийм махыг ялз чанаад, хатааж нунтаглаад даарч өлдсөн малд өгөхөц жинхэнэ амин дэм болно. Шаз гэж нэрлэдэг. Бас муур, нохой, гахай зэрэг гэрийн тэжээмэл амьтдад ч нэмэлт тэжээл болгон өгч болно. Гадаадад гаргах боломжтой. -Гадаадад уу? -Тийм. Олон улс орон муур, нохойд зориулсан хүнсний зүйлийг консервлодог үйлдвэрүүд ажиллуулдаг шүү дээ. Тийм газруудад хамгийн сайн түүхий эд болж таарна. Үр ашиггүй өмхийрүүлээд хаяснаас дахин ашиглах арга замыг хайвал аль аль талдаа л хэрэгтэй биз дээ. -Жирийн иргэд тийм махыг гаднаас нь хараад ялгаж чадах болов уу? -Ер нь хэцүү дээ. Бараг ялгагдахгүй. Гол шинж нь жирийн махнаас илүү хүрэн улаавтар өнгөтэй л байдаг юм. Үхээд удсан бол бусад хортой элементүүд илүү шингэнэ. Шинэхэн дээрээ бол лабораторид л ялгана даа гэлээ. Түвэгтэй л асуудал байна. Ямар ч гэсэн хүрэвтэр өнгөтэй болсон мах авахгүй байхыг л хичээх нь зүйтэй. Гол нь мэргэжлийн хяналтынхан, мал эмнэлгийнхэн хэрэглэгч олноо хөлдөж үхсэн малын махаар хорцуулахгүй байх арга хэмжээ авах ёстой болж байна. Олхонууд ШААБАР
Умард Солонгост тусгай дивиз байгуулжээ
11 минутын өмнө
“Монгол Улс дахь хүн ам, хөгжлийн асуудал” сэдэвт семинар болно
20 минутын өмнө
Асашёорюү Д.Дагвадорж Монголд маргааш ирнэ
21 минутын өмнө
Улаан загалмайн тусламжийн цуваа замдаа гарлаа
31 минутын өмнө
ОХУ-ын тусламжийн буудайг аймгуудад хуваарилна
44 минутын өмнө
ОХУ-ын тусламжийн буудайг малчдад хүргэхэд 616 сая төгрөг зарцуулагдана
47 минутын өмнө
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргаж өгөхөөр болжээ
48 минутын өмнө
Буйлсан ирвэсийг агнах зөвшөөрлийг анчдад олгох хэрэгтэй
1 цаг 35 минутын өмнө
Монголд 2011-2014 онд доллар ямар ханштай байх талаар прогноз гарчээ
1 цаг 44 минутын өмнө
З.Энхболд: Намд элсэх эрхгүй төрийн албаныхныг нэгтгэх зорилготой
1 цаг 57 минутын өмнө
УИХ-ын гишүүн Д.Одхүү хөгжлийн бүс сэдвээр илтгэл тавьж байна
Өнөөдөр 12 цаг 19 минут
Хоёр эмэгтэй зам тээврийн ослоор нас барсан байна
Өнөөдөр 12 цаг 7 минут
Гаитийн Ерөнхийлөгч тусламж авахаас татгалзав
Өнөөдөр 11 цаг 45 минут
Гүүрэн дээрээс унаж нас баржээ
Өнөөдөр 11 цаг 39 минут
Киприйн экс Ерөнхийлөгчийн цогцсыг хулгайлсан байна
Өнөөдөр 11 цаг 21 минут
У.Барсболдын нэр хүндийг сэргээхээр боллоо
Өнөөдөр 11 цаг 3 минут
Ливиэс хүлцэл өчив
Өнөөдөр 10 цаг 43 минут
Орон сууцны дээд зөвлөл УИХ-ын ажлын хэсэгт тайлбар хийв
Өнөөдөр 10 цаг 29 минут
Газар хөдлөлт гурван аймгийн бүх суманд мэдрэгдсэн байна
Өнөөдөр 10 цаг 9 минут
“Оросын гоо бүсгүй”-гээр Ирина Антоненко шалгарчээ
Өнөөдөр 9 цаг 55 минут
“Бидэнд ойрхон ирээдүй” рекламны фестивалийн талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр 9 цаг 44 минут
Элсэлтийн шалгалтын алдаатай, хуурамч номыг гадуур зарж байна
Өнөөдөр 9 цаг 38 минут
Нөөцийн мах худалдаанд гарна
Өнөөдөр 9 цаг 37 минут
Төрийн ордон ч бас ард түмнийх шүү дээ
Өнөөдөр 8 цаг 26 минут
“Альтернатив” Отгоо: Заримдаа өөрийгөө жаахан охиноор төсөөлдөг
Өнөөдөр 8 цаг 23 минут
Өнөөдөр хонь өдөр
Өнөөдөр 8 цаг 20 минут
Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал маргааш болно
Өчигдөр 18 цаг 26 минут
Нигерт эмх замбараагүй байдал үүсээд байна
Өчигдөр 18 цаг 21 минут
Байнгын хороод болон намын бүлгүүдийн хуралдаан эхэлнэ
Өчигдөр 18 цаг 7 минут
Томуугийн А хүрээний H1N1вирусийн халдвар тогтворжжээ
Өчигдөр 18 цаг 1 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |