2009-07-10
жаргал
2009-07-10
бадай сайхан наадаарай
2009-07-10
munhbayar
2009-07-10
Мөнхтөр
2009-07-09
ganbold
2009-07-09
ganbold
2009-07-09
galaa
2009-07-09
erdenee
2009-07-09
otgonmunkh ter boh heneeii hen beeeeeeeeeee
2009-07-09
amgaased saihan naadam boloh baih aa
З.Энхболд: Аймаг болгонд тэжээлийн үйлдвэр байгуулах хэрэгтэй байна
2010 оны 2 сарын 9

УИХ-ын гишүүн З.Энхболд аймаг болгонд тэжээлийн үйлдвэр байгуулах саналыг АН-ын бүлгийн хуралд оруулж танилцуулан Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх саналыг та боловсруулаад байгаа гэлүү?

-Зудны дараа яах вэ гэдгээ одооноос бодох хэрэггэй байна. Бид бэлчээрийн, зардал багатай мал аж ахуй гэсээр байгаад тэжээл бэлтгэхэд анхаарал тавихаа больсон. Социализмын үед тэжээлийн хэд хэдэн аж ахуйг байгуулсан боловч зуд болохгүй таван жил болоход л бүтээгдэхүүн нь борлохгүй болж дампуурсан. Тиймээс алдагдалд ордоггүй тэжээлийн аж ахуйг яаж байгуулах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Байдал хүндэрсэн үед малчдад тусламж үзүүлэх ёстой л доо. Гэхдээ зун хадлан, тэжээлээ бэлтгэхгүй байж, өвөл цас орохоор л байдал хүндэрлээ гээд төрөөс нэхээд суугаад байж болмооргүй байна. Мал хувьд очсоноос хойш ашиг шим нь хувийн өмч, малыг тэжээлээр хангах нь улсын үүрэг байж болохгүй шүү дээ. Тиймээс энэ хавраас царгас тарьж тэжээлийн аж ахуйг байгуулах ажлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй байна. Тэжээлийн аж ахуйн талаар би хэдэн жил сонирхон судалж байгаа. Тэжээлийн аж ахуйг хөгжүүлэхгүйгээр эрчимжсэн мал аж ахуй, фермерийн бизнес эрхэлнэ гэдэг нь худлаа болно. 2011 онд дахиад л энэ жилийнх шиг зуд болбол яах вэ. Тиймээс аймаг болгонд царгас тарьж жилд арван мянган тонн тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэр баривал ийм хүндрэлтэй асуудал тохиолдоход толгой өвдөхгүй болно шүү дээ.

-Царгас Монголын газрын хөрсөнд ургах уу?

-Монголын нутагт царгас тарихад нутагших уу, ургах уу гэдгийг туршиж, судалж үзсэн. Царгас бол төв Азийн тал хээр нутгаас гаралтай юм билээ Би хэргээр АНУ-ын Колорадогийн царгасны үрийн аж ахуйгаас хоёр шуудай үр авчраад Хар хорин, Төв аймагт тариулахад сайн ургасан.

-Аймаг болгонд арван мянган тонн тэжээл бэлтгэх үйлдвэр байгууллаа гэхэд зудгүй жил яаж бүтээгдэхүүнээ борлуулах юм бэ?

-Зуд болохгүй бол нэгдсэн журмаар боловсруулаад өмнөд хөрш рүү гаргах бололцоо байна. Яагаад гэвэл Хятад царгасны тэжээлийн аж ахуйг хөгжүүлж байгаа ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй АНУ, Канадаас худалдан авдаг. Монголоос төмөр замаар тэжээл зөөхөд тээвэрлэлтийн зардал хамаагүй бага гарна. Тэгэхээр илүүдэхээр байвал өмнөд хөрш рүү импортлоод зудтай жил өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулна. Шинэ зүйл бодож тархиа гашилгаад байлгүй АНУ, Канадын царгасны аж ахуйн техник, технологийг дуурайгаад барьж байгуулахад болохгүй гэх зүйлгүй. Царгасыг тарихад эхний жилдээ нэлээд зардал гаргана. Дараагийн жилүүдэд дандаа ургац хураана. Жил болгон тариалаад байхгүй, 3-12 жилийн олон наст ургамал учраас ашигтай.

-Аймаг болгонд байгуулах нь зардал ихтэй юм биш үү?

-Зуд болохоор малчдад өвс, тэжээл хүргэнэ гээд замын зардалд маш их мөнгө төлж байна. Тэжээлийн үндсэн үнээс хамаагүй их мөнгийг зарлагадаж байгаа шүү дээ.

Энэ зардлыг үндсэндээ улс даадаг. Аймаг болгонд тэжээлийн аж ахуй байгуулбал зуд болсон үед тээвэрлэлтийн зардал буурна гэж тооцоолсон юм.

-Ийм үйлдвэр байгуулах мөнгийг тэгээд хаанаас гаргах юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулан энэ жил төсөвт 45 тэрбум төгрөг суулгасан байгаа. Энэ хөрөнгөөс тэжээлийн үйлдвэр байгуулах иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн сарын нэг хувийн хүүг нь 0.5 болгож, гурван жилийн хугацааг нь таван жил болгоно гээд Засгийн газраас бодлогоор дэмжихэд дорхноо л хөгжинө. Тэжээлийн аж ахуй таван жилийн хугацаанд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэсэн тооцоог ч гаргасан байгаа. Бодлогоор ийм аж ахуйг байгуулъя, бага хүүтэй зээл олгоё, ийм төслийг дэмжье, газрыг нь гаргаж өгье, арга туршлагыг хэлж өгье гэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд тэжээлийн үйлдвэр байгуулчихна. Зуд болохыг мэдсээр байж өвс тэжээлээ бэлтгэдэггүй малчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаа болихгүй бол дээрээс гуйгаад суудаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Тиймээс үнэгүй тэжээл өгдгөө болих хэрэгтэй. Нэг га-д царгас тарихад жилд 20 тонн ургац хурааж авах боломжтой. Малчид малын хашааныхаа хажууд нэг га газар хашаалаад яагаад тэр ургамлыг тарьж болохгүй гэж. Зуд болохгүй, ашиглахгүй байвал аймгийн тэжээлийн үйлдвэртээ л нийлүүлнэ биз. Энэ мэт малынхаа тэжээлийг бэлтгэх нь таны үүрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэж боддог.

Д.ДОРЖ
Зөвхөн гадаадын иргэд казино тоглоно 8 минутын өмнө Уржигдар ханиадтай 1000 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ 10 минутын өмнө Францын Ерөнхийлөгчийн шинэ амраг 1 цаг 6 минутын өмнө Эрдэс баялгийн салбар эдийн засагт томоохон байр суурь эзэлж байна 1 цаг 34 минутын өмнө Тавантолгой ордод хөрөнгө оруулахыг хүссэн компаниудын жагсаалт 1 цаг 39 минутын өмнө Асашёорюү Д.Дагвадорж УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХҮЧЭЭ СОРИНО 1 цаг 45 минутын өмнө Экс Ерөнхийлөгчийн цогцсыг хулгайлсан этгээдийг баривчилжээ 1 цаг 54 минутын өмнө “Дэлхийн зөн” 500 мянган ам.долларын тусламж үзүүлнэ 1 цаг 55 минутын өмнө Асашёорү Дагвадорж эзэн хааны цомыг бууцах ёслолыг түшэхгүй Өнөөдөр 13 цаг 30 минут Орос, чечень хэлтэй цэргийн албан хаагчдынхаа цалинг нэмнэ Өнөөдөр 13 цаг 23 минут Өндөгний шар үс бууралтахаас сэргийлдэг Өнөөдөр 13 цаг 19 минут Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна Өнөөдөр 13 цаг 17 минут Ким Чен Ир олны өмнө гарч ирлээ Өнөөдөр 11 цаг 22 минут Архи гэж юу вэ? Өнөөдөр 11 цаг 2 минут Жагсаалын үеэр автозамын ачаалал нэмэгдэнэ Өнөөдөр 11 цаг 1 минут Тэрбумтнуудынхаа тоогоор Орос тэргүүлэв Өнөөдөр 10 цаг 54 минут Өнөөдөр цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана Өнөөдөр 10 цаг 44 минут “Харанга”-ын Х. Лхагвасүрэнгийн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна Өнөөдөр 10 цаг 42 минут Тэд жагсдаггүй бол бид яах болж байна Өнөөдөр 10 цаг 42 минут Ослын газраас зугтаавал хариуцлага нь нэмэгдэнэ Өнөөдөр 10 цаг 5 минут Ираны экс Ерөнхийлөгчид гадагшаа явахыг хориглов Өнөөдөр 9 цаг 58 минут Мюнхен хотноо “BAUMA-2010” Олон Улсын үзэсгэлэн нээгдэнэ Өнөөдөр 9 цаг 58 минут Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өнөөдөр 9 цаг 44 минут Хятадууд зөвшөөрөлгүйгээр 100 гаруй барилга барьжээ Өнөөдөр 8 цаг 35 минут Анхаарал татсан дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв Өнөөдөр 8 цаг 30 минут Баясук: Анх хамтлагтаа “Гоймонгийн хүүхдүүд” гэдэг нэр хүртэл өгч үзсэн Өнөөдөр 8 цаг 25 минут Өнөөдөр бич өдөр Өнөөдөр 8 цаг 23 минут Авлигын эсрэг хуралд манай төлөөлөгчид оролцсон байна Өчигдөр 19 цаг 52 минут Мародонагийн вэб хакердуулав Өчигдөр 19 цаг 51 минут Сэтгэцийн өвчтэй иргэн хаалгаа түгжсэн байжээ Өчигдөр 19 цаг 25 минут
Валютын ханш
Валют Авах Зарах
Америк доллар USD 1463.0 1465.0
Английн фунт GBP 2375.0 2385.0
Евро EUR 2175.0 2185.0
Хятад юань CNY 214.2 214.7
Орос рубль RUB 49.3 49.5
Япон иен JPY 16.4 16.45
Солонгос вон KRW 1.27 1.28
Шведийн крон SEK 70.0 80.0
Валютын хэмжээ
Валютын нэгжээс
Валютын нэгжрүү
7 Хоногийн санал асуулга
70.000 төгрөгийг ямар хэлбэрээр тараах нь зүйтэй вэ?

Бэлэн мөнгөөр

Иргэдийн хадгаламжид байрлуулж

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад нь

Хувьцаа байдлаар

Иргэдэд өгөөд огт хэрэггүй

Бүтээн байгуулалт хийх хэрэгтэй

Эрүүл мэндийн салбарт зориулах хэрэгтэй

Хамтран ажилдаг вэбүүд