|
Бямба, 9 сарын 4, 2010
Гадаад мэдээ :
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Т.Блэйр ярилцлага өгчээ
“Эрл” хар салхи ойртож байна
Иракт явуулсан цэргийн ажиллагаа дууссаныг мэдэгдлээ
Дэлхийн II дайн эхэлсний ойг тэмдэглэв
“Компасу” хар салхи ойртож байна
Уурхайчдыг аврах ажиллагаа эхэлжээ
Галт уул дахин идэвхжлээ
Чеченийн Ерөнхийлөгчийн гэр рүү халджээ
Уурхайчид гэрийнхэнтэйгээ утсаар ярьжээ
Д.Нямсүрэн : Нөхрийн маань эгч намайг Эрээнд аваачиж худалдсан
2010 оны 2 сарын 9
Сүүлийн үед хил дамнан худалдагдаж бэлгийн мөлжлөгт өртөж буй охид эмэгтэйчүүдийн тоо олширч байгаа. Ихэнх хохирогчид хэвлэл мэдээллийн зарын дагуу танихгүй хүмүүст хууртдаг бол, заримыг нь садан төрөл, найз нөхөд нь худалдах тохиолдол ч цөөнгүй байдаг байна. Тухайлбал нөхрийнх нь төрсөн эгч нь БНХАУ-ын Эрээн хотод худалдсан гэх эмэгтэй манай редакцад хандсан юм. -Та яагаад БНХАУ-ын хил гарах болсон юм бэ? -Одоогоос хоёр жилийн өмнө манай нөхрийн маань төрсөн эгч гэрт ирээд БНХАУ-руу хамт явъя гэсэн юм. Тухайн үед чухам яг ямар ажлаар явахаа нарийн тодорхой хэлээгүй юм. -Тэгээд яах гэж явж байгаагаа ч мэдэхгүй шууд дагаад явчихсан хэрэг үү? -Үгүй л дээ эхлээд хоолны газарт 300 мянган төгрөгийн цалинтай ажил хийлгэнэ гэж хэлсэн юм. Тэгээд БНХАУ-д очтол хоёр Өвөрмонгол хүн бид хоёрыг тоссон. Тэгээд тэд намайг нэг урт гудамжаар дагуулж явж байгаад нэг байрны жижиг өрөөнд оруулаад наанаа сууж байгаарай гэж хэлээд тэд хамтдаа гараад өрөөний үүдэнд хоорондоо ярилцаж байгаад орж ирээд нөхрийн эгч тэднээс мөнгө тоолж аваад гарч яваад ирээгүй дахиж ирээгүй дээ. Би тэр газар үлдээд хоёр жил болсон. Тухайн үед нөхрийн эгч намайг “Удахгүй ирж авна наанаа хүлээж бай“ гэж хэлээд л яваад өгсөн. -Тэгээд дараа нь яасан? -Эгч явчихсан. Нөгөө Өвөрмонгол нь гадуур дэлгүүрээр явж хувцас авч өгнө. Оройноос эхлээд ажлаа хийх хэрэгтэй гэж зандрангуй хэлсэн. Тэд “Чамайг бид мөнгө төлж авсан учраас чи сайн ажил хийх хэрэгтэй. Үйлчлүүлэгчийнхээ юу хий гэснийг биелүүлэх ёстой” гэж хэлсэн. Би тухайн үед юу болоод байгааг ч ойлгоогүй. Оройноос нь эхлээд хэд хэдэн удаа зодуулсныхаа дараа нь ер нь хүний гарт орчихсон юм байна гэж бодсон / уйлав/. -Тэдний гараас яаж гарсан юм бэ? консулын газар, цагдаагийн байгуулагд хандаж болдоггүй юм уу? - Хятад хэл мэдэхгүй хүний нутагт маш хэцүү юм билээ. Холбоо барих утас ч байхгүй. Зугтаая гэхээр гадаад паспорт хураагаад авчихсан. Тэр үеийн нөхцөл байдал нь их хүн байсан л даа. Гадаад паспортоо авахын тулд хоёр жил бэлгийн дарамтад амьдарсан даа. Намайг худалдаж авсан Өвөрмонгол залуу хүн амины хэргээр цагдаад баригдсанаар би монголдоо ирсэн дээ. -Эгчийн тань нэрийг хэн гэдэг вэ, хаана ямар ажил эрхэлдэг юм бэ. Тодорхой ярьж өгөөч? -Манай нөхрийн эгчийг н.Оюунгэрэл гэдэг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөхөр нь лам хүн байдаг юм. -Өөрөө тэгээд цагдаад хандсан уу? -Тэр хүүхэн намайг хятадад орхиод явсныхаа дараа хэд хэдэн монгол охидыг хилээр гаргах гэж байгаад цагдаад баригдсан гэсэн. Тэгээд таван жилийн хорих ял авсан гэж сонссон. Цагдаад хандах гэхээр хоёр хүүгээ л бодох юм. Ер нь тэнд охидын дийлэнх нь найз нөхөд эгч дүү нь дагуулж очсон байдаг юм билээ. Надтай хамт 16-28 насны таван монгол охин хамт байдаг байсан. -Таны байсан газар ойролцоогоор хэчнээн охид эмэгтэйчүүд байдаг вэ? -Эрээнд гурван төвлөрсөн газар байдаг юм билээ. Би тэр ягааны гудамжинд нь байдаг байсан. Ойролцоогоор тэнд 200 гаруй охид бий. -Эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагддаг уу? -Мэдэхгүй бараг л үгүй дээ. Бэлгийн замын өвчнөөр өвчилсөн тохиолдолд эзэд нь өөрсдөө эм авчраад өгчихдөг гэсэн. -Гэр бүлийн тань хүн мэдээгүй юм уу, нөхөр чинь эгчтэйгээ нийлж охид худалдах ажил хийдэг юм биш биз дээ? -Нөхөр маань бага хүүгээ 2 настай байхад нь нас барсан юм. Би одоо 8-12 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг.
С.Заяа
Шатарчид өнөөдөр Цюрихийг зорилоо
Өчигдөр 18 цаг 2 минут
Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ
Өчигдөр 17 цаг 42 минут
Аймаг, сум бүр өвсний нөөц бүрдүүлнэ
Өчигдөр 17 цаг 10 минут
Гурилын нийлүүлэлт 13 хувиар өсчээ
Өчигдөр 17 цаг 2 минут
МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй
Өчигдөр 16 цаг 53 минут
192 хүн эрүүлжүүлэгджээ
Өчигдөр 16 цаг 40 минут
Монголын жүдочид ДАШТ-нд оролцохоор маргааш мордоно
Өчигдөр 16 цаг 34 минут
ОХУ үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцаллаа
Өчигдөр 15 цаг 44 минут
Олон жилийн ялтай оргосон хэрэгтнүүд баригджээ
Өчигдөр 15 цаг 36 минут
Монголд анх удаа эрчим хүч экспортлохоор боллоо
Өчигдөр 15 цаг 29 минут
Цагдаагийн алба хаагчид хорио цээрийн дэглэмд үүрэг гүйцэтгэж байна
Өчигдөр 15 цаг 24 минут
Замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо
Өчигдөр 15 цаг 1 минут
Дэд хорооноос дүгэлтээ нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ
Өчигдөр 14 цаг 52 минут
Шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Өчигдөр 14 цаг 13 минут
Эрдэс баялаг, уул уурхайн бирж нээгдлээ
Өчигдөр 13 цаг 41 минут
Шар хадны хар там
Өчигдөр 13 цаг 21 минут
СЗХ-ноос хоёр зөвшөөрөл олгожээ
Өчигдөр 13 цаг 9 минут
“Мон Уран” хүүхдүүдээс булаасан газраа буцааж өгөх цаг болжээ
Өчигдөр 13 цаг 7 минут
Гадаадад буй иргэдийг интернэтээр тоолно
Өчигдөр 12 цаг 37 минут
Дэвид Бекхэм Арнольд Шварцнегертэй хамт сурталчилгаанд тоглоно
Өчигдөр 12 цаг 8 минут
“Чимээгүй тахал” буюу яс сийрэгжих өвчний гол шалтгаан
Өчигдөр 11 цаг 52 минут
Т.Блэйр ярилцлага өгчээ
Өчигдөр 11 цаг 37 минут
Ерэн настай МАХН арьсаа солиулах мэс заслаа тэсч гарах уу?
Өчигдөр 11 цаг 18 минут
Нийслэлийн удирдлагууд нээлттэй ярилцлагад уригдлаа
Өчигдөр 10 цаг 57 минут
Нийслэлд 25 хэмийн дулаан байна
Өчигдөр 10 цаг 21 минут
Мэргэжлээсээ хөндийрөөгүй нь тэсч үлддэг болжээ
Өчигдөр 10 цаг 4 минут
Ноот бичиг, тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна
Өчигдөр 9 цаг 59 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 9 цаг 30 минут
Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэснээс төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг
Өчигдөр 8 цаг 40 минут
Монгол цагдаа “Bye Bye”
Өчигдөр 8 цаг 35 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |