Ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс шулсан мах авахгүй байхыг анхааруулж байна
2010 оны 2 сарын 9
Нохойн махыг малын мах хэмээн худалдаалах байдал их байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас иргэн, аж ахуй нэгжүүдэд сэрэмжлүүлэг болгож доорх мэдээллийг хүргэж байна.
Нохойн махыг гол төлөв шуудай, торонд хийж “ямааны шулсан махыг хямд үнээр зарна” хэмээн багахан хэмжээгээр авч явдаг.Нохойн мах нь өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй.
Хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг бол нохой нь мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг хэсэг тасархай махтай байдаг.
Нохойн махыг чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тоснь тал саран хэлбэртэй байна.
Ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй шулсан махыг хямд үнээр авахгүй байхыг анхаарууллаа.