|
Пүрэв, 9 сарын 9, 2010
Гадаад мэдээ :
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Монголчууд Чехийн иргэдэд тусалж байна
Коран судрыг шатаах уриаг эрс шүүмжлэв
Нацистууд уу, үндэсний үзэлтнүүд үү
Хотын даргын 50 000 ам.долларын үнэтэй машин
К.Илюмжинов Ерөнхийлөгчийн ажлаа өгнө
Бэлгийн гаж зуршилтай сайд
Оросын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй
Gee: Маралжингоотой хайр сэтгэлийн холбоотой байсан минь үнэн
2010 оны 2 сарын 10
Хип хоп сонирхогчдын дунд Gee нэрээрээ танигдсан “Click click boom” бүлгийн гишүүн, дуучин Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай бүлгийн “Hood” нэртэй дуу гарсан даруйдаа олны сонирхлыг татаад байгаа. Уг дуу хэрхэн төрсөн талаар ярихгүй юу? -Анх "Vanqush" хамтлагийнхан энэ дууны аяыг надад өгөөд ямар сэдэвтэй дуу хийх талаар ярилцсан юм. Тэгээд надад нэг бодол төрлөө л дөө. -Ямар? -Төрсөн газар буюу бидний хэлдгээр "дош"-ны тухай дуу хийе гэж. Тэр олон залуус нийлээд хайр ч юм уу, өөр ямар нэг зүйлийн талаар дуулах нь утгагүй санагдаад. Манай бүлгээс Дисант бид хоёр дуулсан юм. Ур чадварын хувьд энэхүү бүтээлийг давахаар дуунууд олон байгаа л даа. Харин сэдэв болоод агуулгын хувьд олныг хамрах дуу болж чадсан болов уу. Хэн бүхэн өөрсдийнхөө төрсөн газрын тухай дуу гарвал сонсох нь ойлгомжтой шүү дээ. -Хип хоп хамтлаг, хип хоп бүлэг хоёр юугаараа ялгаатай юм бэ. Манай залуучууд сонирхож байгаа байх? -Бидний өмнөх үед хип хоп бүлэглэл гэж байсан. Анх Монголд хип хопыг үүсгэж байсан "Дайн ба Энх", "Эрх чөлөө" гэх зэрэг хамтлагуудаас бүрдсэн "Байлдан дагуулагч" гэж бүлэг байв. Бүлгийн хувьд хамтлагаас арай өөр. Бүгд дуулдаг байх албагүй. Гэрэл зураг авдаг, найруулдаг, жүжиглэдэг гээд бүрэн цогц байж хэн нэгэндээ туслалцаа үзүүлж чадахуйц хүмүүсийг бүлэг гээд байгаа. Харин олон нийтэд буруу ойлголт төрдөг юм шиг байна лээ. -Ямар? -Бүлэг гэхээр л олноороо нийлж байгаад буруу үйлдэл хийдэг, бараг буруу замаар явж байгаа хүмүүс гэж ойлгодог шиг. Тийм биш юм аа. Өөрсдийгөө зөв зүйлийн төлөө эвлэлдэн нэгдэж, тэмцэж буй залуучууд гэж боддог шүү. -Өнгөрсөн хугацаанд хэдэн цомог гаргав. Бүлгээрээ нийлж тоглолт хийсэн үү? -"Мөнгөгүй хүний цомог", "Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл" нэртэй хоёр цомог гаргасан. Гурав дахь цомгоо цагаан сарын дараа гаргана. Өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур бүлгээрээ нийлж "Үл хөдлөх хөрөнгө" нэртэй тоглолт хийсэн. Одоогоор нийлж хийсэн юмгүй л байна. Хувь, хувьдаа уран бүтээл хийгээд л явж байна даа. -Хип хоп дотроо олон урсгал байдаг. Таны хувьд ямар урсгал, стилиэр нь дуулдаг вэ? -Би өөрийнхөө стилийг тийм ийм гэж тодорхойлдоггүй ээ. Олон нийтэд хэлэх гэсэн үгээ дуугаараа илэрхийлдэг. Тийм болохоор үүнийгээ би монгол рэп гэж нэрлэдэг. -Монголд энэ урлагийн чиглэлээр сургалт дамжаа гэж байдаг уу. Энэ стилийг сонирхож буй залуус хаана хандвал зүгээр вэ? -Хип хоп бол гудамжны урлаг. Ер нь бол зааж сургана гэсэн юм байхгүй. Бид өөрсдөө л мэдрэмжээрээ үг аяа хийгээд дуулдаг. Надаас зарим хүүхдүүд асуудаг л даа. Яаж хип хоп дуулж сурах вэ гэж. Тэд нарт хандаж хэлэхэд монгол хэл, уран зохиолын хичээлээ сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Үгийн баялаг хип хопод маш чухал. Үгийн баялгийг бид энэ орчин тойрноосоо авна гэвэл хангалтгүй. -Гадны дуучдаас хэнийг харж үлгэр, дуурайлал авдаг бол? -Сонсдог, үгийг нь биширдэг рэпэрүүд олон байдаг. Тэрнээс яг дуурайж дуулдаггүй. Тэдний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс нь авахыг нь аваад, хаяхыг нь хаяад л явдагдаа. -Найз охинтой юу. Өөрийг чинь Дуучин Б.Маралжингоотой хайр сэтгэлийн холбоотой гэдэг. Энэ үнэн үү? -Найз охин байгаа. Маралжингоо бид хоёрын дунд хайр сэтгэлийн асуудал байсан. Нуугаад яахав. Одоо бол тийм зүйл байхгүй. Тэр асуудал хэдийнэ өнгөрчээ. -"IСЕ ТОР" хамтлаг валентины баярын өдрөөр тоглолт хийнэ гэж байна. Тэрхүү тоглолтод оролцох уу? -Манай бүлгийнхэн ойрд тоглолт хийхгүй ээ. "IСЕ ТОР" хамтлаг валентины баяраар тоглоно гэж байсан. Одоогоор бид нарт дуулаач гэсэн санал ирээгүй байна. Оролцлоо ч гэсэн тэнд ирсэн хосуудыг баярлуулаад байх хайрын дуу бидэнд байхгүй. Тийм учраас бидэнд санал тавихгүй байж болох юм. -Өөр стилиэр дуулж байв уу. Зохиолын дуу ч юм уу? -Багадаа сургуулийн урлагийн үзлэгт оролцохдоо зохиолын дуу дуулж байсан. Мөн ардын дуу ч дуулж байв. Түүнээс хойш нийтийн болон ардын дуу огт дуулаагүй юм байна. -Хип хопчдын хувцас тийм байх ёстой гэсэн тогтсон загвар байх уу. Ихэнх нь томдсон өмд, цамц өмсөж байгаа харагддаг? -Хувцас бол тухайн урлагаа дагаад хөгжиж байдаг зүйл л дээ. Хип хопчид ихэвчлэн томдсон хувцас өмсдөг нь үнэн. Уг урлаг маань өөрөө барууны ядуу, хар арьстай залуучуудаас үүсэлтэй юм. Том размерийн хувцсыг тэр бүр хүн худалдаж авдаггүй болохоор хямдхан байдаг. Тиймээс "харууд" их авч өмсдөг байсан юм билээ. Түүнээс үүсэлтэй л дээ. Манай бүлгийн хувьд "Монголд үйлвэрлэсэн бараа"-наас хувцсаа авдаг. Учир нь монгол бараа маш хямдхан, бас том байдаг. -Өөрийг тань FМ-д хөтлөгч хийдэг гэж дуулсан юм байна. Энэ тухайгаа тодруулахгүй юу? -Тийм ээ. Би 98.9 РМ-д чөлөөт цагаараа хөтлөгч хийдэг. Ер нь миний мэргэжил бол сэтгүүлч шүү дээ. А.Билгүүн
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
7 минутын өмнө
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
13 минутын өмнө
Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ
18 минутын өмнө
Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив
23 минутын өмнө
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө
49 минутын өмнө
С.Алимаа “Тань руу нүүж явна” соло
1 цаг 2 минутын өмнө
Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ
1 цаг 3 минутын өмнө
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг шалгана
1 цаг 25 минутын өмнө
Дэлхийн хэмжээний мэргэжилтэй монгол залуус
1 цаг 47 минутын өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншлаа
1 цаг 59 минутын өмнө
Уран тойрсон тэмдэглэл
Өнөөдөр 15 цаг 0 минут
С.Баасанжавт оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв
Өнөөдөр 14 цаг 43 минут
Нийслэлийн зам засварын ажил есдүгээр сард амжиж дуусах уу?
Өнөөдөр 14 цаг 34 минут
Траншейнд амьдарч байсан иргэд нэгнийхээ амийг хөнөөжээ
Өнөөдөр 14 цаг 27 минут
Цагдаагийн байцаагчидад сургалт явуулана
Өнөөдөр 14 цаг 14 минут
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр 14 цаг 5 минут
105-аас мэдээллэж байна
Өнөөдөр 13 цаг 51 минут
Ослын талаар мэдээлэл өгнө үү
Өнөөдөр 13 цаг 9 минут
Якутын соёлын өдрүүд болно
Өнөөдөр 13 цаг 8 минут
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр 13 цаг 2 минут
Тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулна
Өнөөдөр 12 цаг 54 минут
Бяцхан мисс зэрэг балагт тэмцээнүүдийг явуулахаа больё
Өнөөдөр 12 цаг 42 минут
Засаг дарга ажлаа өгсөн шалтгаан өвчний улмаас уу эсвэл авлигатай холбоотой юу?
Өнөөдөр 12 цаг 41 минут
“Miss Mongolia-2010” ням гаригт тодроно
Өнөөдөр 12 цаг 14 минут
“Татар ажиллагаа” багийнхан Москва хотыг удахгүй зорино
Өнөөдөр 11 цаг 54 минут
Авилгад автсан түшмэдийн тоо нэмэгдсээр байна
Өнөөдөр 11 цаг 50 минут
Өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм
Өнөөдөр 11 цаг 43 минут
Усайн Болт хөлбөмбөгчин болно
Өнөөдөр 11 цаг 39 минут
Алдарт Плачидо Доминго Монголд тоглоно
Өнөөдөр 11 цаг 29 минут
Азийн зураачдын үзэсгэлэн Монголд нээгдэнэ
Өнөөдөр 11 цаг 14 минут
Валютын ханш
Нүүр
Хууль
Улс төр
Эдийн засаг
Эрүүл мэнд
Спорт
Энтертайнмент
Нийслэл
Орон нутаг
Гадаад мэдээ
Зар өгөх
Архив
©2009 MPO Co.ltd. All Right Reserved.
Бидний тухай
|
Сурталчилгаа байршуулах
|
Холбоо барих
|
Хөгжүүлэгчид
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. |