"Чингисийн хүүхдүүд" киноны ах дүү гурав, галаас хүний амь аварсан Д.Хандсүрэн нар шилдгээр тодорлоо

Түгээх    
2017-12-27 11:37:30 - Улс төр

 Сурлага хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан “Оны шилдэг 38 хүүхэд”-д батламж гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нийслэл болон орон нутагтаа бусдыгаа манлайлсан нийт 136 хүүхдийн материал ирсэн байна. Үүнээс “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа” зэрэг 10 номинациар шилдэг 38 хүүхдийг шалгаруулжээ. Эдгээр хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч, батламж гардуулсан юм. 

Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд үе үеийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд “Оны шилдэг хүүхэд”-ийн батламж гардуулдаг уламжлалтай юм. 

Энэ жилийн шилдэг хүүхдүүдээр ах дүү гурав буюу Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул "Чингисийн хүүхдүүд" бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон ах дүү гурав тодорсон нь тун сонирхолтой дүр зураг байсан юм. Том ах Д.Дорж 13 настай, дунд хүү Д.Доржсамбуу арван настай, бага нь Д.Шаравдорж дөрвөн настай юм бөгөөд тэд тус кинонд унаач хүүхдүүдийн амьдрал, хурдан морины уламжлал ёс заншлыг харуулж чадсан юм. 

Мөн багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Дэлгэрцэцэгийн Хандсүрэн оны шилдэг хүүхдээр тодорч байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард галын аюулаас дөрвөн настай н.Цэнгүүн хүүгийн амь насыг аварчээ. Тэрбээр галд шатаж байсан гэр рүү гүйн орж унтаж байсан хүүг тэврэн авч галан дундуур гарч ирсэн баатар зоригтой хүү юм.

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (103.229.123.72)
2018-01-05 10:03:40
Хүүхдүүддээ баяр хүргэж улам их амжилт гаргахыг ерөөе. Хүүхдийг баярлуулах шиг сайхан юм үгүй,хийсэн бүтээсэн юмтай монголын ирээдүй болсон үрсээ маш их урамшуулах ёстой. Эдэнд өгч буй шагнал нь медаль,чихэр жимсхэн л байгаа,харин ч бага бна. Нэг офшорчин,олигархын улсаас зувчуулсан мөнгөний хэдэн мянганы нэгд ч хүрэхгүй багахан мөнгө зарж байгаа ,амьдралд нь хичээл сурлагад нь тус болох ахиухан мөнгөний шагнал өгөх хэрэгтэй.

монгол (202.179.31.70)
2018-01-02 20:01:37
манайхан гэж яачихсан хүмүүс вэ Юм болгоныг л үгүйсгэх нь олон байх юм. Ийм байж хөгжих үү Зөв шагнал байнаа

монгол (202.179.31.70)
2018-01-02 19:59:17
Харин ч зөв шалгаруулсан юм биш үү . Монгол ёс уламжлал, монгол хүнийг, ёс суртахууныг дээдэлсэн шагнал байна. зөв байна. зөв бодлого .

Зочин (202.21.112.2)
2017-12-28 08:16:52
Энэ сөрөг хар үгтэй ийм нөхдүүдийг ойлгохгүй юм ийм балиар бодолтой байж яаж ажил үйлс нь бүтхэвдээ чааваас ХҮҮХДҮҮДЙИГ УРАМШУУЛ ХАЙРЛА ХАМГААЛ тэд чинь бидний ирээдүй шүү дээ

Иргэн (122.201.22.72)
2017-12-28 01:06:06
Таны хүүхэд таны дүү шагнал авсан бол та яг одоо ингэж муулаад сууж байхгүй л байхдаа. Хүн хүний үзэл санаа өөр л дөө. Гэхдээ сайн яваа нэгэндээ ингэж атаархаж шагнал авсных нь төлөө харааж зүхэж байдаг жинхэнэ ТАРХИНЫ ТУРААЛУУД байна даа. Монголын ирээдүй хүүхдүүдийн гарт байгаа. Ирээдүйд улс орноо авч явах хүүхдүүд эдгээр хүүхдүүд дунд байгаа гэж бодож байна.

би (202.9.43.42)
2017-12-27 22:17:38
галын аюулаас хүүхэд аварсан зэрэг хүүхдүүдийг шагнасан нь юу нь муу гэж...

Зочин (103.26.194.11)
2017-12-27 21:02:55
Марзан орон.

saran (5.74.171.45)
2017-12-27 20:30:22
Huuhed bayarluulah hamgiin saihan.Yamar huurhun yum be.Mongol huuhduud iim l bdag shtee.Hatsar ni ulaa butraad eruul chiireg huurhunuu.

Зочин (202.179.24.147)
2017-12-27 19:52:57
хүрэлсүх зүгээр л ерөнхии саид болж нэрээ үлээх гэсэн хувиин амбицтаи ста юу хииж чадах юм дампуурлаа зарлаад заил

Bold o (222.237.51.71)
2017-12-27 19:11:06
Huuduud hoorhon bn aa..harin tseej ni tubhiisen eronhii said.tseej tubhiisen eronhiilogchtei bulchintai byartai uls bolj dee bid ..neg l sonin huuramch haragdaad bhiin buu med ee ...h.h.h.

зочин (103.57.92.106)
2017-12-27 16:30:39
Чингэсийн хүүхдүүд муу кино бишээ битгий нэгнийхээ хийсэн бүтээлийг доошоо хий! Маш гэгээлэг жинхэнэ монгол орныг сурталчлах кино болсон . Уран сайхны дүр болох 90 оноос хойш бид бүх зүйл дээр сайн дурынхныг урьж туслуулдаг байсан тэр санааг нэмж оруулсан болохоо р муулж байгаа байх Хэрвээ тэр хүүхний оронд Орос хүүхэн байсан бол соц сэтгэлгээгээр их сайн кино гэх байсан байх даа

Зочин (108.208.122.34)
2017-12-27 15:41:28
Ямар хөөрхөн хүүхдүүд вэ Кино нь Оскарт нэр дэвшиж байгаа гэсэн Баяр хүргэе

zochinNARAN (195.47.196.162)
2017-12-27 14:57:49
hoorhon bnaa.hodoonoos huuhdiig shagnahad yu ni buruu bgaa yum yaadag yum.naaduul chini hiisen buteesen hoorhon huuhduud.

Зочин (27.123.212.137)
2017-12-27 13:40:28
Өнөө булдруу шалгараагүй юм байхдаа

fjj (43.228.129.85)
2017-12-27 13:19:04
Маш муу кино бнлээ шүү Хүүхэд бол.яахав хөөрхөн

fjj (43.228.129.85)
2017-12-27 13:19:00
Маш муу кино бнлээ шүү Хүүхэд бол.яахав хөөрхөн

Зочин (27.123.214.103)
2017-12-27 13:11:52
Ямар хөөрхөн юм бэ

алуурчин (124.158.77.60)
2017-12-27 12:47:32
хаа хаа хаа доор хэдэн нөхдүүд боож үхэж байна уу Монгол хүүхэд тодрохоор уурлах чинь зөв зөв

irgen (116.15.83.22)
2017-12-27 12:13:12
Hurslug bor huurhun huuhduud bna jinhen huuhdeerei goe bna goe goe mash goe bna

зочин (103.10.22.164)
2017-12-27 12:12:00
шилдэг хүүхдүүд хөдөөнөөс төрж бна даа утаатай улаанбаатараас шилдэг улс төрчид л тодрох юмдаа

Зочин (202.131.236.170)
2017-12-27 12:02:16
Хүмүүс минь ямар гутранги үзэлтэй юм бэ яагаад болохгүй гэж хэдэн хөөрхөн хүүхэд баярлаал биз битгий юмыг дандаа хараар бодож бай.

яяя (66.181.185.171)
2017-12-27 12:00:51
хүүхэд шалгаруулахад яахав дээ. нэг л их бухимдаж цэцэрхсэн хүмүүс. сурлага сайн байгаа бол хүүхдийг урамшуулах хэрэгтэй.

Зочин (202.179.27.8)
2017-12-27 11:49:04
гоё зураг байна. ярих юм алга. ёстой хөөрхөн

Зочин (66.181.183.146)
2017-12-27 11:47:01
манай улс төрчид л ингэж кайф авдаг ш дээ. өөр газар нээрээ шилдэг шалгаруулж байхыг мэдэхгүй л юм байна. баахан одон тараана. хайран татварын минь мөнгө

njuty (122.201.21.19)
2017-12-27 11:44:28
МОНГОЛЫН ОЛОН ХҮҮХДҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ИНГЭЖ ЯЛГАВАРЛАЖ ХЭН НЭГИЙ НЬ ОНЦГОЙЛОХ ШААРДЛАГА ЮУ БАЙНА АА ХҮҮХДҮҮД БҮГД АДИЛХАН ШҮҮ ДЭЭ

Зочин (182.160.32.164)
2017-12-27 11:40:38
манайх шиг дампуурчихсан мөртлөө оны шилдэг шалгаруулдаг орон байдаггүй шүү. одоо оны шилдэг чавганц шалгаруулах л дутаж байна. марзан орон

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-25 19:54:10 - Нийслэл
Нисэх онгоцны шинэ буудалд шалган бататгах нислэг үйлдэж эхэллээ
2018-04-25 19:13:04 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав
2018-04-25 19:04:21 - Хууль
АТГ: Оюутолгойн гэрээ байгуулсан нь зөв, буруу гэдгийг шалгаагүй
2018-04-25 18:57:36 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг хүлээн авч уулзлаа
2018-04-25 18:17:43 - Улс төр
“Халх гол” төслийн нэгжийг татан буулгалаа
2018-04-25 18:10:32 - Нийслэл
Авто угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өглөө
2018-04-25 17:56:38 - Шар
“Playtime 2018” наадамд Монголын 32, гадаадын 13 хамтлаг, дуучин оролцоно
2018-04-25 16:57:00 - Хууль
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр улиралд 364 хэрэг шийдвэрлэжээ
2018-04-25 16:55:22 - Шар
Хойд Солонгос Сингапураас илүү Монголд Ким, Трамп нарын уулзалтыг хийх сонирхолтой байна
2018-04-25 16:23:08 - Спорт
Х.Тэлмэн Өсвөрийн гольфчдын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож байна
2018-04-25 16:09:33 - Энтертайнмент
Франц Кафкагийн “Хувирал” туужийг анх удаа тайзнаа амилуулна
2018-04-25 16:03:36 - Улс төр
Туул голыг тусгай хамгаалалтад авна
2018-04-25 15:50:02 - Улс төр
Мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэв
2018-04-25 15:44:14 - Улс төр
Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа
2018-04-25 15:22:12 - Хууль
АЙЛЧЛАЛ: Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэлээ
2018-04-25 15:06:39 - Нийслэл
С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллараас хэтрэхгүй байна
2018-04-25 15:05:08 - Спорт
Монголын цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
2018-04-25 14:54:55 - Нийслэл
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25 14:42:51 - Энтертайнмент
Найруулагч Д.Золбаяр "Чингисийн хүүхдүүд" бүтээлээрээ “Fair international film Festival”-д оролцож байна
2018-04-25 14:38:38 - Спорт
Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
2018-04-25 14:34:17 - Улс төр
Ц.Даваасүрэн: Засгийн газраас шахмал түлш боловсруулах ТӨҮГ байгуулах шийдвэрт хүрлээ
2018-04-25 14:28:42 - Орон нутаг
Дөрвөн аймаг ой, хээрийн түймэртэй байна
2018-04-25 14:20:07 - Хууль
УИХ-ын 29 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2018-04-25 14:14:08 - Байгаль Орчин
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг зохион байгуулна
2018-04-25 14:00:35 - Улс төр
Ц.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдлоо
2018-04-25 13:56:18 - Улс төр
Л.Болд: Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр хэрэг үүсгэсэн
2018-04-25 13:46:48 - Улс төр
М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ
2018-04-25 13:39:05 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдийн ачаалал буурч, хэвийн горимд шилжсэн гэв
2018-04-25 13:36:19 - Шар
Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын барих зоог
2018-04-25 13:36:02 - Хууль
АТГ: УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна
2018-04-25 13:21:53 - Боловсрол
Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг төвлөрүүлсэн “Номын цахим дэлгүүр” нээгдлээ
2018-04-25 13:14:29 - Хууль
Улаанбаатар хотын зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй боллоо
2018-04-25 12:40:17 - Шар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмээгийн хөшөөг иргэд сайн дураараа засварлажээ
2018-04-25 12:13:30 - Эдийн засаг
“Fitch”: Монголын эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс ухрах эрсдэл байна
2018-04-25 12:11:23 - Хууль
“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-04-25 12:08:10 - Гадаад
Жан Клод Юнкер Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав
2018-04-25 12:05:33 - Хууль
АТГ: Б.Бямбасайханаас хоёр удаа байцаалт авсан
2018-04-25 11:54:01 - Спорт
О.Тулга Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2018-04-25 11:53:46 - Хууль
Б.Бямбасайханыг 20 гаруй хоног саатуулсан ч ганц ч байцаалт аваагүй байна
2018-04-25 11:52:19 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй