Донор болохоос татгалзсан хүсэлт гаргаагүй нас барсан тохиолдолд шууд донор болгох эрхзүйн орчин бүрдэх үү

Түгээх    
2018-01-11 07:24:24 - Хууль

donor

-ИРГЭН ДОНОР БОЛОХООС ТАТГАЛЗАЖ ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР ГАРГАНА-

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулж, донор тойрсон олон асуудлууд шийдэгдэнэ гэдгийг салбарын сайд нь тайлбарласан.Үүнээс гадна тээгч эхийн асуудлыг эрх зүйн зохицуулалттай болгож буйгаараа ихээхэн онцлог юм.

Гэсэн хэдий ч сайн хажуугаар саар гэгчээр хуулийн төслийг эргэн харах шаардлага үүсгэж буй зарим ноцтой заалтууд орсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, хуулийн төсөлд “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзах шийдвэрээ гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгөх эрхтэй” гэсэн заалт тусгагдаад буй.

 Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед уг заалтыг гишүүд ихэд шүүмжлэн, амьд донороос гадна амьгүй донороос эд эс авахыг татгалзсан шийдвэрийг яагаад заавал 25 наснаас эхэлж бичгээр авах гаргаж байгааг тодруулж байв.

Хариуд нь  ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга “Тухайн хүн татгалзах уу, зөвшөөрөх үү гэдэг асуудал дээр нас заасан юм. Татгалзах тухай бичгийг 25-наас дээш хүн бичих нь зөв юм гэж үзсэн. Залуучууд сэтгэл хөөрлөөр хандах вий гэж бодсон. Монгол Улсын иргэний үнэмлэх хоёр дахь удаагаа авдаг үе 25 нас дээр байдаг. Тиймээс энэ үеэр асуулт, хариулт явуулах юм” гэсэн тайлбар хийж, саналаа дэмжүүлээд өнгөрсөн билээ.

-ХҮСЭЛТЭЭ ГАРГААГҮЙ  НАС БАРСАН ТОХИОЛДОЛД  ШУУД ДОНОР БОЛОХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭХ ҮҮ-

Олон Улсад амьгүй донороос эд эрхтэн авах зөвшөөрлийг Opting-in, opting-out гэж хоёр ангилдаг аж.

OPTING-IN – Өвчтөн эсвэл ар гэрийнхний зөвшөөрөл авах

OPTING-OUT –Амьд ахуйдаа донор болохоос  албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь шууд донор болгох аргачлал юм.

Хувь хүний эрх дээр үндэслэгддэг OPTING-IN аргачлалыг эрүүл мэндийн байгууллагын систем нь сайн бэхэжсэн, дэлхийн лидер орнууд болох Австрали, Канад, БНСУ, Герман, АНУ, Япон зэрэг улсууд хэрэглэдэг байна.

Харин нийгмийн хариуцлагад үндэслэгддэг OPTING-OUT аргачлалыг Аргентин, Итали, Парагвай, Сингапур, Грек, Унгар, Чех зэрэг улсууд хэрэглэдэг аж.

Нэг онцлогтой нь эдгээрийг зэрэгцүүлэн хэрэглэдэг жижиг төдийлөн байдаггүй. Аль нэг аргачлалыг нь сонгож, холбогдох хуулиндаа тодорхой зохицуулалт хийдэг байна.

Гэтэл Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хоёр аргачлалыг зэрэгцүүлэн хэрэглэхээр оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал, 25 наснаас дээш нас барагч хэн нэгэн этгээд донор болохоос татгалзаж хүсэлтээ гаргаагүй л бол эд эрхтэнийг нь донор болгох үндэслэл үүсэх аж.

Олон Улсад донорын асуудал өөрөө ихээхэн эмзэг. Тиймээс ч холбогдох хуулийг нь маш сайн бодолцож батлахгүй бол эргээд гарах эрсдэл нь өндөр байдаг. Урд хөршид л гэхэд эд эрхтнээ бусдад шилжүүлэх, донор болох хандлага ихээхэн түгээмэл байдагтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг их гардаг байна.

Нэгэн үес урд хөршид гадны орнуудаас донор хайсан иргэд олноор ирж, дагаад гэмт хэргийн сэдэл ихэссэн тул зөвхөн Хятад хүн хятад хүндээ донор байхаар хуульчилж өгсөн жишиг ч байна. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах зардлыг төрөөс хариуцдаг болж, холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа нь сайн хэрэг  юм. Гэвч үндэстний онцлог, ахуй байдал, шашин шүтлэг зэрэг олон асуудалд уялдуулах шаардлагатай буйн нэг жишээг дээр дурдлаа.  

 Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Zochin (66.181.179.112)
2018-01-12 02:07:09
Shoroond shal demii bulsnaas l deershdee. Muhar susegee boliosoi do hmm

Эг (211.243.15.12)
2018-01-11 19:50:14
Манайд хүн алах золгүй тохиолдол өчнөөн эрхтний наймааг манайх дийлэхгүй аймаар юм аа

Эг (211.243.15.12)
2018-01-11 19:50:13
Манайд хүн алах золгүй тохиолдол өчнөөн эрхтний наймааг манайх дийлэхгүй аймаар юм аа

Irgen (122.201.21.144)
2018-01-11 18:51:13
Yamar balai demii argaa barsan ym hiij ulsiin mungu idej uuj suudag b.n aa yamarch hereggui hoolnii savnuud uur hurchlee

монгол үрхэр (128.199.241.231)
2018-01-11 14:53:34
за энгээд дуусдаг байж. малын түүхий эд гээд дотор нь манийгаа эд эрхтэнгээр нь зарах байх даа

Зочин (202.179.24.144)
2018-01-11 13:44:58
Мөнгөтэй хүн донороо олоод машинаар дайруулчихаад донороос татгалзах хүсэлт гаргаагүй гээд ашиглах уу. Аймшигтай нөхцөл үүсэх байх даа.

lalruud ih hurlin (103.10.22.8)
2018-01-11 13:43:22
awto osloor ungursun huuduud tgd ta narin donor boloh u alnaa ih hurlin aluurchda

Зочин (202.131.227.50)
2018-01-11 12:10:42
Иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэх дээр донор болохыг зөвшөөрсөн тэмдэглэгээ хийлгэснээс бусад дохиолдолд эрхтэн авахыг хуульчлан хориглох хэрэгтэй.Хүний эрхийн асуудал.Энэ бандааш одоо эрхтэн хулгайгаар зарах бизнесийг дэмжээд байна уу үгүй юу.Үндсэн хуулиар олгогдсон хүн амьд явах эрх нь нас барангуут үйлчлэхээ больж төрийн мэдэлд шилжих юм байна л даа

Зочин (119.40.98.26)
2018-01-11 11:32:24
Зүгээр үхэх ч эрхгүй болох нь ээ. Татгалзаж амжихгүй үхчихвэл яахав. Татгалзсан бичиг алга болчихвол яахав. Монголд бол бичиг сачиг алга болох бол энгийн зүйл шүү. Ер нь эрхтэн шилжүүлэх гэдэг бол буруу зүйл. Үндсээр нь хорьж байж хүний наймаа зогсож, эрүүл нийгэм бүрдэнэ дээ.

одд (66.181.191.103)
2018-01-11 10:49:48
Оортоо таарсан донор хунийг зориудаар алаад эхтэнгийн авхчуул яахын

Зочин (202.179.30.194)
2018-01-11 10:31:49
энэ хоёр чинь зэрэг орших боломжгүй л юм байна ш дээ. бараг шууд нь дээр юм дөө

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:30:35
Амьдрах гэж ядаж байна гээд л суйд болох юм Эруул мэндээ анхаарах хэрэгтэй ш дээ Ябольчихоод нас барсан хуний эд эрхтэнийг энэ улс чинь дураараа хэрэглэхнээ

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:28:38
Тухайн хун амьддаа донор болно гэдгээ бичгээр зовшоорсон эсвэл нас барсаных нь дараа ах дуу нь зовшоорсон тохиолдолд эд эрхтэнийг нь авч болно гэж оруулах хэрэгтэй Хуний эрхийн комисс энэ донорын хуулийг анхаараач

Зочин (103.10.22.164)
2018-01-11 10:12:50
Нас барсан хүнээс яагаад эд эрхтэнг нь авч болохгүй гэж амьдрах гэж ядаж бгаад нь тус юм бишүү мухар сүсгээр бүү хандаач л гэмээр бна

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:08:05
Хууль бус эд эрхтний наймаанаас сэргийлэх талаар заалт байна уу Баянгол дуургийн нэг сургууль дээр гарсан шуу Сургууль дээр нь хэдэн залуу вакцин хийж байна гэж бужигнаад Нэг хуу дараа нь бие нь муудаад эмчид узуулэхэд эрхтнийг нь авчихсан байсан Оороо юу ч санахгуй Тэр хуу удалгуй нас барсан гэсээн

Зочин (182.160.32.121)
2018-01-11 10:02:51
гантулгын томьелол. Маш. Буруу Зарим улсад зовхон ах дуу хамаатан садан хайртай. Хумуустээ донор болохыг хуульчилсан байдаг Донор болно гэж бичгээр зовшоорсон тхиолдолд л эрхтнийг авч байхаар хуульчлах хэрэгтэй Эрхтний наймаа гаарна шуу Зориуд алдаг болно Гантулгын ийм буруу томьеоллыг дэмжиж байдаг Манайд нас барсан хуний задланг ах дуугийн зовшооролгуй хийчихдэг ш дээ Одоо. Бол эд эрхтнийг нь шууд авчихдаг болох юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-25 19:54:10 - Нийслэл
Нисэх онгоцны шинэ буудалд шалган бататгах нислэг үйлдэж эхэллээ
2018-04-25 19:13:04 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав
2018-04-25 19:04:21 - Хууль
АТГ: Оюутолгойн гэрээ байгуулсан нь зөв, буруу гэдгийг шалгаагүй
2018-04-25 18:57:36 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг хүлээн авч уулзлаа
2018-04-25 18:17:43 - Улс төр
“Халх гол” төслийн нэгжийг татан буулгалаа
2018-04-25 18:10:32 - Нийслэл
Авто угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өглөө
2018-04-25 17:56:38 - Шар
“Playtime 2018” наадамд Монголын 32, гадаадын 13 хамтлаг, дуучин оролцоно
2018-04-25 16:57:00 - Хууль
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр улиралд 364 хэрэг шийдвэрлэжээ
2018-04-25 16:55:22 - Шар
Хойд Солонгос Сингапураас илүү Монголд Ким, Трамп нарын уулзалтыг хийх сонирхолтой байна
2018-04-25 16:23:08 - Спорт
Х.Тэлмэн Өсвөрийн гольфчдын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож байна
2018-04-25 16:09:33 - Энтертайнмент
Франц Кафкагийн “Хувирал” туужийг анх удаа тайзнаа амилуулна
2018-04-25 16:03:36 - Улс төр
Туул голыг тусгай хамгаалалтад авна
2018-04-25 15:50:02 - Улс төр
Мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэв
2018-04-25 15:44:14 - Улс төр
Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа
2018-04-25 15:22:12 - Хууль
АЙЛЧЛАЛ: Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэлээ
2018-04-25 15:06:39 - Нийслэл
С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллараас хэтрэхгүй байна
2018-04-25 15:05:08 - Спорт
Монголын цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
2018-04-25 14:54:55 - Нийслэл
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25 14:42:51 - Энтертайнмент
Найруулагч Д.Золбаяр "Чингисийн хүүхдүүд" бүтээлээрээ “Fair international film Festival”-д оролцож байна
2018-04-25 14:38:38 - Спорт
Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
2018-04-25 14:34:17 - Улс төр
Ц.Даваасүрэн: Засгийн газраас шахмал түлш боловсруулах ТӨҮГ байгуулах шийдвэрт хүрлээ
2018-04-25 14:28:42 - Орон нутаг
Дөрвөн аймаг ой, хээрийн түймэртэй байна
2018-04-25 14:20:07 - Хууль
УИХ-ын 29 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2018-04-25 14:14:08 - Байгаль Орчин
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг зохион байгуулна
2018-04-25 14:00:35 - Улс төр
Ц.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдлоо
2018-04-25 13:56:18 - Улс төр
Л.Болд: Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр хэрэг үүсгэсэн
2018-04-25 13:46:48 - Улс төр
М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ
2018-04-25 13:39:05 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдийн ачаалал буурч, хэвийн горимд шилжсэн гэв
2018-04-25 13:36:19 - Шар
Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын барих зоог
2018-04-25 13:36:02 - Хууль
АТГ: УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна
2018-04-25 13:21:53 - Боловсрол
Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг төвлөрүүлсэн “Номын цахим дэлгүүр” нээгдлээ
2018-04-25 13:14:29 - Хууль
Улаанбаатар хотын зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй боллоо
2018-04-25 12:40:17 - Шар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмээгийн хөшөөг иргэд сайн дураараа засварлажээ
2018-04-25 12:13:30 - Эдийн засаг
“Fitch”: Монголын эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс ухрах эрсдэл байна
2018-04-25 12:11:23 - Хууль
“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-04-25 12:08:10 - Гадаад
Жан Клод Юнкер Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав
2018-04-25 12:05:33 - Хууль
АТГ: Б.Бямбасайханаас хоёр удаа байцаалт авсан
2018-04-25 11:54:01 - Спорт
О.Тулга Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2018-04-25 11:53:46 - Хууль
Б.Бямбасайханыг 20 гаруй хоног саатуулсан ч ганц ч байцаалт аваагүй байна
2018-04-25 11:52:19 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй