Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно

Түгээх    
2018-01-11 10:22:08 - Улс төр

zasag

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.

Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна. 

Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо. 

Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (103.229.120.112)
2018-01-11 21:36:29
Зөв

Зочин (202.55.191.130)
2018-01-11 15:13:02
төрийн өмчит аж ахуйн нэгжүүд маш их мөнгө эргэлддэг газар. тухайлбал цахилгаан, дулаан, ус түгээх компаниуд. дарга захирлууд нь хувьдаа нэлээд цохино. өөрийг нь томилж гялайлгасан нам, намынхаа дээдэст тоймгүй ихээр өргөл барьц барина. тэгээд суурь хураамж нэрээр ард түмнээс дээрэмдэнэ. сүүлийн үед байрын мөнгө 2-3 дахин нэмэгдсэн. энэ бол үнэхээр шударга биш. монгол улсыг сөнөөж байгаа луйварчдын нэг хэсэг нь

зочин (202.72.247.14)
2018-01-11 11:17:50
Маш их дэмжиж байна. Тендэр нэрээр зах зээлээс өндөр үнээр бараа материал авдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Ер нь ашиггүй ажилласан бол дарга, нягтлангуудыг нь халах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-21 14:44:17 - Улс төр
М.Энхболд: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм
2018-01-21 14:43:35 - Улс төр
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол,Оросын хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойд үг хэллээ
2018-01-21 14:39:00 - Улс төр
Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа
2018-01-21 14:38:12 - Спорт
Тэшүүрчид аваргын төлөө өрсөлдөж байна
2018-01-21 14:35:52 - Гадаад
Кабул хотын дипломат зочид буудал руу зэвсэгт этгээдүүд халджээ
2018-01-21 14:27:15 - Гадаад
Туркийн сөнөөгч онгоцууд Сирийн хойд хэсгийг бөмбөгдөж эхлэв
2018-01-21 14:18:35 - Эдийн засаг
"Рио Тинто" группийн захирал Монгол дахь салбарын нээлтэд оролцохоор иржээ
2018-01-21 13:47:05 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ
2018-01-21 12:28:22 - Энтертайнмент
Амралтын өдрүүдээр "Чио Чио сан" дуурь тоглогдож байна
2018-01-21 12:21:37 - Спорт
Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна
2018-01-21 11:32:06 - Улс төр
Ерөнхийлөгч Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана
2018-01-21 11:08:08 - Нийслэл
Нийслэлд цэргийн бүртгэл 80 гаруй хувьтай зохион байгуулагджээ
2018-01-21 09:33:55 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна
2018-01-21 09:32:50 - Спорт
Халз барилдааны орлогыг эмчилгээнд хандивлана
2018-01-21 09:29:54 - Нийслэл
НИТХ-ын төлөөлөгчид 48 сая төгрөгийн урамшуулал авна гэсэн мэдээллийг үгүйсгэв
2018-01-21 09:23:47 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-01-20 15:52:05 - Эдийн засаг
Зарим ШТС-ууд шатахууны үнийг нэмсэн хэвээр байна
2018-01-20 15:39:18 - Улс төр
Х.Баттулга: УИХ-ын нэр хүнд тааруу байгааг уулзалт бүрээр иргэд ярьж байна
2018-01-20 15:33:05 - Технологи
Байгалийн гамшигт үзэгдлийг давах чадвартай "Цунами" автомашин бүтээжээ
2018-01-20 15:21:21 - Технологи
Самсунг компани ирээдүйд хоёр талдаа дэлгэцтэй утас үйлдвэрлэх үү
2018-01-20 14:13:40 - Спорт
Шатрын 2018 оны УАШТ эхэллээ
2018-01-20 14:08:46 - Орон нутаг
Өвс ачиж явсан тов оврын автомашин замын хажуу руу унаж осолджээ
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
ДОХИО: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-20 12:51:05 - Орон нутаг
Булган аймгийн Рашаант суманд шүлхий илэрч, хорио цээр тогтоожээ
2018-01-20 12:38:04 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч уулзжээ
2018-01-20 12:13:07 - Гадаад
Хоёр Солонгос өвлийн олимпоор нэг далбаан дор зогсоно
2018-01-20 11:29:36 - Эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 23-26-нд болно
2018-01-20 10:50:40 - Нийслэл
Цагаан сараас өмнө насны хишгийг олгоно
2018-01-20 09:59:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна
2018-01-20 09:35:22 - Боловсрол
Сурагчид зуны улиралд хичээллэж, өвөл Улаанбаатар хот эзгүйрэх үү
2018-01-20 09:28:44 - Улс төр
ТОЙМ: Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, шатахууны үнэ асуудал үүсгэв
2018-01-20 09:23:26 - Улс төр
Хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцлоо
2018-01-20 09:22:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна