Д.Бямбасүрэн: Монгол Монголоо таньсан төрийн бодлого бидэнд үгүйлэгдэж байна

Түгээх    
2018-01-11 10:42:35 - Эдийн засаг

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, түүнийг байгуулах гарц буй талаар Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Эдийн засгийн байдал ярихаар Монгол Улс юунд их мөнгө зарцуулаад байгааг анзаарах хэрэг гарч ирдэг. Мэдээлэл, судалгаа үзэхэд монголчууд импортоор их зүйл авдаг. Тэр дундаа импортоор оруулж буй бараа бүтээгдэхүүний 50 хувь нь нефть байх юм. Долларын ханш өсөхөд түлш дагаад өснө. Түүнийг дагаад иргэний авч идэх талхны үнэ өсчихнө. Том салбар хэрнээ монгол хүн бүрт мэдэгддэг, мэдрэгддэг салбар. Энэ бүгдээс харахад бид өөрсдөө яагаад нефть боловсруулах үйлдвэртэй байж болохгүй гэж. Олон жил ярилаа. Өмнөх Засгийн газрын ярьж, мэдээлж байснаар бид 2014 онд нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх ёстой доо?

-Олон жил ярьсаар л байна. 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаа бүрт л энэ тухай амлаж, сайхан бүтээн байгуулалт ярьж, иргэдээ итгүүлсэн. Одоо эргээд харахад ажил болоод иргэндээ, улс орондоо тус дэм болсон нь үгүй л байна. Монгол Улс нефтийн үйлдвэртэй байсан юм.

-Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан баримт байна лээ?

-Зүүнбаянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны XII сард ашиглалтад орж, тухайн ондоо 209.4 тонн тос олборлож байсан юм шүү. Оргил үедээ 150 мянган тонн олборлож байсан юм шүү. Харамсалтай нь 1969 оны XI сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан. Яагаад гал гарсныг сайн ойлгодоггүй юм.Тэр үед шатахуун авсан нь ашигтай гэж үзээд зогсоосон.

1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны Ерөнхийлөгч маань ноолууран дээлээ мялааж байхдаа долоон жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл одоо ч алга. Үнэнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. 1993 онд МАХН-ын Засгийн газар АНУ-тай гэрээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй гэж гэрээ хийсэн юм.

-Олон нийт энэ талаар сайн мэддэггүй юм байна?

-Тухайн үеийн асуудал хариуцсан хүмүүс, эрх мэдэлтнээс асуухад “Ингэж хий л гэсэн. Тэрүүгээр нь хийлээ” гэж хариулсан. Америкчууд нь гэрээгээ хятадуудад шилжүүлчихээд яваад өгсөн. Харин бид нөгөө гэрээний заалтаа өөрчилж чадаагүй үлдсэн. Дорнодод нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд эрх зүйн хувьд боломжгүй болчихсон. Хүнийх болчихсон учраас тэр. Баттай мэдээлэл гэвэл 2012 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэрийн талаар БНХАУ-ын италтай ярихад Засгийн газраас даваад үндэсний хэмжээний асуудал болсон биш үү гэж хариулсан гэсэн. Манай орд газар гэсэн хандлагаар асуудалд хандаж байгаагийн илрэл. Хятадууд гадаадад байгаа өмчөө хамгаалах шаардлага гарвал цэргийн хүч хэрэглэнэ гэсэн хууль 2005 онд гаргасан. Тэгэхээр монголчууд Хятадын талтай ойлголцоход их хэцүү. Ерөнхий сайд очоод загнуулаад, хөөгдөөд л ирдэг.

Нөгөө талд Оюу толгойн асуудал байна. Сайн, сайхан байна, бүтээн байгуулалт өрнөж байна л гээд байна. Тэнд ажиллаж буй монгол инженер, ажилтнуудаар бахархаж, бахдах нь зүйн хэрэг. Гэтэл эдийн засгийн үр дүн нь ямар байгаа билээ. Бүтээгдэхүүн гаргаад л байдаг мөнгө нь энд биш хил даваад явчихаад байхад эдийн засагт ямар ашиг, үр дүн өгөх билээ дээ. Борлуулалтын мөнгө нь Монголд орж ирэхгүй байна шүү дээ. Ийм гэрээг МАН, АН хамтарч байхдаа үзэглэсэн. Оюу толгойн борлуулалтын орлого жилдээ хоёр тэрбум орчим доллар.Үүнээс 150-200 сая доллар нь Монголд үлддэг. Үлдсэн нь гадагшаа гарчихаж байгаа юм. Хэрвээ энэ мөнгө Монголд байсан бол төгрөгийн ханш ингэтлээ унаж, эдийн засаг хүнд байдалд орохгүй байсан. Энэ гэрээг үзэглэхийн төлөө толгойгоороо дэнчин тавьж байсан Ерөнхий сайд, Сангийн болон уул уурхайн сайд нарыг нэрээр гаргаад хариуцлага тооцох хэрэгтэй гэж би боддог. Одоо аль олборлоно сайхан болно л гэж яриад байна. 1800 тонн алтаа Оюу толгойд өгчихөөд Ноён уулын 50 тонн алтаар Монголчуудынхаа амьдралыг өөд татна гэх юм. Тэгээд ч энэ алтын хэдэн хувь нь Монголд ирэх нь бас тодорхойгүй.

Үүний цаана шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс улс орны эрх ашгаа тэргүүнд тавьдаггүй, гаднынхны эрх ашгийг дээдэлж, тэдний гар хөл болж, тос долоохын төлөө шийдвэр гаргадагт байгаа юм. Нөгөө талдаа төр барьж буй эрх мэдэлтнүүд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхол байхгүйд бас их учир байгаа юм.

-Өөдрөгөөр төсөөлөөд үзье. Хэрвээ олон жил, үе үеийн Засгийн газар ярьсан энэ том ажлаа нугалчихвал ямар ашиг тустай байхыг судлаачид хэлсээр байна. Эдийн засагт үзүүлэх нөлөө асар их шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ бид нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсаад байгаа тэрбум 400 сая долларыг хэмнэх боломжтой. Энэ мөнгө эдийн засагт ороод ирвэл гадаад худалдааны тэнцлийг шийдчих бүрэн боломжтой. Гурван сая монголчуудын амьдралд эерэгээр нөлөөлж, эдийн засгийг өргөөд л явчихна.

-Газар зүйн байрлалын талаар бас асуумаар санагдлаа. Хэнтийн Бор-Өндөрт үйлдвэр байгуулах талаар өмнөх Засгийн газрын үед ярьсан. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж мэдэгдэж байсан?

-Дорнодын газрын тосыг Хэнтийн Бор-Өндөрт боловсруулна гэсэн тооцоо хийж байсан. 500 км газар нефтийн хоолой татаж, усгүй газар боловсруулна гэдэг төсөл хийдэг сайдууд, эрх мэдэлтэн байх гэж. Хамгийн тохиромжтой газар нь Дорнод өөрөө шүү дээ. Тэнд түүхий эд, ус нь байна. Хуучны төмөр замынх нь далан нь байгаа. Тамсагт бас хуучин ашиглаж байсан бааз суурь нь бий. Энэ бааз сууриа ашиглаж яагаад болохгүй гэж.

Монгол Улс зүүнээсээ баруун тийш 3000 гаруй км. Нутаг дэвсгэрийнхээ нэг цэгт нь үйлдвэр байгуулчихаад бүх зүгт тээвэрлэнэ гэдэг асуудалтай. Дорнодод нефть боловсруулах үйлдвэрийн бүх бааз суурь нь байхад тэндээ жижиг үйлдвэр байгуулаад нэг хэсгээ хангах бүрэн боломжтой. Магадгүй Казакстан эсвэл Оросоос нефтээ аваад баруун талаа, төв хэсгээ бас нэг эх сурвалжаас хангана гэсэн бодитой бодлого, тооцоо хэрэгтэй. Нэг цэгээс бүх хэрэгцээгээ хангана гэсэн төсөөлөл бол эдийн засгийн анхан шатны ойлголт, мэдээлэлгүй хүний хийдэл. Нэг их мэдэгч хоёр сая тонн олборлохгүй бол Монголд боловсруулах үйлдвэр ашиг тусгүй гэж мэдэгдсэн. Жилдээ 100 мянган тонн олборлоод ашигтай байгаа үйлдвэр дэлхийд цөөнгүй бий.

-Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол дагаад олон үйлдвэр үүдээ нээх боломжтой юм билээ?

-Одоо мөрөөдлийн мэт санагдаж буй ч хийж чадахгүй, болохгүй зүйл байхгүй. Намайг Ерөнхий сайд байх жилүүдэд Монгол шатахууны маш хүнд байдалд орж байсан. Тэр үед судалгаа хийж, АНУ руу хүмүүсээ явуулж үйлдвэрийг нь танилцуулж байсан. Тэр үед 100 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийг хоёр сарын дотор угсраад шатахуун гаргах боломж буйг хэлж байсан юм. Сүүлд ч 1990-ээд оны үед Монгол инженерийн боловсруулсан боломжтой олон төсөл байж л байсан. Засаг төр солигдоод ажил болж чадаагүй юм.

-Монгол Улс дампуурлын ирмэгт байгаа талаар дотооддоо бус гадаадад ч мэдээлэл гарах боллоо. Бидэнд гарц бий гэдэгт итгэлтэй байна?

- Эх орныхоо талаар ийм мэдээлэл сонсох үнэхээр хэцүү. Монгол Улс дампуурлын ирмэгт тулна гэж хэзээ ч би төсөөлж байсангүй. Яагаад ийм байдалд хүрэв. Эрх барьсан энэ хоёр намын хуудуутай, бодлогогүй ажлын үр нь энэ. Үүнээс яаж гарах вэ, ямар арга зам байна вэ гэж олон хүн бодож бас асуудаг. Төрийн эрх мэдлээ танил тал , бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашигладаг хүмүүсийг сольж байж л бид хүнд байдлаас гарна. Төрийн толгойд авлигачид бөөс адил арзаганаж байгаа цагт бид хөгжихгүй. Гэрэл гэгээтэй зүйл өнөөдөр хэлэхэд маш хэцүү. Улс орны эрх ашгийн төлөө ажиллах, зөв шийдвэр гаргах зүрх сэтгэл эрх баригчдад ус агаар мэт дутагдаж байна. Үндэсний төрт ёс, олон улсын геополитикийн орчин, монгол хүний сэтгэхүйн онцлог, ёс заншил, өв уламжлал, Монголын хөрсөнд буусан төрийн бодлого алга. Өөрөөр хэлбэл Монгол Монголоо таньсан бодлого бидэнд үгүйлэгдэж байна. Харвардын дамжаа төгссөн хүмүүс дэлхийд ийм гээд л жишээ татаад, хөрсөн дээр буухгүй зүйл яриад байгаа биз. Тийм зүйл ярихаасаа өмнө би чинь хэн билээ, бид чинь ямар удамтай, ямар түүх соёлтой хүмүүс билээ гэдгээ нэг сайн бодох ёстой. Ам мэдэн яриад байгаа энэ хүмүүс гай л болно уу гэхээс гавьяа болохгүй. Монголчуудын ирээдүй, эрх ашгийг бид л өөрсдөө хамгаалж, бүтээн байгуулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.

Н.БАЯР

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

Зочин (66.181.187.156)
2018-01-12 00:23:38
Олигорхууд айж байна монгол улсын еронхийлогч олигорхуудыг хамгаалж ба. Худлаа шоу хийж ба офишорт бгаа монгоо оруулж ирэх хугцаа оглоо ч гэх шиг цаазын ялыг сэргээн ч гээд мэдлэг дорой оюун ухааны шуултуур муутай сонин сайт тв ээр яарж бичиж бгаа мэдээлийг шуун тунгааж чадхгуйг нь далимдуулаад нийгэмд оорийн мэдлийн сонин сайтыг ашиглан хучин хун амь гэж худал хуурамч мэдээ цацаж цаазын ялыг сэргээж бгаад ард тумэн жагсаж эрхээ хамгаалхаар бугдыг буудан алж ард тумний толоо дугарсан улсуудыг торийн эрхийг булаах ажилгаа явуулсан гэж буудан алах л алсын толволгоо ингэж байж л олигорхийн засгыг торийн эрх мэдлийг оорсддоо улдээх алсын муу явуургуй арга хэрглэж ба. Тэрнээс монгол улс хууль дурэм хангалттай зовхон хуулийн омно бугд тэгш эрхтэйг сануулж хариуцлаг тооцон шоронд хийх хэргтэй

зочин (202.179.11.10)
2018-01-11 21:47:00
Монголыг сүйрүүлсэн нөхдүүд зүгээр л явж байна хэзээ тооцоо хийх вэ эд нартай ард түмэн сэрэх цаг аль хэдийн болсон шүү

зочин (202.179.11.10)
2018-01-11 21:46:58
Монголыг сүйрүүлсэн нөхдүүд зүгээр л явж байна хэзээ тооцоо хийх вэ эд нартай ард түмэн сэрэх цаг аль хэдийн болсон шүү

иргэн (66.181.180.153)
2018-01-11 18:49:18
Бямбасүрэн өөрөө гаднын тавиул хулгайч нар/Да.Ганболд, Дорлигжав, Бат үүл,Н,Жаргалсайхан гээд ардчилалын баатрууд/ тай үгсэж улс орны эдийн засгийг сүйрлийн замд оруулахад томоохон хувь нэмэр оруулсан,зүсээ хувиргаж хумсаа ннсан нүгэлт этгээд мөнөөс мөн,эндээс зөвхөн нэг баримт сөхөхөд монголын эрднэсийн санд байсан 4,5 тонн алтыг хулгайгаар англи улсруу ачуулж ард түмнийг амаар шороо үнхүүсэн юм.Гэтэл одоо авралын бурханы дүрд хувилчихсан сууж байх юм,түүх шүүх цаг ирнээ

Зочин (178.203.235.37)
2018-01-11 14:46:15
ЭЭ ХАЛАГ ... эрлэгийн ШҮҮХ байдаг нь үнэн болов уу ? байдаг бол тэр л энэ БИРДҮҮДИйг ХАЛУУН ТАМД аваачина гэж найдья ...

ард (103.57.95.58)
2018-01-11 14:39:38
Монгол орны баялаг.оюу толгой.тамсагийн нефтийн орд бусад газруудыг хувийн эрх ашиг шуналаасаа болж гадныханы гар хөл болж тэднээс шан харамж авч баяжчихаад байгаа урвагч.цаашаа санаатангууд түүхийн өмнө хариуцлага хүлээнэ ээ бүр заавал ганцхан цаг хугацааны л хэрэг. Очирбат.багабаньд.бая р.баярцогт.сайхан билэг

ард (103.57.95.58)
2018-01-11 14:04:11
Маш үнэн юм шүү дээ. Эх орны баялаг гадагш урссаар л байна эдийн засаг сэргэж өгөхгүй байна.Нефть боловсуула үйлдвэр байгуулах нэн шаардлагатай.

Unshigch (43.242.242.56)
2018-01-11 12:51:11
Ochirbat gej neg aihtar horlogchin bh yumaa. Neftiin uildver yagaad barihgui bgaa ni todorhoi shd. Importloh ni hend ashigtai bna ve? Gedeg ni haragdaad bgaa biz de

Зочин (66.181.189.134)
2018-01-11 12:33:31
Монгол улсыг хятад удирдахгүй гэдгийг цаад нөхөд чинь хамгийн сайн мэдэж баймаар юм. Хятад улсад давуу байдал өгсөөр байхад ийм хачин нөхцөл үүссэн бол өөрөөр сэтгэж хятад барааг худалдаж авахгүй байх. Монгол малын арьсаа нөмөрч байгаад аз жаргалыг олох нь зөв. Хятадын хилээр экспорт хийхгүй хаа.

khan khentii (112.72.8.226)
2018-01-11 12:04:51
urt naslaarai,mundag shyy nutgin mini saikhan baavai

zochin (103.229.121.204)
2018-01-11 11:56:10
Танд баярлалаа.Мөнгө, албан тушаал, хор найруулахаас өөр юм мэддэггүй,өөрийн гэсэн толгойгүй, энэ үеийн нам дамжсан,олигархи эрх мэдэлтнүүдийг л улс төрөөс оргүй арчиж хаях хэрэгтэй юм даа.Монголоо гэсэн зөв хүмүүс үгүйлэгдэж байна.

зочин (66.181.190.50)
2018-01-11 11:50:02
Үйлдвэр барих дургүй болоод 28 жил өнгөрлөө.монгол залуусыг ажилтай болгох зорилгоор үйлдвэр бариж өгнө гээд худал хэлж хуурч 28 жилийн ардаа орхилоо.ямар ч эх орон ард түмэнээ гэсэн сэтгэлгүй хулгайч нар 28 жил төрд сандайлж сууж бна Хойшид ч суусаар л бна.энэ бол хөгжил дэвшилээс хоцорсон ухарсан 28 жил байлаа гээд хэлчих зүрх сэтгэл алга уу.өнгөрсөн цаг хугацаа эргэж ирдэггүй хайран цаг хугацаа харамсмаар

зочин (66.181.190.50)
2018-01-11 11:49:56

2018-01-11 11:49:49

2018-01-11 11:49:42

2018-01-11 11:49:33

2018-01-11 11:49:26

2018-01-11 11:49:19

2018-01-11 11:49:12

2018-01-11 11:48:43

2018-01-11 11:48:33

2018-01-11 11:48:18

ЭДИЙН ЗАСАГЧ (122.201.24.217)
2018-01-11 11:48:12
(монгол 27.123.212.140)-д ХЭРВЭЭ 20-Р ТОГТООЛ ГАРААГҮЙ БОЛ МОНГОЛД БҮР ДАВС Ч ҮЛДЭХГҮЙ БАЙХ БАЙСАН ГЭДГИЙГ ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА.

зочин (66.181.190.50)
2018-01-11 11:48:09
Үйлдвэр барих дургүй болоод 28 жил өнгөрлөө.монгол залуусыг ажилтай болгох зорилгоор үйлдвэр бариж өгнө гээд худал хэлж хуурч 28 жилийн ардаа орхилоо.ямар ч эх орон ард түмэнээ гэсэн сэтгэлгүй хулгайч нар 28 жил төрд сандайлж сууж бна Хойшид ч суусаар л бна.энэ бол хөгжил дэвшилээс хоцорсон ухарсан 28 жил байлаа гээд хэлчих зүрх сэтгэл алга уу.өнгөрсөн цаг хугацаа эргэж ирдэггүй хайран цаг хугацаа харамсмаар

Зочин (122.201.24.224)
2018-01-11 11:23:17
Шуналын сэжиг үхэж далд орохгүй юмаа

Зочин (182.160.32.121)
2018-01-11 11:17:58
Хоер намын эрх баригчдыг бугдийг солиод бух юм сайхан болно гэдэгт огт итгэдэггуй Бусад жижиг нам иргэний ходолгоонийхэн нам бусчууд сайн хумуус бий л дээ Засагт гараад ногоодуулээсээ дутпхгуй идэж ууна эвдэрнэ Монголчууд бид дэндуу хувиа хичээсэн бас шуналтай байна Бур дийлэнх нь шуу МАН аас нефтийн уйлдвэр барь гэж шаардая Бур олуулаа шаардая Уг нь барих юм яриад байсан уу Хэн хариуцаж байна Тэр хун руу залхтал нь мессеж бичие шаардая Чадахгуй бол огцрохыг шаардая

монгол (27.123.212.140)
2018-01-11 11:08:19
Таны 20-р тогтоол монголыг сүйрүүлээ биздээ?

монгол (27.123.212.140)
2018-01-11 11:08:13
Таны 20-р тогтоол монголыг сүйрүүлээ биздээ?

Зочин (122.201.24.112)
2018-01-11 10:55:06
ТОВЧХОНДОО МОНГОЛ СӨНӨХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-04-26 14:04:46 - Нийслэл
“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно
2018-04-26 13:24:26 - Хууль
Г.Бясман: Нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг хянаж байна
2018-04-26 12:45:06 - Нийслэл
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ
2018-04-26 12:23:27 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо
2018-04-26 12:21:19 - Эрүүл мэнд
Шүдний бүрээс буюу “Hollywood smile” гэж юу вэ
2018-04-26 12:20:47 - Хууль
О.Бямбадэлгэр: Хуурамч шатахууныг зогсоох боломж Сангийн яаманд л бий
2018-04-26 12:14:20 - Орон нутаг
Хөвсгөл нуурт машин цөмөрч, дөрвөн хүн амиа алджээ
2018-04-26 11:42:09 - Спорт
Д.Ууганбаяр пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо
2018-04-26 10:58:33 - Боловсрол
Газарзүйн XXIV олимпиад энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд болно
2018-04-26 10:37:59 - Хууль
Төрсөн эцэгтэйгээ архидаж хөнөөгөөд, нуун дарагдуулсан хэргийг илрүүлжээ
2018-04-26 10:32:14 - Нийслэл
Кран унагасан иргэн өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээ
2018-04-26 09:10:15 - Хууль
Монголд Эрүүл ахуйн хуулийг хэн хэрэгжүүлж, хэн дагаж мөрддөг вэ
2018-04-26 09:07:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-04-26 09:05:01 - Улс төр
Б.Дэлгэрмаа: Төрийн өмнөөс худлаа хэлдэг Элчин сайд болох шиг шившигтэй юм байхгүй
2018-04-26 09:01:21 - Улс төр
С.Баяр, М.Энхсайхан нарыг чөлөөлж, шинээр ДӨРВӨН элчин томилно
2018-04-26 08:33:25 - Улс төр
С.Чинзориг: Н.Номтойбаяр бид хоёрт хурцаар муудсан зүйл байхгүй
2018-04-26 08:28:14 - Хууль
Хууль хяналтынхныг басамжилсан “CЭЛЭМ” С.Бямбацогтыг нэг сар цагдан хорьж шалгахаар боллоо
2018-04-26 08:22:27 - Спорт
Г.Гансаруул: Тайз руу алхаад гарах тэр мэдрэмж үгээр зүйрлэхийн аргагүй сайхан
2018-04-26 08:15:54 - Эдийн засаг
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК өсвөрийн хөлбөмбөгчиддөө амжилт хүсч, хүлээж авлаа
2018-04-25 19:54:10 - Нийслэл
Нисэх онгоцны шинэ буудалд шалган бататгах нислэг үйлдэж эхэллээ
2018-04-25 19:13:04 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав
2018-04-25 19:04:21 - Хууль
АТГ: Оюутолгойн гэрээ байгуулсан нь зөв, буруу гэдгийг шалгаагүй
2018-04-25 18:57:36 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг хүлээн авч уулзлаа
2018-04-25 18:17:43 - Улс төр
“Халх гол” төслийн нэгжийг татан буулгалаа
2018-04-25 18:10:32 - Нийслэл
Авто угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өглөө
2018-04-25 17:56:38 - Шар
“Playtime 2018” наадамд Монголын 32, гадаадын 13 хамтлаг, дуучин оролцоно
2018-04-25 16:57:00 - Хууль
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр улиралд 364 хэрэг шийдвэрлэжээ
2018-04-25 16:55:22 - Шар
Хойд Солонгос Сингапураас илүү Монголд Ким, Трамп нарын уулзалтыг хийх сонирхолтой байна
2018-04-25 16:23:08 - Спорт
Х.Тэлмэн Өсвөрийн гольфчдын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож байна
2018-04-25 16:09:33 - Энтертайнмент
Франц Кафкагийн “Хувирал” туужийг анх удаа тайзнаа амилуулна
2018-04-25 16:03:36 - Улс төр
Туул голыг тусгай хамгаалалтад авна
2018-04-25 15:50:02 - Улс төр
Мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэв
2018-04-25 15:44:14 - Улс төр
Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа
2018-04-25 15:22:12 - Хууль
АЙЛЧЛАЛ: Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэлээ
2018-04-25 15:06:39 - Нийслэл
С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллараас хэтрэхгүй байна
2018-04-25 15:05:08 - Спорт
Монголын цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
2018-04-25 14:54:55 - Нийслэл
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25 14:42:51 - Энтертайнмент
Найруулагч Д.Золбаяр "Чингисийн хүүхдүүд" бүтээлээрээ “Fair international film Festival”-д оролцож байна
2018-04-25 14:38:38 - Спорт
Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
2018-04-25 14:34:17 - Улс төр
Ц.Даваасүрэн: Засгийн газраас шахмал түлш боловсруулах ТӨҮГ байгуулах шийдвэрт хүрлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй