- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
04.25 - МЯГМАР
04.24 - ДАВАА
04.23 - НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг баталж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж.
Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь "Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай" хэмээн утга, агуулгыг харуулсан байдаг юм байна.
Энэхүү эртний академийн Хүндэт гишүүний дипломыг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн гардан авчээ. Энэ шагналыг өмнө нь Ази тивээс хоёр хүн авсан байдаг аж. Тодруулбал, Япон болон Ветьнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авч байжээ.
Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүн нь Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн болж байна. Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний баталгаа нь энэ шагнал боллоо.
Б.БУРМАА