- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
04.25 - МЯГМАР
04.24 - ДАВАА
04.23 - НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19
Турк улсад ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн аллагыг зохион байгуулсан этгээдийг баривчилсан талаар "Вести" мэдээлсэн байна. “Daily Sabah”-т мэдээлснээр, гэмт этгээд өмнө нь ял эдэлж байсан нэгэн аж. Түүнийг "Fethullahists" хэмээх террорист бүлэглэлтэй холбоотой хэргээр баривчилж байжээ. Мөрдөн байцаагчид түүнийг Оросын элчингийн амь насанд халдсан хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн буруутан гэдэгт итгэлтэй байгаа аж.
Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Андрей Карлов Анкара дахь Оросын элчингээс зохион байгуулсан "Орос орон туркийн нүдээр" зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр алагдсан. Түүнд халдсан этгээд Мевлют Мерт Алтынташ гэгч цагдаагийн ажилтан байсан бөгөөд хохирогчийн нуруун тус газар буудсан байдаг.
Карлов газар дээрээ нас барж, алуурчин этгээд цагдаагийнхны гарт амиа алдсан билээ. ОХУ-ын Гадаад харилцааны яам энэ аллагыг террорист ажиллагаа хэмээн нэрлэж байв. Тус улсын Мөрдөн байцаах хорооноос Олон улсын терроризмын тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Дараа нь Карловт “Оросын баатар” цол хүртээсэн юм.
Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Туркийн прокурорын албанаас ОХУ-ын дипломатчийн амь насыг хөнөөсөн этгээд нь лалын номлогч Феттул Гулентэй холбоотой гэж мэдэгдсэн байна. Анкара АНУ-д амьдардаг Гуленыг 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгадаг.
Д.ТУЯА