- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
04.25 - МЯГМАР
04.24 - ДАВАА
04.23 - НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19
Вашингтон Ди Си хот ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг гудамжийг бусдын гарт амиа алдсан, сөрөг хүчний улс төрчийн нэрээр нэрлэж өөрчилсөн талаар "ВВС" агентлаг мэдээлжээ. Тус хотын зөвлөл Оросын Элчин сайдын яам байрладаг гудамжны нэрийг 2015 онд Кремлийн гадна буудуулж амиа алдсан Борис Немцовын нэрэмжит болгон өөрчлөх санал гаргасан байна.
Зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, "ардчиллын алагдсан идэвхтэн"-ий нэрээр нэрлэх саналыг санал нэгтэйгээр баталжээ. Оросын улс төрчид энэ үйлдлийг шүүмжилж буй юм. Вашингтоны зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, тус шийдвэрт "ОХУ-ын ЭСЯ-ны урд хэсэг буюу Висконскийн өргөн чөлөө" хамрагдаж буй юм байна.
Оросын "Интерфакс" агентлагийн мэдээлж буйгаар, Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “Америкийн эрх баригчид “бохир заль” гаргаж тоглолт хийсээр байна” гэжээ. Мөн Оросын Коммунист намын гишүүн Дмитрий Новиков “АНУ-ын эрх баригчид Оросын дотоод асуудалд байнга хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
2015 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгчдийн нэг байсан Борис Немцовыг Москва хотын төвд орших нэгэн зоогийн газраас гэр рүүгээ алхаж явахад нь үл таних этгээдүүд буудан хөнөөсөн байдаг. 2017 оны дундуур таван чечень иргэнд Борис Немцовыг хөнөөсөн хэргээр ял оноосон ч сөрөг хүчний удирдагчийн гэр бүл, дэмжигчид аллагыг зохион байгуулсан алуурчныг нэхсээр байдаг аж.
Д.ТУЯА