Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн, газрыг чөлөөлж байна

Түгээх    
2018-01-12 14:39:09 - Нийслэл

niislel

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж,  шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.

Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээд газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Эдгээрээс Баянгол дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК-ний авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн зургаан дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Сүхбаатар дүүргийн гурав дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” ХХК болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, авто худалдааны үйл ажиллагаагаа зогсоолоо.

Цаашид Газрын тухай хуулийн хүрээнд зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, өмчлөх эрхийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах ажлууд хийгдэж байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (85.96.83.15)
2018-01-13 21:31:48
Нарантуул гэж бөөн түгжэрэлээ хурдан гаргаачэээ

Зочин (85.96.83.15)
2018-01-13 21:31:45
Нарантуул гэж бөөн түгжэрэлээ хурдан гаргаачэээ

Зочин (27.123.212.142)
2018-01-13 13:34:12
100 ail ihenh ni hyatad bolohoor gargahgui gseen aigaad

Зочин (103.212.117.102)
2018-01-13 00:57:46
Энэ эрчээрээ зуун айлын барилгын материалынхныг гаргачихвал ч зүгээр л байгаам даа.

З (66.181.182.91)
2018-01-13 00:47:32
ДА ХҮРЭЭ,ӨГӨӨМӨР хурдан нүүлгээд өгөөч

Зочин (202.9.43.152)
2018-01-12 22:37:19
Өгөөмөр .да хүрээ захуудийг бас нүүлгэх хэрэгтэй.

лхагва (182.160.4.85)
2018-01-12 19:17:56
" да хүрээ" захыг хаагаагүй цагт СХД-ийн нутагт шинээр баригдсан техникийн зах бүрэн утгаараа ажиллахгүй нь ойлгомжтой. Иймл Да хүрээг хаах хэрэгтэй.

Зочин (150.129.142.81)
2018-01-12 17:24:04
da huree zahiin uud avto mashinii zam deer mashiin zaraad mashin yavah argagui bna hot duurgiin zasag darga naraa yah ve unen hetsuu bna

Зочин (103.212.117.200)
2018-01-12 16:44:25
da hureeg nuulgeh asuudal yu bolov

zochin (202.131.235.4)
2018-01-12 15:51:13
da hureeg nuulgen shiljuulelt hiigeechee.

Зочин (103.26.195.109)
2018-01-12 15:50:18
Даа хүрээ Өгөөмөр гэх мэт тех сэлбэгийн захуудыг ижил чөлөөлнө биздээ

Зочин (66.181.191.133)
2018-01-12 15:47:53
Зам дээр түр зогссон машиныг ачаад явчихдаг мөртлөө явган хүний зам, машины зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд тавьсан хэдэн халтар ТҮЦ, гар дээрээс худалдаа эрхэлж насанд хүрээгүй хүүхдүүд, оюутан залуусыг хордуулж байгаа юмнуудаа журамлаж, чөлөөл.

АРД (66.181.180.10)
2018-01-12 15:39:30
иргэний үүүргээ ухамсарлаад үйл ажиллгаагаа зогсоож байгаа ес зүйтэй шударга иргэд юмаа дээрх нэр бүхий иргэд. Дараагиийн ажил үйлс нь бүтэмжтэй байгаасай даа.

Зочин (66.181.165.204)
2018-01-12 15:37:46
Да хүрээ өгөөмөрита чөлөөл

Зочин (66.181.184.103)
2018-01-12 15:32:44
хөрс бохирдуулсны төлбөр ав

irgedees (103.212.116.168)
2018-01-12 15:19:52
Энэ мэтчилэн хууль бус үйлдлээ хүлээн үөвгөөрч,гарсан шийдвжрийг хүндэтгэж байх нь зохистой.Зарим нэг ТҮЦ-ний авгай нар хууль сахиулагчдын өмнөөс ярзагнаад байгаа нь огт таалагддаггүй.Энэ зах зээлийн "капиталист"мөн чанарыг мэдрээд байгаа атлаа ойлгохыг хүсдэггүй,бүхнийг засагруугаа чихдэг нь сонин...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-25 19:54:10 - Нийслэл
Нисэх онгоцны шинэ буудалд шалган бататгах нислэг үйлдэж эхэллээ
2018-04-25 19:13:04 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав
2018-04-25 19:04:21 - Хууль
АТГ: Оюутолгойн гэрээ байгуулсан нь зөв, буруу гэдгийг шалгаагүй
2018-04-25 18:57:36 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг хүлээн авч уулзлаа
2018-04-25 18:17:43 - Улс төр
“Халх гол” төслийн нэгжийг татан буулгалаа
2018-04-25 18:10:32 - Нийслэл
Авто угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өглөө
2018-04-25 17:56:38 - Шар
“Playtime 2018” наадамд Монголын 32, гадаадын 13 хамтлаг, дуучин оролцоно
2018-04-25 16:57:00 - Хууль
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр улиралд 364 хэрэг шийдвэрлэжээ
2018-04-25 16:55:22 - Шар
Хойд Солонгос Сингапураас илүү Монголд Ким, Трамп нарын уулзалтыг хийх сонирхолтой байна
2018-04-25 16:23:08 - Спорт
Х.Тэлмэн Өсвөрийн гольфчдын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож байна
2018-04-25 16:09:33 - Энтертайнмент
Франц Кафкагийн “Хувирал” туужийг анх удаа тайзнаа амилуулна
2018-04-25 16:03:36 - Улс төр
Туул голыг тусгай хамгаалалтад авна
2018-04-25 15:50:02 - Улс төр
Мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэв
2018-04-25 15:44:14 - Улс төр
Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа
2018-04-25 15:22:12 - Хууль
АЙЛЧЛАЛ: Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэлээ
2018-04-25 15:06:39 - Нийслэл
С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.доллараас хэтрэхгүй байна
2018-04-25 15:05:08 - Спорт
Монголын цаначид марафон уралдаанаас зургаан медаль хүртжээ
2018-04-25 14:54:55 - Нийслэл
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж Д.Чойжамц хамбад бараалхлаа
2018-04-25 14:42:51 - Энтертайнмент
Найруулагч Д.Золбаяр "Чингисийн хүүхдүүд" бүтээлээрээ “Fair international film Festival”-д оролцож байна
2018-04-25 14:38:38 - Спорт
Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ
2018-04-25 14:34:17 - Улс төр
Ц.Даваасүрэн: Засгийн газраас шахмал түлш боловсруулах ТӨҮГ байгуулах шийдвэрт хүрлээ
2018-04-25 14:28:42 - Орон нутаг
Дөрвөн аймаг ой, хээрийн түймэртэй байна
2018-04-25 14:20:07 - Хууль
УИХ-ын 29 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2018-04-25 14:14:08 - Байгаль Орчин
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг зохион байгуулна
2018-04-25 14:00:35 - Улс төр
Ц.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдлоо
2018-04-25 13:56:18 - Улс төр
Л.Болд: Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр хэрэг үүсгэсэн
2018-04-25 13:46:48 - Улс төр
М.Энхсайханыг Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ
2018-04-25 13:39:05 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдийн ачаалал буурч, хэвийн горимд шилжсэн гэв
2018-04-25 13:36:19 - Шар
Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын барих зоог
2018-04-25 13:36:02 - Хууль
АТГ: УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна
2018-04-25 13:21:53 - Боловсрол
Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг төвлөрүүлсэн “Номын цахим дэлгүүр” нээгдлээ
2018-04-25 13:14:29 - Хууль
Улаанбаатар хотын зарим уулзварт цагдаа зохицуулалт хийхгүй боллоо
2018-04-25 12:40:17 - Шар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмээгийн хөшөөг иргэд сайн дураараа засварлажээ
2018-04-25 12:13:30 - Эдийн засаг
“Fitch”: Монголын эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс ухрах эрсдэл байна
2018-04-25 12:11:23 - Хууль
“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-04-25 12:08:10 - Гадаад
Жан Клод Юнкер Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав
2018-04-25 12:05:33 - Хууль
АТГ: Б.Бямбасайханаас хоёр удаа байцаалт авсан
2018-04-25 11:54:01 - Спорт
О.Тулга Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2018-04-25 11:53:46 - Хууль
Б.Бямбасайханыг 20 гаруй хоног саатуулсан ч ганц ч байцаалт аваагүй байна
2018-04-25 11:52:19 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй