Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич С.Нарангэрэл хүртлээ

Түгээх    
2018-01-13 14:56:44 - Улс төр

uls tur

Өнөөдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидагсны гэргий Б.Цээрэгзэн болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн“Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн доктор, профессор, академич  С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

-Одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. XX зуунд монголчуудын олсон чухал ололт амжилтын нэг нь 1992 оны Үндсэн хууль бөгөөд энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон билээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон.

Энэ шагналыг өнөөдөр дөрөв дэх удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилготой уг шагналын 2018 оныхыг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээх Улсын Их Хурлын даргын захирамж гарсан юм.

С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. Таны туурвисан “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна. Танд бүтээл туурвилын их амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

ҮНДСЭН ХУУЛЬ (202.179.25.161)
2018-01-15 08:48:45
НАРАНГЭРЭЛ БАГШ МИНЬ. ИХ Л СЭЖЭГТЭЙ ШАГНАЛ ӨГЛӨӨ ДӨӨ ТАНЬД. ЧИМЭД БАГШ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГИЙГ ЦЭЦИЙН ХЭДЭН УНТААХАЙГААС ИЛҮҮТЭЙ ТАНД ҮЛДЭЭСЭН ГЭЖ Л ОЙЛГООРОЙ. НААДУУЛЫНХАА ЦААД САНААГ ТА ЭРХЭЭ БИШ МЭДЭЖ Л БАЙГАА БАЙЛГҮЙ. ЯЛАНГУЯА ЛУНДАА ГИШҮҮН АЙХТАР ЗАЛЬТАЙ СЭТГЭНЭ ШҮҮ ДЭЭ.

Zochin (172.56.42.247)
2018-01-14 16:14:29
bohiichood muu mah n hoid uutantsartaa naaldtsan aytai gonro yumuu surye tustsan hun shig 2 zavjiar n shuls sahraal balai ovgon shuu

B.chimid (210.179.211.140)
2018-01-14 12:17:00
Zonog huumich bn biee tooson mongolyn huuli gj dund surlagatang huulsan huvilbaruud buu unshij sudalj tarhi tsagaa ald. Dan irhmged l hohirno. Undsen huulias ehleed eruugiin huuli..

Зочин (103.26.194.113)
2018-01-14 10:00:36
Нарангэрэл хуульчид баяр хургэе. Энхболд хэмээгч еертэй нэр тертэй хумуусийг татан оролдлого их хийж байгаа сурагтай!

Зочин (202.9.42.33)
2018-01-14 09:33:13
баяр хүргэе зөв хүнд өгчээ

dorj (150.129.143.140)
2018-01-14 09:26:38
Хачин төрхтэй хужаа хүн юм бишүү энэ Нарангэрэл чинь

irgen (202.9.43.106)
2018-01-14 09:10:08
Shudarga zov sain hun gej boddog,Jinhene sain huulich gedegtei buu marga,mash gunzgii,sain erdemten ene shagnal ch bagadana hiisen zuild n baih

Зочин (150.129.141.34)
2018-01-14 08:44:07
Тэр Чимид гэж тийм мундаг хүн байсан юм уу...

би (202.9.43.42)
2018-01-13 20:54:52
майдаржав захиралыг та тарьсан хогоо өөрөө аьна уу гэж хэлж чаддаг арвдугаар ангийн сурагч байсан даа та. наран цогт түмээ бид хар ч онц сурлагнууд баиж билээ. ахдаа өаяр хүргэе.

бш..би (202.9.43.42)
2018-01-13 20:39:33
наранцогт ыг оо дурснам... таны л нэр дурьдагдхаар...

Зочин (66.181.177.96)
2018-01-13 18:09:48
Академич Нарангэрэл гуайд баяр хүргэе! Монголын нэртэй хуульч, хийсэн бүтээсэн зүйл маш ихтэй хүн дээ. Дэндүү шударга, ухаантай, шуналгүй хүн учраас улс төрийнхөн үеийн үед жийрхэж, дээш нь гаргахгүй дарж байсан. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр ёстой чадалтайдаа л ингэж яваа хүн дээ. Монголын төрд ийм хүмүүс аль болох олон гарах болтугай.

Зочин (27.123.214.107)
2018-01-13 16:35:36
Хамгийн их бүтээлтэй маш их юум хийсэн хүн дээ шагнал эзнээ олсон байна Нарангэрэл багшдаа баяр хүргэж амжилт хүсье.

Зочин (66.181.176.162)
2018-01-13 16:15:54
Нарангэрэл их сул хуульч юм шигээ!! Яриадл бдаг тоймтой юм юуч бхгуй,яг миетэйгээ адилхан!!!

Зочин (66.181.176.162)
2018-01-13 16:15:44
Нарангэрэл их сул хуульч юм шигээ!! Яриадл бдаг тоймтой юм юуч бхгуй,яг миетэйгээ адилхан!!!

зочин (66.181.176.70)
2018-01-13 16:02:35
М.Энхболд Нарангэрэлийн эсрэг ажилладаг байсан одоо юу болоов. Ийм л хогнууд төрд гарч хөгжилд тушаа болж байгаа юм. Түрийний бөөс толгойд гарах цаг иржээ. Нарангэрэл бол сайн эрдэмтэн. М.Энхболдын оронд зогсож байсан бол Нарангэрэл шудрага ёсыг зөв авч явах байсан.

Зочин (139.5.216.106)
2018-01-13 15:41:15
стандарт бус үндсэн хуулийн эх баригч монголын төрийг дампууруулсан хууль

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа