- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
04.25 - МЯГМАР
04.24 - ДАВАА
04.23 - НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19
-"БИДЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛ", "БИД ҮХЭЖ БАЙНА"-
Өнөөдөр ''Утааны эсрэг аав, ээжүүд'' ТББ, иргэдийн төлөөлөл, хүүхдүүдийн хамтаар Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлж, “Боож үхлээ” хэвтээ жагсаал зохион байгуулж байна.
Төр, засгаас явуулж буй утааны эсрэг бодлогыг шүүмжлэн, дорвитойхон алхам хийхийг сануулан лоозон барьжээ. Энэхүү жагсаалыг хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Жагсагчид "Бид үхэж байна", "Сонгуулийг өвөл болгоё", "Бид утаагүй орчинд амьдармаар байна", "Бидэнд эрүүл мэндийн нөхөн олговор олго" гэх зэргээр утааны эсрэг хэлэх үгээ цаасан дээр буулгажээ. Түүнчлэн хорт утааны маск зүүж хэвтээ байдлаар жагсаж байгаа юм. ''Утааны эсрэг аав, ээжүүд'' ТББ-ын зүгээс өмнө нь хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж байсан. Мөн энхүү утааны эсрэг тэмцлээ жагсаал хэлбэрээ цаашид ч үргэлжлүүлэх аж.
Хэвтээ жагсаал зохион байгуулагчдад Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт жагсах зөвшөөрөл олгожээ. Жагсаалын хажуугаар төв талбайд төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, төрийн ордонд ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль гардуулах ёслол болж байв.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН