ТОЙМ: Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, шатахууны үнэ асуудал үүсгэв

Түгээх    
2018-01-20 09:28:44 - Улс төр

Өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-ЕРӨНХИЙ САЙД БНСУ-Д АЙЛЧИЛЖ, 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН
ЗЭЭЛ АВАХААР БОЛЛОО-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлснээс гадна тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзан, санал бодлыг нь сонссон юм.

Айлчлалын хүрээнд нийтдээ 16 асуудал яригдсанаас хамгийн онцлууштай нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд зарцуулахаар 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байв. Өмнө нь 200 сая ам.долларын зээллэгийн асуудал яригдаж байсан учир нийлбэр дүнгээрээ 700 сая ам.доллар болж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл”-ийг энэ онд багтаан эхлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Улмаар БНСУ-д ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэхэд хоёр тал зарчмын хувьд байр суурь нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм. БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болов.

kolonk

-ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ, НЭМЭГДЭХГҮЙ-

Өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахууны хомсдол үүсч, улмаар АИ92 олдоц нь эрс багассан юм. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас зориудаар хомсдол үүсгэсэн шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр түгээлт хэвийн үргэлжилсэн юм.

Улмаар Үнийн зөвлөл /2018.01.18/ хуралдаж, “Энгийн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Харин тансаг хэрэглээний евро, АИ98 тэргүүтэй шатахуунуудын үнэ нэмэгдэхээр болсон. Ийм төрлийн шатахууныг нийт хэрэглэгчдийн нэг хувь нь хэрэглэдэг тул зах зээлд дарамт учруулахгүй. Мөн дизель түлшний үнийг Үнийн зөвлөл дээр дахин ярилцахаар боллоо” гэсэн мэдээлэл өгөөд буй.

Шатахуун импортлогчдын зүгээс “Дүгнэлтээр үнэ нэмэх шаардлагатай нь батлагдчихаад байтал биднийг дампуур гэсэнтэй адил шийдвэр гаргах гэж улайрлаа” хэмээснээр хувийн хэвшлийнхэн хурлыг орхин гарснаа тодотгосон билээ. Засгийн газраас ирэх долоо хоногт ирэх ОУВС-гийн ажлын хэсгийнхэнд нөхцөл байдлаа хэлж, татварын нэмэгдлийг буцаахын төлөө ажиллана гэдгээ импортлогчдод амлажээ.

Шатахууны үнийн нэмэгдлийг судлах чиг бүхий Үнийн зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд “Шатахуун импортлогчдын өнөөгийн литр тутам дахь алдагдал 153-303 төгрөг байна. Үүн дээр импортын литр тутам дахь үнийн нэмэгдэл болох 51-103 төгрөгийг суулган тооцвол 204-389 төгрөгийн алдагдал үзүүлэхээр байна” гэж дурдсан  нь анхаарал татаж байна.

baasanhuu

-ДЭЭД ШҮҮХ МАХН-ЫН ДАРГААР О.БААСАНХҮҮГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм.

Дээд шүүх уг асуудлыг /2018.01.19/ авч хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

МАХН-аас шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй тус намын гишүүд Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн бол  Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд түүнийг намын даргаар сонгосон хурал хууль бус байсан хэмээн Дээд шүүхэд хандаад байсан юм.

Энэ удаагийн шүүх хуралд нэг талаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын дарга Бямбасүрэн нар оролцсон бол нөгөө талаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намын генсек Э.Эрдэнэжамъян болон Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын хүмүүс шүүх хуралд суусан байна.

moody

-“MOODY’S” АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ
ЗЭРЭГЛЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ-

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ. Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “Маш өндөр эрсдэлтэй” буюу “САА1” байсныг “В3” буюу “Өндөр эрсдэлтэй” болголоо.

Зээлжих зэрэглэлийг ингэж зөөлрүүлсэн нь таваарын ханш сэргэсний дүнд төсвийн алдагдлыг амжилттай бууруулсан, өнгөрсөн оны эцсээр бондын дахин санхүүжилт амжилттай хийсэн зэрэг нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засаг болон санхүүгийн орчныг тогтворжуулна гэж дүгнэсэн байна.

Тиймээс тус агентлаг Монгол Улсын цаашдын төлвийг "тогтвортой" гэж үзжээ. Хэдий тийм боловч богино хугацааны үнэлгээг "Not Prime" буюу “Төлбөрийн чадвар сул” зэрэглэлд хэвээр үлдээсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн "В-" тогтвортой үнэлгээг “Эерэг” болгож дээшлүүлсэн юм.

uurhai

-“ОЮУТОЛГОЙ” ХХК-Д 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АКТ ТАВЬЖЭЭ-

Монгол Улсын Татварын ерөнхий газраас ''Оюутолгой'' ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ''Туркойз Хилл Ресурс'' /2018.01.15/ мэдэгдсэн юм.

''Туркойз Хилл Ресурс''-аас ''Оюутолгой ХХК төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын хууль, дүрэмд заасны дагуу шаардлагатай бүх татвар, хураамжийг төлж барагдуулсан. Оюутолгой ХХК Татварын ерөнхий газраас гаргасан актыг дүгнэн хэлэлцээд, хуулийн хугацаанд хариу мэдэгдэнэ'' гэсэн тайлбар гаргаад байна.

Улмаар олон нийтийн цахим хуудсаараа гэрээний хүрээнд татвараа цаг тухайд нь төлсөн болохоо мэдэгдэж, Ганц модны боомт хаагдсан нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг уламжилсан юм.

“Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн татварын акт гаргасан аж. ''Оюутолгой'' компанитай холбоотой татварын маргаан анх 2014 оны зургадугаар сард эхэлсэн байдаг.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Билгүүн (66.181.160.12)
2018-01-24 10:29:47
Сайдааа дэмжиж байнаа.Өртэй гэж сууснаас өр зээлээ нэмээд ч болтугай дараа дараагийхаа нэн түрүүнд шаардлагатай ажилуудыг эхлүүлэх ёстой!!

Саруул (122.201.24.63)
2018-01-24 07:11:35
92 хийхээр машин явахаа байчихлаа. Нефьтийнхэн 92 бгээд 80 зараад байна

Бэнзээн (59.153.115.9)
2018-01-23 14:24:23
Уул нь хүний нохой идхээр өөрийн нохой ид гэж үг бий ,гэхдээ өөрийн нохой хулгай хийж идвэл хөөж явуулдаг жишигтэй ,одоо тэгээд Роснефт-г оруулж ирэх үүрэг Ерөнхий сайд явждээ хойд хөршрүү

Зочин (183.177.98.174)
2018-01-22 08:28:05
Ямар ч шатахуун үнэ буурсан юмгуй харин чолдхоо болиллоо колонкууд өгөхгүй бна яагаад худлаа мэдээ бичээд бгаа юм бэ

Зочин (202.179.25.75)
2018-01-20 14:06:48
1,20 шилэн цогоо шатахууныы үнэ буурсан гээд байсан худлаа ярьсан байна. петровис, жаст клонкууд бензин өгөхгүй байна

Зочин (182.160.32.223)
2018-01-20 13:05:12
түрүүчийн өрөө дарж чадаагүй байж дахин өр тавих нь хэнд хэрэгтэй юм бэ Хэдэн зуух тараагаад утаа багасахгүй Энэ засгийн газрын мөнгө унагах гэсэн бодлого Түүний оронд хотын захын хороололоо нүүлгэж чадахгүй бол засаг төрийн бүх байгуулага дээд сургуулиуд бүх захууд хотоос нүүх хэрэгтэй Хотод сүүлийн үед ирээд ажилгүй газаргүй байгаа иргэдээ орон нутагт нь буцаавал таарна Манайх шиг уудам газар нутагтай хирнээ хүн амынхаа талаас илүү хувийг нэг дор бөөгнөрүүлж хорт утаагаар хордуулж байгаа газар алга Гамшгийн байдалд орсон учраас салхины дээр байгаа гэр хороололоо нүүлгэх яаралтай арга хэмжээ авмаар юм Тэр олон зуун тэрбум төгрөг салхинд хийсгэж байхаар дэд бүтцийг нь яаралтай шийдэж гэр хороололоо нүүлгэмээр байна

Зочин (121.157.206.159)
2018-01-20 11:27:18
Unuuh ur ur ur .. hemeen uruur ard tumniig ailgan . Uriin taaz heterlee Hyatadiin haraat bolloo hemeen hooloi meden hashgiraldan garch irsen MAH-garuud odoo ch estoi 1 baruun solgoigui ur tavij bndaa . AH zeel avahaar ur boljard irged urund unadag ardiin nam zeel avahaar hench yuch duugardaggui tiim jishig togtoj bgaa ym bnldaa pizda !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
2018-05-25 14:25:19 - Улс төр
ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
2018-05-25 14:14:46 - Нийслэл
Нийслэлд ХОЁР толгой хэрэгтэй юү
2018-05-25 14:11:51 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ
2018-05-25 13:32:06 - Шар
Х.Бат-Ялалт: Цагдаа нар ТҮЦ эрхлэгчдээс хувийн шугамаар мөнгө авдаг
2018-05-25 13:26:52 - Нийслэл
2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв