Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна

Түгээх    
2018-01-20 09:35:25 - Нийслэл

zam

-ГҮҮРЭН ГАРЦЫН ТАЛБАЙН 3%-ИЙГ ЭЗЛЭХ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ
БАЙГАА ГЭВ-

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл ирэх гурван сарын сүүлээр угсралтын ажил эхлэхээр төлөвлөжээ. Энэхүү гүүрэн гарц баригдсанаар дөрвөн замын уулзвар бүхий олон огтлолцлыг шийдсэн түгжрэлийг бууруулах томоохон бүтээн байгуулалт болох юм.

Замын цагдаагийн урагш чиглэлтэй замын хөдөлгөөний урсгал түгжрэл ихтэй хэмээн иргэд ихээхэн шүүмжлэлттэй хандсаар олон жилийн нүүр үзэж буй билээ. Харин энэхүү асуудлыг олон огтлолцол бүхий гүүрэн гарц барьж нэгмөсөн шийдэхээр болсон.

Энэхүү гүүрэн гарцын угсралтын ажлыг хийж гүйцэтгэж эхлэхийн тулд ойр орчмын нийт 22 аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайгаас татаж авах шаардлагатай байгаа аж.  Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн талбайгаа бага зэрэг татаж, нийтийн эзэмшил болон бүтээн байгуулалтад өгөх тал дээр зөвшилцөлд бүрэн хүрээд буй юм байна. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн 3619 м2 бүхий талбай болох гүүрэн гарцын талбайн 3%-ийг эзлэх багахан газрыг чөлөөлөхгүй байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

Хотын захиргаанаас 3-4 удаа албан бичиг хүргүүлж, хоёр талын уулзалт хийх санал тавьсан боловч хариу өгөлгүй өдий хүрчээ. “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн хувьд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай тогтвортой байдлын гэрээг удаан жилээр хийсэн бөгөөд 800 сая төгрөг төсөвт төвлөрүүлдэг байна.

Гүүрэн гарцын бүтээн байгуулах ажлыг хариуцсан ажлын хэсгийнхэн ганцхан газрын шийдвэр хүлээж, цаашид шийдэлд хүрэх гарц хайсаар байгаа юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа учраас талбайгаа чөлөөлөх тал дээр бүрэн ойлголцохын тулд ирэх долоо хоногт дахин зөвшилцөх санал хүргүүлэх аж.

Ийнхүү “Үндэсний соёл амралтын хүрээлэн” хотын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах нь битгий хэл өөрийн эрх ашгийг бодсоор байгаа нь олон асуудлыг шийдэхэд саад болж байгаа юм.

Одоогоор гүүрэн гарц барих ажлын бэлтгэл болон газар чөлөөлөх ажил бүрэн хийгдсэн төдийгүй угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Ганцхан үлдсэн газраа чөлөөлөхгүй байгаа “Үндэсний соёл, амралтын хүрээлэн”-тэй зөвшилцөх тал дээр ажиллаж санал солилцож байгаа юм.

-ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ 12,714,000.00 АМ.ДОЛЛАРЫГ
ГҮЙЦЭТГЭГЧИД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Энэхүү гүүрэн гарцыг Засгийн газрын 2015 оны 135, 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус төслийн ажлыг хэрэгжүүлэхээр баталсан. Харин 2012 онд сонгон шалгаруулалт хийгдэж “Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц барих” төслийн ажлуудын зураг төсөл боловсруулах болон барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо групп” компани шалгарсан байна.

Гүйцэтгэгчтэй “Нэмэлт гэрээ” байгуулан, төслийн ТЭЗҮ, БОНБҮ, газар чөлөөлөлтийн төлөвлөгөө зэрэг холбогдох материалыг Сангийн яамаар дамжуулан 2015 оны дол дугаар сарын 30-ны өдөр Хятадын “Экс-Им” банканд хүргүүлж, тус банкны зүгээс төслийн ажилд үнэлгээ хийгдэж, 2015 оны 11 сарын 10-ны өдөр Сангийн яам болон Хятадын “Экс-Им” банкны хооронд төслийн “Тусгайлсан зээлийн гэрээ” байгуулагджээ.

2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр “Тусгайлсан зээлийн гэрээ” хүчин төгөлдөр болсон байна. Хятадын “Экс-Им” банкнаас 2015 оны тавдугаар сарын 17-ны /Сангийн яамны зургадугаар сарын 3-ны (9-2/3721 дугаар албан бичиг) өдөр төслийн газар чөлөөлөлтийн асуудлаар албан бичиг ирүүлсний дагуу төслийн газар чөлөөлөлтийн ажлыг багасган, гүүрэн гарцын зураг төслийн ерөнхий схемийн тодорхой хэсэгт өөрчлөлт оруулахаар гүйцэтгэгч компанитай харилцан зөвшилцжээ. Улмаар НЕТГ, НӨХГ болон НАЗГ хамтран 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гүүрэн гарцын ерөнхий схемийг баталж, Сангийн яаманд /Хятадын Экс-Им банканд/ хүргүүлсэн.

Тус төслийн гэрээний нийт өртөг 42,38 сая ам.доллар бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны есдүгээр сарын 30-нд буюу 28 сар үргэлжлэх аж. Хятадын “Экс-Им” банкнаас тус асуудлыг судлан үзэж, 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр төслийн урьдчилгаа төлбөр 12,714,000.00 ам.долларыг гүйцэтгэгчид шилжүүлснээр төслийн ажлыг эхлүүлсэн байна.

Монголын тал төслийн зөвлөх үйлчилгээний зардлыг хариуцаж байгаа бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/12 дугаар захирамжийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг “Ростов” ХХК Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 1.087.008.300 төгрөгийн гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн А/911 дугаар захирамжаар төслийн ажлыг хэрэгжүүлэхэд Монголын талын хариуцах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах үүрэг бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад байна.

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын төв замын гол гүүрний урт 470 м, өргөн нь 16.5 м, А рамп гүүрний урт 312 м, өргөн нь 7.5м, В рамп замын гүүрний урт 128 м, өргөн нь 8.5м, С рамп замын гүүрний урт 144 м, гүүрний өргөн 8.5м байхаар тус тус төлөвлөжээ.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 81

Зочин (150.129.140.200)
2018-01-23 12:43:21
Гуурен гарцаар яадийн хурээлэн нь байсан дээр ш дээ тэнэгтэх гээд ядчих юмаа

Irgen (150.129.140.66)
2018-01-21 22:33:01
HIIE GEVEL ARGA OLDONO. HIIHGUI GEVEL SHALTAG OLDONO. ENE CH MUNGUU ABCHIHAAD HIIHGUI ARGA HAIJ BAIGAA L HUMUUSIIN UG BAINA DAA.

Irgen (150.129.140.66)
2018-01-21 22:32:43
HIIE GEVEL ARGA OLDONO. HIIHGUI GEVEL SHALTAG OLDONO. ENE CH MUNGUU ABCHIHAAD HIIHGUI ARGA HAIJ BAIGAA L HUMUUSIIN UG BAINA DAA.

Зочин (139.5.216.136)
2018-01-21 22:29:39
энхболдын өгсөн газар одоо шийдвэрийг хүчингүй болгоод эргээд улс ав

d (59.153.115.159)
2018-01-21 21:31:35
Ehleed Homeplaza tai zuvshiltsuujee hotiin udirdlaguudaa ta nar chadah uu ?? hahahaha

Зочин (27.123.214.106)
2018-01-21 10:07:04
Шууд ав.Ямар нэг хэлцэл хийх шаардлагагүй

Иргэн (27.123.212.143)
2018-01-21 10:05:23
Эхлээд 4 замын голд барьсан хоме плаза дэлгүүрийг нураагаач!Тэнд мөнхийн түгжрээ үүсээд удаж байна

зочин (103.26.194.119)
2018-01-21 09:01:46
Газар челеелж егее.Харин газраа бу ег. дээгуур нь зам нь явж л байг л дээ. Цаад дугуй дотор барьсан барилга шиг нэг юм барих гээд байгаа юм бна л даа.

зочин (103.26.194.119)
2018-01-21 07:55:20
Нээрээ темер замыг хотоос гаргаад 2 талаараа модтой явган хуний зам бухий 8 урсгалтай авто замтай болбол сайханаа. Мереедхед менге телех биш дээ.

Зочин (50.24.94.62)
2018-01-21 07:50:18
100 гаран тэрбум юм уу. Өөрсдөө санхүүжүүлчиж болдоггүй юм уу дандаа л гуйлга гуйх юм.

зочин (103.26.194.119)
2018-01-21 07:46:07
Гадаад харилцааны яамны баруун замын уулзварт ухсан нухийг битуулж талбай болгоо.Тер темер нуурээ харуулж иргэдийнхээ телее ажил. Баасан авгай саад хийгээд байгаа ч гэж ярих юм. Бодвол хугацаатай эзэмшууллж бгаа биз.

zochin (84.224.27.79)
2018-01-21 05:54:35
Soyol amraltiin hureelen, tsetserlegt hureelen gedeg chiny 2 uur yum shuu dee. Zarim ny oilgoogui baij uur yum bicheed baih yum.

Sem (66.181.188.165)
2018-01-21 01:17:47
ter zamiin tsagdaagiin naad buland bgaa tsagrigan dotor otson baishing nuraaval taarnaa luivriin gazar.

Sem (66.181.188.165)
2018-01-21 01:17:39
ter zamiin tsagdaagiin naad buland bgaa tsagrigan dotor otson baishing nuraaval taarnaa luivriin gazar.

Sem (66.181.188.165)
2018-01-21 01:16:51
ter zamiin tsagdaagiin naad buland bgaa tsagigan dotor otson baiahing nuraaval taarnaa luivriin gazar

Зочин (103.212.116.153)
2018-01-20 23:20:19
HUUCHIN VOKZALAA ZOVHON SUUDLIIN VAGON YAVDAG BOLGOH GEED 1000 MASHINIIG NUULGESEN BILEE

алуурчин (202.9.41.30)
2018-01-20 21:01:51
хүүхдүүдийн ганц газрыг бас авах бололтой өөрсдийнх нь газар бол яаж хамгаалж эрх ярьж байгаа бол

Zochin (139.5.218.235)
2018-01-20 20:18:56
Home plaza g nuraagaachee yag zamiin gold ene heden guurnuusiig hyatadiin kompanuud bariad bh yum tegeed chanartai olon jiliin nastai bj chadah bolvuu yarmagiin guuriig bas hujaa nar barij bgaa bizdee

Зочин (27.123.214.108)
2018-01-20 20:08:10
төмөр замыг хотоос гаргаад оронд нь 5 гараас амгалан хүртэл хурдны зам тавиачээ

Зочин (27.123.214.108)
2018-01-20 20:08:10
төмөр замыг хотоос гаргаад оронд нь 5 гараас амгалан хүртэл хурдны зам тавиачээ

Зочин (202.9.42.206)
2018-01-20 19:18:11
yamar vnetei gvvr veeeeeeee

Зочин (27.123.214.107)
2018-01-20 19:12:42
Niitiin erh ashig l gd bgaam da kk. Sonin oilgolt shu. Niitiin erh ashig gdgiig hen todorhoildog yum. Park harin chuluulud uguh bh oo.

Зочин (27.123.212.140)
2018-01-20 18:49:00
Хуухдуудийнхээ Толоо зуйлийг яаж йигээд устгадаг тэнэг цаг уедээ хоорхий наад тэнэг зурагаа оорчилоочээ даан ч дээ соел амралтийн хурээлэн биш шунхлай тоеотоо зэрэг бас нэг дутуу барилга саад болж бгаа ш дээ

Зочин (188.96.229.20)
2018-01-20 18:07:03
Тэртэй тэргvй парк аль хэдийн газар нь багасчихсан шдээ. Замаа тависан нь дээр

Зочин (103.9.89.66)
2018-01-20 17:42:36
bitgii chinanuud tankaa nuhen gartsaar oruulakh gejiin ha ha

Хэнмэдэх (202.131.233.251)
2018-01-20 17:09:47
3600м2 гэдэг чинь хааш хаашаагаа 60 м-ийг хэлдэг биш билүү.

Зочин (66.181.190.88)
2018-01-20 17:08:06
ТОР ТОМОР НУУРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХИЧНЭЭН ОЛОН ХУНИЙ НЕРВ БАРСАН ЗАМ БИЛЭЭ.

Zochin (122.201.22.133)
2018-01-20 16:59:17
Ийм том бүтээн байгуулалтын ажил.хийгдэх гэж байхад ухамсраараа газраа чөлөөлөөд өг л дө. Төр гэж байгаам бол тохиролцох гээд болдоггүй юм бол албадан газрыг чөлөөлөөч ганц нэг газрын луйварчдаас болж хүн ардад хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтын ажил зогсоно гэж байж болохгүй биз дээ.

Цэцэг (202.9.41.133)
2018-01-20 16:36:04
ПАРК ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ 3 га газар гэдэг чинь бараг л тийм юм. Паркын газар тоногдсоор байгаад одоо нэг жаахан умгар газар л болсон.паркаа нүүлгээд гүүрэн гарц бариад үлдсэн газарыг нь сайхан цэцэг мод болгож тохижуулаад ойр хавиар явсан хүмүүс хөл амараад сууж байхаар бодолцоод тохижилт хийчихэж болох юм гүүрэн гарцны доор парк байна гэхэд аюулгүй байдал талаас нь хархад тохирохгүй л юм .

Ворон (122.201.31.180)
2018-01-20 16:31:19
Шаардлага өгөөд газраа чөлөөлөхгүй бол албадан чөлөөлөх гэж сайхан юм байдаг Наадах чинь М.Энхболд Бадамжунай нарын үеэд худалдагдсан газар шүү дээ Паркыг тойруулаад 3м өндөр төмөр хэрэм барьж байгаад газрыг нь зарчихсан зарж дуусаад нөгөө хэрмээ буулгасан тэр худалдсан үнэ өртөг хэний дансанд орсоныг шалгах нөгөө 2 янзын хэлбэртээ гурав гурван км урттай хашаа хайчсан бол шинэ хашаа барьхаар доошоо газар луу унчихсан байхаа даа

Ворон (122.201.31.180)
2018-01-20 16:31:19
Шаардлага өгөөд газраа чөлөөлөхгүй бол албадан чөлөөлөх гэж сайхан юм байдаг Наадах чинь М.Энхболд Бадамжунай нарын үеэд худалдагдсан газар шүү дээ Паркыг тойруулаад 3м өндөр төмөр хэрэм барьж байгаад газрыг нь зарчихсан зарж дуусаад нөгөө хэрмээ буулгасан тэр худалдсан үнэ өртөг хэний дансанд орсоныг шалгах нөгөө 2 янзын хэлбэртээ гурав гурван км урттай хашаа хайчсан бол шинэ хашаа барьхаар доошоо газар луу унчихсан байхаа даа

зочин (202.9.40.47)
2018-01-20 15:54:03
Парк байснаас байхгүй нь дээр бөан луйварчид үнэтэй гэдэг нь яанаа.

зочин (202.9.40.47)
2018-01-20 15:50:50
Парк чинь мон ураны Наранхүүгийн газар шүү дээ.төрийн түшээд бүгд худалдагсан ард түмний өмч бол аль хэдийн цагдаагийн хүч ирээд чөлөөлсөн байх учир тай.төр засаг нь ямарч мэдэлгүй болчихсон цаг иржээ.монгол орон яаж хөгжих болоо

Zochin (27.123.212.143)
2018-01-20 15:28:51
Вокзалийн газрийг чөлөөлж туршлагтай болсон доо манай засаг.

ZOCHIN (27.123.214.107)
2018-01-20 15:28:34
SANDUIGIIN ХОМ пЛАЗА баригдаж байхдаа нурж унаж байсаныг хүмүүс санаж байна. Одоо хурдан нурааж замыг чөлөөлөх хэрэгтэй. ХОМ Плазааг тойрч явах гэж бөөн түгжрэл. Хараал идсэн САНДУЙ, 60 ТЭР БУМЫГ ЗОХИОГЧ,

иргэн (103.212.117.142)
2018-01-20 14:56:11
САХүрээлэн татан буулгаач ард түмэнд өнөөдөр зам чухал байна ҮЦХүрээлэн байж л байна ТОЛГОЙТОЙ ТӨР байна уу

Зочин (182.160.36.151)
2018-01-20 14:31:17
ҮЦХ чинь хотын өмч биз дээ ардчилсан хүүр нь аваад идчихлүү?

Зочин (43.228.130.175)
2018-01-20 14:16:10
Хом плазаг нураах хэрэгтэй угаасаа авилгалаар ологдсон газар хэзээ байталаа замынхаа голд байшин барьчидаг улс манайхаас оор бна гэж уу

Зо (27.123.214.102)
2018-01-20 14:09:42
С.А Хүрээлэн яах вэ Тэр замын түгжрэл үүсгэдэг Сандуйгийн ХОМ ПЛАЗААГ хурдан нүүлгэх хэрэгтэй

Зочин (150.129.141.28)
2018-01-20 14:02:57
За хеерхий паркаа бас зараад идчихсэн байсан юм байна шvv дээ, Хэн нь хэнд хэдээр зарсныг нь хэлээчээ

Зочин (182.160.34.170)
2018-01-20 13:16:04
Улсын өмчийн газар биш шүү дээ. Бүгд ХУВИЙНХ!

Зочин (182.160.34.170)
2018-01-20 13:15:40
Зүгээр л дээгүүр доогуур шулуун зам хийгээчдээ

Зочин (182.160.34.170)
2018-01-20 13:12:36
Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн хэзийдээ хувьд очсон бэ? MCS авчихсан юмуу

Amerik injiner (202.9.41.30)
2018-01-20 13:07:03
Cetgeliin huurluur commichid hutsah yuma. Zurgiig sain harval zaaval tegj tom dugui ramp hiih shaardlaggui haragdaj bn.zuunees baruun ywj bgd U turn hiiged uragsha salj bolno

Зочин (188.166.231.133)
2018-01-20 13:01:31
Голомтынхон болио өөрсдөө сэтгэгдэл энэ тэр бичиж зогсоолын хэсгээс нь л багахан авах юм байна лаг

Зочин (103.212.119.172)
2018-01-20 13:00:40
Niitiin erkh ashgiin tuluu guij bish guydaj hii

долгор (66.181.178.244)
2018-01-20 12:54:08
луйварчдад болохоор газар олдоод том том байшин бариад байдаг биз дээ улсын ажил болохоор урагшаа явдаггүй шууд буулгаад ажлаа эхлүүл

зочин (202.9.41.36)
2018-01-20 12:36:56
Homeplaza-г яаж ч чадаагүй байж хүүхдийн паркын газрыг дээрэмдэх нь үү? Ичиж амьдар!!!

Зочин (66.181.190.42)
2018-01-20 12:29:20
boon tomchuul hogjdoggvi tarhitai commentchid

Zochin (103.57.92.229)
2018-01-20 12:26:47
Hutsaj chadaj bgaan shv.gvvrtei bolkoj parkiig nvvlgehvv odoo tee muusain luivarchid setgej chadaj bgan shv.uur shiidel ol olj chadahgvi bol boli duraakuudaa

Зочин (202.21.106.103)
2018-01-20 12:25:20
Bat-Uuliin hiisen ajil shuu dee odoo MAH uursduu hiisen yum shig hutsna

Зочин (103.229.121.244)
2018-01-20 12:20:51
Батүүл байх үед хийсэн 1 тэрбумын гэрээ бн даа. Хүүгийх нь компани биз

Зочин (103.229.121.244)
2018-01-20 12:18:46
1 Тэрбум төгрөгөөр зөвлөнө гэж юу гэсэн үг вэ. Зөвлөнө гэж яадаг юм бол. Барих гэж байгаа компани нь ажлаа мэддэггүй хулхи ажил хийнэ гэсэн үг юм болуу

ZOCHIN (27.123.214.107)
2018-01-20 12:18:40
Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй зөвшилцөнө гэнээ арайч дээ ямар орон сууц барьчихсан айл амьдарч байгаа биш, хашаагий нь татаж барьж өгөөд л болоо биз дээ. Энэ газар хэний өмч вэ нийслэлийн ард иргэдийн өмч.Юун зөвшилцөх балай юм битгий ярьж бай.Олон юм яриад ирэхээр нь зөрчлийн хуулиар хэд хоног баривчил тэгээд болоо

Сод (112.72.11.113)
2018-01-20 12:17:51
Иймэрхүү юман дээр жоохон атман байлдаа төр. Ингхэд парк чинь хувийх болчихсон юмуу улсын газар биш юмуу айн!!!

CHINA (103.26.194.120)
2018-01-20 12:12:41
Тэр замыг нь Монголчууд яагаад барьж болоогүй юм болоо... Сонин юм. хүнээс зээл аваад буцаад хүний хүнээр ажлыг нь хийлгэхээр ....

Зочин (66.181.183.71)
2018-01-20 12:03:40
Niitiin erkh ashgaas dabsan hubiin erkh gj bhgui asuult bhgui shuud hvcheer chuluul tur tumur nvvree haruul shvvh olon niitiin tald bh ni tdrhoi

Зочин (103.229.121.12)
2018-01-20 11:40:28
ЗАА МУУ ЭРГҮҮ СДАНУУУД БҮГДИЙГ ЖН АЛНА ШҮҮ ГАНЦ ХҮҮХДИЙН ПАРКАА ЭНЭ ЗЭРЭГТЭЙ НЬ АВЧ ҮЛДСЭН НЬ ИХ ЮМ БААХАН ХУЛГАЙЧ НАР ХАМАГ ГАЗРЫГ НЬ ХУМСЛААД ОДОО БҮР ХАР ЗАМ ТАВИХ НЭРЭЭР ГАЗРААС ХУМСЛАХ НЬ УУ АЛНА ШҮҮ ТАНУУСЫГ

Зочин (66.181.190.171)
2018-01-20 11:40:00
хүүхдийн парк Монураны Наранхүү,голомтын Баясгалан хоёрын нэр дээр байх боловч цаад эзэн нь М Энхболд юм билээ

Зочин (103.57.93.111)
2018-01-20 11:37:56
Юун зөвшилчөл, шууд булдозердоод ажлаа эхлүүлээч, яачихсан төр болохоор төмөр нүүрээ гаргаж чаддаггүй юм вэ ?, Тэр Их дэлгүүрийн урд талын газарыг нэг нусгай шүүхдсэний төлөө жил тойрон ажил эхлээгүй байна.

Зочин (202.131.245.125)
2018-01-20 11:35:40
Гүүрэн гарцаа барих хэрэгтэй, цэцэрлэгт хүрээлэн чинь угаасаа л төрийн газар биздээ

Иргэн (202.9.40.196)
2018-01-20 11:33:53
Tsetserlegt hureelen chine ulsyn medliinh bizdee. Gazraa avch chdahgui baina gej hudlaa uursdiinhee urgashgui ajliig hamgaalah hereggui. Ajlaa hiij chadahgui bol chaddag hund ug.

Зочин (66.181.178.250)
2018-01-20 11:05:26
Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс луйвардаж авсан газраа буцааж өгөх хэрэгтэй анх бсан газрых нь 4/3-г Мон-уран-ы Наранхүү мэтийн газрын луйварчид авсан бгаа. Тэр газруудыг буцааж өгөөд ҮСАХ-г шинэчилж сажруулчаад дараа нь энэ мэтийн асуудлаа ярих хэрэгтэй

зочин (103.212.117.236)
2018-01-20 10:50:15
Ганц гүүрэн гарц зам барих гэж ядчихсан улс юмаа.үүнээс гадна хавар 4жилийн өмнө тавиж шинэчилсэн замууд хороолол доторхи замуудыг шинэчилж сайжруулах яасан бэ.өмнөх тависан замууд хагарч цуурч там болж эхэлж бна даа.ямар ч чанар алгамөнгө хөрөнгөө урсгаж дуусахаас өөр ажил алга даа

зочин (103.212.117.236)
2018-01-20 10:50:07
Ганц гүүрэн гарц зам барих гэж ядчихсан улс юмаа.үүнээс гадна хавар 4жилийн өмнө тавиж шинэчилсэн замууд хороолол доторхи замуудыг шинэчилж сайжруулах яасан бэ.өмнөх тависан замууд хагарч цуурч там болж эхэлж бна даа.ямар ч чанар алгамөнгө хөрөнгөө урсгаж дуусахаас өөр ажил алга даа

зочин (103.212.117.236)
2018-01-20 10:49:57
Ганц гүүрэн гарц зам барих гэж ядчихсан улс юмаа.үүнээс гадна хавар 4жилийн өмнө тавиж шинэчилсэн замууд хороолол доторхи замуудыг шинэчилж сайжруулах яасан бэ.өмнөх тависан замууд хагарч цуурч там болж эхэлж бна даа.ямар ч чанар алгамөнгө хөрөнгөө урсгаж дуусахаас өөр ажил алга даа

зочин (66.181.181.19)
2018-01-20 10:49:46
Тер темер нуурээ харуулаач

зочин (103.212.117.236)
2018-01-20 10:49:26
Ганц гүүрэн гарц зам барих гэж ядчихсан улс юмаа.үүнээс гадна хавар 4жилийн өмнө тавиж шинэчилсэн замууд хороолол доторхи замуудыг шинэчилж сайжруулах яасан бэ.өмнөх тависан замууд хагарч цуурч там болж эхэлж бна даа.ямар ч чанар алгамөнгө хөрөнгөө урсгаж дуусахаас өөр ажил алга даа

Зочин (66.181.180.111)
2018-01-20 10:49:12
Нөшөө малын эмч, хөдөөний унаган хүүд бас хотын хүүхдийн парк саад болж байга гэнэ, Битлзийн хөшөөг устгахаар санаанаас нь илүү хортой юм бодож олж дээ хөдөөний хүн гуай

зочин (103.212.117.236)
2018-01-20 10:48:57
Ганц гүүрэн гарц зам барих гэж ядчихсан улс юмаа.үүнээс гадна хавар 4жилийн өмнө тавиж шинэчилсэн замууд хороолол доторхи замуудыг шинэчилж сайжруулах яасан бэ.өмнөх тависан замууд хагарч цуурч там болж эхэлж бна даа.ямар ч чанар алгамөнгө хөрөнгөө урсгаж дуусахаас өөр ажил алга даа

зочин (66.181.178.185)
2018-01-20 10:47:16
шангрилаад болно.нийтийнхэд олохгүй аан.авилгачид

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:31
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:30
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:30
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:30
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:30
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (202.55.191.42)
2018-01-20 10:40:29
Ганц цэцэрлэгт хүрээлэнгээ битгий л шавар овоолго болгоорой цэцэрлэгт хүрээлэнгийн газар шунаж байгаа хүмүүс олон байгаа шүү!!!!

Зочин (182.160.37.139)
2018-01-20 10:38:14
Нийт иргэдийн төлөө ажлыг гацааж байгаа энэ байгууллагаас улс газраа бүгдийг нь буцаагаад авчихаач

Зочин (202.21.106.105)
2018-01-20 10:34:27
Уг нь энэ газарыг хотын захиргаа мэддэг биздээ? Голомт менежментийн л хариуцдаг гэж ойлгоод байгаа. Ингэж эсэргүүцээд байвал хот энэ менежментээ буцааж авах хэрэгтэй

Зочин (66.181.186.154)
2018-01-20 10:29:33
tor zasgiin nohduud iim baliar bgaan. tet gerluugee yavah zamaal zasaj bna.

zochin (150.129.143.10)
2018-01-20 10:21:56
olon jil olon tumnii uiliig uzsen gartsaa hurdan barij tsetserlegt hureelend turiin tumur nuuriig uzuul

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
2018-02-15 14:53:14 - Хууль
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна
2018-02-15 14:47:19 - Нийслэл
МАГБИ ГРУПП: Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
2018-02-15 14:23:06 - Нийслэл
Нийслэлийн иргэдийн буян заяа, хийморь лундааг даатган мандал өргөлөө
2018-02-15 14:03:13 - Улс төр
Уяачдад улсын цол олголоо
2018-02-15 13:54:06 - Хууль
Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана
2018-02-15 11:42:12 - Нийслэл
Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашины дугаартай жолооч нар хөдөлгөөн оролцохгүй
2018-02-15 11:38:59 - Спорт
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
2018-02-15 11:29:03 - Эдийн засаг
Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-15 08:19:05 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-15 08:14:48 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 08:14:51 - Энтертайнмент
Битүүлэх ёс буюу буурал жилийн отголох өдөр
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов