УИХ-ын дарга М.Энхболд “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ

Түгээх    
2018-01-21 13:47:05 - Улс төр

ailchlalБНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтын гурав дахь өдөр салбар хуралдаанууд үргэлжилж, гарах шийдвэрийн төслүүдийг эцэслэснээс гадна “Ханойн тунхаглал” баталлаа. Энэ өдөр болсон “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв.

Тэрбээр Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны 2-р сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар тавьж буй хүчин чармайлтаа дурдаж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогын асуудлыг хөндлөө.

ailchlalМөн гамшгийн эрсдэлийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, улмаар ногоон эдийн засгийг дэмжих асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хуралд өргөнөөр оролцохыг гишүүн орнуудад хандан уриаллаа.

Хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг хүсэв

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.

ailchlalУИХ-ын дарга М.Энхболд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал ойрын хугацаанд соёрхон батлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.           

Ноён Чэнь Жу хэлэлцээр соёрхон батлах тухай асуудлыг анхааралдаа авснаа тэмдэглээд, стратегийн түвшний харилцаагаа улам хөгжүүлэхэд энэ удаагийн уулзалт түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Шанхай хотноо зохион байгуулагдах ээлжит ЭКСПО-д хүрэлцэн ирэхийг урилаа.

Төрийн Думын чуулга уулзалтад Монголын парламентчдыг урилаа

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.

ailchlalХатагтай О.Н.Епифанова “Төрийн Думын энэ удаагийн бүрэн эрх 2021 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд стратегийн түнш Монгол Улстай тогтоосон харилцаагаа идэвхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно” гэлээ. Тэрбээр Төрийн Думын дотоод үйл ажиллагааны шинэчлэл, туршлагаас хуваалцаж, энэхүү өөрчлөлт нь улс орнуудын парламенттай харилцах харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох нь чухал гэдгийг онцлоод, Төрийн Думээс жил бүр зохион байгуулдаг “Парламентат ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтад Монголын парламентчид оролцохыг урилаа. Тэрбээр Төрийн Думд Алс Дорнодын асуудлыг хариуцдаг, 2011-2016 онд Гэр бүл, хүүхдийн байнгын хорооны гишүүн, сүүлийн нэг жилд нь даргаар ажилласан, нийгмийн чанартай арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаа өрнүүлдэг хүний хувьд дээрх чиглэлүүдээр монгол анд нөхөдтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарт мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүсэж, ноён В.В.Володинийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.

Мексикийн Сенат Монгол Улсыг АПЕК-т элсэхийг дэмжиж байна

УИХ-ын дарга М.Энхболд Мексикийн Холбооны Улсын Сенатын ерөнхийлөгч Эрнесто Кордеро Арройотой уулзахдаа хамтын ажиллагааны сайн эхлэлийг бататгах нь бидний хувьд нэн чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр “2017 оноос эхэлсэн хоёр орны “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах саналыг манай Гадаад харилцааны яамнаас тавьсан. Түүнд тусгагдсан соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь харилцааг идэвхжүүлэх, иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх бодит алхам болох болно” гэв. Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгчөөр тус улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон сонгогдоход Монгол Улс дэмжиж санал өгснийг дурдаад, парламент дотроосоо ОУПХ-ны тэргүүнтэй болсонд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсэхэд дэмжихийг хүсэж, Элчин сайдын яамдаа харилцан нээх санал дэвшүүллээ.

ailchlalНоён Эрнесто Кордеро Арройо ОУПХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоход нь хатагтай Габриэла Куэвас Барроныг, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болоход Мексикийг дэмжсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэх санаачилгыг тууштай дэмжихээ нотлов.         

Тэрбээр Мексикийн Конгресст саяхан Мексик-Монголын парламентын бүлэг байгуулагдсаныг мэдээлээд, цаашид гишүүдийг харилцан айлчлуулах, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал тавьж ажиллах болно гэлээ. Манай парламентад Монгол-Мексикийн бүлэг сар гаруйн өмнө байгуулагдсаныг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлээд, парламентын хамтын ажиллагаанд Бүлгүүд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тогтоолын төсөл санаачлан батлуулж, “Ханойн тунхаглал”-д нэгдлээ

Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм.

ailchlalМэдээллийн технологийг түлхүү ашиглах замаар хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ялгааг арилгах, энэ зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний санхүүгийн дэд бүтэц бий болгох нь энэхүү Тогтоолын зорилго юм. Мөн дээрх зорилтыг хэрэгжүүлэх олон улсын санхүүгийн байгууллагыг бүс нутгийн хэмжээнд бий болгох зорилтыг дэвшүүлсэн байна.

Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ. Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (49.0.212.180)
2018-01-21 13:54:29
Өрөвдмөөр ч юмдаа ямар их хорчин билээ сонгуулиар яалаа ичдэг ч болоосой билээ Утаа авилга үнийн хөөрөгдөл 60 тэр бум татвар нэмсэн яаж инээж явна бэ татил тараая

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
2018-05-25 14:25:19 - Улс төр
ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
2018-05-25 14:14:46 - Нийслэл
Нийслэлд ХОЁР толгой хэрэгтэй юү
2018-05-25 14:11:51 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ
2018-05-25 13:32:06 - Шар
Х.Бат-Ялалт: Цагдаа нар ТҮЦ эрхлэгчдээс хувийн шугамаар мөнгө авдаг
2018-05-25 13:26:52 - Нийслэл
2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв