СУРВАЛЖЛАГА: Цагаан сарын дээл, тавгийн идээ “Нарантуул”, “Хархорин”-д хамгийн хямд байна

Түгээх    
2018-01-22 07:51:31 - Эдийн засаг

Цагаан сар, Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр хаяанд иржээ. Цагаан сараар хүн бүр үндэсний дээл тэргүүтэй гоё сайхан хувцсаа өмсөж, идээ ундаагаар элбэг хангалуун байхыг чухалчилдаг. Гэвч сар шинийн баярын өмнөхөн мах, гурил тэргүүтнээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт” хаддаг. Дээрээс нь сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарч иргэдийн амьжиргаа мэдэгдхүйц муудсан. Гэтэл цагаан сарын баярын төсөв гэх хүндхэн ачаа иргэдийн нуруун дээр бууж, олон хүний санааг чилээн, хэтэвчийг нь хоослоход хүргэдэг. Тиймээс бид иргэдийн хамгийн ихээр зорьдог хоёр газрыг сонгож үнийн сурвалжлага хийлээ. Ингэхдээ “Нарантуул” болон “Хархорин” худалдааны төвөөс мах болон ууцны үнэ, тавгийн идээ, дээл, торго, бэлэгний барааны үнийг тодруулсан юм. Биднийг сурвалжлага хийх явцад бараа бүтээгдэхүүн, дээл, малгай, гутал, ууц, өвчүү баярын нэмэгдэлгүй худалдаалагдаж байлаа. Харин хоёр сар гарангуут дээрх зүйлс хамгийн багадаа 30 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг уулзсан наймаачин бүр хэлж байлаа.

deel

-ХОЁР САР ГАРААД ДЭЭЛНИЙ ҮНЭ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ ГЭВ-

Амралтын өдөр болоод ч тэр юм уу “Нарантуул” зах хөл хөдөлгөөн ихтэй, иргэд аль хэдийн цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад эхэлжээ. Захын хаалгаар оронгуут л  ул боов, модон цар, аяга таваг, гутал дээл барьсан хүмүүс хаа сайгүй явна. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо энгийн үеэ бодвол их байсан ч өнгөрсөн жилийн өдийг бодвол харьцангуй бага байна гэдгийг худалдаачид хэлж байлаа. Бид хамгийн эхлээд Монгол түмний цагаан сарын хамгийн чухал гангараа болох монгол дээлний тасагт очив. Тус төвд, дан дээлээс эхлээд даавуу, торгон, хөвөнтэй, кашмер, ноолууран тэр бүү хэл хурга, булган дотортой гээд төрөл бүрээрээ өнгө алаглана байна. Энд дээл сонирхох иргэд ч цөөнгүй байна. Тэр хэрээрээ худалдаачид завгүй байх аж. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол өнгө алаглуулж жирийтэл өлгөсөн хос дээлүүд.  Гэр бүлээрээ нэг өнгийн эсвэл ижил загварын дээлээрээ хослох явдал сүүлийн жилүүдэд “мода” болоод байгаа нь эндээс харагдана.

Хос дээлийн үнийн хувьд даавуун дээл нь 240-250  мянган төгрөг,  булган эмжээртэй дээлнүүд 250-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Урьд жилүүдэд хүннү энгэртэй дээл эрэлт ихтэй байсан. Харин энэ жилийн сар шинээр иргэд босоо захтай Монгол дээлийг илүү сонирхож байна гэдгийг худалдаачид хэлж байлаа. “Нарантуул” зах дээр 0-7 настай хүүхдийн дээл 50-90 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Харин эмэгтэй дээл 100-180 мянга, эрэгтэй 120-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хурган дотортой дээл нэг сая 200 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд байлаа. Дээлний тасагт хантааз болон дан цамц сонирхох иргэд цөөнгүй, үнийн хувьд  эмэгтэй хантааз 200-250 мянга байгаа бол эрэгтэй хантааз 280-320 мянган төгрөг, дан цамц 55-75 мянга, эмэгтэй богино загварын дээлнүүд 100-130 мянган төгрөг, хүүхдийн нимгэн цамц, өмд хосоороо 40-45 мянган төгрөг, шлепэн малгай 25-50 мянга, Дарьганга загварын дөрвөн талтай, орой дээрээ зангидсан сампинтай малгай 75-110, дөрвөн талтай булган малгай 200 мянга, үнэгэн малгай 150 мянган төгрөгийн үнэтэй байна.

-“НАРАНТУУЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД ХӨӨРӨГ 5000-15 САЯ ТӨГРӨГИЙН
ХООРОНД БАЙНА-

Харин дээлэн дээр өмсөх эрчүүдийн хромон гутал Оросынх нь 250-800 мянга, Монголд үйлдвэрлэсэн, хээ угалзтай нь 85-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн ээтэн хоншоортой монгол гуталнууд хийц, хээнээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр харагдав. 32 угалзтай монгол гутал 150 мянган төгрөг, зүү ороож оёсон битүү хээтэй монгол гутал 250 мянга, ээтэн хоншоортой арьсан гутал эмэгтэй нь 80 мянга, эрэгтэй нь 100 мянган төгрөг, буриад гутал 35-45 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Бидний очсон дараагийн лангуу бол бүснийх. Урд хөршөөс оруулж ирсэн дурдан бүсний үнэ 10-55мянга, дуураймал мөнгөн бүс болон хөнгөн цагаан бүснүүд 18-55 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нарийхан чулуун гоёлтой бүс 30 мянган төгрөгөөр зарагдаж буй юм. Харин жинхэнэ мөнгөн бүс 300 мянган төгрөгөөс эхэлж байна. Бид хамгийн сүүлд хөөрөгний тасгаар зочиллоо. Энд хамгийн хямдхан хөөрөг 5000 төгрөг байгаа бол хамгийн үнэтэй чулуун хөөрөгнүүд нэг саяас 15 сая төгрөг байсан юм. Хөөрөгний даалин зүү ороо оёсон нь 250 мянгаас эхлэж байсан бол хатгамалтай нь 30 мянга, торгон материалтай нь 15 мянга, арьсан нь 20 мянган төгрөгийн үнэтэй. Хэрвээ 100 мянган төгрөгнөөс дээш үнэиэй хөөрөг худалдаж авбал торгон даалин, хамрын тамхи урамшуулалд нь өгдөг аж.

-ХАМГИЙН ТОМ УУЦ 280 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Ингээд бид хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн хямдхан зардаг хэмээн иргэд ам сайтай байдаг “Хархорин” худалдааны төвийг зорьлоо. Тус худалдааны төвийн авто зогсоолд хөдөө орон нутгаас ирсэн малчид ууц, өвчүүг ярайтал өржээ. Гэхдээ худалдаж авч байгаа иргэд цөөхөн харагдав. Малчид ч гэсэн “Авахаасаа асуух иргэд нь олон байна. Цалин хөлс нь буугаагүй бололтой, хоёр сар гаргаад авцгаах байлгүй дээ” гэж байлаа. Энд малчид өөрсдийнхөө гар дээрээс борлуулж буй учраас ууц, өвчүүний үнэ харьцангуй хямдхан. Тодруулбал, ууцны үнийн хувьд дундаж үнэ 120-280 мянга, жижиг ууц 100 мянга, хамгийн том нь 280 мянган төгрөгийн ханштай байв. Харин үхрийн өвчүү нэг кг нь 5800-6500 төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд ойролцоогоор том жижгээсээ хамаараад 65-120 мянган төгрөг болдог байна. Мөн хонины гулууз кг нь 4000-4500 төгрөг, ямааны мах нэг кг нь 3500 төгрөг, хярамцаг 3000 төгрөгийн үнэтэй байлаа.

-ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ 2000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Тухайн айлын зассан тавгийн идээг харж тэр жилийнх нь өнгийг шинждэг гэж настан буурлууд ихэд хүндэтгэлтэйгээр идээ, будаагаа засдаг билээ. Тэр ч утгаараа жилийн жилд иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг хэвийн боов “Хархорин” худалдааны төвд нэг ширхэг нь 1400-2000 төгрөгийн хооронд байсан юм. Хамгийн үнэтэй нь гандангийн хэвийн боов. Гэхдээ лангуу бүр дээр өөр, өөр төрлийн сав баглаа боодолтой шар тосоор багсарсан гандангийн хэвийн боов зарагдаж байх нь сонин. Худалдаачид ч гэсэн  “Жинхэнэ гандангийн хэвийн боов шүү” хэмээн иргэдэд хэнэг ч үгүй хэлээд зарна.

Тус худалдааны төвөөс 21 ширхэг хэвийн боов авбал суурь еэвэн үнэгүй дагуулж өгдөг аж. Суур еэвэнг дангаар нь авбал 3000-10000 мянган төгрөг, тавгийн чихэр кг нь 5000-21000 төгрөгийн үнэтэй байна лээ.  Харин тавгийн идээ болон ууцны хос царнууд өнгө үзэмж, загвар хийцээсээ шалтгаалан хосоороо 30-200 мянган төгрөгийн хооронд байлаа.

-“НАРАНТУУЛ”, “ХАРХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ГАР ЦАЙЛГАХ БЭЛЭГ ДУТМАГ БАЙНА-

Цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хайртай дотнын хүндээ гарын бэлэг барихыг олон хүн сайшааж дэмжихээ жилийн жилд илэрхийлж байгаа. “Нарантуул” болон “Хархорин” худалдааны төвүүдэд үндэсний үйлдвэрийн бэлгийн бараа бараг байсангүй савхин бээлий, арьсан тэлээ гэх мэт зүйлээс өөр юм алга. Өөрөөр хэлбэл, би хайгаад олсонгүй. Цагаан сарынхаа бэлгийн бараагаа аваарай гэх хүмүүсийн лангуун дээр дандаа урд хөршөөс орж ирсэн 500-10000 төгрөгийн үнэтэй бараанууд л харагдлаа. Уг нь сар шинэ дөхсөн эдгээр өдрүүдэд үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг бэлгийн багц болгон боломжийн үнээр томоохон худалдааны төвүүдэд худалдаалбал хэн, хэндээ өгөөжтэй юм даа.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

зочин (27.123.214.114)
2018-01-23 15:50:56
битүүрнэ бөхөө үзнэ буузаа иднэ золгоно до бэлэг авахгүй бэлэг өгөхгүй шүү

Зочин (27.123.212.138)
2018-01-23 11:25:53
өөр өөрийнхөөрөө тэмдэглээд л өнгөрөөчих хэрэгтэй шүү дээ их мөнгө гаргасны хэрэггүй дараа нь амьдрал үргэлжилнэ шүү дээ

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-01-22 21:22:12
Монгол дахь хятадууд л нэжгэр хийж хүйтэн чулуунд хар тамхиа хийж тагз тагзнуудаараа шулганалдаал орж гарч харагддаг. Жинхэнэ монголчууд даруухан гэр бүл дотроо идэж уучаад явчдаг

zochin (49.0.213.182)
2018-01-22 20:43:57
Мишээл төвд л лав бүх юм нь үнэтэй байна лээ

Зочин (202.179.31.21)
2018-01-22 20:38:07
Бэлэг өгдгийг болимоор байна. Бусдаар яах вэ? хэвийн боов авлаа. жоохон мах авлаа. золголоо болно. Настай хүмүүст л их дарамттай баяр даа.

санал (150.129.140.89)
2018-01-22 17:41:41
яг зөв, хэндээ гайхуулж, баярхаж тэнэгттэг юм бэ

Зочин (202.131.235.198)
2018-01-22 16:23:21
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

зочин (66.181.184.75)
2018-01-22 15:58:00
Авахгүй байхад үнээ буулгаад өгөмз. Хэр хэмжээнээсээ давсан зардал мөнгө гаргаж байхаа болицгоо.энгийн даруухан ёс төдий тэмдэглэмэрээ болоод өнгөрөөчихөд монголчуудад муу зүйл болохгүй ээ.хөл алдаж хөөрцөглөж баян цадгалан зангаа хэнд гайхуулж тэнэгтэхээ болимоор юм.

зочин (66.181.184.75)
2018-01-22 15:57:44
Авахгүй байхад үнээ буулгаад өгөмз. Хэр хэмжээнээсээ давсан зардал мөнгө гаргаж байхаа болицгоо.энгийн даруухан ёс төдий тэмдэглэмэрээ болоод өнгөрөөчихөд монголчуудад муу зүйл болохгүй ээ.хөл алдаж хөөрцөглөж баян цадгалан зангаа хэнд гайхуулж тэнэгтэхээ болимоор юм.

зочин (66.181.184.75)
2018-01-22 15:57:38
Авахгүй байхад үнээ буулгаад өгөмз. Хэр хэмжээнээсээ давсан зардал мөнгө гаргаж байхаа болицгоо.энгийн даруухан ёс төдий тэмдэглэмэрээ болоод өнгөрөөчихөд монголчуудад муу зүйл болохгүй ээ.хөл алдаж хөөрцөглөж баян цадгалан зангаа хэнд гайхуулж тэнэгтэхээ болимоор юм.

зочин (66.181.184.75)
2018-01-22 15:57:30
Авахгүй байхад үнээ буулгаад өгөмз. Хэр хэмжээнээсээ давсан зардал мөнгө гаргаж байхаа болицгоо.энгийн даруухан ёс төдий тэмдэглэмэрээ болоод өнгөрөөчихөд монголчуудад муу зүйл болохгүй ээ.хөл алдаж хөөрцөглөж баян цадгалан зангаа хэнд гайхуулж тэнэгтэхээ болимоор юм.

зочин (66.181.184.75)
2018-01-22 15:57:21
Авахгүй байхад үнээ буулгаад өгөмз. Хэр хэмжээнээсээ давсан зардал мөнгө гаргаж байхаа болицгоо.энгийн даруухан ёс төдий тэмдэглэмэрээ болоод өнгөрөөчихөд монголчуудад муу зүйл болохгүй ээ.хөл алдаж хөөрцөглөж баян цадгалан зангаа хэнд гайхуулж тэнэгтэхээ болимоор юм.

иргэн (202.9.43.167)
2018-01-22 15:38:03
юун цагаан сар хийх вэ тэтгэврийн нас нэмснийг эсэргүүцэж жагсах хэрэгтэйшдээ заримьнх тэтгэврийн мөнгийг гуйж нэмээд байхад лголоод байхад өгөөд л байх юм,гэх мэт халамжийн бодлогонуудаа зогсоогоод тэтгэвэрт гарах насны хүмүүсийнхээ тэтгэврийг олгоочдээ энэ насны улсуудад чинь ажил олдохгүй амьрал нь хүнд байна шүүдээ,ардтүмэн босох хэрэгтэй

Зочин (194.228.20.51)
2018-01-22 15:28:25
олон хүний шүлэс үсчиж олон хоног ширээнд өмхийрсөн ууц гэж гачин юм байдгийн.Элэг ходоодны хорт хавдрын үүсгүүр болсон ууц ул боов гэгч Цагаан сарын сүрьеэ гуайг зарж мөлжигчдийг өмдийг шувталж дөч банзад.

Зочин (124.158.110.82)
2018-01-22 10:57:41
авахгүй байх хэрэгтэй. луйварчдад мөлжүүлэх алба уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-26 17:38:11 - Спорт
Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна
2018-05-26 16:02:27 - Шар
Н.Төгсцогт өмсгөл дээрээ Д.Банди агсны хөргийг залжээ
2018-05-26 15:09:13 - Энтертайнмент
ТАНИЛЦ: 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу
2018-05-26 14:45:03 - Нийслэл
Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба сэтгүүл зүйн сургалт болж байна
2018-05-26 14:12:01 - Спорт
“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш Төв цэнгэлдэхэд болно
2018-05-26 13:54:06 - Спорт
Хөх хотын “Гран-при” тэмцээнээс манай улс хоёр медаль хүртлээ
2018-05-26 13:43:01 - Энтертайнмент
Наадмын нээлт нэг цаг 40 минут үргэлжилнэ гэв
2018-05-26 13:23:01 - Нийслэл
Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2018-05-26 11:44:19 - Нийслэл
АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо
2018-05-26 11:41:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-05-26 11:29:52 - Нийслэл
3,5 тэрбум төгрөгөөр боссон Улаанчулуутын хог дахин боловсруулах ҮЙЛДВЭР ШАТЖЭЭ
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-26 11:02:56 - Байгаль Орчин
Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурчээ
2018-05-26 10:54:52 - Шар
Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт зургадугаар сарын 12-ндоо ч болж магадгүй
2018-05-26 10:53:59 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-25 18:54:05 - Хууль
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын дарга асан Д.Батмагнайд 90.7 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр 9.5 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ
2018-05-25 18:30:28 - Улс төр
2019 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталлаа
2018-05-25 18:18:17 - Гадаад
Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн чуулган үргэлжилж байна
2018-05-25 18:02:02 - Эрүүл мэнд
Эмч, эмнэлгийн ажилчдын шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авдаг боллоо
2018-05-25 17:41:40 - Нийслэл
Төрийн тусгай хамгаалалтын газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
2018-05-25 17:34:51 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов
2018-05-25 17:33:16 - Нийслэл
Автомашины ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
2018-05-25 17:17:52 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна
2018-05-25 16:30:13 - Спорт
Асашёрюү аваргын дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлжээ
2018-05-25 16:22:44 - Хууль
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-05-25 15:55:21 - Боловсрол
ФОТО: Номын баяр болж байна
2018-05-25 15:05:42 - Байгаль Орчин
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна гэв
2018-05-25 15:02:33 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулсан
2018-05-25 14:58:00 - Улс төр
З.Энхболд: 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих. Хүүхдүүддээ мөнгө өг
2018-05-25 14:55:19 - Улс төр
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлжээ
2018-05-25 14:49:12 - Гадаад
Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн гэж мэдэгдэв
2018-05-25 14:45:54 - Нийслэл
Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ
2018-05-25 14:25:19 - Улс төр
ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
2018-05-25 14:14:46 - Нийслэл
Нийслэлд ХОЁР толгой хэрэгтэй юү
2018-05-25 14:11:51 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөг хожжээ
2018-05-25 13:32:06 - Шар
Х.Бат-Ялалт: Цагдаа нар ТҮЦ эрхлэгчдээс хувийн шугамаар мөнгө авдаг
2018-05-25 13:26:52 - Нийслэл
2013 онд хугацаа нь дууссан чихэр, үнэр орсон гурилан бүтээгдэхүүн зарж байна гэв
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-25 21:04:02 - Нийслэл
Цагдаагийн хурандаа н.Наранчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргаад зогсохгүй хохирогчийг баривчлуулах гэжээ
2018-05-26 11:08:36 - Эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ
2018-05-24 12:52:48 - Нийслэл
Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал С.Баярыг өрөөндөө авчраад дарамталсан
2018-05-25 12:42:07 - Нийслэл
Ирэх долоо хоногт ГУРВАН өдөр дараалан амарна
2018-05-24 14:38:57 - Улс төр
С.Баяр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна
2018-05-26 11:18:57 - Улс төр
С.Баяр саатуулагдсан ч “САЙХАН” хэвээрээ байна
2018-05-25 13:21:54 - Хууль
Э.Идэрцог: Д.Сугарыг дуудаж, Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-25 08:59:59 - Улс төр
Тав хоногийн настай пиар ба Тавантолгой төслийн тараах материал
2018-05-25 08:54:11 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд хуваасан талх байтугай ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон гэв