УТАА шахааны бизнесийн ГОЛ ТАЛБАР

Түгээх    
2018-01-22 07:54:34 - Нийслэл

Монголд ямар асуудал урган гарна түүнийг шийдвэрлэх арга зам нь үргэлж ШАХАА болж хувираад удаж байна. Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт утааны асуудал хүн бүрийн толгойны өвчин болсоор багагүй хугацааг өнгөрүүлж байна. Утаа шийдэх арга замыг үе үеийн парламент, Засгийн газар бодож олсон ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэн нь үгүй.

Ямар учраас тодорхой шийдлүүд байгаа онохгүй, үр дүнд хүрэхгүй байна вэ хэмээн асуудлыг томоор харвал утааны асуудал хэдийнэ шахааны бизнесийн том талбар болжээ. Утааны эсрэг эхлүүлсэн томоохон ажлын нэг нь “Утаагүй зуух” төсөл хөтөлбөр байсан. Гэхдээ одоо уг төслөөс үлдсэн хоёр зүйл нь айлын амбаарт хураалгаатай “Утаагүй зуух” өөрөө, “шахааны бизнес байжээ” гэсэн хоосон санаашрал хоёр л байна.

-АВТОБУСНААСАА ҮНЭТЭЙ АГААР ШҮҮГЧИЙН ЗАМНАЛ-

Өнөөдрийн байдлаар нийтийн зорчигч тээвэрт 1798 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 1260 нь их оврын автобус байдаг. Мөн туслах шугамын зургаан чиглэлд 22, буухиа үйлчилгээний 12 чиглэлд 18 бага оврын автобус үйлчилдэг гэсэн тоо бий. Эдгээрээс их багтаамжийн автобусны 48 хувь нь 7-10 жил, 38 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд дөнгөж 11 хувь нь 0-3 жил, гурван хувь нь 4-6 жил ашигласан шинэвтэр автобус эзэлдэг байна.

Улаанбаатар хотод нийтийн тээвэрт үйлчилж буй автобусуудын ихэнхи нь хүйтэн, бохир, удаан, утаа хаядаг гээд төрөл бүрийн асуудалтай байх нь бий. Заримдаа агаарын бохирдолд бус автобусны утаанд хордох нь ч энүүхэнд.

Гэтэл агаарын бохирдлын эсрэг тэмцэж томоохон төсөл хөтөлбөрүүд өрнөж, тэр хэрээрээ тэрбум тэрбумаар мөнгө төсөвлөх тухай асуудал яригдсаар удаж байна. Үүнийг дагаад инээдтэй ч юм шиг нэг асуудал сүүлийн хэдэн сар яригдах болсон нь Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллага нийслэлийн зорчигч тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр тавьж, хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү төсөл 2018-2019 оны хооронд хэрэгжих юм байна. Одоогийн байдлаар судалгааны шатандаа яваа гэх. Японы ажлын хэсэг гэрээ байгуулж, дөрөвдүгээр сараас автобусуудад суурилуулж эхлэх ажээ. Мөн тоног төхөөрөмжийн нийт зардал ороод нэг автобусанд суурилуулах агаар шүүгчийн үнэ 45 сая төгрөг бөгөөд нийт 319 автобусанд  суурилуулах төлөвлөгөөтэй байгааг албаныхан нь хэлж байна билээ.

Тооцоод үзвэл 14.3 тэрбум төгрөгийг өнөө маргаашгүй насжилт нь дуусах гэж байгаа хэдэн хөлдүү автобусандаа суурилуулчихаад төдөлгүй жил, хоёр жилийн дараа автобустайгаа хамт хог дээр хэвтэж байх юм байлгүй.

Энэ асуудлаар “Монголын ногоон нам”-ын дарга О.Бум-Ялагч нэгэнтээ “Автобусанд ЖАЙКА-тай хамтарч шүүгч тавья гэж яриад байгаа. Гэтэл яг адилхан герман шүүлтүүр нэг нь 1500 ам.доллар бол Японых 15 мянган ам.доллар. 10 дахин хямдхан байхад яагаад заавал 15 мянган ам.долларын шүүлтүүр авч тавина гээд байгаа юм бэ.

Энэ асуудлаар Японы талаас асуухад “Танай тал хүсэлт тавьсан учраас” гэдэг хариулт өгсөн. Тэгэхээр ард түмний татварын мөнгийг ийм зүйл дээр хүртэл луйвардаж иддэг орчин бий болчихжээ” гэж хэлж байсан удаатай. Энэ нь шахаа гэж харагдахаас аргагүй. Ядаж Герман улсаас шүүлтүүр авах боломжой юм гэж харвал 1.1 тэрбум төгрөг зарцуулах боломжтой. Гэхдээ нэгэнт насжилт нь дуусч байгаа автобусаа солиогүй байж автобуснаасаа үнэтэй агаар шүүгч тавиад тусыг олох уу.

-ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ ГЭГДЭХ “ШИДЭТ ЗУУХ”-НЫ ҮЛГЭР ОРШВОЙ-

Салбарын сайд нь “Өмнөх зуух шахаа байсныг бүгд мэдсэн. Одоо жинхэнэ супер шинэ технологийн зуух тараана” гэх утга бүхий ярилцлагыг хэвлэлүүдэд өгсөн байсан. Нүүрс түлж, яндан гозойж байгаа бол зуух л бол зуух шүү дээ, сайд аа.

Өмнөх шахааны зуухуудаа ч ашиглаж чадахгүй байхад “шинэ технологи” нэрээр халхавчилж дахин зуух тараах гэж салбарын сайд улайрч байгааг шахаа хийх гэж байна уу гэж хардахаас аргагүй. Энэ онд зорилтот бүлгийн 4700 өрхөд 1.5 тэрбум төгрөгийн зуух, түлш тараана хэмээн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Зуухаа дагаад утаагүй, цэвэршүүлсэн, био түлш гээд бие даасан бизнес ч мөн цэцэглэдэг гунигт явдал бий. Эдгээр түлш болоод утаагүй зуух нь өөрөө эрүүл мэндэд эрсдэлтэй хэмээн хэдийнэ яриад эхэлсэн.

Тухайлбал, Утааны эсрэг ээж аавууд” группийн зүгээс нэгэн сонирхолтой туршилт явуулсан байдаг. Энэ нь өнөөх “утаагүй зуух”, шинэ технологийн зуух гэгдэх зуухуудад туршилт хийж үзэхэд уг зуухууд нь дотоод орчны агаарыг илүүтэй бохирдуулж, эрүүл мэндэд заналхийлдгийг тэд тогтоосон байна. Тэр дундаа, хамгийн нарийн ширхэгт гэгддэг PM 2.5 тоосонцрын агууламж өндөр гарчээ.

Тэр туршилт, судалгааныхаа дүнд “Нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг 30 минут бүрээр дунджилсан мэдээллийг ажиглавал агууламжийн хэмжээ үд дунд хамгийн дээд түвшинд хүрч байлаа. Үдээс хойш буурч, орой ихэссээр шөнө дундаас эхлэн багасах давтамж ажиглагдсан.

Нарийн ширхэгт PM 2.5 тоосонцор ердийн зуухтай айлуудад 208.5, сайжруулсан зуухтайд нь 260.4 мкг байсан” хэмээн онцолсон юм. Тэгэхээр эдгээр зуух нь ердийнхөөс 2.6 дахин их хэмжээний утаа, угаар гэрийн дотоод орчинд ялгаруулдаг гэсэн үг. Агаар бохирдуулахгүй мэт харагдавч, иргэдийн эрүүл мэндэд хортой нөхцөл байдал бий болгож байна гэж харагдаж байгаа юм.

Салбарын сайд зуух тараах асуудалд тендер зарлагдаагүй гэдгийг хэлсэн ч өмнөх зуухууд шахаа байсан гэж хүлээн зөвшөөрчихөөд, дахин дахин зуух тараах тухай ярьсаар байгаа нь шахаа бий гэж хардах том үндэслэл. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл УИХ-ын гишүүд “Зуух ярьж онигоо болов” хэмээн ээлж дараалан шүүмжилсэн ч зуух тараах бодлоосоо няцаагүй.

Эцэстээ Ерөнхий сайд хүртэл салбарын сайдад хандаж “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар, утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа ханд” хэмээн хэлээд амжсан. MCS-ийн шахааны зуухны асуудал намдаагүй байхад дахин зуух ярих асуудал намжихгүй бол энд шахааны бизнес эргэлдэж байгаа гэх хардалт батлагдах нь дамжиггүй юм.

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АГААР ШҮҮГЧ ТАРААХ СУРАГ БУЮУ
ШАХААЧДЫН ШИНЭ ТАЛБАР-

Утаа яримагц хамгийн чухал сигмент бол хүүхдүүд байдаг. Оны өмнөхөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн их утаатай хэд хэдэн газарт ажилласныхаа дараа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч суурилуулах шийдвэр гаргаад байсан.

Энэ дагуу оны эхнээс бохирдлын I, II бүсэд байгаа сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдааны үеэр мэдээлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах дөрвөн тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг онцгойлон анхааруулсан.

Гэхдээ агаарын бохирдлыг нэгэнт шахааны талбар болгож харж байгаа хэн бүхэнд энэ талбар бол шинэ талбар. Уг нь төсвөөс мөнгө гаргахын оронд дотоодын том, жижиг гэлтгүй компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд бүх сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч байршуулчих бүрэн боломжтой байсан юм. Утааны асуудалд зуух, түлш, агаар шүүгчийн шахаагаар тогтохгүй. Цаашид амны хаалт, цонхны хаалт, машины утаа шүүгч гэх мэтээр хөвөрч мэднэ.

Ард иргэдийн зовлонгоор шахаа хийж бизнесээ хөлжүүлээд сурчихсан бүлэглэлүүдийн хувьд утаа бол шахааны бизнесийн урт хугацааны талбар. Үүнд олон нийт өөрсдөө хяналт тавьж, санаачилгатай байх ёстой. Бид татгалзвал хэн ч бидэнд хүчээр шахах эрхгүй гэдгийг ойлгоцгооё.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

санал (66.181.160.2)
2018-01-25 19:44:21
цэвэрлэх байгууламжаа шийдэж байж орон сууц барьж утаанаас сална гэж ярьсан нь дээр биш үү? та минь. Бохир чинь утаанаас илүү хор хөнөөлтэй байна шүүдээ.

зочин (66.181.160.2)
2018-01-25 19:39:55
хөдөөний малаас утаа гардаггүй юм. Хотын малууд л өөрсдөө утаагаа тариад байгаа шүүдээ.

Зочин (66.181.187.254)
2018-01-24 14:26:08
За яахав яг ч ингэж туйлширч болохгүй. Ер нь бол энэ бүхэн утааны асуудлыг шийдэхэд бага ч гэсэн дэм болж байгаа. Гэхдээ хотын утаа алга болно гэж байхгүй гэдэгт бүгдээрээ итгэлтэй байгаа байх. Ер нь бол нь энэ зуухыг, тэр агаар цэвэршүүлэгч,цахилга н халаагуур зэргийг хувь хүн өөрөө судалж өөрийн хөрөнгөөр амьдралдаа шийдэх, зохицуулах жамтай юм аа. Гэтэл төр үүн рүү хошуу дүрж, хөөрхий иргэдийг хайрлагч энэрэгч болж халаглаж буянтны дүр эсгэж байгаад албан хаагчид, түшмэдүүд бүгдээрээ шахааны бизнес болгон төсвөөс дээр дооргүй мөнгө хусдаг нь увайгүй явдал юм. Зуух нийлүүлж байгаа нь нэг л гишүүний гэр бүлийн бизнес, цаашлаад автусны карт хүртэл өөр нэг гишүүний гэр бүлийн бизнес байдаг энэ дампуу тогтолцоог бид өөрчлөх ёстой юм. Бизнес бол байж байг. Гол нь ашигтай явж байгаа бизнес болгон руу төр оролцоод эцэст нь дампууруулдаг тогтолцоог яаж зохицуулах вэ?

Иргэн (203.91.119.38)
2018-01-24 14:15:54
Өмнөх жилүүдэд тараасан зарим зуухнууд нь сайн зуух шүү.

Зочин (202.9.43.166)
2018-01-24 11:13:06
Дэлхий нийтээрээ утааг бүрмөсөн үгүй хийх,утааг хүн ам шиг үү суурьшсан газраас зайлуулах 2 шийдлийн аль нэгийГсонгож байна.зайлуулах шийдэлд өртөг бага орно.Өнөөгийн дэлхий нийт энэ шийплийг л сонгож байна бус уу.

зочин (202.70.43.138)
2018-01-22 11:32:42
нийтийн тээврээ хөгжүүлээчээ, утаа гаргадаг автобусуудыг солиочээ, АСЕМ-аар орж ирсэн автобусуудыг явуулаач, татварын мөнгөөр авсан юм бол, ард түмэнд яагаад үйлчилж болдоггүй юм бэ, нийтийн тээврийн байгууллагуудад хөнгөлөлттэй зээл өгч автобусны паркыг шинэчлээч ээ, автобусны утаанд маш их хордож байна шүү дээ, утаа багасгах олигтой ажил хийхгүй байна ш дээ, даацтайхан ажил хийхийг хүсч байна, тулга тойрсон ажил хийгээд их мөнгө үрээд байх юм, үр дүн маш бага байгаа нь ард түмэнд харагдаж байна ш дээ, ялангуяа хар утаа гаргадаг машинууд маш их агаар бохирдуулж байна.

Зочин (43.242.243.173)
2018-01-22 11:22:04
Бүх зуухыг утаагүй болгох хэрэгтэй. Зараад байна гэж бна. Харин ч тэднийг зарах аргагүй болтол нь хөдөө гадаагүй тэр зуухыг албан ёсоор сайн зараад хүссэн хүн болгон хичнээнийг ч авах боломжтой болгоод тараагаад өгөх хэрэгтэй. Бас хямдралтай тараасан зуухаа бүртгэж байх хнрэгтэй. Төр мөнгийг нь төлсөн юм чинь тодорхой хувь нь төрийн мэдэлд гэсэн үг. Тэрнийгээ хаяа эргэж бүртгээд явах хэрэгтэй. Халаагуур, байрыг ч зарах боломжтой.

Зочин (182.160.37.191)
2018-01-22 11:20:04
ulssiin mongo iddeg gol suvag ni shahaanii biznes gedeg ynen shyy.

Зочин (182.160.37.191)
2018-01-22 11:17:27
avrobusnii buudal zarladag tohooromj ni dendyy changa duutai yumaa, duug ni bagasgah esvel byr zarlahiig ni bolih heregtei.

Зочин (43.242.243.173)
2018-01-22 11:11:00
Утаагаар бизнес хийгээд зогсохгүй газар өмчлөл цахимаар ил тод явж бсан бол одоо хаана ямар чөлөөтэй газар байгааг интернэтээр ил тод харах боломжгүй, хаанаас газар авч болох нь тодорхойгүй энд тэнд очиж албаны хаалга сахиж зогсох хэрэгтэй болсон юм шиг бна. МАН дахин олонх болсны дараа бүх юм дахин дээр үеийн хаалттай нууц, хүнд сурталтай хэлбэрт шилжсэн юм шиг санагдлаа. монгол өдий хүртэл хөгжөөгүй шалтгааныг хүмүүс гайхаад олдоггүй. Гэтэл одоо харж бхад олон жил монголын төрд байж цөөнх болсон ч ажил хойш нь татаж бсан улсууд нь энэ МАН голчилсон АНын цөөн хэдэн гишүүн орсон МАНАН юм бна гэж бодогдох боллоо. Урагшилсан байдлыг ямар хурдан ухрааж буцаад социйн үерүү ухарч бга мэдрэмжийг төрүүлж чадаж бнаа? МАН гэдэг соц үеийн соц нам юм бна гэж дүгнэхэд хүргэж бна

erka (202.9.42.163)
2018-01-22 10:20:20
гол утаа үйлдвэрлэгч болох зуух гэр хоёртой л зууралдаж байж утаанаас сална даа. Өөрарга байхгүй нүүрснээс өөр түлэх юм алга байна.

Зочин (27.123.214.108)
2018-01-22 10:09:00
Батболдын толгойд бүтээлч сэтгэлгээ хэзээ ч орохгүй нөхөр. Цэрэнбат зуухан дээр нийлбэр үнэ тооцоод л явж байгаа

зочин (103.14.38.130)
2018-01-22 10:04:43
100 хувь цахилгаанаар дулаанаа шийдсэн айлуудаа онцлон харж үзээчээ. Нийтэд хавтгайруулж шөнийн тогны мөнгө чөлөөлдгөө өөрчил!!!!!!!!!!!!!!!!!

irgen (27.123.214.113)
2018-01-22 09:51:05
Oron suutsa unegui ugux xeregtei tegeed ajilgui irgedig ajild oruulj uwuln ger xoroololin tsahilgaanig shunu udurgui 0000loj baij utani asuudal shiidegdene.Teher en darga said nar uta ard irgedig bodohgui uursdinhu biznes offshort hiih munguu oloh tuhail bodoj yaj 1 tender zarlaj heden tsaas oloh u yamar zagwarin zuuh uldwerlej utaani horig 90 100% shuune gej hudal helj taraaj mungu tsohih we gedeg bodol l bga .Yag setgel gargad shiidi gewel erh jil gehed mongolchuud tsewer agaaraar amisgalah bolomj bii

Зочин (27.123.212.142)
2018-01-22 09:48:54
Хот руу хүнээ алдсан аймгуудад торгууль төвь.Утааны төсвөөс хэн хэн ямар компани хичнээн төсөв авч ямар ажил хийснийг нээлттэй зарла

Зочин (124.158.90.51)
2018-01-22 09:46:26
Сургууль цэцэрлэгүүдээр агаар цэвэршүүлэгч тараасан нь харин ч зөв байсан юм бишүү. Гадаа утаатай байхд ядаж өдөржин суудаг сургууль дээрээ арай л дээр цэвэр агаартай байсан нь зөв байх манай хүүхдийн сургууль дээр тавьсан байсан сургууль уруу нь ороход угаар үнэртээд байдаг байсан больцон байсан

Зочин (203.91.115.44)
2018-01-22 09:46:16
Xotiin ytaa gexeer l nvdend n mongo xaragdaad baidag xeseg xvmvvs bii bolood ydaj bnaa...

Зочин (182.160.32.145)
2018-01-22 09:42:45
Утаагүй зуух бол худлаа зүйл. Одоо утаагүй янданд л мөнгө гаргая.

ёиьв (124.65.148.195)
2018-01-22 09:22:35
Бээжин захиргааны аргаар л шидчлээшдээ Нүүрс түлдэг бүгдииг салхины доош налайх майдарлуу хотоос гаргаачээ

Зочин (66.181.178.209)
2018-01-22 09:17:54
Хүрэлсүхийн пост бол зүгээр л олон нийтэд зориулсан үг. Цаанаа бол зуухаа дэмжиж байгаа. Хэлсэн үгнээсээ эсрэг л ажиллаад байгааг хараж байгаа

Зочин (66.181.178.209)
2018-01-22 09:17:53
Хүрэлсүхийн пост бол зүгээр л олон нийтэд зориулсан үг. Цаанаа бол зуухаа дэмжиж байгаа. Хэлсэн үгнээсээ эсрэг л ажиллаад байгааг хараж байгаа

Зочин (66.181.178.209)
2018-01-22 09:17:51
Хүрэлсүхийн пост бол зүгээр л олон нийтэд зориулсан үг. Цаанаа бол зуухаа дэмжиж байгаа. Хэлсэн үгнээсээ эсрэг л ажиллаад байгааг хараж байгаа

Зочин (66.181.178.209)
2018-01-22 09:17:48
Хүрэлсүхийн пост бол зүгээр л олон нийтэд зориулсан үг. Цаанаа бол зуухаа дэмжиж байгаа. Хэлсэн үгнээсээ эсрэг л ажиллаад байгааг хараж байгаа

Зочин (66.181.178.209)
2018-01-22 09:17:47
Хүрэлсүхийн пост бол зүгээр л олон нийтэд зориулсан үг. Цаанаа бол зуухаа дэмжиж байгаа. Хэлсэн үгнээсээ эсрэг л ажиллаад байгааг хараж байгаа

Зочин (122.201.22.231)
2018-01-22 09:00:24
хямд үнэтэй чанартай орон сууц барьж газрыг чөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэх байна .Манайх ч газраа чөлөөлж байранд орох бэлэн байна.Гол нь чанар цаг хугацаа үнэ мөнгөний асуудал.

иргэн (59.153.87.28)
2018-01-22 08:55:09
Баян хошуу мэтийн хамгийн их утаа үйлдвэрлэдэг газруудад газар олгохгүй байх хэрэгтэй, орон нутгаас ирэгсэд жалга,уулын орой дээр гэрээ хатган байгаль орчин бохирдуулж байна.Эдгээр хороонуудад оронсууц барих, дэд бүтэц тавих,зэргээр анхаарал хандуулахгүй бол баруун хойно орших баян хошууны өвлийн утааа, хаврын шороо хотыг сүйд хийж байна шүү дээ

шийдэл (103.229.123.188)
2018-01-22 08:53:26
хөдөө орон нутгаа хөгжүүлж, хот руу шилжих хөдөлгөөнийг зогсоогоогүй цагт хичнээн байр бариад ч нэмэргүй шүү дээ.

Зочин (202.179.24.144)
2018-01-22 08:31:41
Батболд огцрох ёстой. Засгийн газар нийслэлийн ажлыг хийж байна. Энэ хүн ажил хийхгүй. Гомдол тавихаас өөр юу ч алга

Зочин (27.123.212.142)
2018-01-22 08:29:57
Угаасаа 4 тэрбумыг өөрийн компаниуддаа тендер өгөх замаар идсэн штээ энэ хотын дарга.

утаа (202.70.33.242)
2018-01-22 08:10:15
зүгээр л орон сууц барь л даа тэр хямд үнэтэй байх ёстой

Зочин (66.181.161.94)
2018-01-22 08:03:08
Хөдөөний малнуулыг хөөж гаргаачээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-20 19:26:28 - Эдийн засаг
Долларын ханш өсөв
2018-08-20 19:12:05 - Спорт
ОУХМ Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-20 18:47:45 - Шар
Хүүтэйгээ 65 жилийн дараа уулзав
2018-08-20 18:06:19 - Спорт
МУГТ П.Орхон алтан медалийн төлөө барилдана
2018-08-20 17:53:43 - Боловсрол
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум болно
2018-08-20 17:47:08 - Нийслэл
Ирэх амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
2018-08-20 17:35:29 - Орон нутаг
Өлгийд үерт өртсөн айлуудад халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг витамин хэмээн тараажээ
2018-08-20 17:32:41 - Хууль
ББСБ-уудын нэрийг барьж залилан хийж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүллээ
2018-08-20 17:30:18 - Боловсрол
“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй” сургалт нээлтээ хийлээ
2018-08-20 17:24:59 - Улс төр
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна
2018-08-20 17:21:46 - Боловсрол
ЕБС-ийн багш нарт зориулсан арга зүйн сургалт болж байна
2018-08-20 17:17:43 - Спорт
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ
2018-08-20 17:06:40 - Нийслэл
Дарь эхийн зам засварын ажил үргэлжилж байна
2018-08-20 17:03:50 - Нийслэл
Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа
2018-08-20 17:01:37 - Спорт
ОУХМ Э.Нарангэрэл, Н.Золбоо нар эхний ялалтаа авлаа
2018-08-20 16:58:51 - Эдийн засаг
Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ
2018-08-20 16:52:11 - Шар
Аризона мужийн нэгэн эмнэлгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ
2018-08-20 16:34:03 - Гадаад
Тайваньд монгол оюутан амиа алджээ
2018-08-20 16:30:54 - Хууль
Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2018-08-20 16:27:06 - Орон нутаг
“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны хамтарсан дадлага сургалт эхэллээ
2018-08-20 15:39:36 - Нийслэл
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
2018-08-20 15:38:12 - Энтертайнмент
Монголчууд яагаад Toyota LC200-г сонгодог вэ
2018-08-20 15:27:03 - Эдийн засаг
Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй
2018-08-20 15:24:55 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 37 өрхөд гэр өглөө
2018-08-20 15:20:01 - Шар
МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон уу
2018-08-20 15:18:11 - Нийслэл
Залуучуудын өдрөөр оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна
2018-08-20 15:04:26 - Гадаад
Солонгосын дайнаас хойш хүүгээ хараагүй 92 настай эх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна
2018-08-20 14:45:27 - Орон нутаг
Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо
2018-08-20 14:42:40 - Байгаль Орчин
Долоон судлаач мазаалайн судалгаа хийнэ
2018-08-20 13:54:19 - Боловсрол
Нийт 78 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2018-08-20 13:50:56 - Хууль
Сар бүр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ
2018-08-20 13:28:23 - Хууль
Өвөрхангай аймагт баасан гаригт архи зарах зөрчил гарсаар байна
2018-08-20 13:18:31 - Улс төр
Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна
2018-08-20 13:16:05 - Спорт
Н.Батсуурь аваргын цолны мялаалга наадамд Н.Жаргалбаяр түрүүллээ
2018-08-20 13:10:39 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-20 13:06:13 - Гадаад
Трампын цэргийн жагсаал 92 сая ам.долларын өртөгтэй юү
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 12:51:50 - Нийслэл
Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-08-20 12:45:56 - Орон нутаг
Зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-20 08:17:32 - Хууль
Хэвтэх бичигтэй хүүхдийг хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас амиа алджээ
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-19 11:12:01 - Энтертайнмент
Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ
2018-08-20 13:02:48 - Хууль
“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-08-20 08:17:36 - Эдийн засаг
Өндөр зардалтай, үр ашиггүй “Эрдэнэс Монгол” компанийг ТАТАН БУУЛГАЯ
2018-08-18 14:23:32 - Хууль
Барилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-20 08:17:29 - Боловсрол
Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
2018-08-20 13:46:36 - Шар
Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ