Байнгын хороо ажлаа тайлагнав

Түгээх    
2018-02-14 15:06:31 - Улс төр

Улсын Их Хурлын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2018.02.14) хэвлэлийн бага хурал хийж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийнхээ эхэнд, тайлангийн хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор),  дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл хоёр удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоол батлуулсан талаараа дурдлаа.

Мөн тэрбээр, Байнгын хороонд байгууллага, иргэдээс таван өргөдөл, 54 албан бичиг ирүүлсэн.  104  албан бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх болон албан бичиг ирүүлсэн байгууллага иргэдэд хариу өгөх зэргээр шийдвэрлэсэн байна. Тайлангийн хугацаанд байнгын хорооноос нийт  таван уулзалт, ярилцлага зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван удаа, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг дөрөв, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг удаа тав,Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг нэгХүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэг удаа тус тус хуралдсан гэдгийг онцлов.

Байнгын хорооны дарга мэдээлэлдээ, Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэн батлуулсан. Энэ хууль батлагдсанаар мал эмнэлэг, үржлийн ажилд ахиц гарч, мал эмнэлэг үржлийн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, эргэлтэд оруулах зэрэг шинэчлэл, өөрчлөлтийг хийсэн. Эдгээр хуулиуд 2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжих юм. Хууль батлагдсантай холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөө гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. Байнгын хороо УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр болон хаврын  чуулганы хугацаанд энэ асуудалд анхаарч ажиллах болно гэж байлаа.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр байгуулагдаж, эрчимтэй ажиллаж Засгийн газарт 16 зүйл, заалт бүхий зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн. Мөн Байнгын хорооноос  Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын яамдын сайд нарт агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой гарц шийдлийн талаар санал ирүүлэхийг хүссэн. Эдгээр саналуудыг Ажлын хэсэг дээр нэгтгэн дүгнэж, цаашид холбогдох байгуулагуудад шахаж шаардаж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга  мэдээлэлдээ онцлов.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа тайлан мэдээлэлтэй холбогдуулж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Я.Содбаатар,  Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав. Сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн зүгээс зөвлөмж хүргүүлснээс гадна бодитой ажил хийх эсэх, хаврын чуулганаар Байнгын хороогоор томоохон ямар хууль, тогтоолын төслүүд хэлэлцэх талаар илүүтэй тодруулсан.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Зөвлөмжийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газарт хугацаатай чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулаад Ажлын хэсгээр хэлэлцүүлээд, УИХ-аар батлуулах байх. Зөвлөмжийн зүйл заалт бүр тодорхой, хугацаа заасан учир Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал тавьж, холбогдох байгууллагуудыг шахаж шаардаж ажиллах болно. Мөн 2016 оны сүүлээр өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах учир бэлтгэл ажилд Байнгын хороо анхаарал тавьж ажиллаж байгаа гэж байлаа.

Харин Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байнгын хороо, Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш. Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Түүнчлэн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгнө гэсэн. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдана. Эргээд энэ нь агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах эцсийн шийдлүүдийн нэг нь байх  болно хэмээн нэмэлт тайлбарыг өгөв.

Г.ИТГЭЛ




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна