Налайх дүүргийн тахиа жилийн онцлох арван үйл явдал

Түгээх    
2018-02-14 16:16:33 - Нийслэл

niislel

Замын бүтээн байгуулалт

1.2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй, зам бүхэлдээ эвдрэлд ороод байжээ. Тиймээс нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар “Эко тогтол” ХХК 2017 оны 05 дугаар сард замын ажлыг эхэлж найман дугаар сард ашиглалтад бүрэн орууллаа.

Хуучин хоёр эгнээ байсан авто замуудыг 12 метрийн өргөнтэй дөрвөн эгнээ, 1.5 м өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто зам болгон өргөтгөн шинэчилсэн ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

50 ортой хүүхдийн эмнэлэг

2.Налайх дүүргийн Эрүүл мэндийн салбарт 2017 онд 1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн нь урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна пасадыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар засварлалаа. Мөн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гурван автомашин хүлээлгэн өгсөн, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн, хүний нөөцийг 21 эмчээр бэхжүүлсэн, дотор засвар, шинэчлэлийн ажлууд хийгдсэн зэрэг олон чухал ажлыг дурдаж болно.

Өнгөрсөн оны мөн үед хүүхдийн тасгийн 30 оронд 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 4 давхар, 50 ортой тохилог хүүхдийн эмнэлэгтээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт баригдсан энэ том бүтээн байгуулалтын ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хүүхэд хөгжлийн ордон

3.Налайхын хүүхэд, залуучууд ордонтой боллоо. Барилгын ажил нь гацалтанд ороод байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байр өнгөрсөн 2017 онд ашиглалтад орж хүүхэд, залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхэллээ. Одоогоор тус ордонд 15 төрлийн хөгжлийн дугуйланд 450 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Ногоон байгууламж

4.Өнгөрсөн 2017 онд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 292,9 сая төгрөг баталж, ногоон байгууламжийн ажил эрчимтэй хийгдлээ.

Шинээр тавигдсан Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжинд 4173 м2 талбайг зүлэгжүүлсэн, Бөмбөрцгөөс Очир худалдааны төв хүртэл авто зам дагуу нарс, шинэс мод суулгасан, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гэрлийн шон дээр цэцэг суурилуулж зүлэгжүүлсэн, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод нөхөн тарилт хийгдсэн, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хамгаалах хашаа, хайс хийсэн зэргээр урьд өмнө нь хийгдэж байгаагүй ногоон байгууламжийн ажлууд хийгдлээ.

Дүүргийн хэмжээнд 2017 онд ногоон байгууламжийн хэмжээг шинээр 30 хувь нэмж, 30 хувьд нь нөхөн сэргээлтийн ажлыг хийж, нийтдээ 12 гаруй мянган мод тарьсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Гэрэлтүүлэг, камержуулалт

5.Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангахад онцгойлон анхаарч, дүүргийн ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй зарцууллаа.

Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 73 сая төгрөг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хорооны  Нисэх, нэгдүгээр хорооны Уурхайчин хэсэгт 70 ширхэг, 6 дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт 71 ширхэг гэрэлтүүлгийн ажилд 232,3 сая төгрөг зарцуулсан. Дүүргийн шинэчлэгдсэн төв замууд болох Даваажав Дамдин Найрамдлын гудамжинд 186 ширхэг гэрэл, гуравдугаар хорооны Замчингийн хэсэгт 53 ширхэг нийтдээ 2017 онд  400 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй хувиар өсгөжээ. Тэгвэл гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт камержуулалт хийх ажилд арван сая төгрөг зарцуулж 180 градус эргэдэг дөрвөн, чигийн найман, нийт 12 ширхэг камерыг суурилуулсан бол хоёр, дөрөвдүгээр хорооноос иргэдийнхээ дунд санал санаачилга өрнүүлж, камержуулалт аян зарлан, 32 камер суурилуулсан нь иргэдийн амар тайван амьдрах нэг нөхцлийг бүрдүүлсэн. Өнгөрсөн онд олон улсын байгууллага болон ОНХС-ийн хөрөнгөөр нийтдээ есөн худаг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ. Бодит үр дүнтэй, хөрөнгө оруулалт хөрсөндөө үр дүнтэй шингэсэн эдгээр ажлуудыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Уурхай

6.Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 102 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан, нөхөрлөлийн хэлбэрт оруулж, хариуцлагыг өндөржүүллээ. Дүүргийн гуравдугаар хорооны 57 дугаар уклоны уурхайн хэсэгт хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 8,7 га газарт анхан шатны нөхөн сэргээлт хийж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж, тэр орчмыг 2 гудамжны 20 гаруй айлыг дэд бүтэц нь шийдэгдсэн эрүүл тэгш талбайтай 4 болон 2 дугаар хорооны газарт нүүлгэн шилжүүллээ. Уурхайг цэгцэнд оруулсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна

Хогийн цэг

7.Олон жил хуримтлагдаад байсан Баялагийн хонхор дахь хогийн төвлөрсөн цэгийг “Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт” хэлбэрээр зохион байгуулж цэвэрлэлээ. Энэ том ажилд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхай, тоосго, барилгын материал үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд машин техник, хүн хүч, бензин шатахуунаа хуваарилан хур хогийг уурхайн хонхорт түрж оруулан дээрээс нь шороо асгаж цэвэрлэх, хөрсийг тэгшлэх ажлыг хийсэн бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж, хогийн цэг дээр ажилласан 100 гаруй хүний гурван өдрийн хоол цайг бэлтгэн нийлүүлж, оролцлоо. Мөн хог хаягдлын аян зарлан нийтийн эзэмшлийн 19 га талбайн хогийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цэвэрлэжээ. Хур хогноосоо салж чадсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хөгжлийн зөвлөл

8.2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллалаа. Дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг бий болгох зорилгоор 2017 оны 01 сард нас насны төлөөллөөс бүрдсэн 11-15 хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн зөвлөлийг хороо бүрт байгуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудлыг иргэдээр нь хэлэлцүүлж, иргэдийг оролцуулж шийдвэрлэдэг болсон сайн жишээг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Гамшгаас хамгаалах дадлага сургууль

9.Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж 90,5 оноо буюу онцсайн үнэлгээ авлаа. Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн , 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцсон томоохон хэмжээний сургалтыг амжилттай зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн ажлыг  тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

10.Улсын хэмжээнд гадаа нойлтой хоёрдугаар сургуулийн нэг нь Эрдмийн оргил цогцолбор сургуулийн Тэрэлж дэх бага сургууль байсан. Энэ асуудлыг шийдвэрлэн ариун цэврийн байгууламж байгуулж, саарал усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлснийг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

У.УРАНЦЭЦЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (89.211.133.167)
2018-02-15 01:19:40
Harin suuliin jiluuded neeree Nalaih duuregt buteen baiguulalt sain hiihdej baigaa shu unen ymiig bas demjij baih heregtei shu

11-рт (202.9.43.252)
2018-02-15 00:51:33
Хамгийн олон залуус уурхайн цооногт шороонд дарагдаж бүтэж үхсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна