Азийн улс орнууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

Түгээх    
2018-02-15 08:14:41 - Гадаад

 

Ази тивийн улс орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол, Буриад, Халимаг, Хятадад Цагаан cap, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Сингапур, Бруней зэрэг улсад сарны тооллын Шинэ жилийн баяр гэж тэмдэглэдэг.

Монгол.  Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Цагаан сарын баярыг билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.

XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.

Монголчууд Цагаан сарыг намар цагт сүү цагаан идээний баяр болгон тэмдэглэж байсан түүхтэй. Чингис хааны ач хүү Хубилай хаан Цагаан сарыг хятад зурхайн дагуу өвлийн сүүлчээр хаврын эхэн сарыг угтах баяр болгон өөрчилжээ.

Буриад. Буриадууд Сагаалган буюу Цагаан сараа гурван хоног тэмдэглэдэг. Энэ үеэр Сүм хийдүүдэд өглөөний зургаан цаг хүртэл хурал хурж, хүмүүс мөргөл үйлддэг аж. Цагаан сарыг цагаан идээ, цэвэр хиргүй сэтгэлээр угтдаг бөгөөд баяраар гэр бүл, хамаатан садныдаа зочилдог. Цагаан сарын үеэр буриад үндэсний буузаа хийдэг. Буриадууд мөн монголчуудтай адилхан ахмад настнаа хүндэтгэн золгодог.

Хятад. Хятадын Цагаан cap нь манай Цагаан сартай ойролцоо болдог. Хамгийн том баяр болох Хятадын Цагаан cap нь 15 хоног үргэлжилдэг. Орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна. Гэр бүл, хамаатан саднаараа цугларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн «азын мөнгө»-ийг хүүхдүүдэд өгдөг аж. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.

Өмнөд Солонгос. Өмнөд солонгосчууд мянга мянган жилийн өмнөөс сарны тооллоор Шинэ жилээ угтаж ирсэн уламжлалтай. Хамгийн том, чухал баярын нэгд тооцдог энэ баяраараа солонгосчууд гурав хоног амардаг. Төрөл төрөгсөд нэг газарт цугларч, бие биедээ бэлэг өгдөг бөгөөд гахайн мах, загас, жимс, будааны жигнэмэг зэрэг зоог бэлтгэдэг гэнэ. Ихэнх гэр бүлүүд Seollal баярын хоол хүнсэнд 200-300 мянган вон зарцуулдаг гэсэн тооцоо байдаг аж. Баярын бэлэг худалдан авах нь солонгосчуудын хувьд том ажил байдаг гэнэ. Хүн орхоодой, зөгийн бал, иллэг эмчилгээний эрхээс эхлээд саван шампунь, хатаасан загас, будааны жигнэмэг, жимс зэргийг бэлгэнд өгөх нь элбэг юм байна.

Түвд. Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Түвд. Хятадын нэг мужийн хувьд Цагаан сар тус улстай адил 15 хоног үргэлжилнэ. Эрт үед Цагаан сарыг тоорын мод цэцэглэх намар цагт тэмдэглэдэг байсан гэдэг. Түвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Харин хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Түвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна.

Вьетнам. Вьетнамчууд сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа гэж үздэг. Tet Nguyen Dan баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа цуглардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж, муудалцсан хүнтэйгээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь монголчуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бүжиг болдог гэнэ. Уламжлалт луу нь Вьетнамд эрүүл мэнд, эд баялгийг бэлгэддэг юм. Түүнчлэн баярын үеэр үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй гэр бүлийн тухай ардын үлгэрийн зургийг айлууд гэртээ өлгөдөг гэнэ. Үлгэрт нэгэн хосыг хаан шийтгэж, голын хоёр эрэгт тусад нь байлгах бөгөөд жилд ганц удаа хар галуунууд голын дээгүүр гүүр болох үед эргэж нийлдэг байна. Тэд бие биеэ санаж уйлсан нулимс нь бороо болж ордог хэмээн үлгэрт гардаг аж.

Камбож. Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.

Тайланд. Тайланд улс Шинэ жилээ Камбожтай адил дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ургацаа хурааж дуусаад баярлах баяраа тайчууд Songkran гэж нэрлэдэг гэнэ. Тайчууд Songkran баяраа зургаан хоног, зарим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биенээ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой гэнэ.

Япон. Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм. Мочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой.

 Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.9.43.12)
2018-02-15 11:42:37
Энэ муухай баярыг тэмдэглэхээ болчих больчихвол яасан юм бэ. Ганц наадам байхад болоо.

Зочин (59.24.133.83)
2018-02-15 11:18:58
Битгий эргүүт ураасаа л чингисийн үеэс хятад хуанлигаар тоолсон бдаг. Чингис хаан морь жилд төрсөн гэдэг биз дээ

Уул нь жинхэнэ нь хэрэгтэй (202.72.245.198)
2018-02-15 09:53:04
МАНЖААР ДАМЖИН ИРСЭН ХЯТАД ХУАНЛИГААР БИД ЯВЖ БАЙГАА, ТЭРНЭЭС МАНАЙД ХАВАР 3 САРЫН 22 ЭХЭЛДЭГ, ТЭР ХАВЬД БОЛОХ ШИНИЙН НЭГНЭЭС БИД ТООЛЛОО ЭХЛЭХ ЁСТОЙ, ЭСВЭЛ ЭНЭ ХУАНЛИЙГААР ЯВБАЛ ХАВРЫН САРААР ЭХЛЭЖ БАЙГАА БИШ ӨВЛИЙНСАРААР ЭХЛЭЭД ХАВРЫН САР 3 САРД БОЛДОГООР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭХДЭЭЧАДАХГҮЙ Л ДЭЭ МАНАЙХАН ЗОРИГТОЙ ЮМЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДДАГГҮЙ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 18:44:17 - Хууль
Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
2018-06-19 18:14:58 - Шар
Австралид дэлхийн хамгийн хөгшин орангутан үхжээ
2018-06-19 17:32:30 - Орон нутаг
Аянгад цохиулж нас баржээ
2018-06-19 17:16:42 - Эдийн засаг
"Нүүрстэй" төслийн нүүрс сайн чанарынх болохыг тогтоожээ
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 16:31:14 - Энтертайнмент
С.Жаргалсүрэн: Ажилладаг газар маань хаалгаа барьсныг би “боломж” гэж харсан
2018-06-19 16:23:21 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна
2018-06-19 16:19:51 - Энтертайнмент
Ялалтад хүрэх зам
2018-06-19 16:11:40 - Нийслэл
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2020 онд Сөүл хотод болно
2018-06-19 16:05:10 - Технологи
А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна
2018-06-19 15:37:54 - Боловсрол
“Мэргэжил сурталчлах” өдөрлөг боллоо
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-19 15:12:53 - Шар
Т.Баясгалан: МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй