Сар шинээр цагдаа, эмнэлгийн ажилчид бэлэн байдалд ажиллана

Түгээх    
2018-02-15 08:14:45 - Нийслэл

tsagdaa

Цагдаагийн албан хаагчид аливаа баяр ёслолыг үл харгалзан байнгын бэлэн байдалд ажилладаг. Цагаан сарын энэ өдрүүдэд ч тэд цаг наргүй ажилладаг билээ. Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цэрэнпунцаг хэлэхдээ “Сар шинийн баяраар камержуулах ажлыг тодорхой төвшинд хийсэн. Үүний жишээ нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн 1, 3, 11 дүгээр хорооны өргөн чөлөөг камержуулах ажлыг зохион байгуулсан” хэмээн онцолж байна.

Өнгөрсөн онд cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа.

Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллахаар болжээ.

Цагдаагийн байгууллагаас үндэсний уламжлалт баяраараа гэмт хэрэг гаргахгүй, амар тайван баярлаж амрахыг сануулахын хамт энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.


Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя.

bank

ТӨРИЙН БАНК ШИНИЙН 2-НД АЖИЛЛАНА

Шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр бүх салбар, нэгжүүд амарна. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт дараах салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах аж.

Мөнгөн завьяа

11-р хороолол

Өнөр

Сансар

Оргил

10-р хороолол

Мустанг

Харин шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана. 

Занабазар

Тавин мянгат

Таван шар

Бөхийн өргөө

Зуун хорин мянгат

3-р хороолол

Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

bank

ХААН БАНК

Маргааш /2018.02.15/ буюу битүүний өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллах ажээ.

golomt

ГОЛОМТ БАНК

Маргааш тус банкны бүх салбар, нэгжүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн 1, 2-ны өдөр  буюу хоёрдугаар сарын 16-17-нд бүх салбар нэгжүүд нь амрах бол шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 18-нд ''Солонго'', ''Москва'' салбарууд 11:00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллана.

КАПИТРОН БАНК

Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд бүх салбар нэгж 17:00  цаг хүртэл ажиллана. Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-наас 18-нд бүх салбар амарна.  Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

bank

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Битүүний өдөр бүх салбарууд 17:30 хүртэл ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-наас 18-ныг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

emneleg

-ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 10-16 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА-

Улсын хэмжээний үйлчилгээтэй болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд цагаан сараар буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллана. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм.

Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр 3 цагаар ажиллана.

Хөдөө орон нутагт байгаа төрөх дөхсөн эмэгтэйчүүд баярын өдрүүдээр өрхийн амрах байрандаа очих хэрэгтэй.

Баярын үеэр жирэмсэн, төрөх дөхсөн эмэгтэйчүүдийн даралт ихсэх зэрэг анхаарах зүйлүүд их бий. Мөн хоолны хордлогоос болгоомжилж бага насны хүүхдийг хараа хяналт сайтай байлгах хэрэгтэйг анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийн агаар дуслын замаар халдварлах өвчин ихэсдэг учир энэ тал дээр анхаарахыг ЭМЯ болон НЭМГ-аас анхааруулж байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.21.106.164)
2018-02-15 15:05:56
Amjilt hvsee tsagdaa nariig harahaar uruvdultei bdgiin chasavaaas

Зочин (103.229.120.196)
2018-02-15 09:52:45
Нээрээ бэлэн байдалд байна лээ. Өнөө өглөө 2 машин мөргөлдөхөд 2 секундэд цагдаа ирж, 20 мин дотор асуудлыг шийдчихэж байгаа харагдана лээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 18:44:17 - Хууль
Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
2018-06-19 18:14:58 - Шар
Австралид дэлхийн хамгийн хөгшин орангутан үхжээ
2018-06-19 17:32:30 - Орон нутаг
Аянгад цохиулж нас баржээ
2018-06-19 17:16:42 - Эдийн засаг
"Нүүрстэй" төслийн нүүрс сайн чанарынх болохыг тогтоожээ
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 16:31:14 - Энтертайнмент
С.Жаргалсүрэн: Ажилладаг газар маань хаалгаа барьсныг би “боломж” гэж харсан
2018-06-19 16:23:21 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна
2018-06-19 16:19:51 - Энтертайнмент
Ялалтад хүрэх зам
2018-06-19 16:11:40 - Нийслэл
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2020 онд Сөүл хотод болно
2018-06-19 16:05:10 - Технологи
А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна
2018-06-19 15:37:54 - Боловсрол
“Мэргэжил сурталчлах” өдөрлөг боллоо
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-19 15:12:53 - Шар
Т.Баясгалан: МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй