“УБТЗ” ХНН олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодорлоо

Түгээх    
2018-02-15 11:14:36 - Эдийн засаг

   

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өнгөрч байгаа тахиа жил 22,8 сая тонн ачаа тээж түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа. Тэрчлэн манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ огцом нэмэгдэж,  ази-европыг холбосон төмөр замын гол коридор болохоо харуулж чадсан юм. 2016 онд манай улсын нутгаар чингэлгийн 168 галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556 галт тэрэг дамжин өнгөрсөн нь үүний нотолгоо юм. Ийнхүү УБТЗ тахиа жилээ бахдам сайхан амжилтаар үдэж байна.

Тус нийгэмлэгийн гаргасан амжилтыг манай хөрш хоёр орны төмөр замчид өндөр үнэлээд зогсоогүй олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй байгууллагууд ч үнэлжээ. Олон улсын төмөр замуудын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага, Европын төмөр зам, дэд бүтцийн компаниудын холбоо, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл, Олон улсын агаарын ачаа тээврийн холбоо, Олон улсын авто тээврийн холбоо зэрэг 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага,  томоохон тээврийн компаниудын захирал, тээврийн салбарын шинжээч нараас бүрдсэн  “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хороо 2017 оны “Алтан сүйх тэрэг”-ний эзнээр УБТЗ нийгэмлэгийг тодруулжээ.

Энэ тухай мэдэгдсэн албан ёсны захидал, урилгыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад тус хорооноос ирүүлжээ. Уг захидалд дурдахдаа “Монгол Улсын тээврийн салбарын шилдэг компаниудын нэг болох УБТЗ нь дэлхийн эдийн засгийн ерөнхий сөрөг хандлагыг үл харгалзан өнгөрсөн онд үнэхээр гайхалтай үр дүнд хүрсэн билээ. Хилийн дамжих хэсэг болох Замын Үүд--Эрээн өртөөдөөр тээвэрлэсэн 10 сая тонн ачааг оролцуулаад 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэсэн нь үүнийг гэрчилнэ. Олон улсын нэр хүндтэй энэхүү шагнал нь УБТЗ-ын хамт олны цаашдын амжилттай үйл ажиллагаанд урам зориг хайрлана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.  

Энэхүү нэр хүндтэй шагналыг ирэх 5 дугаар сард Бразил улсад болох дэлхийн 50 гаруй орны тээврийн салбарын  төлөөлөгчид оролцох “Тээврийн уламжлалт төрлүүд болон тээврийн хамгийн шинэлэг тогтолцоо” сэдэвт олон улсын бага хурлын үеэр гардуулах юм. Энэхүү шагнал нь олон улсын тээврийн салбарын хамгийн нэр хүндтэй том шагналын нэг бөгөөд жил бүр зохион байгуулагддаг. “Алтан сүйх тэрэг” шагналын зохион байгуулах хороо нь Австри улсын Вена хотод байрладаг бөгөөд төлөөлөгчийн газрууд нь АНУ, ОХУ, Ойрхи дорнод, Африкийн орнуудад байдаг юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (124.62.34.231)
2018-02-15 19:13:32
Яахаараа ингэж шаадаг байнаа. Хэнд ч хэрэггүй шагнал хэдээр худалдаж авав Жигжиднямаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ