ДАШТ-тэй холбогдуулан ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоожээ

Түгээх    
2018-06-12 18:58:16 - Гадаад

fifa2018 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байгаа ажээ.

Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатайг Гадаад харилцааны яамнаас мэдэгдэж байна. Үүнд:

ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.

Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.

Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1

Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билетээ үзүүлж, галт тэргээр ирснээ нотлох шаардлагатай.

ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.

Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.

ОХУ-Д ЗОРЧИХОД АНХААРАХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,

Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв зургаан сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,

ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,

ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,

Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхад анхаарна уу.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (182.160.0.109)
2018-06-12 20:35:20
mongoldoo uzeee ter n ulziitei

Зочин (119.40.99.30)
2018-06-12 19:21:13
Улаанбаатартаа TV--гээрээ үзсэн нь аминд өлзийтэй байх даа

Зочин (202.21.106.164)
2018-06-12 19:13:22
ЗА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 18:44:17 - Хууль
Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
2018-06-19 18:14:58 - Шар
Австралид дэлхийн хамгийн хөгшин орангутан үхжээ
2018-06-19 17:32:30 - Орон нутаг
Аянгад цохиулж нас баржээ
2018-06-19 17:16:42 - Эдийн засаг
"Нүүрстэй" төслийн нүүрс сайн чанарынх болохыг тогтоожээ
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 16:31:14 - Энтертайнмент
С.Жаргалсүрэн: Ажилладаг газар маань хаалгаа барьсныг би “боломж” гэж харсан
2018-06-19 16:23:21 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна
2018-06-19 16:19:51 - Энтертайнмент
Ялалтад хүрэх зам
2018-06-19 16:11:40 - Нийслэл
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2020 онд Сөүл хотод болно
2018-06-19 16:05:10 - Технологи
А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна
2018-06-19 15:37:54 - Боловсрол
“Мэргэжил сурталчлах” өдөрлөг боллоо
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-19 15:12:53 - Шар
Т.Баясгалан: МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй