З.Энхболд: Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй

Түгээх    
2018-06-13 12:31:52 - Улс төр

enhbold

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоод ирлээ. Ямархуу үр дүнтэй явав?

-ШХАБ-ын Гадаад харилцааны сайд нарын, Хууль зүйн сайд нарын гэх мэтийн уулзалтууд байнга болдог. Түүний хамгийн том нь Төрийн тэргүүн нарынх. Энэ удаагийн Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч БНХАУ, ОХУ, Беларусь, Казахстан, Кыргыз, Иран зэрэг зургаан улсын Төрийн тэргүүн, Энэтхэгийн Ерөнхий сайд, нийт долоон улсын удирдагчтай хоёр талын уулзалт хийсэн. Мөн дөрөв дэх удаагийн Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүний уулзалтад оролцлоо. Энэ бол уламжлал болж байгаа уулзалт л даа. Хоёр талын долоо, олон улсын байгууллагын нэг, гурван улсын нэг уулзалт гээд нийт есөн арга хэмжээнд хоёр өдрийн дотор оролцоод ирлээ. Эдгээр улсын төрийн тэргүүнтэй уулзах гэж тус тусынх нь улс руу явбал маш их цаг, мөнгө зарах байсан.

-Эдгээрээс хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтад монголчууд илүү анхаарал хандуулсан. Энэ үеэр ямар асуудал яригдав?

-Монгол Улс яагаад ШХАБ-ын үйл ажиллагаанд ийм олон жил ажиглагчаар оролцоод, гурван улсын уулзалтыг санаачлаад яваад байна вэ гэхээр, манай улсын хамгийн сул хөгжсөн салбар бол дэд бүтэц. Орчин үед компаниуд ямар ч бараа үйлдвэрлээд хямд өртөгтэйгөөр зах зээлдээ очиж чадахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Дэд бүтцээр холбогдохгүйгээр үүнийг хийж чадахгүй.

Тиймээс бид дэд бүтцээр холбогдох чиглэлийг илүү сонирхдог. Саяын уулзалтын үеэр өөрсдийнхөө сонирхлыг бусад гишүүн улсуудын дэвшүүлж буй дэд бүтцийг хөгжүүлэх зорилгод нийцүүлэх, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ШХАБ-ын орнууд яаж хүлээж авах, Монгол Улсын “Талын зам” (Сүүлд МАН-ынхан Хөгжлийн зам болгож өөрчилсөн)-ыг гурван улсын хамтын ажиллагаанд хэрхэн уялдуулах, хэн нь мөнгөө гаргаж, яаж барих вэ гэх мэтийн зүйл яригдсан. Гурван улсын Төрийн тэргүүний уулзалт дөрөв дэх удаагаа болсон. Өмнөх гуравт нь Монгол, Орос, Хятад гурав хамтарч 32 том төсөл хэрэгжүүлье гэж ярьсан. Үүнд нь Улаанбаатараар төв коридор, Чойбалсангаар зүүн коридор, Увс, Говь-Алтай, Их нууруудын хотгороор баруун коридорыг дайруулъя. Үүнийг нь дагаад цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолой гэсэн бүтээн байгуулалт хийнэ гэсэн яриа эхлүүлсэн байдаг. Үүнийг мөн ярилаа. Энэ бол дараагийн 10-20 жил үргэлжлэх бүтээн байгуулалт.

Мөн манай улс худалдаа хийхэд учраад байгаа хүндрэлээ арилгаач, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн төдийгүй Монголд үйлдвэрлэсэн мах, ноолуур, гурилыг олон улсад гаргая, танай зах зээлд борлуулъя гэсэн санал тавьж ирсэн. Одоо ШХАБ дэлхийн хүн амын тал, ДНБ-ий 24-27 хувийг нэгтгэсэн том зах зээл боллоо. Энэ том зах зээл рүү дэд бүтцээр холбогдох ёстой. Үйлдвэрлэгч, хэрэглэгч, дамжуулагч улс энд байна. Монголын газар нутгаар цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолойг өнгөрүүлэхэд чөлөөтэй. Бид бол өнгөрүүлснийхээ хөлсийг аваад сууя. Та нар манай улсаар бараа таваар, ажил үйлчилгээ, нефть, хий бүхнээ явуулаач. Бид баталгаа гаргаж өгч болно гэж Ерөнхийлөгч ярьсан.

Х.Баттулга Ерөнхийлөгч болоод л үүнийг яриад байгаа юм биш. 2004 онд ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч орноор орсон, 2004 оноос хойш яригдаж байгаа зүйл.

Эдгээр дэд бүтцэд холбогдчихвол Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмал үүгээр л дамжина. Манай улс хоёр хөрштэйгөө дамжин өнгөрүүлэх тээврийн хэлэлцээр хийх гэж 1990 оноос хойш 28 жил оролдож байж 2014 онд БНХАУ-тай, энэ сарын 8-нд ОХУ-тай Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бүхэн Монголд бизнес хийх, бараа үйлдвэрлэх, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах зорилгоо биелүүлэхийн тулд олон жилийн турш, уйгагүй, ухамсартайгаар хийж буй ажил юм. Манай улс ийм бодлого баримталж ирсэн. Үүнийг Х.Баттулга Ерөнхийлөгч үргэлжлүүлж байна. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн бүтээж чадаагүй, цаасан дээр үлдсэн дэд бүтэц хөгжүүлэх ажлыг урагшлуулах найдвар байна. В.Путин “За тавьчихъя” гэж анх удаа хэлж байна шүү дээ.

-ШХАБ гэж ер нь ямар учиртай байгууллага вэ гэдгийг монголчууд нэг л сайн ойлгохгүй байх шиг.

-Түүх ярих юм бол ШХАБ анх байгуулагдахдаа Дундад Азийн 4-5 улс нийлж, терроризм, хар тамхи гэх мэтийн хил дамжсан будлиан зөрчлийг шийдэх зорилготой байгуулагдсан. Тиймээс албан ёсны хэл нь орос, хятад. Сая бол улс бүрийн хэлээр орчуулга хийж байна билээ. Энэтхэг, Пакистан хоёр орж ирснээс англи хэлний хэрэгцээ гарч ирж байгаа.

Анх байгуулсан зорилго сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдөж байгаа юм байна. Үүнийгээ ч дүрэмдээ тусгасан. БНЭУ, Пакистан хоёр элссэнээр дэлхий дээр байгаа бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хамгийн том нь ШХАБ боллоо гэж өөрсдөө зарлаж байна билээ. БНЭУ 1.3 тэрбум, Пакистан 200 сая, нийт 1.5 тэрбум хүнээр манай байгууллагын хүн ам нэмэгдлээ. Дэлхийн хүн амын тал, улс орнуудын ДНБ-ий нийт дүнгийн 25 хувийг ШХАБ-ын гишүүн улсууд бүрдүүлж байна гэсэн.

Монгол Улсын бодлого бас өөрчлөгдөж байна л даа. Гадаад харилцааны яамнаас ШХАБ-д элсье гэдэг асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ. Ерөнхийлөгч бол Засгийн газартай санал нэг байгаа. “ШХАБ-д элсэх нь зөв юм байна. Бүс нутгийнхаа интеграцид орж, манайхыг тойроод байгаа дэд бүтцийг өөрийнхөө нутгаар явуулах нь зүйтэй” гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Ингэж байж л манай бараа бүтээгдэхүүн хямд өртөгтэйгөөр зах зээлд гарах боломжтой. Эхлээд манай орныг тойрсон гурван тэрбум хүнд, түүний дараа далайн эрэг хүрч, үлдсэн дөрвөн тэрбум хүнд ойртох боломж нээгдэнэ.

-Энэ байгууллагад элсэхийг эсэргүүцэх хүн олон байна. Тэр тусмаа Гадаад харилцааны сайд, Элчин сайд байсан хүмүүс их болгоомжилж байгаа шүү дээ?

-Гадаад харилцаа бол эмзэг асуудал. Ерөнхийлөгчийг явахын өмнөх хагас сар шахам хугацаанд маш хариуцлагагүй мэдэгдлүүдийг хийлээ. Өөрсдийгөө судлаач гэж нэрлэсэн, хэний ч танихгүй хүүхдүүд зурагтаар ярих юм. Энэ ч дүүрч. Гадаад харилцааны сайд, Элчин сайдаар ажиллаж байсан зарим хүн дэндүү байлаа. Хоёр хөршөө хараагаад байх юм. Бид нутгаа аваад хоёр хөршөөсөө зугтаад, нүүгээд явчих боломжгүй. Манай улсын эдийн засаг, аюулгүй байдал, хамаг зүйл энэ хоёр улсаас хамгийн их хамааралтай. Гуравдагч хөрш бол далайн цаана байна. Гадаад бодлогын асуудлаар хэтэрхий буруу мэдэгдэл хийж, мэдэхгүй зүйлээ мэддэг царайлах юм. Олон нийтийн сүлжээгээр мэдэмхийрээд байгаа улсууд яг үнэндээ ямар ч мэдээлэлгүй шүү дээ.

Энэ ямар учиртай байгууллага юм бэ, манайхан юу яриад явдаг юм бэ, манай улсын оролцож байгаа гол зорилго нь юу юм бэ гэдгийг мэдэхийн тулд ШХАБ-д ажиглагчаар орсноос хойшхи бүх бичиг баримтыг би уншсан. ШХАБ-ын үйл ажиллагаанд манай Засгийн газар, Ерөнхийлөгч нэлээд үүрэгтэй оролцдог, парламент хоорондын хамтын ажиллагаа байхгүйтэй адил юм билээ. Тэр оролцоогүй үлдсэн үеийнхээ юмыг нөхөж үзсэн хэрэг. Тэр мэдээллийг авсан хүний хувьд хэлэхэд мэддэг юм шиг яриад байгаа хүмүүс маш их мэдэмхийрч байгаа.

-ШХАБ-д элсвэл тусгаар тогтнолоо алдчих гээд байна гээд байгаа шүү дээ.

-Энэ найман улс тусгаар тогтнолоо алдчихаад байна уу.

-Уулзалтын үеэр ШХАБ-ыг санаачлагчид юу гэсэн бэ?

-“Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Энэ бол ньюанстай үг шүү. Мэдээж “Танайх заавал элс. Элсэхгүй бол бид ингэхгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад өдий хүртэл яваагүйг бод доо. Ерөнхийлөгч бол “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэж байгаа. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ. Ер нь “Элсэж магадгүй шүү, бид дотооддоо хэлэлцүүлэг өрнүүлж байна” гэхээр гурван улсын хэлэлцээрт дурдагдсан 32 ажил эхлэхээр боллоо шүү дээ. УИХ энэ шийдвэрийг гаргахдаа Засгийн газрынхаа саналыг дэмжих хэрэгтэй. Тэр мэдэмхийрээд байгаа хүмүүсийн яриа бол огт ор үндэсгүй зүйл шүү.  Анх аюулгүй байдлын байгууллага гэж байгуулагдсан  түүнээс хойш 14-15 жил болж байна. Одоо эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарыг хамарсан байгууллага болжээ.

-Ерөнхийлөгч, Засгийн газар энэ байр суурьт хүртлээ хэр их судалгаа хийсэн бэ?

-Гадаад харилцааны яаманд судалгааны байгууллагууд, үе үеийн Гадаад харилцааны сайд байсан хүмүүсийг цуглуулж, санал бодлыг нь сонссон. Тэгэхэд Ерөнхийлөгч хоёр цаг хагас сууж тэдний байр суурийг сонссон. УИХ дээр хэлэлцүүлэг болсон. Энэ мэтээр дотооддоо бид ажлаа хийгээд л байгаа. Гадаад харилцаанд намын ялгаа байж болохгүй, урд жилүүдэд ч тийм явж ирсэн. Тийм ч учраас МАН-ын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч хоёр гадаад бодлого дээр ингэж санал нэгдэж байгаа юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ хуулийг нь батлахгүй бол элсэхгүй.

-Манай улсын хувьд төвийг сахих нь тохиромжтой гэж нэлээд ярьсан. ШХАБ-д элсвэл төвийг сахих бодлого юу болох вэ?

-Тэр бол Ц.Элбэгдоржийн хувийн бодлого байсан. Төрийн гадаад бодлого биш. Тиймээс УИХ батлаагүй. Дараагийн УИХ ч батлахгүй гээд буцаасан. Гадаад бодлогоор тэгж тоглож болохгүй. Харин одоогийн ШХАБ-ын тухайд төрийн гадаад бодлого явж байна. Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого төрийн бодлого болж УИХ-аар батлагдах ёстой. Бид сүүлийн 15 жилд явсан гадаад бодлогынхоо залгамж чанарыг л авч яваа юм. Манай дарга нар өмнө нь “Бид элсэнэ, гэхдээ Энэтхэг, Пакистан хоёрын дараа” гэж хэлдэг байсан. Нөгөө хоёр нь 2016 онд элсчихсэн. Эцсийн эцэст УИХ хууль баталж, энэ байгууллагад элссэнийг зарлахгүй бол ярьсан бүх зүйл хүчингүй.

-БНХАУ-ын дарга мах авна гэж хэлсэн гэсэн үү?

-Тийм. Хоёр талын уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Танайх хонины мах иддэг юм байна. Манайд маш олон хонь байна. Хонины мах нийлүүлье” гэсэн. “Шүлхий өвчингүй газраас хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг жил бүр авч болно” гэж хариулсан.

-Гэхдээ ШХАБ-т элссэн тохиолдолд уу?

-Их газрын дундах арал шиг ингээд л байгаад байх уу гэдэг бодол аль альд нь л байна шүү дээ. Өргөдлөө өгчихөөд элсэж орж амжаагүй, саяын уулзалтын үеэр үг хэлэхдээ “Манайх өргөдлөө өгөөд удаж байгаа шүү” гэж сануулж байгаа улсууд ч байна. Харин хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд “Танайхыг өргөдлөө өгвөл бид хурдан элсүүлнэ шүү. Яагаад гэвэл танай нутгаар явах дэд бүтцийн ажил хүлээгдэж байна” гэж байна билээ.

Гацсан эдийн засгаа урагшлуулъя, махаа заръя, манайхаар дэд бүтэц явахад ажлын байр бий болно, ядаж л газраараа дамжуулсан төлбөрөө аваад сууна. Ингэж дэлхийн хэмжээнд биш юм гэхэд бүс нутгийн хэмжээнд сэтгэхгүй бол бид 1.5 сая хавтгай дөрвөлжин км газартаа яаж ч тонгочсон уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зарагддаг юмгүй хэвээр л байх нь. Энэ бодлого ажиглагчаар орсон 14-15 жилд тогтвортой, нэг чиглэлтэй явж байгаа.

Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй. Ямар ч бизнесмэнээс асуухад Монголын зах зээл жижигдээд байна л гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр жил бүр гардаг 10 сая арьс ширээрээ гурван тэрбум хүнд зориулж гутал хийвэл жинхэнэ дэлхийн хэмжээний компани болно шүү дээ.

-Манайх хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байгаа шүү дээ. Энэ байгууллагад элсэхгүйгээр энэ яриад байгаа зүйлсийг ажил хэрэг болгох ямар ч боломжгүй гэж үү?

-Гэхдээ БНХАУ руу 30, ОХУ руу 20 хувийн татвартай. Бид гадаад харилцаандаа прагматик л хандах ёстой. Бараагаа гаргахад учирч буй саадыг арилгах нь төрийн ажил.

-ШХАБ ч бай, өөр ч бай, иймэрхүү олон улсын эвсэлд элсэхэд нээгдэж буй боломжийнхоо зэрэгцээ алдах зүйл заавал байдаг гэдэг.

-Европын холбоонд элсэхэд тухайн улс өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхээ алддаг. Нэг Төвбанктай учраас Европын холбооны улсууд дахиж өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэж чадахгүй. Мөнгөн тэмдэгт тусгаар тогтнолын нэг илэрхийлэл гэвэл тэдэнд байхгүй. Хил хязгаар байхгүй. Энэ бол интеграцын сул тал. Давуу тал нь эдгээр улсын хооронд бизнес хийхэд маш хялбар болсон. Ажиллах хүч нь нааш цаашаа чөлөөтэй явж байна. Үүнд хожсон, хожигдсон аль аль нь бий л байх. Европын холбоог эсэргүүцдэг хэсэг бүлэг, улс төрийн нам аль ч улсад нь бий. Гэхдээ л Европын холбоо урагшаа маш том алхсан. ШХАБ-ын зорилго бол Европын холбооноос өөр. Улс бүр мөнгөн тэмдэгт, хил хязгаар, хилийн цэрэгтэйгээ байна. Энэ бол сул эвсэл. Европын холбоо бол хатуу эвсэл. Европын холбоо Сирийн дүрвэгчдийг авахыг үүрэг болгосон тул үүнийг нь биелүүлэхгүй гээд Англи улс холбооноос гарсан. Нэг нэгэндээ дүрвэгчдийг шахдаг, нэгэндээ ямар нэг зүйл тулгаж, түүнийг нь хүлээж авахгүй бол хаяад явдаг хатуу хэлэлцээр ШХАБ-д байхгүй. Улс бүр өөр өөрийнхөөрөө байж болно. Юун дээр тохиролцох гээд байна вэ гэвэл, хилээрээ хууль бус зүйл оруулахгүй, экстремизм, терроризм, сепратизмтай хамтарч тэмцэнэ, дэд бүтцээрээ бүгдээрээ холбогдъё, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлээ арилгая, татваргүй болъё, аль ч улсын машин нөгөөдөө чөлөөтэй зорчъё, бараагаа нэг улсад нь шалгасан бол нөгөөд нь давхар шалгахаа больё гэж байгаа. Сүүлийн таван жилд ШХАБ эдийн засгийн чиглэлд илүү анхраарч байгаа.

-Ерөнхийлөгч саяын уулзалтын үеэр төдий хугацааны дараа элсэнэ гэсэн амлалт өгсөн үү?

-Хугацаа хэлээгүй. Одоо бидэнд дотооддоо хийх гэрийн даалгавар үлдсэн. Засгийн газар УИХ-даа бичгээ явуулах хэрэгтэй.

-Ойрын үед үү?

-Түүнийг МАН л мэдэх байх даа. 65 гишүүнтэй хариуцлага хүлээж байгаа нам шүү дээ. Мах, арьс ширээ заръя, хийн болон нефтийн хоолойг нутгаараа дамжуулъя, төмөр зам, засвал зам тавья гэвэл шийдэхээс аргагүй.

-Элслээ гэхэд л энэ асуудлууд шийдэгдэнэ гэж үү?

-Манайхыг тойроод л бүх улс дэд бүтцээрээ холбогдож байна шүү дээ. Манайх хуурай газрын арал шиг дунд нь үлдсэн байгаа биз дээ.

Х.УЯНГА

logo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 72

zochin (27.123.214.103)
2018-06-14 08:48:25
Эрх мэдэлтэй байхдаа хөгжүүлэх чинь яасан юм. Өнгөрсөн борооны хойно цув нөмрөв гэдэг шиг одоо битгий худлаа ООНОЛ ярь. Хуцалгүй зайл

Зочин (103.212.119.32)
2018-06-14 06:47:48
Гадны заавар ярьж сууна. Гадаад улсын эдийн засагтай нэгд гэж хэлээд байна. Хүч тамиргүй болгох гэж тэр.

Зочин (103.229.121.163)
2018-06-14 04:21:10
Дэмжиж байна.

Зочин (59.153.112.64)
2018-06-14 02:47:56
MONGOL YUM BOLGOND TOVIIG SAHIJ BOLOHGUI TSAG UY IRJ YAMAR AMERIK BISH TRAMP DANGAARSHIL BUYU TOVIIG SAHIJ TSAANAA GLOBALCHILALAAS TATGALZAJ BAIGAA

Ши жин пин (64.119.17.120)
2018-06-14 01:55:57
Зи овогтоо чи Дэнсяобинии хойд дүр байна нутагтаа очиж амьдар.Олон орон хужаад хэдэн $ оронд газар нутагаа алдсан даа ЗИКА гуай

Зочин (182.160.36.227)
2018-06-14 00:39:42
Элсэх цаг нь болоогүй ээ

Зочин (37.224.14.138)
2018-06-13 23:42:32
ШХАБ бол эдийн засгийн байгууллага биш. манайх том гүрний нөлөөнд дор олон зуун жил байгаад хаширчихсан, үзчихсэн улс. аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй байх нь бидэнд дээр байлгүй. мөрөөрөө баригдчих байсан төмөр замыг гацаачихаад одоо ингээд шал өөр юм мэдэн будилаад яриад байж болохгүй.

Зочин (103.212.116.127)
2018-06-13 23:33:56
энэтхэг пакистаныг дуурайх чадалтай хүн олонтой улс манайх мөн үү тэд дайтаж эхлэвэл эсвэл дампуурвал бид бас дуурайх юм уу

Зочин (150.129.142.228)
2018-06-13 22:41:35
Элсэх нь зөвөө одоо бид хоер хөршөөсөө давж бусад улстай харицана гэж ёстой байхгүй

Зочин (150.129.143.21)
2018-06-13 22:18:18
Чамаас арай ухаантай хүмүүс үгүй гэж бна доогуур харж дээгүүр дуугарсан тэнэг минь.

зочин (66.181.186.168)
2018-06-13 21:47:12
Ер нь элсэх нь зүйтэй. Одоо элдэв янзын хийрхлээс зайлсхийж уужим ухаан зарж ажиллах цаг болсон. хэтэрхий мэргэн жараахайнуудаас ч салах цаг болсон байна.

Zaluu (59.153.115.234)
2018-06-13 21:45:41
Odoo medej baigaa yumuu hurlin darga baihdaa oilogdoggui baisan baihl daa chi naad hunee ajiliin hiilge arai deer ajilan guih nohoid guihgui nohoi saad gehcheer odoo bolih heregtei

Иргэн (27.123.212.141)
2018-06-13 21:26:53
Зөв өө. Одоо элсэх нь зөв. Харин алдаатай оноотой зүйл гарвал алдаагаа засаад явах хэрэгтэй

Зочин (150.129.142.233)
2018-06-13 21:18:55
Хоёр хөрштэйгөө байна гэдэг бас нэг учир шүү.

зочин (182.160.34.173)
2018-06-13 21:13:39
ЗИ бүгдийг цаанаас удирддаг нууц ноентон.

Иргэн (27.123.212.141)
2018-06-13 21:08:17
Зөв өө. Одоо элсэх нь зөв. Харин алдаатай оноотой зүйл гарвал алдаагаа засаад явах хэрэгтэй

Зочин (112.72.14.70)
2018-06-13 21:06:01
чи дуугарахгүй байвал боллоо.. би буюу бид мэдэж байна. багаа, энхээ, т,%арвага,гүйгээр . тусмаа тэх бацоон зориг, рихард зориг, шар зориггүйгээр...

нүд чих (64.119.23.179)
2018-06-13 20:22:41
Хүн доромжилсон үг хэллэгтэй,хараал хэлсэн,хорсол агуулсан,занасан утгатай бусдыг зүхсэн ийм сэтгэгдлүүдийг Medee.MN дор нь устгаж байгаач. хариуцлага хүлээхгүй гээд л хараал доромжлолын үг цуглуулж суудгаа болих хэрэгтэй шдээ

Bold o (223.38.63.112)
2018-06-13 20:13:14
Enetheg Pakistan hun am ihtei tsomiin zebsegtei tom gurnuud durgui ni hurbel Shanhaigaas garaad l yabj chadna. .manaih hun am bagatai doroo hu.jaad magadlal 99 % gej medeh uu ...mongol Shanhaid neg prbol hu.jaa nar xezee ch manaihiig tabij yabuulahgui uusgaj bj l sanaa ni amarah uls daa ..Z.Enhbold gadaad bodlogo taldaa ulaan 0000 yum bn..

Bold o (223.38.63.112)
2018-06-13 20:13:14
Enetheg Pakistan hun am ihtei tsomiin zebsegtei tom gurnuud durgui ni hurbel Shanhaigaas garaad l yabj chadna. .manaih hun am bagatai doroo hu.jaad magadlal 99 % gej medeh uu ...mongol Shanhaid neg prbol hu.jaa nar xezee ch manaihiig tabij yabuulahgui uusgaj bj l sanaa ni amarah uls daa ..Z.Enhbold gadaad bodlogo taldaa ulaan 0000 yum bn..

Bold o (223.38.63.112)
2018-06-13 20:13:13
Enetheg Pakistan hun am ihtei tsomiin zebsegtei tom gurnuud durgui ni hurbel Shanhaigaas garaad l yabj chadna. .manaih hun am bagatai doroo hu.jaad magadlal 99 % gej medeh uu ...mongol Shanhaid neg prbol hu.jaa nar xezee ch manaihiig tabij yabuulahgui uusgaj bj l sanaa ni amarah uls daa ..Z.Enhbold gadaad bodlogo taldaa ulaan 0000 yum bn..

Bold o (223.38.63.112)
2018-06-13 20:13:13
Enetheg Pakistan hun am ihtei tsomiin zebsegtei tom gurnuud durgui ni hurbel Shanhaigaas garaad l yabj chadna. .manaih hun am bagatai doroo hu.jaad magadlal 99 % gej medeh uu ...mongol Shanhaid neg prbol hu.jaa nar xezee ch manaihiig tabij yabuulahgui uusgaj bj l sanaa ni amarah uls daa ..Z.Enhbold gadaad bodlogo taldaa ulaan 0000 yum bn..

Зочин (211.206.55.63)
2018-06-13 20:11:32
Mash zuv m yarijee mongol turd heregtei hundee

Зочин (211.206.55.63)
2018-06-13 20:11:28
Mash zuv m yarijee mongol turd heregtei hundee

Зочин (49.0.212.3)
2018-06-13 20:06:45
ККк тэгээд хөгжлөө юу? 28 жил янз бүрээр хулхидлаа

Зочин (112.72.14.151)
2018-06-13 20:02:43
ер ньаливаа юманд З.Энхболд нь арай илүү сэтгэдэг,бас ч хүн чанар шударга байдлаараа гайгүй сайн харагддаг даа

Зочин (107.77.173.12)
2018-06-13 19:57:44
Тогжисон муу гөлөг,нүүрсийг төмөр замаар зөөвөл ашиг муутай,цөөхөн хэдэн машинист ажилтай,цалинтай.Хари н ачааны машинаар зөөвөл үй олон жолооч засварчид ажилтай,цалинтай гэж хуцаад байлуу? Одоо Өмнөговьд очоод харцгаа л даа...

эрх чөлөө. (27.123.214.80)
2018-06-13 19:24:19
үлгэрийн баатрууд амилсан нь гэдэг кино бага бхад гардаг байж билээ.энэ зи тэр киноны хорон санаат тарваган хүнтэй адилхан шүү нүүр царай үйлдлээрээ.

эрх чөлөө. (27.123.214.80)
2018-06-13 19:21:36
энэ тараваган мангас хэдий болтол энэ улсыг хорлох гээд бгаа юм бол.

Зочин (66.181.169.162)
2018-06-13 19:12:43
Z.Enhbold zuw ym yarilaa.

Зочин (103.229.123.237)
2018-06-13 18:53:40
"Европын холбоонд элсэхэд тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхээ алддаг" гэжээ. ЭНЭ БОЛ МЭДЛЭГГҮЙ ХҮНИЙ ХООСОН ЦЭЦЭРХЭЛ. ЕХ-ны бүрэн эрхт гишүүн мөртлөө өөрийн мөнгөн тэмдэгтиийг хэрэглэж байгаа олон орон байна, Жишээ нь: Чех, Польш

Зочин (103.229.123.237)
2018-06-13 18:53:40
"Европын холбоонд элсэхэд тухайн улс өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхээ алддаг" гэжээ. ЭНЭ БОЛ МЭДЛЭГГҮЙ ХҮНИЙ ХООСОН ЦЭЦЭРХЭЛ. ЕХ-ны бүрэн эрхт гишүүн мөртлөө өөрийн мөнгөн тэмдэгтиийг хэрэглэж байгаа олон орон байна, Жишээ нь: Чех, Польш

зочин (112.72.14.7)
2018-06-13 18:48:55
зика хүүр минь нүднээс далд орж үзээч

зочин (203.91.118.180)
2018-06-13 18:43:43
Ойрын нөмрийг холдуулахгүй, холын гайг дуудуахгүй явахын тулд ШХАБ-ыг ашиглах нь дээр болсон цаг шүү хө

цэцэг (64.119.23.235)
2018-06-13 18:03:44
оувсангын колони улс болчихсон байна гэдэгийг мэд!олон жил бүс нутаг байтугай монгол улс дотороо эдийн засагаа эмхэлэн байгуулаж чадаагүй гэдэгээ мэдэж ойлго!.социализмын улс төрийн товчоог идсэн уусан ,төлөвлөгөөт эдийн засаг буруу байна гээд буулган хаясан нөхөд ,зах зээлийн төлөвлөгөөгүй эдийн засагаар яаж амьдарч болохыг бараг нотлоод харуулчихлаа .аль ч улс орон эдийн засагын маш нарийн төлөвлөгөөтөй байж цааш явах нээ гэдэгээ мэддэг. харин та нөхөдийн замбараагүй ардчилал эдийн засагын төлөвлөгөө гэж юу хэлээд байгааг тэр нь ямар чухал болохыг ойлгон мэдээгүй байж хийсвэр хандаад өрнөөс өрөнд шилжээд дэнжигнээд явж байна .саяхандаа тас хар үстэй шижгэр залуус тэжээж тэтгэсэн төр засагаа муу муухайг нь дуудаад үгээр сүлбэж алж байсан залуус өнөөдөр улсаа доройтуулахын эхээр доройтуулаж өрөндөө ,өвчиндөө зовсон төр засагтай өвгөчүүл болжээ ёстой дампуурал гэдэг нь энэ байх .

Зочин (202.21.106.126)
2018-06-13 17:59:11
гөлөг их хуцаж дээ.

Зочин (103.229.120.101)
2018-06-13 17:16:49
Аль болох хурдан шийдэж 20 оны сонгуулийнхаа өмнө нэг км ч гэсэн замаа эхлүүлэхгүй бол МАН будаа боллоо шүү. З.Энхболдын хэлээд бгаа зүйл бодогдох үе ирэхээр амаа барьцгаахгүйн тулд хөгжлийн төлөө явах уу, хөдөөгөөрөө үлдэцгээх үү, тэнгэр мэдтүгэй

Зочин (43.228.129.131)
2018-06-13 17:16:09
З.Энхболд үнэн хэлжээ, Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр хэлсэн үгэнд нь бачуурч байгаа хүмүүс жаахан тайван бай, ШХАБ-д элсээд Монгол улсын тусгаар тогтнол алдагдахгүй. Энэтхэг Пакистанаас эхлээд бусад бүх улсын тусгаар тогтнол хэвээрээ байна.

Зочин (64.119.19.237)
2018-06-13 16:49:54
Энэ жижигхэн хүнээс бусад нь юу ч мэддэггүй юм байна. Энэ хүн тийм их зүйл мэддэг юм бол өнгөрсөн хугацаанд Монголыг хөгжүүлэхгүй яасан юм бэ? Одоо улсаа хэдэн зоосоор зараад хөгжүүлнэ гээд байгаа юм уу. Энэ хүн хөршүүдийнхээ хар хайрцагны бодлогыг мэдэхгүй байгаа нь харамсалтай байна, таван зоос л боддог, богино зайд л сэтгэдэг дарга бололтой

Зочин (64.119.19.237)
2018-06-13 16:49:53
Энэ жижигхэн хүнээс бусад нь юу ч мэддэггүй юм байна. Энэ хүн тийм их зүйл мэддэг юм бол өнгөрсөн хугацаанд Монголыг хөгжүүлэхгүй яасан юм бэ? Одоо улсаа хэдэн зоосоор зараад хөгжүүлнэ гээд байгаа юм уу. Энэ хүн хөршүүдийнхээ хар хайрцагны бодлогыг мэдэхгүй байгаа нь харамсалтай байна, таван зоос л боддог, богино зайд л сэтгэдэг дарга бололтой

Unen shyy (202.70.34.70)
2018-06-13 16:45:23
Z. darga teriin hyn shig zuv l yarisan bn.

Зочин (103.111.68.3)
2018-06-13 15:59:22
Битгий худлаа ша бэлтрэг минь чамаас болж Ардчилсан нам элгээрээ хэвтэж чиний үед энэ нам үхтлээ ялагдсан шүү

wwww (66.181.160.47)
2018-06-13 15:55:27
zovoo zov zov

Зочин (202.179.10.22)
2018-06-13 15:45:28
Элсэхгүй зөрүүдлээд ганцаардаад хэвтээд байвал Монголыг бүх юман дээр гуйгаад гоё юм биш үү

zochin (202.21.107.23)
2018-06-13 15:40:44
ofshoriin mongoo ehleed mongoldoo. oruul.daraan yrih heregtei shuu.

zochin (202.21.107.23)
2018-06-13 15:40:16
ofshoriin mongoo ehleed mongoldoo. oruul.daraan yrih heregtei shuu.

zochin (202.131.234.62)
2018-06-13 15:36:40
Huts mongolchuud cham shig hujaagaar zaalgah boloogui dhv amid ybmaar bwal amaa tat nowshoo

zochin (43.228.129.229)
2018-06-13 15:36:15
chi ene turuus zaildaa

zochin (202.131.234.62)
2018-06-13 15:35:14
Ene hujaa gologiin amnaas oodtei vg yu gj garh we

Зочин (85.0.192.145)
2018-06-13 15:29:13
Zika virusee Tuviig sahih bodlogo bol hamgiin zuv bodlogo shuu.

bat (202.70.43.234)
2018-06-13 15:24:19
tusgaar uls gej hundleed manai evseld els gej urij bna.tusgaar togtnol maani ulam l batalgaatai boloh bus uu.ene evseld ali deer ued elseh baisan shuu dee.odoo suulchiin vagonoos hotsorch bolohgui,usreed suuh heregtei.2 horshoo ih haraadag humuus eh ornoo horloj baigaagaa oilgoosoi.

Зочин (202.131.238.98)
2018-06-13 15:23:31
хуц новшоо төмөр зам тавих гэхэд нь Хятадууд бас танкаар айлгаад байсан хулгайч доо ву гэж хуцаж байгаан. Хйин хоолой барина гэж хошигруулна.тэр нь 10 жил үргэлжилнэ. өмнөх төмөр замын үлгэр шиг. тэр хооронд нь Оросууд нь хамаг нүүрсээ урагшаа аятайхан үнээр нззрсэ гаргаад дуусна. тэгээд 5 толгойн нүүрс хог болно дү

Зочин (27.123.212.132)
2018-06-13 14:27:06
Битгий хуц

Зочин (153.157.93.183)
2018-06-13 14:26:10
Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа нь 3дагч хөршийн бодлого. ШХАБ-т элсэж хоер хөршийнхөө хатавчинд суух замыг сонгох гэж Монгол ялсан хэрэг үү. Ингэхийг нь мэдсэн бол адилхан хятад Миед нь саналаа өгдөг бж

sek (27.123.214.115)
2018-06-13 14:15:10
ТУСГААР ТОГТНОЛ МИНЬ 100ЖИЛИЙН НАСТАЙ БАЙЖЭЭ ТЭР БҮХНИЙ ТӨЛӨӨ АМИА ӨГСӨН ХҮМҮҮС ХАЙРАН ЮМ ДАА ДААНЧ ҮНИЙГ ҮЗСЭНГҮЙ ГАЙТАЙ ЮМ БОЛЖ БИ ӨӨРӨӨ ҮЗЭХ НЬ

гашуун боловч үнэн (202.9.40.26)
2018-06-13 13:54:21
тэртэй тэргүй хятадын эрлийзээр дүүрсэн улс байж одоо бол ориг монгол хүн олоход бэрх шүү

Зочин (202.9.40.26)
2018-06-13 13:51:06
шхаб-д элслээ гээд ямар тусгаар тогтнол алдагдах гээд байгаан

Зочин (139.5.218.51)
2018-06-13 13:33:05
Х.Баттулга, топор нар Монголын тусгаар тогтнолыг ШХАБ-т элсvvлэх замаар зарах гэж байгааг УИХ-ын гишvvд огцруулж болиулах хэрэгтэй. Энэ З.Энхболдыг их чадвартай хvн гэж боддог байсан. Чадваргvйхvн юм байна.

зочин (27.123.214.94)
2018-06-13 13:28:54
Баттулга ажлаа энэ Энхболдод хүлээлгаж өгсөн нь дээр юм биш үү Ерөнхийлөнч гэж хүн уул нь байгаа юмсан Эсгий хийх газар Энхболд хэрэггүй гэж мэдэхгүй байгаа юм байхдаа

Amar (66.181.160.56)
2018-06-13 13:28:11
НҮҮРСЭЭ ХҮРЗДЭЖ ЗАРСАН НЬ ДЭЭР ГЭЖ БАЙСАН ЗИ ШОРГООЛЖ ДЭД БҮТЦИЙН ЧУХЛЫГ ОЙЛГОСОН НЬ. САЙН ХЭРЭГ. ТЭР БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭХ НЬ БУРУУ ГЭДГИЙГ БАС ДАРАА НЬ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ОЙНОО

Зочин (202.9.40.26)
2018-06-13 13:08:35
ПУТИН МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТУН Ч ЭЛГЭМСЭГ ДОТНО ХАНДАЖ БАЙГАА НЬ НАДАД ТУЙЛЫН ТААЛАГДСАН. БИД МӨНХИЙН 2 ХӨРШӨӨ ТУЛЖ ТҮШИХГҮЙГЭЭР ХАА Ч ХҮРЭХГҮЙ ГЭДГЭЭ ЭНЭ 30-ААД ЖИЛИЙН ТУРШ ЯС МАХАНДАА ШИНГЭТЛЭЭ ОЙЛГОЛОО ХАРЛАА. ОДОО ЮУГ ХҮЛЭЭХ ЮМ.

Зочин (202.9.40.26)
2018-06-13 13:01:12
Крымский Мост саяхан ашиглалтад орсон байна лээ. АТААРХМААР ГОЁ САНАГДСАН ШҮҮ. Путин үнэхээр бас агуу удирдагч юм билээ. Бид нэн даруй ШХАБ-д элсэх хэрэгтэй. Ер нь юу алдах юм. Тэртэй тэргүй дэлхий ертөнц хавтгайрч байна. Хоёр ТОМ ХӨРШӨӨР ХҮРЭЭЛҮҮЛЧЭЭД бид хичнээн баруун баруун ардчилал ардчилал хүний эрх2 эрх чөлөө эрх чөлөө гэж хашаан дотроо хичнээн хашгичаж цовхчоод хаа холдохийн.Ер нь бид 90 онд буруу хувьсгал хийсэн. Ким тэхэд ямар болгоомжтойгоор зөв урагш алхахыг хүсэж байна. Түүний элит гарал яалтчгүй юмыг ухаалгаар харах билгийн нүд хайрласаныг сүүлийн саруудад өрнөсөн үйл явдлуудаас харж болохоор байна. Өчигдрийн уулзалт ямар гайхалтай болов бахархмаар сайхан.

зочин (64.119.27.240)
2018-06-13 12:58:05
Та нарт ямар ч тууштай хөгжлийн бодлогогүй учир хөгжиж чадахгүй. Энхбаяр соц интернд элсэж дэлхийд байхгүйгээр хөгжинө гэж худал хэлж соц интерн нураад унасан.шахайд элсэж бас худал хэлж явцгүй юм хийж чадахгүй ингэж хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж бна.худалаа том том ярихаас цааш та нар юм хийж бүтээж чадахгүй монгол орны замын алдуулж хамгийн сүүлд бусармаг хүчиндэгч улс орон гэдэгээ харуулж монголын ард түмнийг доромжилж бгааг мэдэв үү.

зочин (64.119.27.240)
2018-06-13 12:57:49
Та нарт ямар ч тууштай хөгжлийн бодлогогүй учир хөгжиж чадахгүй. Энхбаяр соц интернд элсэж дэлхийд байхгүйгээр хөгжинө гэж худал хэлж соц интерн нураад унасан.шахайд элсэж бас худал хэлж явцгүй юм хийж чадахгүй ингэж хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж бна.худалаа том том ярихаас цааш та нар юм хийж бүтээж чадахгүй монгол орны замын алдуулж хамгийн сүүлд бусармаг хүчиндэгч улс орон гэдэгээ харуулж монголын ард түмнийг доромжилж бгааг мэдэв үү.

зочин (64.119.27.240)
2018-06-13 12:57:28
Та нарт ямар ч тууштай хөгжлийн бодлогогүй учир хөгжиж чадахгүй. Энхбаяр соц интернд элсэж дэлхийд байхгүйгээр хөгжинө гэж худал хэлж соц интерн нураад унасан.шахайд элсэж бас худал хэлж явцгүй юм хийж чадахгүй ингэж хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж бна.худалаа том том ярихаас цааш та нар юм хийж бүтээж чадахгүй монгол орны замын алдуулж хамгийн сүүлд бусармаг хүчиндэгч улс орон гэдэгээ харуулж монголын ард түмнийг доромжилж бгааг мэдэв үү.

зочин (64.119.27.240)
2018-06-13 12:57:01
Та нарт ямар ч тууштай хөгжлийн бодлогогүй учир хөгжиж чадахгүй. Энхбаяр соц интернд элсэж дэлхийд байхгүйгээр хөгжинө гэж худал хэлж соц интерн нураад унасан.шахайд элсэж бас худал хэлж явцгүй юм хийж чадахгүй ингэж хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж бна.худалаа том том ярихаас цааш та нар юм хийж бүтээж чадахгүй монгол орны замын алдуулж хамгийн сүүлд бусармаг хүчиндэгч улс орон гэдэгээ харуулж монголын ард түмнийг доромжилж бгааг мэдэв үү.

зочин (64.119.27.240)
2018-06-13 12:56:29
Та нарт ямар ч тууштай хөгжлийн бодлогогүй учир хөгжиж чадахгүй. Энхбаяр соц интернд элсэж дэлхийд байхгүйгээр хөгжинө гэж худал хэлж соц интерн нураад унасан.шахайд элсэж бас худал хэлж явцгүй юм хийж чадахгүй ингэж хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж бна.худалаа том том ярихаас цааш та нар юм хийж бүтээж чадахгүй монгол орны замын алдуулж хамгийн сүүлд бусармаг хүчиндэгч улс орон гэдэгээ харуулж монголын ард түмнийг доромжилж бгааг мэдэв үү.

zochin (202.9.40.26)
2018-06-13 12:49:52
Путины ''За тавьчихья'' гэдэг үг нь сэтгэл их хөдөлгөлөө.

ЗОЧИН (202.21.127.160)
2018-06-13 12:48:07
Зөв. Элсэх нь зөв. Худлаа мэдэмхийрэгчид аюултай, хортой. Манай улс дэлхийн бодлого тодорхойлдог хоёр их хөршөөс дөлж хөндийрч, салж тусгаарлаваас маш аюултай. Эрх тэгш хамтрах, нэг шугам дээр хамт зогсох ёстой. Энэ бол энгийн логик. ШХАБ аюултай гэх хүмүүс аюулыг нь мэдээд, хариу арга хэмжээ боловсруулах хэрэгтэй. "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг"

Зочин (202.179.24.241)
2018-06-13 12:44:48
Женко та 2 л их ажиллах тусам монгол улс хохироод байх юм амраад огоочээ

Ert (139.5.218.112)
2018-06-13 12:40:13
ERUNHII SAID HIIH HAMGIIN BOLOMJIT HUVILBAR...

Зочин (202.9.40.26)
2018-06-13 12:36:36
тэр ч бас тийм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын- Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-21 17:48:50 - Эдийн засаг
МСҮТ-ийн санхүү, эдийн засгийн багш нар мэргэжил дээшлүүлж, гэрчилгээ гардлаа
2018-06-21 17:22:26 - Нийслэл
1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ
2018-06-21 16:58:06 - Эрүүл мэнд
Сувилагч мэргэжил сонгох хүний тоо буурах хандлагатай байна гэв
2018-06-21 16:17:33 - Эрүүл мэнд
“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа
2018-06-21 16:14:39 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцэлж байна
2018-06-21 16:11:40 - Улс төр
”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо
2018-06-21 16:08:03 - Улс төр
“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2018-06-21 15:36:27 - Улс төр
Х.Баделхан: Газрын үнэлгээ төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор иргэдэд дарамт учрахгүй
2018-06-21 15:28:57 - Улс төр
Хаврын чуулганыг энэ сарын 29-нд хаана
2018-06-21 15:25:09 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
2018-06-21 15:01:37 - Улс төр
Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгохоор боллоо
2018-06-21 14:36:31 - Спорт
К.Роналду энэ удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна
2018-06-21 14:33:55 - Нийслэл
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ
2018-06-21 14:30:30 - Боловсрол
Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон сурагчдад хуулийн туслалцаа үзүүлнэ гэв
2018-06-21 14:22:28 - Хууль
Энхийг сахиулах олон улсын сургалт өнөөдөр өндөрлөнө
2018-06-21 14:11:11 - Орон нутаг
“Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн ёслол эхэллээ
2018-06-21 14:10:42 - Нийслэл
А.Эрдэнэбаяр: УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдэд тулган шаардах мэдэгдэл хүргүүлж байна
2018-06-21 13:35:06 - Технологи
Монгол Улсын агаарын зайг бүрэн хянах ADS-B ажиглалтын систем нэвтэрлээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-21 13:33:51 - Нийслэл
Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
2018-06-21 13:14:19 - Хууль
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудад шалгалт хийж эхэлжээ
2018-06-21 13:08:02 - Энтертайнмент
Шөнийн музей Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэнэ
2018-06-21 12:48:30 - Нийслэл
МҮЭХ-ноос есдүгээр сарын 1-нээс ажил хаях шийдвэр гаргалаа
2018-06-21 11:53:25 - Улс төр
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа
2018-06-21 11:46:54 - Орон нутаг
Өвөрхангай аймагт хаврын тариалалт 80 хувьтай байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй