Б.Гангаамаа: Наймдугаар сарын 16-нд эх орондоо буцаж ирнэ

Түгээх    
2018-06-13 13:55:19 - Спорт

Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа “К2” уулын авиралтаа эхлүүлэх гэж байна. Түүнд өнөөдөр Биеийн тамир, спортын газрын удирдлагууд төрийн далбааг гардуулан өглөө. Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Гэхдээ Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан байдаг.

-ЗУРГАДУГААР САРЫН 18-НД УУЛ РУУ АВИРАХ ОРОЛДЛОГОО ЭХЭЛНЭ-

Төрийн далбаагаа гардаж авах үеэр  МУГТ Б.Гангаамаа сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “Дэлхийн хоёр дахь ноён оргил, спорт авиралтын хаан гэгддэг 8611 метрийн өндөртэй “К2” ууланд авиралт хийхээр маргааш өглөө мордох гэж байна. Бэлтгэл ажил “seven summit” хийгээд ирснийхээ дараа 2016 оноос хойш хоёр жилийн хугацаанд бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хийлээ. Урт замыг туулж, олон хүнтэй уулзаж бэлтгэл ажлаа базаалаа. Олон хүний туслалцаа, дэмжлэгтэйгээр эх орноосоо мордох гэж байна. Урьд нь энэхүү ууланд дэлхийн олон уулчинд авиралт хийж байсан. Нийт 300 гаруй уулчин оргилд нь гарч чадсан байдаг юм билээ. Миний хувьд 2013 онд анхны оролдлогоо хийж байсан. Гэвч тухайн үед цасан нуранги болж олон хүн нас барсны улмаас авиралт цуцлагдаад буцаж байсан. Тэр оролдлогын дараа дахин оролдлого хийнэ гэж хэлж байсныхаа дагуу явж байна. 2017 онд МУГТ н.Өсөхбаяр оролдлого хийгээд буцаж ирсэн удаатай. Энэ удаад Монгол хүн оролдлого хийж буй гурав дах тохиолдол болж байна. Спорт авиралтын хаан ууланд авирах гурваас дөрвөн зам байдаг. Түүний гурван замаар нь Оросууд гарч байсан. Миний авирах зам аброзын зам буюу 5Б гэх зам. Маргааш эх орноосоо хөдөлж зургадугаар сарын 18-нд уул руу авирч эхэлнэ. Нийт хоёр сарын хугацаатайгаар авирна. Эх орондоо наймдугаар сарын 16-нд буцаж ирэхээр төлөвлөсөн. Цаг агаар, нөхцөл байдал төлөвлөсний дагуу таатай байвал хугацаандаа багтаад ирнэ. Бэлтгэлээ ОХУ, Төвд, Монгол гэсэн гурван улсад хийсэн. Манай баг Олон улсын баг буюу 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр явж байна. Дэлхийн бусад улс орнуудаар олон уулчин явж байгаа. Яг авиралт эхлэхэд хичнээн хүн  авиралт хийх нь тодорхой болох байх” гэлээ.

-ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ СПОРТООР ДЭЛХИЙН ОРГИЛ ӨӨД ТЭМҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн БТСГ-ын хэлтсийн дарга Ц.Одонбаяр “Уулын спортод манай улсаас эрэгтэй эмэгтэй тамирчид Олон улсын олон тэмцээн уралдаанд оролцдог. Түүний нэг нь болох МУГТ Б.Гангаамаа дэлхийн ноён оргилын нэгт оролдлого хийх гэж байна. Энэ бол үнэхээр эр зориг, авхаалж самбаа,  хатуужил тэсвэр шаардсан зүйл. Эрсдэл өндөртэй спортоор дэлхийн оргил өөд тэмүүлэх гэж байгаа үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.

Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх “Дэлхийн ноён оргилын нэг болох К2 уулыг манай улсаас хоёр гавьяат тамирчин зорьсон. Үнэхээр хүнд авиралт. Өсөхбаяр, Гангаамаа нараас өөр монгол хүн зориглож чадаагүй юм шүү. Үнэхээр шилдгүүд л зорьж байгаа юм. МУГТ Б.Гангаамаа хоёр дахь удаагаа зорьж байна. Энэ удаа амжилтай болоосой, цаг агаар ивээгээсэй гэж хүсч байна. Хүлээе дээ” гэв.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (112.72.14.70)
2018-06-13 23:52:52
зүгээр. аль юм болгон хараар булах вэ. амжилт хүсье л гэе дээ.

Хэрэггүй ээ. (203.91.118.180)
2018-06-13 18:58:11
ядаргаа байгаа даа. Тэр ууланд олон уулчид үхэж байгаа баримтанд тулгуурлаж хийсэн кино байна лээ ш дээ. Үнэхээр хэцүү юм билээ ш дээ. Амь насаа сорьсон ийм авиралт хийж яах гэсэн юм дээ. Түүний оронд наад хавьд нь нэг ориголд гараад зураг аа авхуулаад л болоо ш дээ. Боломгүй бол тэгээд л ирэхийг бодоорой доо.

цагдаа (103.242.47.98)
2018-06-13 17:36:51
амжилт хүсье Бид Монгол хүн шүү дээ чадна

zochin (27.123.214.125)
2018-06-13 15:32:25
Сайн яваарай амжилт хүсий. Бурхан ивээг

Зочин (122.201.31.109)
2018-06-13 15:19:07
Монголын нэрийг эрэлхэгээр гаргаж буй ганц эмэгтэй!!

Зочин (202.72.245.122)
2018-06-13 15:09:16
К2 уулнаас өндөр амжилт хүсье

nandin (66.181.177.89)
2018-06-13 14:54:30
Amjilt khusie zorigt busgui

зочин (202.5.198.42)
2018-06-13 14:38:30
Амжилт хүсье

zochuin (43.243.161.15)
2018-06-13 14:28:41
Baharhamaar emegtei shuu.Amjilt husie.

Зочин (66.181.169.162)
2018-06-13 14:16:09
Амжилт хүсье

Зочин (202.9.40.26)
2018-06-13 14:11:41
зүрх сэтгэлээ ууландаа өгсөн мундаг эмэгтэй шүү эсэн мэнд эргэж ирээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-12 08:25:00 - Улс төр
Сайд нарын МЭРГЭЖЛИЙГ салбартай нь харьцуулъя
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-12 16:10:24 - Нийслэл
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-12 11:24:27 - Хууль
"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ