Хятад-Оросын шинжээчдийн анхдугаар чуулга уулзалт болов

Түгээх    
2018-06-13 16:05:52 - Гадаад

cnӨнгөрсөн тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятад-Оросын судлаачдын чуулга уулзалт “Хятад ба Орос: Шинэ эриний хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж, хоёр улсын 350 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар санаа бодлоо солилцов.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи ба Оросын Олон улсын харилцааны зөвлөл хамтран зохион байгуулсан уг арга хэмжээ нь тус хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан судлаач, шинжээчдийн анхны чуулга уулзалт байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулга уулзалтад хоёр улсын судалгааны байгууллагууд, гадаад харилцааны агентлагууд, ШУА, аж үйлдвэрлэл, соёл болоод хэвлэл мэдээллийн салбарын 350 гаруй төлөөлөгч оролцов.

Уг чуулга уулзалтын үеэр судлаач шинжээчид хоёр орны дотоод болон гадаад харилцааны хөгжил, дэлхий дахин өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед хоёр улс бүс нутаг болоод олон улсын тавцанд аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтэц болон бусад салбарт хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх арга замуудыг авч хэлэлцсэн байна.

Хятад-Орос нь хоёр талын харилцаагаа нэг нэгнийхээ бүрэн эрхт байдал, аюулгүй байдал болоод хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн эрүүл замаар хөгжүүлж, улмаар дэлхийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсаар байна гэж Хятад-Оросын Энх тайван ба хөгжлийн найрамдлын хорооны Хятадын талын тэргүүн Дай Бингуо хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Харин одоо манай хоёр улс хоёр талын харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Оросын Гадаад харилцааны дэд сайд бөгөөд Олон улсын харилцааны зөвлөлийн гишүүн Игорь Моргулов хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Хятад-Оросын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байгаа бөгөөд талууд улс төрийн мэргэн ухаанаар хоёр талын эдийн засаг болоод худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хүртээмжтэй, эрх тэгш бөгөөд харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагааны шинэ зарчмыг бий болгох нь хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам бүр хөгжүүлэхэд маш чухал” гэж хэлсэн юм.

Хятад болон Орос нь энэ удаагийнх шиг хоёр талын судлаач, шинжээчдийн чуулга уулзалтыг цаашид жил бүр ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хятадын Нийгмийн ШУА болон Оросын Олон улсын харилцааны зөвлөл энэ удаагийн чуулга уулзалтын үр дүнг нэгтгэсэн тайланг удахгүй гаргана. Хятадын Фуданы их сургуулийн олон улс судлалын хүрээлэн, Оросын олон улс судлалын зөвлөл болон Оросын ШУА-ийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн судлаачид мөн тайлан гаргах ажээ. Эдгээр тайлан нь Хятад-Оросын харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлага болоод “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замуудыг тодорхойлоход тус болно гэж хоёр талын холбогдох албаны хүмүүс найдаж байна хэмээн Хятадын ардын өдрийн сонин мэдээлэв.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
2019-01-17 14:12:15 - Нийслэл
ADIS: Энэ жил АНУ руу ажлын визээр 400-500 хүн явах боломжтой
2019-01-17 14:06:56 - Эрүүл мэнд
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
2019-01-17 13:28:38 - Хууль
Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж
2019-01-17 13:13:11 - Орон нутаг
Дархан-Уул аймагт гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-17 13:04:49 - Орон нутаг
Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-17 12:46:11 - Боловсрол
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Китахара нутаг буцлаа
2019-01-17 12:44:30 - Хууль
М.Мөнхшүр: Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм
2019-01-17 12:14:51 - Спорт
Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ
2019-01-17 12:02:20 - Хууль
Гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдлаа
2019-01-17 11:53:23 - Нийслэл
Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ
2019-01-17 11:50:40 - Нийслэл
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ
2019-01-17 11:45:27 - Боловсрол
ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ
2019-01-17 11:34:58 - Нийслэл
Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай бурхны оронд заларлаа
2019-01-17 11:26:41 - Эрүүл мэнд
Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн
2019-01-17 11:25:50 - Спорт
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ
2019-01-17 11:24:41 - Нийслэл
Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав
2019-01-17 11:19:52 - Нийслэл
Такси үйлчилгээний үнийг 1000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв
2019-01-17 11:15:41 - Эрүүл мэнд
Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2019-01-17 10:48:34 - Хууль
Иргэдийн хоолойг боож, дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
2019-01-17 10:10:24 - Улс төр
Сайд нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2019-01-17 10:02:37 - Эдийн засаг
“Түмэн шувуут” ХК үнэт цаасаа зах зээлд гаргаж эхэллээ
2019-01-17 09:00:03 - Байгаль Орчин
Улаанбаатар 12 градус хүйтэн байна
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 07:42:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2019-01-16 16:55:10 - Хууль
ҮХЦ: Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй хэвээрээ
2019-01-16 16:40:23 - Улс төр
Аэросити, Зуунмод, Майдар хотыг Улаанбаатарын дагуул хот болгохоор боллоо
2019-01-16 16:16:31 - Спорт
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна гэв
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ