Т.Доржханд: Зээл олгож буй орнууд зээлэндээ заавал бодлогоо шингээдэг учраас Засгийн газар татгалзах хэрэгтэй

Түгээх    
2018-06-13 16:05:58 - Эдийн засаг

Нэр бүхий эдийн засагчид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж "Монгол Улсын өрийн саарал ном”-ыг гаргаснаа танилцууллаа. Энэхүү номыг гавьяат эдийн засагч Б.Осоргарав, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун болон А.Ганзориг, Т.Доржханд, Ч.Отгончулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми зэрэг эдийн засагчид хамтран гаргасан байна. “Монгол Улсын өрийн саарал ном” нь “Сэтгэл зовоосон их өр”, “Эрсдэл дагуулсан өр зээлийн гадаад харилцаа”, “Баялгаа зөв ашигласан сайхан жишээ”, “Төсвийн зардал, алдагдлаа бууруулахад дэм болох улс төрийн тогтолцооны талаар” гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрджээ.

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав номоо танилцуулахдаа “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай сонсоод сэтгэл өвдсөн. Тиймээс эдийн засагчидтай уулзаж санал солилцоод энэхүү номыг гаргахаар болсон юм” гэсэн бол эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал байна. Өрийн удирдлагыг бид зөвхөн өрийн зардлыг яаж багасгаж, яаж урт хугацаатай болгох вэ, санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хардаг.

Гэтэл нөгөө талд төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх, ирээдүйд өрийн дарамтыг багасгаж, эдийн засгийн бүтцийг яаж өөрчилж, хөрөнгө оруулалтад анхаарах вэ гэдэгт бага анхаардаг нь ажиглагдсан. Үнэхээр санаа зовоох асуудал болоод байна” гэлээ. Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун "Өрийг өрөөр дарах нь сайн хувилбар биш. Хэдийгээр өндөр зээлээ бага хүүтэй зээлээр сольж байгаа ч энэ бол гарц биш. Засгийн газар ч үүнийг сайн мэдэж байгаа. Харамсалтай нь өөр арга хувилбар сонгохын төлөө мэрийхгүй байна" гэв.

Манай улс нэлээд хэдэн орноос хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байгаа. Энэ талаар эдийн засагч Т.Доржханд хэлэхдээ "Манай  улс хөнгөлөлттэй зээлээс буцахаа болилоо. Уг нь ийм зээлийг улс орнуудаас бус олон улсын байгууллагуудаас авах хэрэгтэй. Тэгэхгүй бол зээл олгож байгаа улс орнууд зээлэндээ заавал бодлогоо шингээсэн байдаг. Зөвхөн өөрийнхөө улсын аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх, өөрийнхөө үйлдвэрлэсэн бараа материалыг нийлүүлэх гэх мэтээр тодорхой нөхцөлтэйгөөр зээл олгодог. Дээрээс нь нийлүүлж байгаа бараа материал нь зах зээлийн үнээс хэд хэдэн өндөр үнэтэй байх тохиолдол ч бий. Тиймээс Засгийн газар бусад улс орны бодлого шингэсэн зээлээс аль болох татгалзах хэрэгтэй" гэлээ.

"Монгол Улсын өрийн саарал ном”-ыг санаачлан гаргасан эдийн засагчид номондоо Монгол Улс цаашид өрийн хэмжээгээ бууруулахын тулд богино, дунд, урт хугацаанд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагтайг дараахь байдлаар зөвлөмж болгон оруулжээ.

Богино хугацаанд:

-Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  асуудлуудыг иж бүрнээр шинэчлэх. Мэргэжлийн хараат бус эдийн засагчдаас бүрдсэн, хангалттай эрх мэдэл бүхий Төсвийн зөвлөлийг 2018 онд багтаан байгуулах,

-Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр шинэчлэх,

-Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшны хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах,

-2020 он гэхэд сонгуулийн  тогтолцооны гажуудлыг яаралтай засч жижиглэсэн мажоритар тойрог биш, томсгосон хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох замаар улсын хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг парламент болон Засгийн газартай болох,

-Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа концессийн  гэрээ хэлцлүүдийг хязгаарлах,

-Өндөр хүүтэй арилжааны нөхцөлтэй аливаа зээлээс татгалзах,

-Хөнгөлттэй нөхцөлтэй хэдий ч зөвхөн зээлдүүлэгч улсын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг хүлээж авах хатуу нөхцөлтэй аливаа бодлого шингэсэн зээлээс татгалзах,

-Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор өндөр хүүтэй дотоодын бондыг гаргаж зөвхөн арилцааны банкуудад худалддаг байдлыг яаралтай зогсоох. Ингэхдээ, иргэд болоод аливаа аж ахуйн нэгж, байгууллагууд, Засгийн газрын бондыг худалдаж авах бололцоог бүрдүүлэх, банкуудын эх үүсвэрийг бизнесийн салбарт ашиглах шугамыг нээх,

-Засгийн газар болон Төв банк баталгаа гарган хувийн хэвшилд зээл зуулчилдаг байдлыг хуульчлан зогсоох.

Дунд болон урт хугацаанд:

-Засгийн газрын өрийн хэмжээг цаашид өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн түвшинг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх,

-Зөвхөн дотогшоо биш, харин гадагшаа экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр валютын ханшны хэлбэлзэл, хөрөнгө оруулалтын урсгалын огцом хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг макро эдийн засгийн төвшинд удирдах,

-Гадаад өрөөр санхүүжүүлэн байж төсвийг тэлэх замаар эдийн засгийг өсгөх гэж оролдох нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг өсгөдөг эрсдэлтэй. Иймд хувийн хөрөнгө оруулалтаар тэжээгдсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих,

-Түүхий эдийн үнийн өсөлтөд хоосон найдаж төсвийн тэлэх бодлого боловсруулах нь төсвийн алдагдалд хүргэдэг. Их алдагдал нь өрийн хавханд орох хамгийн гол шалтгаануудын нэг болдог. Иймд алдагдалгүй төсөв баталдаг жишигт шилжих.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

цэцэг (64.119.23.235)
2018-06-13 18:13:36
гадныханы сарвайсан мөнгө бүхэн ардаа хорчин дагуултай

. (122.201.22.92)
2018-06-13 18:07:31
Дэмжиж байна. Хятадын хүүтэй мөнгөөр Хятад ажилчдыг орлогожуулж гүүр бариад яахын бэ. Тэгснээс гүүргүй байсан нь дээр. Одоогийн МАН үнэндээ мангар юм.

зочин (112.72.14.178)
2018-06-13 18:05:39
Мэргэжлийн судлаачид сайхан дүгнэлт хийжээ. манай томчууд тоож харахгүй байх. Манайхан хөнгөлөлттэй зээл гэвэл юу ч авч мэднэ. Зээл аваад хагас хугасыг болов өөрийн халаасанд хийхээ урьдал болгоно. хойч үе маань төлчихнө гэж ярьдаг улс шүү дээ

зочин (112.72.14.178)
2018-06-13 18:05:39
Мэргэжлийн судлаачид сайхан дүгнэлт хийжээ. манай томчууд тоож харахгүй байх. Манайхан хөнгөлөлттэй зээл гэвэл юу ч авч мэднэ. Зээл аваад хагас хугасыг болов өөрийн халаасанд хийхээ урьдал болгоно. хойч үе маань төлчихнө гэж ярьдаг улс шүү дээ

Иргэн (202.70.34.70)
2018-06-13 17:45:14
Маш зөв бодлогын чанартай зүйл байна. Эрх баригдчид энэ талын судалгаа хийж байж зээлээ авах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын- Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-21 17:48:50 - Эдийн засаг
МСҮТ-ийн санхүү, эдийн засгийн багш нар мэргэжил дээшлүүлж, гэрчилгээ гардлаа
2018-06-21 17:22:26 - Нийслэл
1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ
2018-06-21 16:58:06 - Эрүүл мэнд
Сувилагч мэргэжил сонгох хүний тоо буурах хандлагатай байна гэв
2018-06-21 16:17:33 - Эрүүл мэнд
“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа
2018-06-21 16:14:39 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцэлж байна
2018-06-21 16:11:40 - Улс төр
”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо
2018-06-21 16:08:03 - Улс төр
“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2018-06-21 15:36:27 - Улс төр
Х.Баделхан: Газрын үнэлгээ төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор иргэдэд дарамт учрахгүй
2018-06-21 15:28:57 - Улс төр
Хаврын чуулганыг энэ сарын 29-нд хаана
2018-06-21 15:25:09 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
2018-06-21 15:01:37 - Улс төр
Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгохоор боллоо
2018-06-21 14:36:31 - Спорт
К.Роналду энэ удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна
2018-06-21 14:33:55 - Нийслэл
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ
2018-06-21 14:30:30 - Боловсрол
Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон сурагчдад хуулийн туслалцаа үзүүлнэ гэв
2018-06-21 14:22:28 - Хууль
Энхийг сахиулах олон улсын сургалт өнөөдөр өндөрлөнө
2018-06-21 14:11:11 - Орон нутаг
“Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн ёслол эхэллээ
2018-06-21 14:10:42 - Нийслэл
А.Эрдэнэбаяр: УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдэд тулган шаардах мэдэгдэл хүргүүлж байна
2018-06-21 13:35:06 - Технологи
Монгол Улсын агаарын зайг бүрэн хянах ADS-B ажиглалтын систем нэвтэрлээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-21 13:33:51 - Нийслэл
Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
2018-06-21 13:14:19 - Хууль
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудад шалгалт хийж эхэлжээ
2018-06-21 13:08:02 - Энтертайнмент
Шөнийн музей Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэнэ
2018-06-21 12:48:30 - Нийслэл
МҮЭХ-ноос есдүгээр сарын 1-нээс ажил хаях шийдвэр гаргалаа
2018-06-21 11:53:25 - Улс төр
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй