"Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг батлав

Түгээх    
2018-06-13 17:11:41 - Нийслэл

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд " Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн төслийг  Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Энэ дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Манай улс  2020 оны "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын 7-р наадам болон 2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг нийслэлдээ зохион байгуулах эрх авсан билээ. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлд болон Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт олон улсын жишигт нийцсэн спортын цогцолборуудыг барьж байгуулж байгаа юм.

Харин ННБТСХ-ны боловсруулсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  спортыг иргэдийн эрүүл амьдралын хэв маяг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, улс орны нэр хүндийг тив, дэлхийн түвшинд цуурайтуулах өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх нөхцөл, материаллаг бааз, техник технологи, тоног төхөөрөмж, эрх зүйн, хөрөнгө санхүүгийн орчинг сайжруулахад чиглэгдсэн бодит ажлууд болох юм.

Тэргүүлэгчид дэгийн дагуу энэ асуудлаар санал хэлж асуулт асуулаа.  Тус хөтөлбөр нь өмнөх хурлаас буцаагдсан бөгөөд тодорхой заалтуудыг нэмж тусгасан юм. Гэсэн ч өнөөдөр Тэргүүлэгчид хэд хэдэн асуудлыг нэмж тусгах санал гаргалаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: "ННБТСХ-ныхон спортын талбайгүй цэцэрлэг, сургууль байхгүй гэж хэлсэн. Зөвхөн утаа, хөрсний  бохирдлоос болж хүүхдүүд гадаа тоглож чадахгүй байгаа гэдэг асуудлаа өөр газар бүү яриарай. Улаанбаатар хотоор дүүрэн спорт залгүй, талбайгүй сургууль маш олон байна. Хөтөлбөр үндсэндээ түрүүнийхээс сайжирч орж ирсэн боловч маш ерөнхий байна. Тиймээс энэ ерөнхий заалт бүрийн ард тодорхой заалтуудаа дэлгэрүүлж оруул" гэлээ. 

НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: Энэ дэд хөтөлбөр урагшлаагүй, ахиц гараагүй байна. Өмнө нь байсан хувилбар дээр ямар өөрчлөлт хийсэн тухай харьцуулалтгүй. Төр болон хувийн хэвшлийн хоорондох түншлэлээр биеийн тамирын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар биш, улсын хөрөнгөөр барьж байгаа хэдэн спорт заалыг дуусгах асуудал ярьж байна. Би энэ хөтөлбөрийг дэмжихгүй. Энэ хөтөлбөрөө дахин амьдралд ойр хий.

НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал:“Азийн хүүхдийн наадам-2020”, Зүүн Азийн залуучуудын наадам” болно. Үүний бэлтгэл ажил намайг төлөөлөгч болоход яригдаж байсан ч одоог хүртэл ажил хийгдээгүй байна. Энэ наадамд зориулагдсан томоохон хэмжээний бэлтгэл ажлыг өрнүүлэх хэрэгтэй.

НИТХ-ын Тэргүүлэгч Б.Цолмон:Олон биеийн тамирын газрууд барих тусам хэн, хаана, юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, ажиллуулж чадахгүй болдог дутагдал бий. Тэгэхээр 50 ширхэг сагсан бөмбөгийн талбайны хэрэг байна уу? Сагсны талбайг дахин тооцоолж, нэгтгэх саналтай байна.

НИТХ-ын Тэргүүлэгч С.Эрдэнэтуул:Энэ дэд хөтөлбөр дээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй үйл ажиллагааны талаар тусгаагүй байна. Тиймээс хамтарч ажиллах заалт тусгахыг хүсч байна.

НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун:Спорт хороод, залыг төрийн байгууллагын албан хаагчдын тэмцээн уралдаан хийх чиглэлээр ажиглаад байна. Харин иргэд орж, тоглох, үйлчлүүлэхээртөлбөр авдаг. Спорт залыг иргэд рүү чиглэсэн болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй үйлчлэх цаг гаргаж өгөх шаардлагатай

НИТХ-ын Тэргүүлэгч П.Баярхүү:  Улаанбаатар хот яагаад дөрвөн улирлын турш ажилладаг мөсөн гулгуурын талбайтай байж болдоггүй юм. Яагаад манай хот зуны улиралд усан парктай байж болохгүй гэж. Үүний суурийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг түншлэлийн зарчмаар шийдэж болно. Тэгж чадвал энэ нь өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой салбар юм гэснээр Тэргүүлэгчдийн саналыг нэмж тусгахаар болж дэд хөтөлбөрийг баталлаа.

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛАВ

НЗДТГ-ын хэрэгжүүлж буй "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл" болон "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл"-ийн төслийн удирдах хороог Сангийн сайдын 2015 оны 196-р тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх  төсөл" арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын холбогдох зүйлд заасны дагуу шинэчлэн баталж, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага үүсээд байна.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06-р сарын 26-ны өдрийн 107, 2017 оны 01-р сарын 12-ны өдрийн 18-р дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагатай байсан юм. Харин асуудал танилцуулсны дараа Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй,  хуралдаанд холбогдох хүмүүс ирээгүй байгаа тул "эзэн"-гүй асуудлыг дахин зөвшилцөөд дараагийн хурлаар оруулахаар шийдвэрлэв. Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасав.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 18:44:17 - Хууль
Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
2018-06-19 18:14:58 - Шар
Австралид дэлхийн хамгийн хөгшин орангутан үхжээ
2018-06-19 17:32:30 - Орон нутаг
Аянгад цохиулж нас баржээ
2018-06-19 17:16:42 - Эдийн засаг
"Нүүрстэй" төслийн нүүрс сайн чанарынх болохыг тогтоожээ
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 16:31:14 - Энтертайнмент
С.Жаргалсүрэн: Ажилладаг газар маань хаалгаа барьсныг би “боломж” гэж харсан
2018-06-19 16:23:21 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна
2018-06-19 16:19:51 - Энтертайнмент
Ялалтад хүрэх зам
2018-06-19 16:11:40 - Нийслэл
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2020 онд Сөүл хотод болно
2018-06-19 16:05:10 - Технологи
А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна
2018-06-19 15:37:54 - Боловсрол
“Мэргэжил сурталчлах” өдөрлөг боллоо
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-19 15:12:53 - Шар
Т.Баясгалан: МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй