СУРВАЛЖЛАГА: Таны хулгайд алдсан гар утас энд байгаа юм биш биз

Түгээх    
2018-06-14 08:33:27 - Хууль

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн баталсан удирдамжийн дагуу халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлийн "Халаас" арга хэмжээг НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд зохион байгуулж байна.

-200-ГААД ГАР УТАСНЫ ЭЗДИЙГ ТОГТООХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА-

Аяны хүрээнд хулгайн гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг ченж гэх этгээдүүд болон халаасны хулгай хийсэн этгээдүүдээс хурааж авсан 200 гаруй гар утасны эздийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.

Эдгээр гар утсуудын гар үүсэл, хаанаас авсан нь тодорхойгүй. Тиймээс гар утсаа хулгайд алдсан иргэдийг ирж уулзан, өөрийн алдсан утасны МI кодоор тохируулж өөрийн утсаа олж авахыг цагдаагийн байгууллага мэдээлж байна.

Эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэл “Өнөөдөр л гэхэд гар утсаа хулгайд алдсан, танайд хураагдсан утаснууд дунд байж магадгүй” гэсээр арваад хүн ирж уулзлаа. Үнэхээр алдсан утас нь байгаад, өөрийнх нь утас гэдгийг батлах нотлох баримтаа бариад ирвэл бид утсыг нь шууд хүлээлгэж өгч байна. Нотлох баримтгүй бол шууд гар утсыг өгч явуулах боломжгүй юм. Тиймээс иргэд маань гар утасныхаа MI кодыг тэмдэглэж авч байх зайлшгүй шаардлагатай.

Одоогоор дээрх 200-гаад утаснаас дөнгөж 20 орчмынх нь эзнийг олж тогтоон хүлээлгэж өгсөн байна. Харин үлдсэн утаснууд эзнээ хүлээгээд, Нийслэлийн цаглаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан өрөөнд хадгалаастай байгаа юм.

-ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛ ХУДАЛДАЖ АВСАН ИРГЭН БОЛОН ЧЕНЖҮҮДЭД
МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ЯЛ ТУЛГАНА-

Хулгайн гар утас худалдаж авдаг ченж гэх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 18.6-д заасны дагуу “Мөнгө угаах” гэмт хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулиар иргэн хүн гудамжинд явж байгаад хулгайн эд зүйл худалдаж авбал зургаан сараас нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.

Байнга хулгайн зүйл худалдаж авдаг ченж мэтийн этгээдүүдэд таван жилийн хорих ял онооно. Бүр зохион байгуулалттай хулгай хийлгэж, худалдаж авдаг бол 5-12 жилийн ял өгнө гэж заажээ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2. байнга тогтвортой үйлдэж;

2.3. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

-СОГТУУДАА БАЙНГА ХУЛГАЙ ХИЙДЭГ ГЭХ ХҮҮ ЭХ НЯЛХСЫН СУВИЛАГЧИЙН
ХАЛААСНААС УТАС ХУЛГАЙЛААД БАРИГДАЖ ИРЭВ-

Биднийг тэнд байх үед ЭХЭМҮТ-д ажлаа хийж байсан сувилагчийн халааснаас гар утсыг нь хулгайлан баригдаж ирсэн гэх 19 настай залуу байцаалт өгч байв. Хохирогч болох сувилагч бүсгүй ирж, гар утсаа хүлээж авсан бөгөөд “Цагдаагийн байгууллагад баярлаж байгаагаа илэрхийлье. Би утсаа алдсанаа мэдсэн даруйдаа цагдаад шууд мэдэгдсэн. Үүний дагуу цагдаа нар маш шуурхай ирснээр миний гар утсыг хулгайлсан этгээдийг холдоогүй байхад нь барьсан байна.

Дөнгөж сарын өмнө 800 мянгаар авсан “Жи 7” гэдэг утас байсан. Тиймээс иргэд та бүхэнд гар утас, эд зүйлээ хулгайд алдсан бол аль болох шуурхай цагдаагийн байгууллагад хандаж байгаарай. Хурдан хандах тусмаа хулгайчийг олох магадлал өндөр байдаг юм байна” гэв.

“ОДОО ЗАСРАХ ГЭЭД Л СУРГУУЛЬД СУРААД БАЙГАА Ш ДЭЭ”

Хулгайч хүүгийн хувьд согтуу байсан бөгөөд байнга архи уудаг, согтуудаа хулгай хийдэг хэмээн хээв нэг ярьж байв. Тэрбээр хулгай хийдгээ буруу зүйл гэж огтхон ч бодохгүй байгаа бололтой, хэгжүүрхэн ийн ярилаа.

-Хаанаас юу хулгайлаад цагдаагийн газар ирээд байна вэ?

-Өнөөдөр Эх нялхсын эмнэлэгт сувилагчийн халааснаас утас хулгайлчихсан. “Жи7” гээд утсыг нь халааснаас нь авчихсан.

-Эх нялхаст байнга очиж хулгай хийдэг үү?

-Үгүй. Анх удаа. Тэнд очиж хулгай хийж болох юм байна гэж толгойд орж ирээд.

-Чи хэдэн удаа хулгай хийсэн бэ?

-Мэдэхгүй. Зөндөө.

-Хулгай хийгээд баригддаггүй юм уу?

-Баригдаад шийтгүүлдэг ш дээ.

-Яагаад хүний юм хулгайлж болохгүй гэдгийг ойлгож засрахгүй байгаа юм бэ?

-Одоо засрах гээд үзээд л байна.

-Яаж засрах гэж байгаа юм бэ?

-Сургуульд явж байгаа. Кино үйлдвэрийн дээд сургуульд сурч байгаа. Одоо тэгээд та нар биччихнэ биз.

-Тэгээд хичээлээ хийхгүй яагаад хулгай хийгээд байгаа юм бэ?

-Амарч байгаа ш дээ.

-Амрахаараа хулгай хийдэг юм уу?

-Тийм.

-Яагаад хулгай хийгээд байдаг юм бэ?

-Гар утсаа зарж мөнгө болгоод өөртөө юм хум авна. Хувцас авах мөнгөгүй болоод л хулгай хийдэг.

-Утаснуудаа хэнд зардаг юм бэ. Таньдаг ченжтэй болчихсон уу?

-Таньдаг ченж байхгүй. “Монтел”, “Тэди” дээр зогсож байгаа таарсан ченжид л зарчихдаг.

-1,5 сая төгрөгийг үнэтэй утсыг хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-200 мянгын утсыг 100-д, үнэтэйг нь үнэтэй л өгнө. 1,5 саяын утсыг 500-д өгчихнө. Ченж нар угаасаа хулгайнх гэдгийг нь мэддэг. “Солгой гарынх уу” гэж асуугаад авдаг.

10 НАСТАЙГААСАА ХУЛГАЙ ХИЙСЭН 15-ТАЙ ХҮҮ 18-ТАЙ ХАМТРАН
АМЬДРАГЧТАЙ, ОЙ ГАРАНТАЙ ХҮҮХЭДТЭЙ-

Хүнсний дэлгүүрийн худалдагч нарын утас хулгайлаад баригдаж ирсэн гэх 15 настай хүү. Харахад 15-тай гэмээргүй овор сууж, “том” хүн болчихож. Ингэж дүгнэсний учир нь тэрбээр дөнгөж 15-хан настай байж эхнэр хүүхэдтэй, эхнэр нь 18-тай, хүүхэд нь нэг настай аж.

Сурвалжлага хийж явсан сэтгүүлч бид хийгээд цагдаагийн алба хаагчид ч ихэд гайхав. Өнөөдөр насанд хүрээгүй 15-хан настай, арван жилийн дунд ангийн сурагч баймаар хүүхэд эхнэр, хүүхэдтэй гээд зогсож байгааг хараад үнэхээр хэлэх үг олдсонгүй. Мэдээж хуулиараа тэднийг бүртгэж авахгүй нь тодорхой. Тэгэхээр бага насны, насанд хүрээгүй хүүхдүүд өнөөдөр хамтран амьдарч, бүр үр хүүхэд төрүүлээд амьдарч буй болж таарах нь.

Хэзээний хулгай хийгээд бүр сурчихсан, амьдралын эх үүсвэрээ болгочихсон тэрбээр 10 настайгаасаа хулгай хийж эхэлсэн гэх бөгөөд өдгөө тав дахь жилдээ хулгай хийж байгаагаа хээв нэг бахархан яриад зогсож буй юм.

Аав ээжгүй, эмээ дээрээ өссөн ч арван настайгаасаа танхайрч, сэлгүүцэх замаар орж хулгай хийж эхэлсэн бөгөөд дөнгөж гуравдугаар анги төгсчээ. Одоо эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг, эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг. Тэднийгээ тэжээх гэж хулгай хийдэг. Ажил хийх гэхээр насанд хүрээгүй болохоор болдоггүй байна. Эмээ нь эхнэр, хүүхэдтэй болсныг нь ч мэддэггүй аж.

Цагдаагийн байгууллагад энэ мэт насанд хүрээгүйчүүд хулгайн хэргээр өдөр бүр тасралтгүй баригдаж ирсээр буй нь эмгэнэл гэлтэй.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Huga (71.202.179.200)
2018-06-17 04:15:39
Neeh tsaraig n nuudagiin. Oorsdod n daraa n hereg boldog bolohoor tegdeg bhdaa zailuul

зояин (66.181.161.80)
2018-06-15 11:23:31
хаанаас очиж авах вэ

P (203.91.116.34)
2018-06-15 10:46:20
Энэ хаяг нь хаана байдаг юм бол

aagii (66.181.161.6)
2018-06-15 10:34:24
za yah vee hulgaichid bjil bdiishtee tegeed yahav dee amidral hund bnashtee

Enkhee (124.158.126.192)
2018-06-15 01:37:34
2018 onii 6r sariin 14nd Utsaa aldssan Yuma ene utasnuud dund bga bolow uu. Har ongiin Samsung galaxy 2018 onii A8+ utas. Bga Bol ochij uzeh gesen yum

Zochin (112.72.14.176)
2018-06-14 23:27:13
Bayngoliin 2 r heltesiin tsagda nar bas luibarchid ulaan tsaim bur tsergiinhuu gej dargataiga niileed hunii uom luibardaad dundaas iddeg herege dardag bur surchihsan

Zochin (112.72.14.176)
2018-06-14 23:26:34
Bayngoliin 2 r heltesiin tsagda nar bas luibarchid ulaan tsaim bur tsergiinhuu gej dargataiga niileed hunii uom luibardaad dundaas iddeg herege dardag bur surchihsan

Зочин (202.21.111.114)
2018-06-14 15:34:58
Охин минь энэ оны 4 сард автобусанд утсаа алдсан тэр үед нь БЗД-н цагдаагын 2-р хэсэгт өргөпөл өгсөн боловч хэрэгсээгүй.өнөөдөр утсыг бгаа болуу гээд очиж уулзахад 2017 онд алдсан утас бгаа гээд бас хэрэгсээгүй яах ёстой вэ

Иргэн (43.243.161.9)
2018-06-14 15:30:44
Угаасаа хулгайч нар нь цагдаа нартайгаа дундаа орчихсон ойр зуурийн гарын үзүүрт нь зарагдаад комютер конан энэ тэрийг нь нааш цааш нь зөөгөөд янзлаад л явж байдаг юм байналээ ш дээ

Zochin (45.117.32.6)
2018-06-14 14:57:51
Tsagda nar bitgi jujgel hulgaichtaiga huibaldaad oorsdo abdag mon tedigiin chenjuudiig ch tanina tednees abilgal abdag tsagdaa hun bish hulgaichaasa doloon dor nobshnuud

Zochin (45.117.32.6)
2018-06-14 14:57:47
Tsagda nar bitgi jujgel hulgaichtaiga huibaldaad oorsdo abdag mon tedigiin chenjuudiig ch tanina tednees abilgal abdag tsagdaa hun bish hulgaichaasa doloon dor nobshnuud

Зочин (112.72.14.241)
2018-06-14 14:15:52
Монголчууд ажил хийж мөнгө олох сонирхолгүй их залхуу зүгээр сууж байгаад мөнгөтэй болохын хүслэн болсон тэнэгүүд юм даа.

Зочин (27.123.214.113)
2018-06-14 12:34:45
Хужаануудыг хоосруулж өгөөч.

иргэн (112.72.14.143)
2018-06-14 12:26:50
Сувилагч нар боломжийн цалин авдаг юм биш үү???800000-аар утас авна гэхээр

Ах (139.5.219.49)
2018-06-14 12:12:20
700000 мянгаар утас авдаг баян сувилагч бас бнаа бна

Зочин (43.228.131.90)
2018-06-14 12:11:22
гарыг нь тасал

Зочин (64.119.16.253)
2018-06-14 10:51:05
наад хүүр чинь засрахгүй ээ. цаазаар аваач_ эсвэл гадаадад цөл. хятадад эрхтэний донороор зар.

Монгол улсын иргэн (66.181.165.254)
2018-06-14 10:45:57
Хятад улсын адилаар хулгайчууудын гарыг нь тайрах хэрэгтэй.

SS (66.181.168.8)
2018-06-14 09:43:02
Yas mahand ni medruul!

Зочин (73.221.181.240)
2018-06-14 09:33:04
Үхсэндээ нүүрийг нь нуудаг байнаа. Олонд харуулаач автобус унаанд шагайлтгүй болгооч

Irgen (27.123.214.82)
2018-06-14 09:28:40
2 ch utas oirhon aldaad tsagdaad handah gd ochihod barag naidvargui Dee ged tsagdaa tegeher ajil in Graz gd boliod yavsan tsagdaa itgel muutai shal teneg uym bn le

Зочин (27.123.214.82)
2018-06-14 09:24:29
Tsuuhun l bna daa.

Д.Түвшинжаргал (202.179.10.78)
2018-06-14 09:18:48
aldasan utasaa tsagdaad ugsun bolovch uduu boltol surag baihgui.Kamert todorhoi haragdaad bgaa hun n

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-18 14:38:40 - Орон нутаг
Залуу эмч нар дугуйгаар аялангаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ
2018-08-18 14:35:39 - Нийслэл
“AGRO UB PARK” хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-08-18 14:29:58 - Нийслэл
Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижуулж байна
2018-08-18 14:23:32 - Хууль
арилгын ослоор нас барсан хүүгийн эцэг, эхийг хүлээн авч уулзав
2018-08-18 13:25:45 - Байгаль Орчин
Хөвсгөл аймгийн Онцгой комиссыг хуралдуулав
2018-08-18 13:18:51 - Нийслэл
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018-08-18 12:16:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит азтан маргааш тодорно
2018-08-18 12:14:31 - Нийслэл
Өнөөдрөөс эхлэн дараах замуудыг түр хугацаанд хаалаа
2018-08-18 11:17:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-08-18 11:14:07 - Хууль
“Бороо гоулд” компани эртний олдворыг санаатайгаар нуун дарагдуулсан уу
2018-08-18 11:05:45 - Хууль
Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэнийг шүүхээс тогтоожээ
2018-08-18 10:59:27 - Улс төр
Н.Энхбаяртай хүч хавсрах зорилготой М.Энхболдын “СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ”
2018-08-18 10:47:35 - Хууль
Арабууд идлэг шонхор хууль бусаар барьсанд хэн буруутай вэ
2018-08-18 10:36:26 - Эрүүл мэнд
ЗӨВЛӨГӨӨ: Амтат тошлой - амин дэм
2018-08-18 10:26:43 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-08-17 18:46:43 - Нийслэл
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан таван оюутныг шагнаж урамшуулжээ
2018-08-17 18:40:27 - Нийслэл
Гэмтсэн гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавив
2018-08-17 18:36:34 - Нийслэл
Монголын анхны авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2018-08-17 18:02:40 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
2018-08-17 17:56:06 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ
2018-08-17 17:37:07 - Улс төр
Японд суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардлаа
2018-08-17 17:29:49 - Шар
Элон Маск долоо хоногт 120 цаг ажиллаж байна хэмээн гомдолложээ
2018-08-17 17:02:34 - Гадаад
Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ
2018-08-17 16:24:40 - Нийслэл
Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө
2018-08-17 16:09:08 - Улс төр
Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна
2018-08-17 16:04:50 - Нийслэл
Дараах замуудыг түр хаана
2018-08-17 16:04:05 - Орон нутаг
Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо
2018-08-17 15:47:57 - Спорт
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ
2018-08-17 15:42:52 - Гадаад
Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ
2018-08-17 14:34:48 - Нийслэл
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна
2018-08-17 14:25:58 - Хууль
Х.Чинбатыг 18 дугаар сургуулийн захирлаар дахин томилохыг эсэргүүцэж байна гэв
2018-08-17 14:17:10 - Нийслэл
Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-17 13:50:09 - Орон нутаг
Буянт голын усанд орохгүй байхыг анхааруулав
2018-08-17 13:30:58 - Нийслэл
Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ
2018-08-17 13:22:16 - Шар
"Forbes" хамгийн өндөр орлоготой жүжигчдийг нэрлэв
2018-08-17 13:21:37 - Нийслэл
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018-08-17 13:20:41 - Нийслэл
Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн системд холбож эхэллээ
2018-08-17 13:15:50 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 13:02:25 - Орон нутаг
Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018-08-17 12:58:57 - Эдийн засаг
Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-15 08:21:38 - Хууль
Цагдаагийн дарга нар нөхөн сэргээлт нэрээр хууль зөрчин олборлолт явуулсан хэрэгт холбогджээ