Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн хамгаалалт дутуугаас шүүх сорилтын өмнө бид байна

Түгээх    
2018-06-14 14:04:28 - Хууль

“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол практикийн олон улсын бага хурал үргэлжилж байна. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж үг хэлсний дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж хурлыг нээж үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсад шүүхийн захиргааны дээд байгууллагыг Үндсэн хуулиар байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Та бид шүүхийн захиргааны хөгжлийг онол, практикийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн 25 жил бол Монгол Улс тоталитар дэглэмээс ардчилсан дэглэм рүү тайван замаар шилжих шилжилтийн он жилүүд байлаа. Одоо ч үргэлжилсээр байна.

Энэ он жилүүдэд Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлан тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулахын төлөө үндэсний эрх зүйн цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх, төрийн эрх мэдлийг хяналт, тэнцвэр бүхий гурван салаанд хуваарилан ажиллуулах асар том, хүнд, хэцүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс зүтгэж байна. Энэхүүү том зорилтуудын нэг чухал хэсэг нь шүүн тасалдаг шүүхийн байгууллагаа шүүх эрх мэдэл болон төвхнүүлэх явдал байлаа. Шүүхтэй байх, шүүх эрх мэдэлтэй байх нь зарчмын асар ялгаатай тогтолцоо юм. Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэртэйгээр Үндсэн хуульд болон үйл ажиллагааны соёлын төвшинд хуваарилан тогтоох нь шүүх эрх мэдэлтэй болох үндсэн нөхцөл мөн.

Шүүхийг бие даасан эрх мэдэл болгох, мэдрүүлэхэд гагцхүү хуульд л захирагддаг хараат бус шүүгчийг шилж олдог, хөгжүүлдэг, хамгаалдаг Шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд Үндсэн хуулиар энэ байгууллагыг байгуулсны утга учир ч энэ юм. Өнгөрсөн 25 жилд энэ эрхэм зорилгоо Шүүхийн ерөнхий зөвлөл хэрхэн биелүүлсэн, алдаа оноо байсан бол түүнд нөлөөлсөн хүчин зүйл, түүнээс авах сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа та бид өнөөдөр гадаадын анд нөхөдтэйгээ хамт хэлэлцэх гэж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шүүх, шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудад хандаж дэвшүүлсэн мэндчилгээ, бодлогын зорилтоо хэллээ. Мэндчилгээ дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад энд хүрэлцэн ирсэн шүүгч, ажилтан хүндэт зочид, нийт оролцогчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт нөхдөө!

Шүүхийг шүүх эрх мэдэл болгон төлөвшүүлэх, шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиг үүргээ Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, зовлон бэрхшээл туулж, сургамж туршлага хуримтлуулсаар өдгөө олон хүн мэддэг, хүлээн зөвшөөрдөг, сонирхдог, ажигладаг Шүүхийн захиргааны дээд байгууллага болж бэхжсэн байна. Нийгмийн түүхэнд 25 жил богино хугацаа. Гэсэн хэдий ч бид дэлхийн улсуудад түгээмэл байдаг шүүхийн захиргааны загваруудыг энэ ол жилүүдэд бараг бүгдийг туршин үзэж, эерэг сөрөг талыг танин мэдэж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бие даасан загварыг нутагшуулж байна. Мөн энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шинэтгэлийн талаарх төрийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн шинэ айлын гал голомтыг бадраах түүхэн үүргийг хэрэгжүүлж байна.

Шүүхийн захиргааны бие даасан загварыг Монгол Улсад тогтоон хэрэгжүүлж, шинэ ойлголт, соёлыг бий болгож байгаа нь 25 жилийн бас нэг ололт, үр дүн юм. Өнөөдөр шүүхийн захиргааны ажилтан бүр шүүхийн захиргааг захирдаг захиргаа биш үйлчилдэг, хамгаалдаг захиргаа гэдэгт итгэл үнэмшилтэй болсон байна. Шүүхийн захиргаа, шүүн таслах ажил тусгаар байсан цагт шүүгч хараат бус ажиллах, шүүхийн бие даасан байдал дээшилдэгийг бид мэдэрсээр ирсэн.Энэ бол 25 жилд бүтсэн сэтгэлгээний өөрчлөлт, үйл ажиллагааны соёл юм.

Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, шүүх, шүүгчийг дагнан мэргэшүүлэх, шүүхийг цахимжуулах, нээлттэй болгох, шүүхийн хүний нөөцийг шинэчлэх, шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг тусгаарлах замаар шүүхийн бие даасан байдлыг сайжруулах, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх зэрэг бидний хувьд шинэ гэж хэлж болох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцан ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ.

Та бид шүүхээ үйлчилгээний байгууллагын стандарт руу ойртуулах талаар том алхам хийлээ. Үүнийг шүүхээр орсон хүн бүр мэдэрсээр байна. Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн явц, эхний үр дүнг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Judical Integrity Scan” нэртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хараат бус, хөндлөнгийн судалгаа хийж, Монгол улс нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэж дүгнэснийг Та бид мэдэх билээ.

Дээрх ололт амжилтын зэрэгцээ шүүхийн эрх зүйн байдлын Үндсэн хуулийн хамгаалалт дутуу байгаагийн улмаас эрх зүйн байдлыг дордуулах, шүүхийн эдийн засаг ямагт хомсдолтой байх, шүүхийн хэрэглэдэг хуулиуд эрх зүйт ёс, байх ёстой зүйлд бүрэн үндэслэж тогтворжоогүйн улмаас хэрэглээний зөрчилдөөн үүсгэх, үүнээс үүдэн шүүхэд итгэх иргэдийн итгэл савлах зэрэг сорилтын өмнө бид байна.

Үүнээс гадна шүүгч, ажилтан бидний хариуцлага, сэтгэл, зүтгэл, чармайлт, ажлын байрандаа өөрийгөө бэлтгэсэн чанар чансаа, мэдлэг, чадвараас хамаарсан асуудал, бэрхшээл ч бас байгааг бид мартаж болохгүй. Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан олон улсын онол практикийн бага хуралд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгч нартаа гүн талархал илэрхийлье. Өнөөдрийн онол-практикийн бага хурлаар хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санаа сэдлүүд нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, Шүүхийн мэргэшсэн захиргааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэж итгэж байна” гэлээ.

"Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл” хэсэгт Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийн захиргааны Үндсэн хуулийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Шүүх эрх мэдэл нь бие даасан, хараат бус байж, аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлж шийдвэрлэх шүүхийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд түшиглэж шүүгчийн хараат бус байх чухал баталгааг Үндсэн хуулиар бэхжүүлсэн. Түүнчлэн шүүх эрх мэдлийн талаар хийсэн судалгааны бүтээлүүдийг судлан үзэхэд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлан тодорхойлсон бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн авч үзвэл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны асуудлыг дагнан судлах хэрэгцээ байгааг судалгааны үндсэн дээр илэрхийлж байна” гээд шүүхийн тогтолцоо, захиргааны түүхэн хөгжлийг тоймлон өгүүлсэн юм. Мөн "Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана; 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуульд "Шүүх бие даасан байх, шүүгч хараат бус байх, шүүх шүүгч зөвхөн хуульд захирагдах” гэсэн харилцан хамааралтай зарчмыг бүрэн утгаар нь томъёолсны илэрхийлэл бөгөөд тэдгээрийг хангах зохион байгуулалт, эрх зүйн хийгээд улс төр, эдийн засгийн баталгаа, механизмын үндсийг тогтоож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьж өгсөн байна” гэж онцоллоо.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, дүн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Шүүхийн захиргаатай холбоотой ахиж дэвшсэн ч шийдэх асуудал олон байгааг илтгэлдээ онцлоод Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даалгасан загвараас ухрахгүй, сайжруулж тогтвортой хэрэгжүүлэх нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооход тустай хэмээлээ. Мөн шүүхийн шинэтгэл байнгын үйл явц гэдгийг илэрхийллээ.

Олон улсын хөжлийн эрх зүйн байгууллагаас Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагад хэрэгжүүлсэн ажил болон Монгол Улс дахь шүүхийн ил тод байдлыг дэмжих боломж, үйл ажиллагааны талаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын зөвлөх Клифтон Жонсон мэдээлэл хийлээ.

Онол, практикийн олон улсын бага хурлын хоёрдугаар хэсэгт гадаадын төлөөлөгчид "Шүүгчийн томилгоо, сургалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тухайлбал, БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо, бусад орны шүүгчдийг сургах үйл ажиллагаа, онцлогийн талаар мэдээллээ. Мөн Монгол Улсын шүүхийн сургалтад оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен байгууллагынхаа туршлагад суурилсан шүүгчийн сургалтын тогтолцоо, шилдэг практикийн талаар илтгэл тавив.Япон улсад шүүгч бэлтгэх, давтан сургах талаар Нагояа их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн багш Накамура Ёшитака илтгэл тавьж хэлэлцүүллээ. "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг загвар” онол пракикийн олон улсын бага хурал үргэлжилж байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.55.191.130)
2018-06-18 13:25:27
ард түмний цус нулимсыг ууж үхтэлээ цуслаж байна та нар. өөр яалгах гээд байгаан. нэртэйгээр нь халдашгүй дархан эрхтэй болмоор байгаа юмуу

зочин (103.11.195.34)
2018-06-15 16:28:56
Лүндэндорж гуай шиг эрдэмтнээр ШЕЗ-ийг удирдуулсан нь нүдээ олсон томилгоо гэдгийг шүүгч нар хүлээн зөвшөөрдөг шүү.

Иргэн (112.72.14.172)
2018-06-14 18:12:18
ГЭМТ ХЭРЭГТЭН Л ГЭХ ЮМ ТИИМ Л ЮМ БОЛ ӨӨР ЗАЙЛЧИХ ЁС ЗҮЙТЭЙ БАЙМААР. ЧАДАХГҮЙ БАЙЖ БИТГИИ ХУЦ.

зочин (27.123.212.136)
2018-06-14 17:41:56
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн нэйруулгыг яаралтай хэлэлцэх хэрэгтай шдээ Эрдэнэтийн асуудлыг харж байхад луйврын шүүх засаглал тогтсон нь илт байна үүнийг яаралтай өөрчлөх цаг нь болсон байна

зочин (43.228.129.165)
2018-06-14 16:42:26
алуурчин Лүндэндорж болио,2хүн алсаншүү чи

Зочин (66.181.161.52)
2018-06-14 16:23:54
Гэмт хэрэгтэн шүүхийн зөвлөлийн дарга байхад энэ шүүх шударга байж харагдаач.

irgem (202.21.127.170)
2018-06-14 16:08:48
Лүндэндорж үг хэлэх тутам шүүхийн нэр хүнд төдийчинээ унана.

эзэнгүй ардууд (66.181.188.99)
2018-06-14 15:43:17
ШЕЗ-ийн дарга нь өөрөө хүн амины гэмт хэрэгтэн шүү дээ Худлаа гэвэл ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж гэрчлээд өгнө. Ийм нөхцөлд юу ч гэж хашгираад нэмэргүй

Эрдэнэ (66.181.168.81)
2018-06-14 15:11:46
Наадхыг чинь тэгээд ард түмэн хийх үү, ард түмний өмнөөс хийгээрэй гэж сонгосон гишүүд хийх үү, шал дампуу юм ярихаа болиоч дээ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-22 19:30:48 - Технологи
Ирэх пүрэв гаригт дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр нээлтээ хийнэ
2018-10-22 17:54:51 - Байгаль Орчин
Баруун аймгуудад цас орж буй тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2018-10-22 17:28:32 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн ослын шалтгааныг тодруулж, захирлыг нь томилжээ
2018-10-22 17:24:42 - Боловсрол
Н.Китахара: Монгол Улсын иргэд гэр бүл төлөвлөх эрхээ эдэлж чадахгүй байна
2018-10-22 17:20:45 - Нийслэл
Үерт өртсөн болон эмзэг бүлгийн 117 хүнд сэтгэл зүйн анхны тусламж үзүүллээ
2018-10-22 17:10:30 - Нийслэл
Инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангана
2018-10-22 16:52:05 - Эрүүл мэнд
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлээрэй
2018-10-22 16:42:09 - Орон нутаг
Оюутолгойн галын асуудлаар Австралиас мэргэжлийн тусгай баг ирж ажиллаж байна
2018-10-22 16:01:23 - Шар
Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна гэв
2018-10-22 15:58:17 - Улс төр
Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ
2018-10-22 15:35:08 - Нийслэл
АТГ-аас эрүүгийн дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-10-22 14:56:50 - Нийслэл
Хороодод "Хүүхэд хамгаалагч" тѳсөл эхлүүллээ
2018-10-22 14:51:27 - Улс төр
Д.Тэрбишдагва: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүгнэлтийг тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ
2018-10-22 14:33:47 - Спорт
Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Азийн аваргад оролцохоор Ливан улсыг зорьжээ
2018-10-22 14:25:25 - Шар
Сэргээш хэрэглэсэн тамирчныхаа өмнөөс Д.Энхбат, С.Ган-Эрдэнэ нар хариуцлага хүлээж, ажлаа өглөө
2018-10-22 14:12:08 - Нийслэл
Нийт 24 байршилд дуудлага худалдаа зарлалаа
2018-10-22 14:08:05 - Улс төр
Т.Аюурсайхан: Шаардлага биелүүлэхгүй бол Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина
2018-10-22 14:05:23 - Байгаль Орчин
ТАНИЛЦ: Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
2018-10-22 14:00:30 - Шар
Саудын хаан Салман, хунтайжийн хамт сэтгүүлч Хашоггийн хүүд эмгэнэл илэрхийлжээ
2018-10-22 13:42:08 - Улс төр
МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 13:12:23 - Боловсрол
Энэ долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ
2018-10-22 13:10:03 - Технологи
Гааль дээр агаарын чанар хэмжигч төхөөрөмжүүд гацжээ
2018-10-22 13:07:56 - Нийслэл
Өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байжээ
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 12:15:25 - Улс төр
Ардчилсан намын бүлэг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
2018-10-22 12:02:55 - Гадаад
Керчийн коллежид гал нээсэн бичлэгийг дэлгэжээ
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 11:48:12 - Улс төр
ТОМИЛГОО: “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуягийг, “ДЦС-3”-ын удирдлагаар Л.Нямхүүг томилжээ
2018-10-22 11:24:27 - Шар
Барьцаалан зээлдүүлэх төвд буу гаргаж танхайрчээ
2018-10-22 10:56:24 - Эдийн засаг
Монголд анх удаа ХХБанк болон shoppy.mn хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ
2018-10-22 10:45:24 - Хууль
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
2018-10-22 10:40:36 - Улс төр
УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрогт ногоон зоорь барихад 413 сая төгрөг төсөвлөжээ
2018-10-22 10:35:52 - Нийслэл
Ц.Лхагважав: Автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга боллоо гэж хардаж байна
2018-10-22 10:32:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалаагаар 21368 азтан тодорлоо
2018-10-22 10:28:39 - Спорт
ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медальтан боллоо
2018-10-22 09:53:56 - Эдийн засаг
З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойшхи хамгийн дампуу төсөв болно
2018-10-22 09:28:33 - Улс төр
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана
2018-10-22 08:38:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”