БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Түгээх    
2018-06-14 14:18:44 - Улс төр

uihМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.

Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм” гэлээ.

uihНоён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд “Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, “Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна” гэв.

Ноён Тэ Хён Чөл “Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон “Найрамдалт харилцаат хотууд”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтад  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, БНАСАУ-ын АДХ-ын депутат, Пёньян хотын Чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл, АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үнь, Жөнь Ген Жөн нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (112.72.14.118)
2018-06-14 21:43:10
солонгосын удирдлага,монгол удирдлага хоёр газар тэнгэр шиг зөрөөтэй. ким дүү нийслэлийнхээ газрыг зарж, эрдэнэт дайны үйлдвэрээ хувьдаа авах гэж хойдод хөрөнгө оруулалт бүү ирэг гэж хараахуу даа,

Зочин (27.123.214.104)
2018-06-14 15:10:15
Mongol dalaid gartsgui. Zuun Azi bish.

Зочин (202.179.30.194)
2018-06-14 14:59:58
БНАСАУ-д хонины махаар тусламж үзүүл. наад олон малаа багасага, цөлжилт гэцүүдлээ. газар гарахаа болилоо. малаа цөөл тэр тусмаа ямааг

цэцэг (103.57.94.126)
2018-06-14 14:33:32
хойд солонгосчууд аа ингэж доошоо ороод яах вэ одоогын монголын төр нийгэмээс төр ард түмэнийг яаж уруудуулан доройтуулахыг л суралцахгүй юм бол солонгосчууд та нар, ми нар төрийг ард түмэнийг зовлонд унгаж төрийн эрхийг гадны бүлэг хулгайч нарт өгч болдогыг л энэ хэдээс харах байх өөр хүний нийгэмийн сайн сайханыг олж харахгүй .хойд солонгосчууд өөрсдөө асар их сайн туршлагатай ахуйн ухаантай хүмүүс .арай буруу хараагүй байгаа даа хананд юун зураг байна вэ бүдэг харагдаж байна арай төвдийн нэг балмад сахиусны хөрөгийг өлгөчихсөн юм биш биз ми хариулана уу

цэцэг (103.57.94.126)
2018-06-14 14:29:41
хойд солонгосчууд аа ингэж доошоо ороод яах вэ одоогын монголын төр нийгэмээс төр ард түмэнийг яаж уруудуулан доройтуулахыг л суралцахгүй юм бол солонгосчууд та нар, ми нар төрийг ард түмэнийг зовлонд унгаж төрийн эрхийг гадны бүлэг хулгайч нарт өгч болдогыг л энэ хэдээс харах байх өөр хүний нийгэмийн сайн сайханыг олж харахгүй .хойд солонгосчууд өөрсдөө асар их сайн туршлагатай ахуйн ухаантай хүмүүс .

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын- Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-21 17:48:50 - Эдийн засаг
МСҮТ-ийн санхүү, эдийн засгийн багш нар мэргэжил дээшлүүлж, гэрчилгээ гардлаа
2018-06-21 17:22:26 - Нийслэл
1.976 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ
2018-06-21 16:58:06 - Эрүүл мэнд
Сувилагч мэргэжил сонгох хүний тоо буурах хандлагатай байна гэв
2018-06-21 16:17:33 - Эрүүл мэнд
“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа
2018-06-21 16:14:39 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцэлж байна
2018-06-21 16:11:40 - Улс төр
”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоолоо
2018-06-21 16:08:03 - Улс төр
“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2018-06-21 15:36:27 - Улс төр
Х.Баделхан: Газрын үнэлгээ төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор иргэдэд дарамт учрахгүй
2018-06-21 15:28:57 - Улс төр
Хаврын чуулганыг энэ сарын 29-нд хаана
2018-06-21 15:25:09 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
2018-06-21 15:01:37 - Улс төр
Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгохоор боллоо
2018-06-21 14:36:31 - Спорт
К.Роналду энэ удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна
2018-06-21 14:33:55 - Нийслэл
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ
2018-06-21 14:30:30 - Боловсрол
Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон сурагчдад хуулийн туслалцаа үзүүлнэ гэв
2018-06-21 14:22:28 - Хууль
Энхийг сахиулах олон улсын сургалт өнөөдөр өндөрлөнө
2018-06-21 14:11:11 - Орон нутаг
“Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн ёслол эхэллээ
2018-06-21 14:10:42 - Нийслэл
А.Эрдэнэбаяр: УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдэд тулган шаардах мэдэгдэл хүргүүлж байна
2018-06-21 13:35:06 - Технологи
Монгол Улсын агаарын зайг бүрэн хянах ADS-B ажиглалтын систем нэвтэрлээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-21 13:33:51 - Нийслэл
Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
2018-06-21 13:14:19 - Хууль
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудад шалгалт хийж эхэлжээ
2018-06-21 13:08:02 - Энтертайнмент
Шөнийн музей Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэнэ
2018-06-21 12:48:30 - Нийслэл
МҮЭХ-ноос есдүгээр сарын 1-нээс ажил хаях шийдвэр гаргалаа
2018-06-21 11:53:25 - Улс төр
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй