Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой

Түгээх    
2018-06-14 14:42:17 - Хууль

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) 9.30 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг хуралд хүрэлцэн ирж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Эрхэм шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд аа,

Ахмад шүүгч нараа,

Хүндэт зочид оо !

Юуны өмнө Та бүхэнд Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээсэн Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажилласан 25 жилийн хугацаандаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шүүхийн захиргааны хоёр загварыг туршиж, тэдгээрийн алдаа, онооноос сургамж авсны үндсэн дээр бие даасан шүүхийн захиргааны загварыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 жил өнгөрчээ.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тулгуур нь болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл бол шударга шүүх юм. Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүх эрх мэдэл нь хараат бус, хариуцлагатай, шударга улс оронд л иргэд амар тайван, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун аж төрдөг. Шүүх эрх мэдлийг шударга ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэхийн төлөө шүүхийн захиргааны байгууллага хүний эрхийг дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр бие даан ажиллах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол-практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр Монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно. Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд дахин баяр хүргэе. Шударга ёс цэцэглэн, сайн үйлс дэлгэртүгэй” гэлээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

зочин (27.123.212.136)
2018-06-14 18:16:56
Эрдэнэтийн асуудлыг харж байхад наад шүүх чин нэг компаний карманд орсон байнаа ийм шүүх байж болох уу хүмүүс компаний шүүхээр шүүлгэх хэрэг байна уу

Зочин (103.26.195.240)
2018-06-14 17:35:41
Шүүгчийн шалгаруулалтаас хээл хахууль чинь эхэлж шүүгч шудрага ажиллах боломж хаагдаж байна. Энэ хугацаанд ШЕЗ өөрийн эрх мэдлээ өргөтгөхөөс өөр юм хийгээгүй. Тусгай шалгаруулалт нэрээр чангаруулсан шалгалт нь хахуулийн хэмжээг өндөр болгохоос цаашгүй. Ерөнхийлөгч томилдог албан тушаалд ЕЗ ийн гишүүний санал хэрэггүй.

Зочин (103.26.195.240)
2018-06-14 17:34:39
Шүүгчийн шалгаруулалтаас хээл хахууль чинь эхэлж шүүгч шудрага ажиллах боломж хаагдаж байна. Энэ хугацаанд ШЕЗ өөрийн эрх мэдлээ өргөтгөхөөс өөр юм хийгээгүй. Тусгай шалгаруулалт нэрээр чангаруулсан шалгалт нь хахуулийн хэмжээг өндөр болгохоос цаашгүй. Ерөнхийлөгч томилдог албан тушаалд ЕЗ ийн гишүүний санал хэрэггүй.

Зочин (202.55.191.42)
2018-06-14 17:05:37
унхээр хэрэг алга яандаа Монгол улс минь дээ ялагджээ

зочин (103.26.195.175)
2018-06-14 16:46:25
Монгол яалаагүй юм байна бид нар маш буруу хүнээ сонгожээ

zochin (202.21.115.18)
2018-06-14 16:23:04
хэргээ цайруулр байгаа хүн дээ төмөр замын мөнгө тэгээд даший шоо мануус л төлөхдөгөө янз нь

Зочин (112.72.14.161)
2018-06-14 16:04:50
Монгол ялан пиддаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-22 19:30:48 - Технологи
Ирэх пүрэв гаригт дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр нээлтээ хийнэ
2018-10-22 17:54:51 - Байгаль Орчин
Баруун аймгуудад цас орж буй тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2018-10-22 17:28:32 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн ослын шалтгааныг тодруулж, захирлыг нь томилжээ
2018-10-22 17:24:42 - Боловсрол
Н.Китахара: Монгол Улсын иргэд гэр бүл төлөвлөх эрхээ эдэлж чадахгүй байна
2018-10-22 17:20:45 - Нийслэл
Үерт өртсөн болон эмзэг бүлгийн 117 хүнд сэтгэл зүйн анхны тусламж үзүүллээ
2018-10-22 17:10:30 - Нийслэл
Инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангана
2018-10-22 16:52:05 - Эрүүл мэнд
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлээрэй
2018-10-22 16:42:09 - Орон нутаг
Оюутолгойн галын асуудлаар Австралиас мэргэжлийн тусгай баг ирж ажиллаж байна
2018-10-22 16:01:23 - Шар
Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна гэв
2018-10-22 15:58:17 - Улс төр
Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ
2018-10-22 15:35:08 - Нийслэл
АТГ-аас эрүүгийн дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-10-22 14:56:50 - Нийслэл
Хороодод "Хүүхэд хамгаалагч" тѳсөл эхлүүллээ
2018-10-22 14:51:27 - Улс төр
Д.Тэрбишдагва: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн дүгнэлтийг тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ
2018-10-22 14:33:47 - Спорт
Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Азийн аваргад оролцохоор Ливан улсыг зорьжээ
2018-10-22 14:25:25 - Шар
Сэргээш хэрэглэсэн тамирчныхаа өмнөөс Д.Энхбат, С.Ган-Эрдэнэ нар хариуцлага хүлээж, ажлаа өглөө
2018-10-22 14:12:08 - Нийслэл
Нийт 24 байршилд дуудлага худалдаа зарлалаа
2018-10-22 14:08:05 - Улс төр
Т.Аюурсайхан: Шаардлага биелүүлэхгүй бол Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина
2018-10-22 14:05:23 - Байгаль Орчин
ТАНИЛЦ: Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
2018-10-22 14:00:30 - Шар
Саудын хаан Салман, хунтайжийн хамт сэтгүүлч Хашоггийн хүүд эмгэнэл илэрхийлжээ
2018-10-22 13:42:08 - Улс төр
МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 13:12:23 - Боловсрол
Энэ долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ
2018-10-22 13:10:03 - Технологи
Гааль дээр агаарын чанар хэмжигч төхөөрөмжүүд гацжээ
2018-10-22 13:07:56 - Нийслэл
Өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байжээ
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 12:15:25 - Улс төр
Ардчилсан намын бүлэг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
2018-10-22 12:02:55 - Гадаад
Керчийн коллежид гал нээсэн бичлэгийг дэлгэжээ
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 11:48:12 - Улс төр
ТОМИЛГОО: “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуягийг, “ДЦС-3”-ын удирдлагаар Л.Нямхүүг томилжээ
2018-10-22 11:24:27 - Шар
Барьцаалан зээлдүүлэх төвд буу гаргаж танхайрчээ
2018-10-22 10:56:24 - Эдийн засаг
Монголд анх удаа ХХБанк болон shoppy.mn хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ
2018-10-22 10:45:24 - Хууль
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
2018-10-22 10:40:36 - Улс төр
УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрогт ногоон зоорь барихад 413 сая төгрөг төсөвлөжээ
2018-10-22 10:35:52 - Нийслэл
Ц.Лхагважав: Автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга боллоо гэж хардаж байна
2018-10-22 10:32:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалаагаар 21368 азтан тодорлоо
2018-10-22 10:28:39 - Спорт
ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медальтан боллоо
2018-10-22 09:53:56 - Эдийн засаг
З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойшхи хамгийн дампуу төсөв болно
2018-10-22 09:28:33 - Улс төр
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана
2018-10-22 08:38:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”